Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2016/00436

 

  2016 оны 08 сарын 08 өдөр

          Дугаар 183/ШШ2016/00436

                       Улаанбаатар хот

    Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “В  СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э  холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 185.000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 185.000 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6200 төгрөгийн 3100 төгрөгийг улсын төсвөөс, 3100 төгрөгийг хариуцагч Г.Э  тус тус гаргуулж, нэхэмжлэгч “В  СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                               ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ