Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар ахлах прокурор Ж.Айжуу,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,
Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Тт холбогдох эрүүгийн 1919001570083 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн .. суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт ... сумын 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Б овогт Дгийн Т регистрийн дугаар 00
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн .. сумын 000 гэх газарт байрлах хохирогч Н.Ггийн гэрт түүнтэй маргалдаж улмаар түүний баруун чих рүү нь цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    
     Шүүгдэгч Д.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ө, Г нар архи ууж байсан. Тэр хоёр маргалдаад байхаар нь барьж явсан ундаагаа шидээд таамбар луу гарч зодолдоход Ө гарч ирээд салгасан…” гэв.
    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 8-9-р тал/

          Хохирогч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Т над руу барьж байсан шаазан аягаа шидээд миний цээж рүү оносон ...Чихийг бол Т цохиж хуучин оёдлыг нь задалсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-5-р тал/

    2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0203 дугаартай: "...Н.Ггийн биед баруун чихний ар хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учирсан баруун чихний ар хэсгийн шарх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-р тал/

          Гэрч У.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд ...Г гэгч нь бусдад зодуулсан гэх дуудлагаар ирсэн ...баруун чихний ар талд 2 см орчим урагдсан шинэ шархтай, хамрын арьс зулгарч улайж хавдсан байсан...баруун чих нь урагдаж цус гарсан, шархны байдал ангайсан байдалтай байсан учир энэ нь шинэ шарх байсан...шинээр учирсан гэмтэлд 1 оёдол тавьж цэвэр боолт хийсэн.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

         Гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манай нөхөр Г 00 багт гарсан малын шүлхий өвчний постонд ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бууж ирсэн ...Ө, Г хоёр хоорондоо маргалдаад сууж байтал Т барьж байсан аягаа Г рүү шидээд Ггийн цээж рүү оносон. Тэгтэл Г уурлаад Ттэй муудалцаад хоорондоо зодолдсон, би айгаад хүүхдээ авч гэрээс гарч цагдаа дуудчихаад эргээд ороод ирэхэд Ггийн хамар нь хавдаж цус гоожчихсон, баруун талын чихний оёдол нь задраад цус гоожчихсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р тал/
    
          Гэрч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Ггийн хамт 1 шил архиа уугаад сууж байхад Т гаднаас 1 шил архитай орж ирээд авч орж ирсэн архийг нь үргэлжпүүлэн задлаад ууж байгаад 20-21 цагийн орчим болж байхад Т нь Г рүү ууж байсан ундаагаа шидэхэд нь Г уурлаад ...тэр 2 хоорондоо ноцолдоод байх шиг байсан...би нилээн согтолттой байсан учир зодооныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-26-р тал/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчимд Дорноговь аймгийн .. сумын 5 дугаар 0 гэх газарт хохирогч Н.Ггийн гэрт түүнтэй маргалдаж улмаар түүний баруун чих рүү нь цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Н.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Т над руу барьж байсан шаазан аягаа шидээд миний цээж рүү оносон ...Чихийг бол Т цохиж хуучин оёдлыг нь задалсан...” гэсэн мэдүүлэг, гэмтлийн зэргийг тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02/0203 дугаартай: "...Н.Ггийн биед баруун чихний ар хэсгийн шарх, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учирсан баруун чихний ар хэсгийн шарх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч У.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрөөгөөд ...Г гэгч нь бусдад зодуулсан гэх дуудлагаар ирсэн ...баруун чихний ар талд 2 см орчим урагдсан шинэ шархтай, хамрын арьс зулгарч улайж хавдсан байсан......баруун чих нь урагдаж цус гарсан, шархны байдал ангайсан байдалтай байсан учир энэ нь шинэ шарх байсан...шинээр учирсан гэмтэлд 1 оёдол тавьж цэвэр боолт хийсэн.” гэсэн мэдүүлэг,          гэрч Г.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...манай нөхөр Г 3 дугаар багт гарсан малын шүлхий өвчний постонд ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр бууж ирсэн ...Ө, Г хоёр хоорондоо маргалдаад сууж байтал Т барьж байсан аягаа Г рүү шидээд Ггийн цээж рүү оносон. Тэгтэл Г уурлаад Ттэй муудалцаад хоорондоо зодолдсон, би айгаад хүүхдээ авч гэрээс гарч цагдаа дуудчихаад эргээд ороод ирэхэд Ггийн хамар нь хавдаж цус гоожчихсон, баруун талын чихний оёдол нь задраад цус гоожчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Ггийн хамт 1 шил архиа уугаад сууж байхад Т гаднаас 1 шил архитай орж ирээд авч орж ирсэн архийг нь үргэлжпүүлэн задлаад ууж байгаад 20-21 цагийн орчим болж байхад Т нь Г рүү ууж байсан ундаагаа шидэхэд нь Г уурлаад ...тэр 2 хоорондоо ноцолдоод байх шиг байсан...би нилээн согтолттой байсан учир зодооныг анзаараагүй...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “... Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа нь дараах гурван шалтгаантай байна гэж үзэж байна. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах гэсэн юм. 1-т гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, 2-т шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, 3-т шүүгдэгчийг сар гаруйн хугацаанд ажил хийлгээгүй цагдаагийн байгууллагад дуудаж 2 мэдүүлэг авсан учраас гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэж мэдүүлээд байна гэж ойлгож байгаа... Прокурорын саналыг шууд битгий хүлээн аваач гэж хэлмээр байна. Хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй, хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээтэй байна. Мөрдөгч бодит үнэнийг тогтоохгүй, харин шинжээчийн дүгнэлтээр шийдэж байна... Нэг оёдол дээр хөнгөн зэргийн гэмтэл гарах уу? үүнийг тодруулахаар байсан. Нэг оёдол тавиулах хэмжээнд гэмт хэрэгтэн болж байна гэж өмгөөлөгчийн үүднээс дүгнэж байна. Ялын саналыг тохиролцоогүй. 600 000 төгрөгийн торгох ял оногдуулахаар санал гаргасан байсан. Энэ нь прокурорын санал юм. Хэргийн бодит байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбараас үзэхэд гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг багасгах санал гаргасан гэж ойлгогдохоор байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа боловч энэ талаар тэмдэглэлд тусгуулахыг хүссэн ба мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх болон дахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй, эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар санал гаргаж байгаа нь прокурорын саналын хүрээнд ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хүссэн болно.

           Шүүгдэгч Д.Т нь гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний сурч боловсрох нөхцөл байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчийн цалин хөлс, орлого, түүнтэй адилтгах бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
    Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

    Шүүгдэгч Д.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Н.Г нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дгийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                         ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА