Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 100

 

 

 


                                     

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Гт холбогдох эрүүгийн 1919001550093 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн .. суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, .. мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, 2 зээгийн хамт Дорноговь аймаг .. сум 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цийн Г /00

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Дорноговь аймгийн .. сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр 00 хажуугийн хойноос урагш чиглэсэн хатуу хучилттай засмал зам дээр .. улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Мөн замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Тын жолоодож явсан 00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч А.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
          Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “…2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагийн үед гэрээсээ гараад эмнэлэг явах замдаа .. сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр 00”-ний тэнд замаа шулуун зам байна гэж бодоод хажуугийн хашлага руу шүргэж зүүн гар тал руу дартал өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Тэгээд эмнэлэг цагдаа дуудсан …” гэв.

     Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед ...гэрээс гараад 00 хөшөө өнгөрөөд явж байгаад хажуу талын замын хашлага шүргээд сандраад зүүн гар тал руу дарсан чинь эсрэг урсгалаас ирж байсан улаан өнгийн тоёота приус-З0 маркийн автомашинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас/

     Хохирогч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Тамхи со ХХК-ний уулзварын ойролцоо дөхөж байтал бид 2-ын явж байсан урсгалд урсгал сөрөөд цагаан автомашин өөдөөс ирж байсан тэгээд өөрийн нөхөрт хэлж амжаагүй байхад манай автомашины урдаас мөргөсөн ...миний баруун талын хавирга хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/
 
    Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 улсын дугаартай улаан өнгийн приус-З0 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан ...явж байтал замаар өөдөөс ...чигээрээ ирээд миний машины урдаас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар хуудас/

    Гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т нь бөөрний архаг өвчтэй эмчийн байнгын хяналтанд олон жил болж байгаа .. сумаас 7 хоногт 2 удаа Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж аппаратанд ордог учир миний 00  улсын дугаартай улаан өнгийн приус-30 маркийн машиныг 2019 оны 01 дүгээр сараас хойш гуйж авч хэрэглэж байсан юм ...Т над руу утсаар ярихдаа ...машинаа жолоодож явтал эсрэг урсгалаас приус-20 маркийн автомашин ирээд өмнөөс мөргөчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас /

    2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн: “...жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 11.3 дахь хэсэгт заасан: Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 77-73 дугаар хуудас/

    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-9 дүгээр хуудас/

    Ашид билгүүн ХХК-ний 05-12 тоёота прусс-20 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн техникийн дүгнэлт /хх-ийн 85- 88 дугаар хуудас/

    Ашид билгүүн ХХК-ний 84-78 тоёота приус-30 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн техникийн дүгнэлт. /хх-ийн 91,113 дугаар хуудас/
    Техникийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 153 дугаар хуудас/

     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагийн орчим Дорноговь аймгийн .. сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр “00ний хажуугийн хойноос урагш чиглэсэн хатуу хучилттай засмал зам дээр 0 улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан: “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт,  12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан: “Замын хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Д.Тын жолоодож явсан 00 улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч А.Дын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Тын эд хөрөнгөнд 3 760 000 төгрөгний хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд нэгдсэн эмнэлэг рүү яарч явсан юм. Эмнэлэг дээр настай хүн орхичихоод түүнийг авах гэж явж байсан. Тэгээд замыг шулуун зам гээд бодоод явж байтал автобусны зогсоол болох замд ороод замын хашлага мөргөөд сандрахдаа зүүн гар тал руугаа дартал эсрэг урсгалд ороод өмнөөс ирж байсан машиныг мөргөчихсөн юм...гэм буруугийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед ...гэрээс гараад Морьтой хөшөө өнгөрөөд явж байгаад хажуу талын замын хашлага шүргээд сандраад зүүн гар тал руу дарсан чинь эсрэг урсгалаас ирж байсан улаан өнгийн тоёота приус-З0 маркийн автомашинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 156-157дугаар хуудас/, хохирогч А.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Тамхи со ХХК-ний уулзварын ойролцоо дөхөж байтал бид 2-ын явж байсан урсгалд урсгал сөрөөд цагаан автомашин өөдөөс ирж байсан тэгээд өөрийн нөхөрт хэлж амжаагүй байхад манай автомашины урдаас мөргөсөн ...миний баруун талын хавирга хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/, гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 улсын дугаартай улаан өнгийн приус-З0 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож явсан ...явж байтал замаар өөдөөс ...чигээрээ ирээд миний машины урдаас мөргөсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-23 дугаар хуудас/, гэрч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т нь бөөрний архаг өвчтэй эмчийн байнгын хяналтанд олон жил болж байгаа Даланжаргалан сумаас 7 хоногт 2 удаа Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж аппаратанд ордог учир миний 00 улсын дугаартай улаан өнгийн приус-30 маркийн машиныг 2019 оны 01 дүгээр сараас хойш гуйж авч хэрэглэж байсан юм ...Т над руу утсаар ярихдаа ...машинаа жолоодож явтал эсрэг урсгалаас приус-20 маркийн автомашин ирээд өмнөөс мөргөчихлөө гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас /, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8 дугаартай зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчийн дүгнэлтэд: “...жолооч Ц.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн /Тээврийн хэрэгсэл байрлан явах/ 11.3 дахь хэсэгт заасан: Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг, 12 дугаар бүлгийн 12.3 дахь хэсэгт заасан: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон...” гэсэн дүгнэлт /хх-ийн 77-73 дугаар хуудас/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Ц.Г нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй болон эргэлзээтэй гэх нотлох баримт гараагүй тул дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.

            Иймд шүүгдэгч Б овогт Цийн Гийг автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, эд хөрөнгөнд 3 760 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

           Хавтаст хэргийн 15 дугаар хуудаст хохирогч А.Д хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ: “......надад одоо гомдол, санал байхгүй. Бид 2-ын автомашиныг мөргөдөг хүн манайд шинэ машин авч өгч хохиролгүй болгосон...”, гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 166-167 дугаарт хохирогч А.Д, иргэний нэхэмжлэгч Д.Т нар хавтаст хэрэгтэй танилцаж гомдол, санал хүсэлтгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

    Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г “...тэтгэврийн зээл авч хохирогчид яг адил маркийн машин авч өгсөн...харин мөргүүлсэн 00 улсын дугаартай улаан өнгийн приус-30 маркийн машин одоо журмын хашаанд байгаа тул хэрэг шийдвэрлэсний дараа би авах юм...би тэтгэвэрт 900 000 гаруй төгрөг авдаг ба үүнээсээ 600 000 гаруй төгрөгийг зээлэнд өгдөг ч гэсэн манай нөхөр хувийн автобусаараа орлого олдог болохоор торгуулийг төлөх бодит боломж бий...” гэсэн мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчид төлж барагдуулсан, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгуулийн ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч  А.Д шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Гийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА