Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 115

 

 

   Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайванй өргөн чөлөө 19, өөрийн байранд байрлах, Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байр, 20 тоотод оршин суух, Боржигон овогтой Шаравын Мөнгөнбат /РД:ЧП65102514/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.436.196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ш.Мөнгөнбат нь 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай “Цалингийн зээлийн гэрээ”, мөн “Цалингийн зээлийн барьцааны гэрээ” байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа ноцтой зөрчсөн. Иймд хариуцагчаас нийт 14.433.196 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Мөнгөнбат би Худалдаа хөгжлйн банкнаас нэхэмжилсэн нийт 14.433.196 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ш.Мөнгөнбатад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.433.196 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 14.433.196 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Мөнгөнбат нь нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох 14.433.196 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ш.Мөнгөнбатад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 14.433.196 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.131 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 115.065 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 115.065 төгрөгийг хариуцагч Ш.Мөнгөнбатаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкинд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ