Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102

 

 

 


                                     

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Цын Цод холбогдох эрүүгийн 1919001850098 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн .. суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, .., ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн .. сумын 00 тоотод оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан гэмт хэрзг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Д овогт Цын Ц 00

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Ц нь Дорноговь аймгийн .. сум 0 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Эын нүүрэн тус газарт гараараа цохиж, дээд уруулын шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
     Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “…............................…” гэв.
    Хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ц машины гадаа газар сууж байхад миний уруулын дээд хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон юм. Яг аль гараараа цохисон талаар би сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/

           Гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт л Ц нь Эын нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Эын амнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

    Шүүгдэгч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Эын уруул хэсэг рүү нь чи болилдоо гээд баруун гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Эын уруулнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...М.Эын биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүилиин нэг удаагиин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0260 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Дорноговь аймгийн .. сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хохирогч М.Эын нүүрэн тус газарт гараараа цохиж, дээд уруулын шарх гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ц машины гадаа газар сууж байхад миний уруулын дээд хэсэгт гараа зангидаж байгаад нэг удаа цохисон юм. Яг аль гараараа цохисон талаар би сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/, гэрч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэнэт л Ц нь Эын нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Эын амнаас нь цус гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Эын уруул хэсэг рүү нь чи болилдоо гээд баруун гараараа 1 удаа цохисон. Тухайн үед Эын уруулнаас нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Аын 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “...М.Эын биед дээд уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүилиин нэг удаагиин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 02/0260 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

    Шүүгдэгч Ц.Ц нь гэм буруугийн талаар маргаагүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад зөрүүтэй болон эргэлзээтэй гэх нотлох баримт гараагүй тул дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ач холбогдолтой гэж дүгнэсэн болно.

           Иймд шүүгдэгч Д овогт Цын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

     Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгуулийн ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
                       
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч  М.Э мөрдөн шалгах ажиллагаанд “...Улаанбаатар хотод ажилтай байх тул хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцож чадахгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн ба шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.


Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Цын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Цод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 


                                     ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА