Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/02136

 

 

*******-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/05479 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

Орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

19,100,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч ******* нь *******-ны эрхлэн хариуцах *******ны ******* орцны хонгилыг 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран хууль бусаар эзэмшиж, өрөө тасалга гарган иргэдэд түрээслүүлж ашиг олсоор байна. Тэдний хувьд СӨХ-той байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, хонгилын түрээсийн төлбөр болон СӨХ-ны зардлыг төлдөггүй, орон сууцны хонгилыг чөлөөлөх талаар шаардлага тавихад татгалздаг.

1.2. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны байшингийн доод хонгил нь сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаардаг байтал хариуцагч нь зөвхөн хувьдаа эзэмшиж, бусдад төлбөртэйгөөр ашиглуулан ашиг олж байна.

1.3. *******ны ******* орцны хонгилд нийт 9 өрөө, тасалгаа бүхий хэсэгт хүмүүс оршин сууж байна. Тус хонгилд хүн амьдрах зориулалтгүй бөгөөд СӨХ-ны зүгээс орон сууцны хонгил дахь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар, үйлчилгээний хэвийн байдлыг хангахад хүндрэлтэй байдаг. Энэ нь тус орон сууцны барилгын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, орон сууцны барилга болон орчны газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалтад хэвийн хэмжээнээс илүүтэй нөлөөлж, даацыг хэтрүүлж, улмаар нийт өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хохироож байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Нийслэлийн ******* *******ны ******* орцны хонгилыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******ын *******ны 1 дүгээр давхрын *******од 1966 оноос эхлэн өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед *******ны хонгил нь хогоор дүүрсэн, орон гэргүй тэнүүлчид орогнодог, архиддаг, хүн ашиглах ямар ч боломжгүй нөхцөл байдалтай байсан бөгөөд 1 дүгээр давхарт амьдардаг айлын хувьд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй нөхцөл байдалтай болсон. Иймд тухайн үед байруудыг хариуцаж байсан СӨХ-оос зохих ёсны зөвшөөрлийг авч өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, тухайн байрны нийт оршин суугчдад таатай орчин бий болгож хонгилыг өөрийн эзэмшилдээ авсан.

2.2. 2006 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тухайн үед ажиллаж байсан *******-той ******* Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг анх байгуулсан. Уг гэрээг 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 жилийн хугацаатай, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай дахин байгуулсан бөгөөд үүнээс хойш уг гэрээг бичгээр дахин байгуулаагүй.

2.3. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хөлслөгч нь эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол уг гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэсэн зохицуулалтын хүрээнд тухайн гэрээг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс дахин 5 жил сунгасан гэж үзнэ. Иймд миний бие уг хонгилыг хууль бусаар эзэмшиж байгаагүй болно.

2.4. Өнөөдрийг хүртэл *******ны хонгилыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж ирсэн, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг СӨХ-ны зөвшөөрөлтэй хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

3.1. Манай гэр бүл *******ын *******ны ******* орцны хонгилыг 2006 оноос эхлэн Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний үндсэн дээр эзэмшиж ашиглаж ирсэн.

3.2. 2007, 2023 онд тухайн үеийн СӨХ-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар хаягдсан хонгилд их засвар хийсэн бөгөөд 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний *******-аас гаргасан хөрөнгийн үнэлгээгээр тухайн хонгилд хийгдсэн засварын ажлыг төсвийн аргаар тооцоолж 19,100,500 төгрөг гэж тодорхойлсон.

3.3. Манай гэр бүл ашиглах боломжгүй, архичин болон гэр оронгүй хүмүүс орогнодог байсан тухайн хонгилыг өөрсдийн зардлаар засан сайжруулж, шинэчилж эд хөрөнгө бий болгосон. Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тодорхойлогдсон 19,100,500 төгрөгийг *******-оос гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч ******* нь хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ маргаан бүхий хонгилд 2007, 2023 онд СӨХ-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар засвар хийсэн гэж тайлбарласан боловч засвар хийхдээ *******, *******-нд мэдэгдээгүй, энэ талаар баримт байхгүй.

4.2. Мөн *******-той байгуулсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээнүүдийн 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.4, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу тус хонгилд өрөө, тасалгаа хийх, мөн бусдад түрээслүүлэх, хүн амьдруулах эрхгүй байна.

4.3. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээний нэг тал ******* нь татан буугдсан, нөгөө тал ******* нь нас барсан. Өөрөөр хэлбэл талууд орон сууц хөлслөх гэрээ байгуулаагүй тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний хугацаа сунгагдахгүй, мөн тус гэрээний талууд байхгүй тул тус гэрээ дуусгавар болсон байна. ******* нь *******-той гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаанд ороогүй, эрх үүрэг үүсээгүй атлаа Иргэний хуулийн 90 дугаар зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Мөн 2007 онд хэдэн төгрөгийн засвар хийсэн эсэх, 2023 онд хэдэн төгрөгийн засвар хийсэн эсэх тодорхойгүй байна. Тодруулбал, 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн *******-ийн үнэлгээний тайланд 2007, 2023 оны хонгилын засварын зардалд 2024 оны байдлаар үнэлгээ хийж 19,100,500 төгрөг гаргасан нь учир дутагдалтай бөгөөд хэзээ хийсэн, ямар хэмжээний засвар гэдэг тодорхойгүй, засварын шууд баримт болохгүй. Мөн хариуцагч засвар хийсэн гэх боловч засвар хийхээс өмнөх зураг, баримт байхгүй байгаа нь засвар хийсэн эсэх эргэлзээтэй, тодорхойгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ны *******ны ******* орцны доод хонгилыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч *******-оос 19,100,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,052 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т “...Зохигчийн хооронд маргаан бүхий орон сууцны хонгилыг эзэмших, ашиглах гэрээ байгуулагдаагүй байх бөгөөд хариуцагч нь “өөрийн эзэмшил хууль ёсны” гэх татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй буюу эд хөрөнгө эзэмшиж буй байдлынхаа эрх зүйн үндэслэл, тухайн эзэмшил хууль ёсны болохыг нотолж чадаагүй” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг нотлох баримтын хамтаар шүүхэд хүргүүлсэн байдаг. Тайлбартаа өөрийн аав нас барснаар тухайн хонгилыг хууль ёсны өвлөгчийн хувиар үргэлжлүүлэн эзэмшиж, арчилж ирсэн, мөн ******* байгуулагдахаас өмнөх СӨХ-тэй “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г байгуулж байсан, гэрээг хамгийн сүүлд бичгээр 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хэдий ч түрээслүүлэгч гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй тул мөн хугацаагаар сунгагдсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

6.2. Сөрөг нэхэмжлэлийн хувьд: Манай гэр бүл тухайн хонгилыг өөрсдийн хөрөнгөөр засан сайжруулсан. Үүнийгээ баталгаажуулах зорилгоор мэргэшсэн төсөвчин *******аар 2024 онд төсөв гаргуулсан. Тухайн төсөвт өртгийн тооцоогоор хонгилыг засан сайжруулахад 19,100,500 төгрөгийн зардал гарсан гэж дүгнэгдсэн. Гэтэл анхан шатны шүүх “...маргаан бүхий эд хөрөнгөд өөрийн зардлаар засвар, тохижилт хийсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй” гэжээ. Дээрх зардлыг *******-өөс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэрвээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх ханган шийдвэрлэсэн тохиолдолд түрээслэгчийн хувьд өөрийн оруулсан хөрөнгө, засан сайжруулалтад оруулсан зардлыг нэхэмжлэгчээс гаргуулж, хонгилыг одоо байгаа байдлаар нь хүлээлгэж өгөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай. Гэтэл шүүхийн зүгээс манай гэр бүлийн хөрөнгөөр засан сайжруулсан хонгилыг бидэнд нэг ч төгрөг олгохгүйгээр шууд нэхэмжлэгчид олгож байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан орцны хонгилыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн байрыг хариуцаж байсан СӨХ-ноос зөвшөөрөл авч хонгилыг өөрийн хөрөнгөөр засан сайжруулж өөрийн эзэмшилдээ авсан, 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан тул хонгилыг хууль бусаар эзэмшээгүй гэх үндэслэлээр маргаж, хонгилд хийсэн засан сайжруулалтын зардал 19,100,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, хонгилд засвар хийхдээ СӨХ-д мэдэгдээгүй, Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ дуусгавар болсон, хариуцагч нь засвар хийсэн эсэх нь тодорхойгүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлт хийсэн байна.

3.1. ************** байрны оршин суугчид байгуулсан тул тухайн СӨХ нь уг байрнуудын ашиглалттай холбоотой үйл ажиллагааг эрхлэн явуулах эрх бүхий этгээд мөн бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 1******* зүйлийн 15.1.1-д зааснаар *******ны ******* орцны хонгил нь *******-ны дундын өмчлөлийн зүйлд хамаарна.

3.2. Иргэн ******* нь 2006 оноос эхлэн *******-той “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г байгуулан *******ны ******* орцны хонгилыг эзэмшиж, өрөө тасалгаа гарган иргэдэд хөлслүүлэн ашиглаж байгаад нас барснаар хүү ******* нь үргэлжлүүлэн эзэмшиж, ашигласан байна.

4. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс *******, *******ны ******* орцны хонгилыг чөлөөлүүлэхээр шаардсан.

Хариуцагч ******* энэхүү хонгилыг эзэмших эрхтэй эсэх, хонгилд хийсэн засан сайжруулалтын зардал 19,100,500 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болсныг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

5. ******* нь 2006 оноос 2012 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдаж, улмаар ******* шинээр байгуулагдаж, ******* байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой эрх, үүрэг *******-д шилжсэн.  

5.1. Иргэн ******* нь *******-той 2014.03.01-ний өдрийн №29 “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-г байгуулж, ******* орцны 60 м.кв талбайтай доод хонгилыг ахуйн үйлчилгээ, конторын зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар хөлслөх, 1мкв 800 төгрөгөөр тооцож нэг сарын 48,000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2019.03.01-ний өдөр дууссан ч ******* хонгилыг үргэлжлүүлэн эзэмшиж байсан байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. /хх-117, 120-121х/

5.2. Харин хариуцагч ******* нь *******-той байгуулсан түрээсийн гэрээний шаардах эрхийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасан журмаар хүлээн аваагүй тул ******* нас барснаар уг гэрээний харилцаа дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иймд  шаардах эрх өвийн журмаар шилжсэн гэх хариуцагчийн тайлбар, татгалзал болон энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

6. Иймд хариуцагч *******ыг иргэн *******ийн *******-той байгуулсан гэрээний дагуу хонгилыг эзэмших эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн иргэн *******ийг нас барснаас хойш хариуцагч ******* тухайн хонгилыг эзэмшиж байгаа эзэмшил нь хууль бус гэж үзэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Дээрхи 5.2., 5.3. дахь үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “өөрийн аав нас барснаар тухайн хонгилыг хууль ёсны өвлөгчийн хувиар үргэлжлүүлэн эзэмшиж байгаа буюу 2014.03.01-ний өдрийн №******* “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ” сунгагдснаар гэрээний дагуу эзэмшиж байгаа” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Анхан шатны шүүх үйл баримтын хүрээнд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулсан эрх зүйн дүгнэлт хийнэ.

Хариуцагч ******* нь 2007, 2023 онд тухайн үеийн СӨХ-ны удирдлагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөрийн зардлаар хаягдсан хонгилд их засвар хийсэн” гэх үндэслэлээр 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний *******-аас гаргасан хөрөнгийн үнэлгээгээр тухайн хонгилд хийгдсэн засварын ажлыг төсвийн аргаар тооцоолж гаргасан 19,100,500 төгрөг”-ийг нэхэмжилсэн.

8.1. *******болон ******* нарын хооронд байгуулагдсан 2014.03.01-ний өдрийн №29 “Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ”-ний 3.3-д “Тухайн байранд /подваль, 00 өрөө/ засвар үйлчилгээ хийж өөрийн хөрөнгөөр тохижуулж орсон /түрээслэсэн/ тохиолдолд Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс 1 удаа хөнгөлөлт үзүүлэх ба гэрээ цуцалж байрыг чөлөөлөх үед барилгын засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр барилгын засал чимэглэл, тохижилт, хамгаалалтад зориулж хийсэн эд хөрөнгийг хэвээр үлдээнэ” гэж талууд тохиролцжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж тус тус зааснаар талуудын дээрхи гэрээгээр тохиролцсон хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал, подвальд засвар хийж өөрийн хөрөнгөөр тохижуулсан тохиолдолд байрыг чөлөөлөх үедээ засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэхгүй, тохижилтыг хэвээр үлдээх агуулгатай байна.

8.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу талууд ийнхүү тохиролцсон тул иргэн *******ийн подвальд хийсэн засвар үйлчилгээ, тохижилтын зардлыг Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5. дахь хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах” гэж заасны дагуу хариуцагч ******* шаардах эрхгүй байна. Тодруулбал, иргэн ******* нь СӨХ-тэй засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нэхэмжлэхгүй, тохижилтыг хэвээр үлдээхээр харилцан тохиролцсон тул гэрээний хугацаанд өөрийн зардлаар хаягдсан хонгилд их засвар хийсэн зардлыг шаардах эрхгүй юм.

8.3. Хариуцагч ******* нь *******-ын зөвшөөрөлгүйгээр подвалыг хууль бусаар эзэмшиж байсан тул түүнийг эзэмшлийг шударга бус гэж үзнэ.

Иргэний хуулийн 9******* зүйлийн 95.2. дахь хэсэгт “Шударга бус эзэмшигч эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулахад зориулж гаргасан зардал нь эрх бүхий этгээдэд орох ашгийг нэмэгдүүлсэн тохиолдолд дээрх зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэхүү шаардлагын үнийн дүн нь эд хөрөнгийн үнэ болон ашгийн нийлбэрээс хэтрэхгүй байна” гэж заасан.

2024 оны 0******* сарын 08-ны өдрийн *******-ийн “Засварын зардлын тооцоо”, 1, 2 дугаар хавсралт ...зоорийн давхарын засвар төсөв нь захиалагчийн өгсөн мэдээлэл, газар дээрхи объём, хэмжээг үндэслэн төсвийг тооцсон, ийнхүү тооцохдоо хэзээ хийгдсэн засвар болохыг тодорхойлоогүй, урьд ямар байсныг ямар болгон засан сайжруулсныг дүгнээгүй, зөвхөн засварын зардлын тухайн өдрийн ханшаар тооцон төсвийг гаргасан байх тул хариуцагчийн подвальд засан сайжруулалт хийсэн гэх нөхцөл байдлыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч ******* орцны подвалийг эзэмшиж байхдаа өөрийн зардлаар засвар, тохижилт хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч *******-нд холбогдуулан гаргасан 19,100,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

9. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…хууль ёсны өвлөгчийн хувьд гэр бүлийн нийт гишүүдээс гарсан зардлыг *******-оос гаргуулах үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ, гэр бүлийн хөрөнгөөр засан сайжруулсан хонгилыг бидэнд нэг ч төгрөг олгохгүйгээр шууд нэхэмжлэгчид олгож байгаад гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих хууль зүйн үндэслэлтэй байна.

10. Анхан шатны шүүх шударгаар эзэмшигчийн шаардах эрхийн хүрээнд хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасныг баримталсан алдаа гаргасныг мөн хуулийн 9******* зүйлийн 95.2. дахь хэсэг болгож залруулна.

11. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/05479 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн

2 дахь заалтын “...94 дүгээр зүйлийн 94.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэснийг “9******* зүйлийн 95.2 дахь хэсэгт зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсэг, заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 болон 255,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ГАНДИЙМАА

 

                       ШҮҮГЧИД                                    Т.БАДРАХ

 

                                                                                                  Н.ОЮУНТУЯА