Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 0193

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч О.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Н холбогдох эрүүгийн 1925003140232 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеий н байцаалт.

 

Бортого овогт О-ийн Н

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч О.Н нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Г-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нөөцийн байрнаас 2 өрөө орон сууц авч өгнө гэж хуурч мэхлэн байрны урьдчилгаа болох 1150000 төгрөгийг Хаан банкны 5127112706 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н-ийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Б.Г “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Б.Г-ийн ...“Е.А, О.Н гэж гэр бүлийн хоёр хүнтэй одоогоос 8 жилийн өмнө салсан нөхрөөрөө дамжуулж анх танилцаж байсан. Тэрнээс хойш биенээ зүс мэддэг, мэнд устай л явдаг байж байгаад хэсэг холбоо тасарсан. 2017 оны оноос хойш холбоотой болж эхэлсэн бөгөөд 2018 оны эхээр О.Нандинцэцэг эгчтэй өөрийнхөө ажил таарсан. Тэр үед эгч нь хувийн юм хийж байгаа. ГОК-д ажилладаг хүнтэй хамтарч юм хийж байгаа гэж хэлсэн. Эгч нь чамд ГОК-ын акталсан байрнаас 2 өрөө байр авч өгнө, хураамж гэж 2 сая төгрөг шилжүүлдэг юм тэрийг л төлсөн байхад бусдыг нь эгч нь зохицуулна гэж хэлсэн. Мөн тухайн үед Е.А гэж хүнтэй уулзаж байгаа тэр хүн чамд байр авч өгөхөд тусална. Дорнод аймгаас шилжин ирж ГОК-ын санхүүгийн хэлтэст ажилладаг гэж хэлж байсан. Энэ мэтчилэн 2-3 сар намайг ятгасан. Ингээд 2018 оны 03 сарын 15-ны өдөр Е.А гэж хүний “Хаан банкны” 5127112706 дугаарын данс руу эхлээд 1 сая төгрөг, дараа нь 150 мянган төгрөг буюу нийт 1150000 төгрөгийг шилжүүлэхэд О.Н эгч миний дэргэд байгаад зогсохгүй энэ данс руу шилжүүл гэж хэлж өгсөн. Уг нь би ямар учиртай хүний данс юм бэ хувь хүний данс юм уу эсхүл байгууллагын данс юм уу гэхэд чамд байр авч өгөх асуудлыг зохицуулж байгаа хүний данс гэж хэлсэн. Түүнээс хойш О.Н эгчээс байрны талаар асуухад удахгүй бүтнэ, нөгөө хүнээ хоолонд оруулах гэж байна, утсаа чагнаад байж бай гэх мэтээр ярьж явсаар 2018 оны 08 сард сураггүй алга болчихсон. Харин 09 сард О.Н надруу залгаснаа ГОК-д ажилладаг батлан даагч хийхээр хүн дагуулаад ир гэхээр нь би завгүй байсан учир н.О гэж найзыгаа Баян-Өндөр сум руу явуултал удаа ч үгүй н.О над руу залгаснаа чи намайг зээлийн гэрээ дээр батлан даагчаар оруулж гарын үсэг зуруулах гэлээ гэж уурласан. Ингээд О.Н эгч намайг хуурч хохироосон болохыг ойлгосон”... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8-9-р хуудас/

 

2. Гэрч Е.А-ийн ... “Би О.Нгэж эмэгтэйтэй хамтран амьдраад 3 жил гаран болж байгаа. Өмнө нь би гэр бүлтэй байсан хэдий ч тэр маань өвчнөөр нас барсан. Тэрнээс хойш ганц үлдсэн хүүгээ элэг бүтэн байлгая гэж бодсондоо урьд нь таньж мэддэг байсан О.Н гэж эмэгтэйтэй уулзаж, түүнтэй хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд О.Н-ээс өр нэхсэн хүмүүс цөөнгүй байдаг байсан. Хүмүүсээс мөнгө төгрөг авахаар нь би боль гэж хэлдэг ч өөдөөс уурлаж бараг салж, сарних тал дээрээ тулдаг. Сүүлдээ би хот руу шилжиж хувийн бизнес эрхэлж амьдрал ахуйгаа дээш нь татаж эхэлсэн, О.Н-т банкны данс гэж байдаггүй миний дансаар л хүнээс мөнгө авдаг байсан. О.Н нь одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй байна ямар ч байсан Улаанбаатар хотод байгаа. Түүнтэй уулзаагүй 2 сар гаран болж байна. Нэг ёсондоо хоёр тийшээ болж байгаа. Хамт амьдрах аргагүй дандаа өөрийнхөөрөө асуудлыг шийддэг учраас цаашид хамт байх боломжгүй болсон учир хоёр тийш болсон. Б.Г гэж эмэгтэйгээс 2018 оны 03 сарын 15-ны өдөр миний “Хаан банкны” 5127112706 дугаарын данс руу мөнгө шилжиж орж ирснийг бол би тухайн үедээ мэдээгүй. Харин хэдэн сарын дараа буюу 2018 оны зуны улиралд байх намайг хот руу явж байхад Б.Г надруу залгаж О.Н эгч надад нэг юм зохицуулж өгнө гээд таны данс руу мөнгө шилжүүлж авсан юм гэж ярихад нь би О.Н рүү залгаж асуухад би өөрөө зохицуулчих ажил, чи мөнгө олж ирэхгүй байж дуугай байж бай гээд өөдөөс уурласан. Миний “Хаан банкны” дансанд 2018 оны 03 сарын 15-ны өдөр эхлээд 1 сая, дараа нь 150 мянган төгрөг буюу 1150000 төгрөг шилжиж орж ирсэн байсан. Тухайн үед миний виза карт О.Нандинцэцэгт явдаг байсан. Надад бол бэлнээр 1 сая гаран төгрөг өгөөгүй. О.Н байр, хоолныхоо мөнгө төгрөгөнд л зарцуулсан байх. Яг үнэндээ би гэрийн санхүүгийн асуудалд оролцож байгаагүй, бүхий л асуудлыг О.Ншийддэг байсан. 2018 оны 03 сард Н бид хоёр Дэнжийн гурван байранд 3 өрөө байр түрээслэн амьдардаг байсан. Тэр байрныхаа түрээсийн мөнгө, гэрийн хоол унданд л зарцуулсан байх. Яг тухайн үедээ Н, би Б.Г-гээс мөнгө авлаа гэж надад хэлж байгаагүй. О.Н-т Эрдэнэт үйлдвэрт таньдаг хүн миний мэдэхийн байхгүй. 2018 оны өвөл буюу миний данс руу мөнгө шилжүүлэхээс өмнө Б.Г-гийг манай Дэнжийн байранд О.Н дагуулж ирсэн. Тэгэхэд анх уулзсан тэр үед О.Н намайг манай нөхөр гэж танилцуулсан. Цаанаа хаана юу хийдэг гэж хэлж танилцуулсаныг бол мэдэхгүй байна. Дараа нь О.Н бид хоёр хотод байж байгаад Эрдэнэтэд хоёр ч удаа ирэхдээ Б.Г-гийн гэрт очиж 2 хоносон ингэж л нийт 3 удаа уулзсан. Б.Г-ийн гэрт ирж хонох үед миний данс руу мөнгө шилжүүлсэн байсан. Гэхдээ мөнгөний асуудлаар миний дэргэд бол юм ярьж байгаагүй. Ер нь бол О.Н их тансаг байх дуртай мөнгийг их үрдэг тийм хүн. Б.Ганцэцэгээс яах гэж юу гэж хэлээд мөнгө авснаа надад огт хэлээгүй. Би бүр сүүлд нь Б.Г-гээс л мэдээд О.Н рүү залгаж асуусан. Г “та миний мөнгийг бага багаар ч гэсэн өгөөч, О.Нэгч надад байр зохицуулж өгнө гэж хэлээд авсан юмаа” гэхэд нь би “за ах нь ямар ч байсан О.Н-тэй яръя” гэж хэлдэг байсан. О.Н рүү залгаад “мөнгө төгрөгийг нь өгөх хэрэгтэй юм би шүү” гэхэд өөрт нь мөнгө байгаа хэдий ч “за яахав болно ш дээ тэгж байгаад өгье, нэгэнт байр авч өгч чадахгүй юм чинь мөнгийг нь эргүүлээд өгч л таараа ш дээ” гэдэг байсан. Би Б.Г-гийн мөнгө эргүүлж өг гэж О.Н-т олон удаа хэлдэг байсан ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/

 

3. Е.А-ийн “Хаан банкны” 5127112706 дугаартай дансны мэдээлэл /хх-ийн 58-р хуудас/

 

4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019-05-29-ний өдрийн 30/108 дугаартай албан бичиг /хх-ийн 39-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүх хуралдаан дээр шүүгдэгч О.Н-ийг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г-гийн мэдүүлэг, гэрч Я.Алтангэрэлийн мэдүүлэг, Я.А-лийн “Хаан банкны” дансны мэдээлэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 30/108 дугаартай албан бичиг нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно. Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Оби Монгол улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 35 дугаар зүйлийн 35 дугаар зүйлийн 24 дэх зүйлүүдийг тус тус удирдлага болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон О.Н-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанд оролцож дүгнэлт гаргаж байна. О.Ннь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Г-гийг “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-аас 2 өрөө орон сууц авч өгнө гэж хуурч мэхлэн байрны урьдчилгаа болох 1.150.000 төгрөгийг залилж хуурч мэхэлж авсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. О.Ннь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Хохиролыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. О.Н нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй цагдан хоригдоогүй түүнд авсан хувийн баталгааг гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг гаргаж байна” гэв.

 

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Г- мэдүүлэг, гэрч Е.А-ийн мэдүүлэг, Е.Алтангэрэлийн “Хаан банкны” 5127112706 дугаартай дансны мэдээлэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2019-05-29-ний өдрийн 30/108 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Нг нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Г-т “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нөөцийн байрнаас 2 өрөө орон сууц авч өгнө гэж хуурч мэхлэн байрны урьдчилгаа болох 1150000 төгрөгийг “Хаан банкны” 5127112706 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан нь үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч О.Н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                    ТОГТООХ нь:

1. ШүүгдэгчО.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000  /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-т оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС