| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 102/2016/03011/и |
| Дугаар | 05 |
| Огноо | 2016-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух ******* овогт *******н ******* /*******/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Н.*******, гэрч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие Н.*******д 2014 оны 10-р сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 03 дугаар сар хүртэл эхний 5 сарын хүү болох 2,000,000 төгрөгийг төлөөд түүнээс хойш гэрээний үүргээ огт биелүүлээгүй. Мөнгөө төлөхийг шаардсан боловч удахгүй төлнө гэж байснаа сүүлдээ мөнгийг чинь төлж чадахгүй, шүүхдээд ав гэж хэлсэн. ... зээлийн гэрээнд хүүг сарын 8 хувийн хүү авахаар тохирсон. Манай ээж хэлэхдээ ******* найдвартай хүн байгаа юмаа ямар ч хамаагүй хүүтэй мөнгө зээлнэ гэж байна, миний хүү зээлдүүлчих гэж хэлсэн учраас би *******д 5 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хүүг сарын 8 хувь гэж тохирсон, яаж ч бодсон танихгүй хүнд 5 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй зээлнэ гэж байхгүй шүү дээ ... Иймд хариуцагч Н.*******гээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,800,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 10,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Н.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний бие Б.*******аас 5,000,000 төгрөгийг 2014 оны 10-р сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Би гэрээний дагуу нэхэмжлэгчид 2,400,000 төгрөг өгсөн ба *******ийн эх болон эхнэрт нь манай охин 10, 20 мянгаар увуулж цувуулж өгч байсан. Сүүлийн өгсөн мөнгө өгсөн, авсан талаар баримт үйлдээгүй, миний хар дэвтэрт тэмдэглэгдсэн байгаа. ... бидний байгуулсан зээлийн гэрээнд алданги 0.5 хувь гэж заагаагүй, мөн зээлийн хүүг сараар биш жилийн 8 хувь гэж анх тохирсон. Үүнийг нотариатч Д. гэрчлэх болно. Зээлийн гэрээ нь жилийн 8 хувийн хүүтэй, үндсэн зээл, хүүнээс нийт 2,400,000 төгрөгийг өгсөн учраас одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 2,800,000, алданги 2,500,000 төгрөг нийт 10,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар тал бүрээс нь хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийн талаар бодит үйл баримтыг тодорхойлбол нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******д 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлдүүлж, зээлийн гэрээг бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг алдангийн хамт шаарджээ.
Зохигчдийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан.
Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан, 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн талаар хэн аль нь маргадаггүй боловч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэгч Б.*******аас зээлийн гэрээ бичгээр байгуулж 5,000,000 төгрөг авсан нь үнэн энэ талаар маргахгүй, ... бидний байгуулсан зээлийн гэрээнд алданги 0.5 хувь гэж заагаагүй, мөн зээлийн хүүг сараар биш жилийн 8 хувь гэж анх тохирсон. ... нийт 2,400,000 төгрөгийг өгсөн учраас одоо үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө ... “ гэж, нэхэмжлэгч нь “ ... *******д 5 сая төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар, сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Хүүг сарын 8 хувь гэж тохирсон, бизнес хийдэг хүн яаж ч бодсон танихгүй хүнд 5 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй зээлнэ гэж байхгүй ...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор заасан тул Б.*******, Н.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан бөгөөд хуулийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 282 дугаар зүйлд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, ... хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэжээ.
Зохигчдийн байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнд 5,000,000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчид төлөхөөр тус тус заасан байна.
Хариуцагч Н.******* нь зээлийн гэрээгээр хүүг жилийн 8 хувь гэж тохирсон, алданги тооцохоор тохироогүй гэж маргаж байгаа боловч хариуцагчийн энэ тайлбар үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хүсэл зоригийн хувьд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулжээ.
Дээрх хэлцлийг хуульд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох, эсхүл гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлахаар хуульд заасан.
Гэрч С.гийн “ ... Н.******* надаас хэдэн ч хувийн хүүтэй байсан хамаагүй мөнгө зээлээч гэж гуйсан, тэгэхээр нь би хүүгээсээ 5 сая төгрөг байвал ******* эгчдээ зээлүүлчих гэж хэлсэн, ... нэг сарын 8 хувийн хүүтэй зээлүүлсэн ... “, гэрч Н.гийн “ ... сарын гэдгээ бичээгүй орхисон байна, хүмүүс ихэнхдээ хүүг сараар тооцож, тохирдог, тэр жишгээр хийсэн байх, тухайн үед талууд 0,5 хувиар алданги тооцохоор гэрээндээ тохирсон байна, хэрэв нэмэлт оруулсан бол тэр хэсэгт нь тамга дарж өөрчилдөг ... “ гэх мэдүүлэг болон нэхэмжлэгчийн богино хугацаанд мөнгөө өсгөх гэсэн хэрэгцээ, шаардлага, хариуцагчийн бизнесийн эргэлтэдээ зориулж хүүтэй мөнгө зээлсэн бодит нөхцөл байдал зэргээр зээлийг нэг жилийн 8 хувийн хүүтэйгээр тохирсон гэх бодит нөхцөл байдал, шаардлага тогтоогдохгүй, энэ талаар хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд хуульд нийцүүлж бичгээр байгуулсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Н.*******гээс зээлийн төлбөрийн хүү, алданги шаардах эрхтэй. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг баримтлан шүүх алдангийн хэмжээг багасгав.
Нэхэмжлэгч нь 2,100,000 төгрөг хүлээж авсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчид нийт 2,400,000 төгрөг өгсөн гэх боловч 300,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн нь баримтаар тогтоогдсонгүй. Хариуцагч нь өөрийн хар дэвтэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг дэвтэрт мөнгө хүлээж авсан, хүлээлгэн өгсөн талуудын гарын үсэг байхгүй, нэхэмжлэгчид зээлийн төлбөрт мөнгө өгч байсан эсэх нь тодорхойгүй, зөвхөн хариуцагчийн өөрийн орлого, зарлагын тэмдэглэл бичигджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг тул хариуцагч Н.*******г нэхэмжлэлийн шаардлагаас хүлээн зөвшөөрөхгүй, маргаж буй үндэслэлтэйгээ холбогдуулж нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрийн татгалзлыг нотолж чадаагүй гэж үзнэ.
Иймд шүүх хариуцагч Н.*******гээс үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 2,700,000 /400,000*12/4,800,000-2,100,000/, алданги 1,000,000 төгрөг нийт 8,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 179,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс 8,700,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 154,150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН