Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2025/01597

 

  

 

2025 09 19 210/МА2025/01597

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч О.Одгэрэл, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08909 дугаар шийдвэртэй

  Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

  Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

  1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04254 дугаар шийдвэрээр *******, *******нараас 263,484,195 төгрөг гаргуулж *******ХК-д олгож, барьцаа хөрөнгө болох *******ийн өмчлөлийн, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж *******тоотод байрлах, *******м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг, 145 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Э-******* дугаартай, 123 м.кв талбайтай, худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай газар эзэмших эрхийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

  4.Хариуцагч байгууллага нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр үүсгэсэн, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 24361168/01 тоот тогтоолоор дээрх хөрөнгүүдийг битүүмжилж, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24361168/08 тоот тогтоолоор хураасан, мөн төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

  5.Шинжээч *******ХХК нь дурдсан 2 үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг нийт 1,550,087,000 төгрөгөөр үнэлсэн байх ба энэ талаар шийдвэр гүйцэтгэгчээс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт тус тус мэдэгджээ.

  5.1.Үнэлгээний тайланд хөрөнгө тус бүрийн шинж байдлыг тодорхойлон тусгаж, үйлчилгээний зориулалттай 1-4 дүгээр давхрын хэсгийг өртгийн, орлогын болон зах зээлийн хандлагын аргуудаар, амины орон сууцны зориулалттай 5-6 дугаар давхрын хэсгийг өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудаар, газрыг суурь үнийн болон зах зээлийн хандлагын аргуудаар тус тус үнэлж, эдгээрээс зах зээлийн хандлагын аргын үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгсөн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

а.Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ unegui.mn сайтад байршсан мэдээлэлд үндэслэн, Саппорогоос хороолол өгсөх замд, Өргөө кинотеатрын хойно, 10 дугаар хорооллын Стелла төвийн ард болон 4 дүгээр хороололд шинэ 7 дугаар төвийн хойно тус тус байрлах 4 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байршил, хийц, насжилт, талбай, хэлцэл, ерөнхий гэсэн итгэлцүүрүүдээр талбайн дундаж үнийг 2,860,000 төгрөгөөр тодорхойлж, *******м.кв талбайгаар тооцон 1,124,305,000 төгрөгөөр,

б.Амины сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэдээ мөн unegui.mn сайтуудад байршсан мэдээлэлд үндэслэн, Саппорогоос хороолол өгсөх замын зүүн талд, Өргөө кинотеатрын хойно, 93 дугаар сургуулийн хажууд болон 4 дүгээр хороололд шинэ 7 дугаар төвийн баруун талд тус тус байрлах 4 үл хөдлөх эд хөрөнгийг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байршил, гудамжны түвшин, хийц, давхар, насжилт, талбай, зориулалт, хэлцэл, ерөнхий гэсэн итгэлцүүрүүдээр тооцон, нэгж талбайн дундаж үнийг 2,936,000 төгрөгөөр тодорхойлж, 145 м.кв талбайгаар тооцон 425,782,000 төгрөгөөр,

в.Газар эзэмших эрхийн хувьд, unegui.mn сайтад байршсан мэдээлэлд үндэслэн, 6 дугаар бичил хороолол, Баруун тасган буюу гандан, эх нялхас баруун талд болон ганданд байрлах 4 газрыг сонгож, тэдгээрийн зарлагдсан үнэд тохируулга хийж, байршил, дэд бүтэц, талбайн хэмжээ, газрын байдал, хэлцэл, ерөнхий гэсэн итгэлцүүрүүдээр тооцон, нэгж талбайн дундаж үнийг 916,030 төгрөгөөр тодорхойлж, 123 м.кв талбайгаар тооцон 112,671,000 төгрөгөөр тус тус үнэ цэнийг тогтоосон байна.

5.2.Шинжээч нь нийт үнэлгээг 1,550,087,000 төгрөгөөр тогтоохдоо газрын үнэлгээг оруулаагүй байх ба шүүх хуралдаанд шинжээч *******гэрчээр оролцож Газар, үл хөдлөх эд хөрөнгийг салгаж үнэлэх нь үр дүн багатай, салшгүй хэсэг учраас хамтад нь үнэлэх шаардлагатай гэж үзсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ нь газрын үнийг шингээсэн гэж үзээд хамтад нь үнэлсэн, газрыг тусад нь үнэлнэ гэвэл үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хасагдана гэж мэдүүлжээ.

5.3.Дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт заасан үнэлгээ бодитой байх зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан гэж дүгнэх үндэслэлтэй.

5.4.Үүнээс гадна нэхэмжлэгч нь шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт бага тогтоосон, 3,135,000 төгрөгөөс дээш үнэлэгдэж байгаа гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

 

6.Хариуцагчид холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08909 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

Д.ЗОЛЗАЯА