| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/04666/и |
| Дугаар | 118 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 118
эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан 177.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.975 төгрөгөөс 2.987 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* хотхон N21-3-1 тоотод байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ******* хотхон N14-2-5 тоотод оршин суух, *******т холбогдох,
СӨХ-ны төлбөр 177.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ВиваСити-1 СӨХ нь 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулагдсан. ВиваСити хотхоны оршин суугч ******* нь 2013 оны 12 сар, 2014 оны 1 сар, 2015 оны 8 сар – 2016 оны 3 сар хүртэл /1сарын төлбөр тогтмол 17.500 төгрөг/ сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 175.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал 2.500 төгрөг нийт 177.500 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ВиваСити-1 СӨХ нь нийт 177.500 төгрөг нэхэмжилсэн байна. Би уг төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ВиваСити-1 СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан 177.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ВиваСити-1 СӨХ нь ВиваСити хотхоны оршин суугч ******* нь 2013 оны 12 сар, 2014 оны 1 сар, 2015 оны 8 сар – 2016 оны 3 сар хүртэл /1сарын төлбөр тогтмол 17.500 төгрөг/ сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй тул нийт 175.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардал 2.500 төгрөг нийт 177.500 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нь ВиваСити-1 СӨХ нь СӨХ-ны төлбөр нийт 177.500 төгрөг нэхэмжилсэн байна. Уг төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ВиваСити-1 СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 177.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.975 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 2.987.5 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 2.987.5 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч ВиваСити-1 СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ