| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/01841/И |
| Дугаар | 210/МА2025/01621 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01621
*******ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05644 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
596,372,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*******ХХК нь *******ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж захиалгаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь тохиролцсон төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, худалдан авагчийн сонгож, захиалсан 139.4 м цамхагт краныг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид нийлүүлэх үндсэн үүрэг хүлээсэн. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйлийн нийт үнэ нь НӨАТ тооцсон дүнгээр 955,567,404 төгрөг ба нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 260,609,292 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдагчийн дансанд тус тус шилжүүлсэн.
1.2.Талууд гэрээний дагуу цамхагт краныг 139.4 м хүртэл өндөртэй угсрагдах эд ангийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн төслийн талбайд цамхагт кран 52.4 метр хүртэл угсрагдсан. Гэвч нэхэмжлэгч тодорхой шалтгааны улмаас төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдагчид төлж, хүлээж аваагүй байгаа үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг худалдагчийн агуулахад төслийн үйл ажиллагаа дахин эхлэх хүртэл түр хугацаанд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон.
1.3.Төслийн үйл ажиллагаа 2023 онд дахин эхэлсэнтэй холбоотой *******ХХК-тай холбогдоход компани нь өөрчлөн байгуулагдаж *******ХХК болсон гэдэг. *******ХХК 2018 онд *******ХХК-д нэгдсэн, *******ХХК нь одоогийн *******ХХК юм.
Нэхэмжлэгчийн зүгээс *******ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэн өгөх эрх бүхий албан тушаалтныг томилж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин дээрх асуудлаар хүсэлт хүргүүлсэн боловч мөн л аливаа хариу ирүүлээгүй.
1.4.Хариуцагч харилцан тохиролцсоны дагуу цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэж өгөөгүйгээс гадна тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс дахин зардал гаргаж, өөр компанитай гэрээ байгуулж, цамхагт краны дагуу эд ангийг нөхөн авч төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлага тулгарсан. Талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 5.1.8-д зааснаар одоогийн "*******" ХХК нь зүй ёсны хариуцагч мөн хэмээн үзэж байна.
Иймд хариуцагчаас 596,372,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн SC-1406/02 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Potain tower сrane 1 ширхэгийг НӨАТ орсон дүнгээр нийт 955,567,404 төгрөгөөр худалдан авсан байна. Худалдагч тал "*******" ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж гэрээний зүйлийг доголдолгүй хүлээлгэн өгсөн, гэрээ дуусгавар болсон. Худалдаа болон засвар үйлчилгээ, хадгалалттай холбоотой хариуцагчаас ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.
2.2.Иргэний хуулийн зүйл заалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ХХК-аас 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,139,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Хариуцагч нь цамхагт краны 87 м угсрагдах эд ангийг хүлээлгэж өгөөгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлд Manitowoc брэндийн МС310K12 моделийн цамхагт краныг 52.4 м өндөртэйгөөр угсарч, ашиглалтанд оруулж, 2014.07.09-ний өдөр акт үйлдсэн байх тул гэрээний зүйлийг 2014.07.09-ний өдөр хүлээлгэн өгсөн байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан худалдагчийн үнийн саналд заасанчлан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний зүйл нь нийт 139.4 м цамхагт кран бөгөөд үүнээс краны чөлөөт зогсолт хийх өндөр 52.4 м, нэмээд тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц, 87 м эд анги угсрагдах шаардлагатай. Гэвч худалдагч *******ХХК 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цамхагт краныг барилгын өндөрт тохируулан 52.4 м-т угсарч хүлээлгэн өгсөн нь ашиглалтад оруулах тайлангаар нотлогддог.
Түүнчлэн гэрээний 3.2.1-д "... Худалдан авагч нь 5.2.6-д зааснаас илүү хугацаагаар угсралтыг хойшлуулсан..., 5.2.6-д "Худалдан авагч нь гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 7 хоногийн дотор өөрийн ажлын талбайд угсралтыг эхлүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу хэдийгээр *******ХХК нь 87 м эд ангийг угсарч хүлээлгэн өгөөгүй ч нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээний төлбөрийг худалдагчид бүрэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогддог. Иймээс 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төслийн талбайд 52.4 м кран угсрагдсан гэдэг нь талуудын байгуулсан гэрээнд заасан цамхагт краныг нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээн аваагүй, худалдагчийн хадгалалтад шилжүүлсэн болно. Мөн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн гэдэг нь нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүрэн хүлээж авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хадгалалтын гэрээний хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Түр зогсолт хийх тухай" COR-ICP-1502-005 дугаартай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн нь үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээн аваагүй болохыг нотолдог. Гэвч шүүхээс энэхүү хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн зүгээс ч үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй болно.
4.2.Хадгалалтын гэрээ байгуулагдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасан дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь *******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 3.2.1-т "... Талуудын болон SCTM ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Settlement Agreement-д заасны дагуу 170,000,000 (нэг зуун далан сая) төгрөгийг хасч..." гэж заасны дагуу *******ХХК болон *******ХХК нарын хооронд маргаан бүхий зүйл болох цамхагт краны талаар тохиролцоо хийгдэж байсан, түүний дагуу төлбөр шилжүүлж байсныг нотлох бөгөөд үргэлжлүүлэн *******ХХК нь тус тохиролцоог Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулах замаар шинэчилсэн болно.
*******ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн MSCHQ-VDR-1307-001 дугаартай албан бичиг болон *******ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 13/07-27 дугаартай хариу албан бичигт дурдагдаж буй кран үнэ төлбөргүй хадгалах тухай тохиролцоо нь төслийн талбайд угсрагдах 52.4 м цамхагт краны эд ангийг хадгалах тухай харилцан тохиролцоо бөгөөд дээр дурдсанчлан *******ХХК нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу тус краны худалдан авагч болсноор энэхүү харилцан тохиролцоо нь маргаан бүхий гэрээний зүйлийн хувьд ч нэгэн адил үйлчлэх юм.
Хадгалалтын гэрээнд хэлбэрийн шаардлагыг зохицуулсан тусгайлсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хэлэлцэн тохиролцож амаар байгуулах боломжтой юм. Мөн Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болохоор заасан. Ийнхүү талууд хадгалалтын гэрээний талаар ярилцан тохиролцож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн ба энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон тул талуудын хооронд хариу төлбөргүй, тодорхой бус хугацаатай Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан болно.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хадгалалтын гэрээний хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн "Түр зогсолт хийх тухай" COR-ICP-1502-005 дугаартай мэдэгдэлд Танай компани Интернэйшнл центр төслийн хүрээнд Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний дагуу Manitowoc брендийн Potain цамхагт кран нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Тодорхой шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр хугацаанд зогсож байгааг мэдэгдэж байна. Бид ажил эхлэхээс 7 хоногийн өмнө мэдэгдэх болно" гэж дурдсан нь харилцан тохиролцсон тохиролцоо буюу хадгалалтын гэрээ байгуулагдсан болох нь нотлогддог. Гэвч шүүхээс энэхүү хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон, энэ талаар Түр зогсолт хийх тухай мэдэгдэл нэхэмжлэгчээс хүргүүлсэн байдаг тул худалдсан эд хөрөнгийг доголдолтой байсан гэж үзэж бус, хадгалалтын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хадгалуулсан эд хөрөнгийг буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаатай байгуулсан, хариу төлбөргүй гэрээний хувьд хадгалуулагч эд хөрөнгөө буцаан шаардсан нь гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Нэхэмжлэгчийн зүгээс хадгалуулсан эд хөрөнгө болох цамхагт краны 87 м угсрагдах эд ангийг төслийн талбайд угсрах хэрэгцээ, шаардлага үүссэнтэй холбоотой анх шаардлага гаргасан нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 173 дугаартай "Үлдэгдэл эд ангийг төслийн талбайд хүлээн авах" тухай албан бичиг юм.
Үүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хариуцагч ямар нэгэн хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс дараагийн арга хэмжээг авч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, нэмэлт зардал гарган, ижил загварын 87 м угсрагдах эд ангийг худалдан авсан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний үүрэгт 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.*******ХХК, *******ХХК, *******ХХК нар нэгдэж 2022 оноос хойш *******ХХК болгон нэрээ өөрчилсөн учраас хариуцагч компанид хамааралтай. *******ХХК нь гэрээний зүйл 87 м угсрагдах краныг хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Барилга баригдаагүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байсан гэж тайлбарласан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тоног, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.4, 2.5-д хүлээлгэн өгөх хугацаа болон хэрхэн яаж хүлээлцэх талаар тодорхой заасан. Гэрээний 5.2.1-5.2.6-д зааснаар худалдан авагч нь тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа эрхийн доголдолгүй бараа, бүтээгдэхүүнийг акт үйлдэж хүлээн авах ёстой. 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан тайлан нь хавтаст хэргийн 23-24 дэх талд авагдсан. Тайланд зааварчилгаа болон тоног төхөөрөмжийг угсарч, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тусгагдсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйл болон 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт тоо хэмжээ дутуу эрхийн доголдолтой бараа бүтээгдэхүүнийг худалдагч нийлүүлсэн бол худалдан авагч нь хүлээн авахаас татгалзах эрхтэй. Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана.
5.2.2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн түр зогсолт хийх мэдэгдлийг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж давж заалдах гомдолд дурдсан байсан. Хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтыг гаргаж ирсэн. Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч компаниас ирүүлсэн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр *******ХХК-аас хариу өгсөн. Хүлээн авах хугацааг 20 хоногоор хойшлуулах саналтай байсан албан бичгийг үндэслэн хэлцэл хийгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээж аваагүй тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар хадгалалтын гэрээний нөхцлийг тохиролцож бичгийн хэлбэрээр байгуулаагүй.
Хариуцагч компани албан бичгийг хүлээн аваад 20 хоногоор хугацааг хойшлуулсан. Гэрээ нь нэг жилийн дараа буюу 2014 онд байгуулагдсан. Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд хадгалалтын талаар тусгаагүй. Гэрээнд тоног төхөөрөмжийг хэрхэн худалдаж авах талаар дэлгэрэнгүй дурдсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.*******ХХК болон *******ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч *******ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Манитовок брэндийн MC310K12 моделийн цамхагт краныг нийлүүлэх, худалдан авагч *******ХХК нь цамхагт краны үнэд 955,567,404 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
*******ХХК нь *******ХХК-д нэгтгэгдсэн, *******ХХК оноосон нэрээ *******гэж өөрчилсөн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлсон, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 260,609,292 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус хариуцагчид төлсөн ба талууд энэ талаар маргаагүй.
5.Харин нэхэмжлэгч нь цамхагт кран нийт 139.4 м өндөртэй, үүнээс 52.4 м краныг хүлээлгэн өгсөн, 87 м дутуу буюу тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц угсрагдах шаардлагатай, үүнийг хадгалуулахаар хариуцагчид үлдээсэн гэж тайлбарласан ба хариуцагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон, хадгалалттай холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
5.1.Талууд гэрээний 2.1, 2.2 болон бичгээр үйлдсэн Худалдан авах захиалгад гэрээний зүйлийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Manitowoc брэндийн цамхагт кран, Potain tower crane 1 ширхэг гэж тодорхойлсон байна.
5.2.Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ашиглалтад оруулах тайлан үйлдэж, MC310K12 төрлийн, 13001U серийн дугаартай, 52.4 м дэгээний доорх өндөртэй, 55 м радиустай тоног төхөөрөмжийг хүлээн авчээ.
Уг баримтад төхөөрөмжийн зааварчилгаатай ирсэн, үйлдвэрлэгчийн зааврын дагуу угсрагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******хаягт амжилттай туршигдсан, гадна талаасаа цамхаг краны шинж чанаруудыг агуулсан, хэвийн ажиллагаанд орсон болохыг хүлээн зөвшөөрсөн, эдгээр нөхцөл нь төхөөрөмжийг газар суурилуулахтай холбоогүй, угсралтын зааврын дагуу угсралтыг хийж гүйцэтгэх нь хэрэглэгчийн үүрэг болохыг баталгаажуулсан байна.
5.3.Гэрээний 3.2.1-д худалдагч угсралтын ажлыг хийж дуусган худалдан авагчид хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан ба нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид шилжүүлж төлбөр тооцоог дуусгасан.
5.4.Тоног төхөөрөмж нийлүүлэх саналд краны чөлөөт зогсолтын өндөр 52.4 м, нийт өндөр 139.4 м гэж тусгасан байх ба талуудын дээрх тохиролцоо, гэрээний үүргийн хэрэгжилт буюу гэрээний зүйлийг хүлээлцсэн, мөн төлбөр тооцоо хийгдсэн байдалтай харьцуулж үзвэл, хариуцагчийг гэрээнд заасан цамхагт краны 87 м (139.4-52.4) эд ангийг дутуу нийлүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч нь ӨМӨЗО *******ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цамхагт краны секц худалдах, худалдан авах гэрээгээр тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц худалдан авахаар тохирсон нь тэдгээрийг хариуцагч нийлүүлэх ёстой байсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хариуцагч нь Худалдан авах захиалгын дагуу цамхагт краны өөрөө зогсох өндрийн угсралтыг хийж, ажлын байдалтай хүлээлгэн өгсөн болох нь Ашиглалтад оруулах тайлангаар нотлогдсон тул нэхэмжлэгчээс *******ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн цамхагт кран угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь талуудын маргаанд холбогдолгүй байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн COR-ICP-1502-005 дугаартай "Түр зогсолт хийх тухай" албан бичгийг хариуцагч хүлээн аваагүй гэж маргасан байх ба нэхэмжлэгч нь уг баримтыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.
5.5.Мөн цамхагт краныг хүлээн авах хугацааг хойшлуулах талаар талуудын харилцсан 2013 оны 07 дугаар сарын 19, 24-ний өдрийн албан бичгүүд хэрэгт авагдсан байх ба эдгээр бичиг нь цаг хугацааны хувьд гэрээ байгуулахаас өмнө үйлдэгдсэн байхын зэрэгцээ маргаан бүхий эд ангийг хадгалуулах ямар нэгэн агуулга илэрхийлэгдээгүй байна.
6.Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээнд заасан Манитовок брэндийн MC310K12 моделийн цамхагт краныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үлдэх 87 м угсрагдах эд ангийг хүлээж авалгүйгээр хариуцагчид хадгалуулахаар үлдээсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүйг шүүх зөв дүгнэсэн.
Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээдэг боловч нэг талаас нэхэмжлэгч нь хөрөнгөө шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч нь шилжүүлсэн хөрөнгийг хадгалахаар хүсэл зоригоо бодитой илэрхийлсэн байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан агуулгатай байгааг анхан шатны шүүх анхаараагүй, холбогдох хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт баримталсныг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05644 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 75 дугаар зүйлийн 75.2.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 3,139,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Д.ЗОЛЗАЯА
М Си Эс проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/05644 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М Си Эс проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Барловорлд монголиа ХХК-д холбогдох
596,372,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, П.Гансүх, Б.Норовсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.М Си Эс проперти ХХК нь Вагнер ази индастриал ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж захиалгаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч нь тохиролцсон төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөх, худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, худалдан авагчийн сонгож, захиалсан 139.4 м цамхагт краныг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид нийлүүлэх үндсэн үүрэг хүлээсэн. Гэрээний 2.1-д зааснаар гэрээний зүйлийн нийт үнэ нь НӨАТ тооцсон дүнгээр 955,567,404 төгрөг ба нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 260,609,292 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдагчийн дансанд тус тус шилжүүлсэн.
1.2.Талууд гэрээний дагуу цамхагт краныг 139.4 м хүртэл өндөртэй угсрагдах эд ангийг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн төслийн талбайд цамхагт кран 52.4 метр хүртэл угсрагдсан. Гэвч нэхэмжлэгч тодорхой шалтгааны улмаас төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрийг худалдагчид төлж, хүлээж аваагүй байгаа үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг худалдагчийн агуулахад төслийн үйл ажиллагаа дахин эхлэх хүртэл түр хугацаанд хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон.
1.3.Төслийн үйл ажиллагаа 2023 онд дахин эхэлсэнтэй холбоотой Вагнер ази индастриал ХХК-тай холбогдоход компани нь өөрчлөн байгуулагдаж Барловорлд монголиа ХХК болсон гэдэг. Вагнер ази индастриал ХХК 2018 онд Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д нэгдсэн, Вагнер ази тоног төхөөрөмж ХХК нь одоогийн Барловорлд монголиа ХХК юм.
Нэхэмжлэгчийн зүгээс Барловорлд монголиа ХХК-д 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэн өгөх эрх бүхий албан тушаалтныг томилж, дэмжлэг үзүүлэхийг хүсэж, холбогдох баримт бичгийн хамт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр дахин дээрх асуудлаар хүсэлт хүргүүлсэн боловч мөн л аливаа хариу ирүүлээгүй.
1.4.Хариуцагч харилцан тохиролцсоны дагуу цамхагт краны үлдэгдэл эд ангийг хүлээлгэж өгөөгүйгээс гадна тайлбар өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс дахин зардал гаргаж, өөр компанитай гэрээ байгуулж, цамхагт краны дагуу эд ангийг нөхөн авч төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх шаардлага тулгарсан. Талуудын хооронд байгуулагдсан Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 5.1.8-д зааснаар одоогийн "Барловорлд монголиа" ХХК нь зүй ёсны хариуцагч мөн хэмээн үзэж байна.
Иймд хариуцагчаас 596,372,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн SC-1406/02 дугаар Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь Potain tower сrane 1 ширхэгийг НӨАТ орсон дүнгээр нийт 955,567,404 төгрөгөөр худалдан авсан байна. Худалдагч тал "Вагнер ази индастриал" ХХК нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж гэрээний зүйлийг доголдолгүй хүлээлгэн өгсөн, гэрээ дуусгавар болсон. Худалдаа болон засвар үйлчилгээ, хадгалалттай холбоотой хариуцагчаас ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.
2.2.Иргэний хуулийн зүйл заалтын дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Варловорлд монголиа ХХК-аас 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М Си Эс проперти ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,139,814 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Хариуцагч нь цамхагт краны 87 м угсрагдах эд ангийг хүлээлгэж өгөөгүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5 дугаар зүйлд Manitowoc брэндийн МС310K12 моделийн цамхагт краныг 52.4 м өндөртэйгөөр угсарч, ашиглалтанд оруулж, 2014.07.09-ний өдөр акт үйлдсэн байх тул гэрээний зүйлийг 2014.07.09-ний өдөр хүлээлгэн өгсөн байна гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан худалдагчийн үнийн саналд заасанчлан тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний зүйл нь нийт 139.4 м цамхагт кран бөгөөд үүнээс краны чөлөөт зогсолт хийх өндөр 52.4 м, нэмээд тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц, 87 м эд анги угсрагдах шаардлагатай. Гэвч худалдагч Вагнер ази индастриал ХХК 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цамхагт краныг барилгын өндөрт тохируулан 52.4 м-т угсарч хүлээлгэн өгсөн нь ашиглалтад оруулах тайлангаар нотлогддог.
Түүнчлэн гэрээний 3.2.1-д "... Худалдан авагч нь 5.2.6-д зааснаас илүү хугацаагаар угсралтыг хойшлуулсан..., 5.2.6-д "Худалдан авагч нь гэрээ байгуулагдсанаас хойш ажлын 7 хоногийн дотор өөрийн ажлын талбайд угсралтыг эхлүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу хэдийгээр Вагнер ази индастриал ХХК нь 87 м эд ангийг угсарч хүлээлгэн өгөөгүй ч нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрээний төлбөрийг худалдагчид бүрэн шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар нотлогддог. Иймээс 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төслийн талбайд 52.4 м кран угсрагдсан гэдэг нь талуудын байгуулсан гэрээнд заасан цамхагт краныг нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээн аваагүй, худалдагчийн хадгалалтад шилжүүлсэн болно. Мөн гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлсөн гэдэг нь нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг бүрэн хүлээж авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хадгалалтын гэрээний хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр "Түр зогсолт хийх тухай" COR-ICP-1502-005 дугаартай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн нь үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээн аваагүй болохыг нотолдог. Гэвч шүүхээс энэхүү хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн зүгээс ч үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу баримтаар нотлоогүй болно.
4.2.Хадгалалтын гэрээ байгуулагдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тухайд:
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д заасан дүгнэлт үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Вагнер ази индастриал ХХК болон М Си Эс проперти ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан SC-1406/02 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний 3.2.1-т "... Талуудын болон SCTM ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Settlement Agreement-д заасны дагуу 170,000,000 (нэг зуун далан сая) төгрөгийг хасч..." гэж заасны дагуу Вагнер ази индастриал ХХК болон Эс Си Ти Эм ХХК нарын хооронд маргаан бүхий зүйл болох цамхагт краны талаар тохиролцоо хийгдэж байсан, түүний дагуу төлбөр шилжүүлж байсныг нотлох бөгөөд үргэлжлүүлэн М Си Эс проперти ХХК нь тус тохиролцоог Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг байгуулах замаар шинэчилсэн болно.
Эс Си Ти Эм ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн MSCHQ-VDR-1307-001 дугаартай албан бичиг болон Вагнер ази индастриал ХХК-ийн 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 13/07-27 дугаартай хариу албан бичигт дурдагдаж буй кран үнэ төлбөргүй хадгалах тухай тохиролцоо нь төслийн талбайд угсрагдах 52.4 м цамхагт краны эд ангийг хадгалах тухай харилцан тохиролцоо бөгөөд дээр дурдсанчлан М Си Эс проперти ХХК нь Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу тус краны худалдан авагч болсноор энэхүү харилцан тохиролцоо нь маргаан бүхий гэрээний зүйлийн хувьд ч нэгэн адил үйлчлэх юм.
Хадгалалтын гэрээнд хэлбэрийн шаардлагыг зохицуулсан тусгайлсан зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хэлэлцэн тохиролцож амаар байгуулах боломжтой юм. Мөн Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.1 дэх хэсэгт хадгалалтын гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулж болохоор заасан. Ийнхүү талууд хадгалалтын гэрээний талаар ярилцан тохиролцож, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн ба энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон тул талуудын хооронд хариу төлбөргүй, тодорхой бус хугацаатай Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээ байгуулагдсан болно.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан хадгалалтын гэрээний хүрээнд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн "Түр зогсолт хийх тухай" COR-ICP-1502-005 дугаартай мэдэгдэлд Танай компани Интернэйшнл центр төслийн хүрээнд Тоног төхөөрөмж худалдах худалдан авах гэрээний дагуу Manitowoc брендийн Potain цамхагт кран нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Тодорхой шалтгааны улмаас барилга угсралтын ажил түр хугацаанд зогсож байгааг мэдэгдэж байна. Бид ажил эхлэхээс 7 хоногийн өмнө мэдэгдэх болно" гэж дурдсан нь харилцан тохиролцсон тохиролцоо буюу хадгалалтын гэрээ байгуулагдсан болох нь нотлогддог. Гэвч шүүхээс энэхүү хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг огт үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр дууссан гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Учир нь дээр дурдсанчлан үлдэгдэл 87 м угсрагдах эд ангийг хадгалуулахаар талууд харилцан тохиролцсон, энэ талаар Түр зогсолт хийх тухай мэдэгдэл нэхэмжлэгчээс хүргүүлсэн байдаг тул худалдсан эд хөрөнгийг доголдолтой байсан гэж үзэж бус, хадгалалтын гэрээний дагуу нэхэмжлэгч нь хадгалуулсан эд хөрөнгийг буцаан шаардаж байгаа. Иргэний хуулийн 423 дугаар зүйлийн 423.2 дахь хэсэгт заасны дагуу тодорхой бус хугацаатай байгуулсан, хариу төлбөргүй гэрээний хувьд хадгалуулагч эд хөрөнгөө буцаан шаардсан нь гэрээг дуусгавар болгох хүсэл зоригийн илэрхийлэл юм.
Нэхэмжлэгчийн зүгээс хадгалуулсан эд хөрөнгө болох цамхагт краны 87 м угсрагдах эд ангийг төслийн талбайд угсрах хэрэгцээ, шаардлага үүссэнтэй холбоотой анх шаардлага гаргасан нь 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 173 дугаартай "Үлдэгдэл эд ангийг төслийн талбайд хүлээн авах" тухай албан бичиг юм.
Үүнээс хойш 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хариуцагч ямар нэгэн хариу өгөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс дараагийн арга хэмжээг авч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, нэмэлт зардал гарган, ижил загварын 87 м угсрагдах эд ангийг худалдан авсан. Гэтэл анхан шатны шүүхээс гэрээний үүрэгт 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Вагнер ази индастриал ХХК, Вагнер ази тоног төхөөрмж ХХК, Вагнер ази спин ХХК нар нэгдэж 2022 оноос хойш Барловорлд монголиа ХХК болгон нэрээ өөрчилсөн учраас хариуцагч компанид хамааралтай. Вагнер ази индастриал ХХК нь гэрээний зүйл 87 м угсрагдах краныг хүлээлгэж өгөөгүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Барилга баригдаагүй байсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байсан гэж тайлбарласан. 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тоног, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний 2.4, 2.5-д хүлээлгэн өгөх хугацаа болон хэрхэн яаж хүлээлцэх талаар тодорхой заасан. Гэрээний 5.2.1-5.2.6-д зааснаар худалдан авагч нь тоног төхөөрөмжийг хүлээн авахдаа эрхийн доголдолгүй бараа, бүтээгдэхүүнийг акт үйлдэж хүлээн авах ёстой. 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулсан тайлан нь хавтаст хэргийн 23-24 дэх талд авагдсан. Тайланд зааварчилгаа болон тоног төхөөрөмжийг угсарч, хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тусгагдсан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйл болон 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэгт тоо хэмжээ дутуу эрхийн доголдолтой бараа бүтээгдэхүүнийг худалдагч нийлүүлсэн бол худалдан авагч нь хүлээн авахаас татгалзах эрхтэй. Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч нь шаардлага гаргах эрхээ алдана.
5.2.2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн түр зогсолт хийх мэдэгдлийг анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлаагүй, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж давж заалдах гомдолд дурдсан байсан. Хэзээ үйлдсэн нь тодорхойгүй баримтыг гаргаж ирсэн. Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч компаниас ирүүлсэн 2013 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албан бичигт 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Вагнер ази индастриал ХХК-аас хариу өгсөн. Хүлээн авах хугацааг 20 хоногоор хойшлуулах саналтай байсан албан бичгийг үндэслэн хэлцэл хийгдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээж аваагүй тохиолдолд хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар хадгалалтын гэрээний нөхцлийг тохиролцож бичгийн хэлбэрээр байгуулаагүй.
Хариуцагч компани албан бичгийг хүлээн аваад 20 хоногоор хугацааг хойшлуулсан. Гэрээ нь нэг жилийн дараа буюу 2014 онд байгуулагдсан. Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнд хадгалалтын талаар тусгаагүй. Гэрээнд тоног төхөөрөмжийг хэрхэн худалдаж авах талаар дэлгэрэнгүй дурдсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах ёстой. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл шаардлага хангасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч М Си Эс проперти ХХК нь хариуцагч Барловорлд монголиа ХХК-д холбогдуулан 596,372,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.М Си Эс проперти ХХК болон Вагнер ази индастриал ХХК-ийн хооронд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Вагнер ази индастриал ХХК нь БНХАУ-д үйлдвэрлэсэн Манитовок брэндийн MC310K12 моделийн цамхагт краныг нийлүүлэх, худалдан авагч М Си Эс проперти ХХК нь цамхагт краны үнэд 955,567,404 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Вагнер ази индастриал ХХК нь Вагнер ази тоног төхөөрөмж ХХК-д нэгтгэгдсэн, Вагнер ази тоног төхөөрөмж ХХК оноосон нэрээ Барловорлд монголиа гэж өөрчилсөн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлсон, уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 260,609,292 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус хариуцагчид төлсөн ба талууд энэ талаар маргаагүй.
5.Харин нэхэмжлэгч нь цамхагт кран нийт 139.4 м өндөртэй, үүнээс 52.4 м краныг хүлээлгэн өгсөн, 87 м дутуу буюу тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц угсрагдах шаардлагатай, үүнийг хадгалуулахаар хариуцагчид үлдээсэн гэж тайлбарласан ба хариуцагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээ дуусгавар болсон, хадгалалттай холбоотой ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.
5.1.Талууд гэрээний 2.1, 2.2 болон бичгээр үйлдсэн Худалдан авах захиалгад гэрээний зүйлийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Manitowoc брэндийн цамхагт кран, Potain tower crane 1 ширхэг гэж тодорхойлсон байна.
5.2.Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Ашиглалтад оруулах тайлан үйлдэж, MC310K12 төрлийн, 13001U серийн дугаартай, 52.4 м дэгээний доорх өндөртэй, 55 м радиустай тоног төхөөрөмжийг хүлээн авчээ.
Уг баримтад төхөөрөмжийн зааварчилгаатай ирсэн, үйлдвэрлэгчийн зааврын дагуу угсрагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Олимп-39 хаягт амжилттай туршигдсан, гадна талаасаа цамхаг краны шинж чанаруудыг агуулсан, хэвийн ажиллагаанд орсон болохыг хүлээн зөвшөөрсөн, эдгээр нөхцөл нь төхөөрөмжийг газар суурилуулахтай холбоогүй, угсралтын зааврын дагуу угсралтыг хийж гүйцэтгэх нь хэрэглэгчийн үүрэг болохыг баталгаажуулсан байна.
5.3.Гэрээний 3.2.1-д худалдагч угсралтын ажлыг хийж дуусган худалдан авагчид хүлээлгэн өгсний дараа ажлын 5 хоногт багтаан үлдэгдэл төлбөрийг төлөхөөр заасан ба нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 694,958,112 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид шилжүүлж төлбөр тооцоог дуусгасан.
5.4.Тоног төхөөрөмж нийлүүлэх саналд краны чөлөөт зогсолтын өндөр 52.4 м, нийт өндөр 139.4 м гэж тусгасан байх ба талуудын дээрх тохиролцоо, гэрээний үүргийн хэрэгжилт буюу гэрээний зүйлийг хүлээлцсэн, мөн төлбөр тооцоо хийгдсэн байдалтай харьцуулж үзвэл, хариуцагчийг гэрээнд заасан цамхагт краны 87 м (139.4-52.4) эд ангийг дутуу нийлүүлсэн гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч нь ӨМӨЗО Ван Ли трейдинг ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн цамхагт краны секц худалдах, худалдан авах гэрээгээр тус бүр 3 м өндөртэй 29 ширхэг секц худалдан авахаар тохирсон нь тэдгээрийг хариуцагч нийлүүлэх ёстой байсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хариуцагч нь Худалдан авах захиалгын дагуу цамхагт краны өөрөө зогсох өндрийн угсралтыг хийж, ажлын байдалтай хүлээлгэн өгсөн болох нь Ашиглалтад оруулах тайлангаар нотлогдсон тул нэхэмжлэгчээс КМС констракшн ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн цамхагт кран угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь талуудын маргаанд холбогдолгүй байна. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн COR-ICP-1502-005 дугаартай "Түр зогсолт хийх тухай" албан бичгийг хариуцагч хүлээн аваагүй гэж маргасан байх ба нэхэмжлэгч нь уг баримтыг хариуцагчид хүлээлгэн өгсөн болохоо нотлоогүй нөхцөлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй юм.