Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 0251

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Я.О, Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.О, Г.М нарт холбогдох эрүүгийн 1925003810230 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Я.О

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.М

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 20-32 тоотод 2019 оны 05 сарын 18-аас 19-нд шилжих шөнө Я.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа цээжин тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Я.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 20-32 тоотод 2019 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Г.М хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа толгойн тус газар нь архины шилээр цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Я.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжилж байгаа хохирлыг төлнө. Тухайн үед архи согтууруулах ундаа уусан нь буруу. Тухайн үед жаахан маргасан гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Отгонсувдыг 00-руу бөөлжсөн тэрийгээ цэвэрлэ гэж хэлээд маргалдсан байсан. Отгонсувд согтуу байсан. Бид 2 маргалдаад Отгонсувдыг алгадчихсан юм. Хохирогчид учирсан эгэмний хугарлыг хүлээн зөвшөөрнө. Хохирол болон цаашид гарах хагалгааны зардлыг баримтын дагуу төлнө гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Я.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний биед баруун эгэм хугарсан. Хагалгаанд орсон. Одоо эдгэсэн байгаа. Том сорви үлдсэн. Гарын хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа. Эмчилгээний зардал 420.000 төгрөг болж байгаа. Баримт нь хэрэгт байгаа. Үүнийг нэхэмжилж байна. 06 сараас 1 жилийн дараа хадаас авахуулах хагалгаанд орно. Энэ зардлаа нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Миний толгой руу архины шилээр цохисон. Дахиад пивоны саваар цохих гэхээр нь биеэсээ зайлуулаад баруун хөлөөрөө эгэм тус газар нь цохисон. Миний толгойд шил зоогдсон байсан. Тэрийгээ түүлгэсэн. Одоо толгойн хавдар сайн буугаагүй. Толгой өвддөг болсон. Хохиролд 180.000 төгрөг нэхэмжилж байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Байрны эзэн эмэгтэй өрөөнд орж ирээд Отгонсувдыг 1 удаа хацар руу нь алгадсан. Тэгээд тэр хоёр үсдэлцээд газар унахдаа газар унтаж байсан манай хүүхэд дээр унасан. Би хүүхэд болон хоёр дүүгээ аваад гал тогооны өрөөнд нь орсон. Тэгээд тэр хоёр өрөөндөө зодолдоод байх шиг байсан. Байрны эзэн энэ намайг архины шилээр цохичихлоо ш дээ гэж орилсон чинь Отгонсувд чи намайг хувцас хатаагчаар цохисон биз дээ гэж хэлж байсан мэдүүлэг /хх 11-12 ху/,

 

            -Гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...унтаж байтал Мөнхцацрал намайг өшиглөж сэрээгээд манай хажуу талын өрөөний охин агсан тавиад байна, чи босоод ирээч гэж хэлэхээр нь би босоод хартал нөгөө охин нь гараад явах гэж байсан. Би хаалганы урд очоод явуулахгүй гээд хаагаад зогссон. Өрөө хөлсөлдөг охины цүнхнээс нь татаад хаалга таглаад зогсож байхад хүүхэдтэй байсан эмэгтэй, нөгөө насанд хүрээгүй хоёр охин гармаар байна гээд байхаар нь би гаргахгүй байлгаж байтал Мөнхцацрал наадуулаа гарга гэхээр нь би гаргаад явуулсан. Дараа нь Мөнхцацрал надад хэлэхдээ намайг архины шилээр цохичихлоо энэ яасан байна гэхээр нь би гар утсаар зургыг нь авч өгсөн гэсэн мэдүүлэг /хх 13 ху/,

 

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 382 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Г.Мын биед тархи доргилт, хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн

зэрэгт хамаарагдана

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 28 ху/,

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 381 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Я.Оын биед баруун эгэмний ясны дунд 1/3-ээр далд зөрүүтэй хугарал, өвдөг доор язарсан шарх, баруун эгэм орчим, духанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумс унасан, зүүн тохойнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Эгэмний ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, язарсан шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй

5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй

6. Гэмтэл нь 2019 оны 05 сарын 18-ны өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт /хх 31-32 ху/,

 

-Я.Оыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-45 ху/

-Г.Мыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 46-50 ху/

            -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 55, 58 ху/

            -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 91-93 ху, 96, 97, 123, 124 ху/

            -Хохирлын баримт /хх 109-119, 127, 128 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.М, Я.О нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин баг 20-32 тоотод 2019 оны 05 сарын 18-аас 19-нд шилжих шөнө хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдах явцдаа Г.М нь Я.Оын цээжэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Я.О нь Г.Мын толгойн тус газар нь архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Оын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжилж байгаа хохирлыг төлнө” гэсэн, шүүгдэгч Г.Мын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Отгонсувдыг 00-руу бөөлжсөн тэрийгээ цэвэрлэ гэж хэлээд маргалдсан байсан. Отгонсувд согтуу байсан. Бид 2 маргалдаад Отгонсувдыг алгадчихсан юм. Хохирогчид учирсан эгэмний хугарлыг хүлээн зөвшөөрнө” гэсэн, хохирогч Я.Оын “Миний биед баруун эгэм хугарсан. Хагалгаанд орсон. Одоо эдгэсэн байгаа. Том сорви үлдсэн. Гарын хөдөлгөөн хязгаарлагдмал байгаа. Эмчилгээний зардал 429.400 төгрөг болж байгаа. Баримт нь хэрэгт байгаа. Үүнийг нэхэмжилж байна” гэсэн, хохирогч Г.Мын “Миний толгой руу архины шилээр цохисон. Дахиад пивоны саваар цохих гэхээр нь биеэсээ зайлуулаад баруун хөлөөрөө эгэм тус газар нь цохисон. Миний толгойд шил зоогдсон байсан. Тэрийгээ түүлгэсэн. Одоо толгойн хавдар сайн буугаагүй. Толгой өвддөг болсон. Хохиролд 180.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч О.Намуун /хх 11-12 ху/, Б.Ганхуяг /хх 13 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогч Г.Мын биед тархи доргилт, хуйханд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 382 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Я.Оын биед баруун эгэмний ясны дунд 1/3-ээр далд зөрүүтэй хугарал, өвдөг доор язасран шарх, баруун эгэм орчим, духанд зөөлөн эдэд цус хуралт, зүүн гарын ядам хурууны хумс унасан, зүүн тохойнд зулгаралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 381 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч нарын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргүүдийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Я.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул Г.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт, Я.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.М, Я.О нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

            Гэм хорын хохирлын хувьд шүүгдэгч Г.М 180.000 төгрөг, шүүгдэгч Я.О 420.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Шүүх хохирлын баримтуудыг шинжлэн судлаад хохирогч Г.Мын нэхэмжилсэн эмчийн үзлэгийн төлбөр 30.000 төгрөг, рентген зурагны төлбөр 150.000 төгрөг, нийт 180.000 төгрөгийг шүүгдэгч Я.О-аас гаргуулах, хохирогч Я.Оын нэхэмжилсэн эм тарианы зардал 417.100 төгрөгийг шүүгдэгч Г.Маас гаргуулахаар тус тус шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн 1 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.236.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г-М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Отгонсудвыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Я.О нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг, шүүгдэгч Г.М нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 175.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М, Я.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М, Я.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Маас 417.100 /дөрвөн зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-14 тоотод оршин суух /РД:МА98080100/ Я.Оад, шүүгдэгч Я.Оаас 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөг гаргуулж Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 20-р байр 32 тоотод оршин суух РД:/ФА93120161/ Г.Мд тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг рентген зургийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА