Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 226/МА2025/00018

 

2025         12           11                                         226/МА2025/00018

 

 

 

Д.Г-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч М.А, Ц.М нарт холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Хариуцагч: М.А, түүний өмгөөлөгч М.Ж,

Хариуцагч: Ц.М, түүний өмгөөлөгч Д.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157/ШШ2024/00... дугаар шийдвэртэй Д.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.А, Ц.М нарт холбогдох “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, .........УН улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах” тухай,

Хариуцагч М.А-ын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Д.Год холбогдох “хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 67,500,000 төгрөг гаргуулах” тухай,

Хариуцагч Ц.М-ын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Д.Год холбогдох “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 63,000,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2021 оны 7 дугаар сард М.А нь "өөрийн хүргэн дүүгийнх нь эзэмшилд байгаа ковшийг 30 сая төгрөгөөр зармаар байна" гэж ирсэн. Тухайн үед би бэлэн мөнгө байхгүй гэхэд мөнгийг нь хувааж өгч болно гэхээр нь авахаар тохиролцоод, ковшийг хүлээн авсан, гэхдээ бид бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би өөрийн ажлын орлогоос мөнгийг шилжүүлж эхэлсэн. 2021 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлээд жил гаруйн хугацаанд М.Аын Хаан банкны ............ тоот дансанд ковш машиныг худалдан авах төлбөрөө их бага хэмжээгээр тасралтгүй шилжүүлж байсан ч, "Хугацаа удаашралтай байна, төлбөрөө 5,000,000-аар нэмэгдүүллээ" гэж хэлсэн. Тийнхүү ярьж хэлснийхээ дагуу төлбөрийг шилжүүлсээр 2022 оны 10 cap гэхэд 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Тухайн үед "Одоо ковшийнхоо бичиг баримтыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авъя. Тэгээд үлдсэн мөнгө төгрөгөө өгөөд тооцоогоо дуусгая" гэхэд М.А янз бүрийн шалтаг шалтгаан үүсгэж маргалдан, миний хэрэглэж байсан ковш машиныг зөвшөөрөлгүй дур мэдэж авч явсан. Ковшийн бүх төлбөрийг М.Аын нэр дээрх дансанд шилжүүлж байсан. М.А нь цааш нь ковшийн эзэмшигчийн дансанд тухай бүр шилжүүлж байсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Ковшийн төлбөрт 2021.9.27-нд 8.000.000 төгрөг, 2022.3.12-нд 10.000.000 төгрөг, 2022.5.14-нд 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хугацаанд ковш машинд эвдрэл гэмтэл удаа дараа үүсэж, засварын ажилд 13,000,000 төгрөгийг, мөн ковшийн жолоочийн цалин хөлсөнд 14,580,000 төгрөгийн бүх зардлыг би өөрийн зүгээс гаргаж ирсэн. М.Атай ямар нэг гэрээ байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй. Ковш машинаа надад зарсан, тэр мөнгөө авахын тулд намайг дагаад явдаг байсан. М.Ааар зуучлуулан жонш зарж байсан. Тухайн борлуулсан жоншны мөнгийг А- дансаар шилжүүлэн авч байсан. Жоншийг би өөрийн төрсөн ах Гажиллуулж байгаа 13-ын уурхай дээрээс ачсан. 2021.7.23, 27-нд О,  2021.8.16-нд Ч, 2022.9.22-нд Г, 2022.8.20-нд Г зэрэг хүмүүстэй борлуулалт хийж А- дансанд шилжин орж байсан. Зарим борлуулалт хийсэн хугацааг тодорхой санахгүй байна. М.А жонш зарсан мөнгөнөөс өөртөө авч үлдэж байсан, надаас мөнгө зээлж байсан зэргийг нэмэхээр 40.000.000 төгрөг энэ хүнээс авахаар байна. М.Ааас нийт 73.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа...” гэжээ /1-р хавтасны 1-2 хуудас/.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Г нь хариуцагчаар Ц.М-г нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа “...Д.А болон түүний дүү Ц.М нараас ........УН улсын дугаартай  ХСМС маркийн ............. бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг 33 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд хариу тайлбарт дурдсан тус автомашиныг түрээсэлсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй юм.  ...Иймд нэхэмжлэлийн шаардлагаа М.Ааас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 33,000,000 төгрөгийг гаргуулах гэснийг М.А, Ц.М нараас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд ......... УН улсын дугаартай, ХСМС маркийн, ...... бүртгэлийн дугаартай, ковш буюу өөрөө ачигч машиныг гаргуулах гэж өөрчилж байна...” гэжээ /1-р хавтасны 76 хуудас/.

 Мөн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Д.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлийн хэмжээг багасган өөрчилж “...40.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна... М.А, Ц.М нараас “...ковш машиныг гаргуулах...” гэсэн нэхэмжлэлийн хүрээнд шүүх хуралдаанд оролцоно...” гэж /1-р хавтасны 201 хуудас/ тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “....зарим төлбөр тооцоог Хаан банкны дансны хязгаарлалтаас шалтгаалан М.Ааар хийлгүүлж байсан нь үнэн. Гэтэл М.Аын зүгээс дансны гүйлгээ хийж байсан гэдгээ урвуугаар ашиглан, жонш ялгах ажилд ашиг хуваах хэлбэрээр хамтран ажиллаж байсан мэтээр төөрөгдүүлсэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. М.Аын зүгээс ялгасан гэх жонштой холбоотой ямар нэгэн хөрөнгө оруулсан, өөрийн зүгээс зардал гаргасан зүйл байхгүй. Харин жонш худалдан авдаг хүмүүс таньдаг учир би худалдан борлуулалтад тусалъя гэсэн саналыг хүлээн зөвшөөрсөн учир тухайн үйл ажиллагаанд оролцсон. Тодорхой хэмжээний жонш худалдан авах сонирхолтой хүмүүс олж өгснийхөө шагналыг авчихсан, харин худалдан борлуулсан жоншны хэмжээг худал хэлж надад 40,000,000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд М.Аын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ /1 хавтасны 78 хуудас/.

 

Нэхэмжлэгч Д.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Д.Г нь ...2021 оны 07 дугаар сард хариуцагч М.А-тай ковш худалдан авахаар тохиролцсон. Уг ковшийг 35 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон. Худалдах худалдан авах гэрээг М.А-аар дамжуулж хийсэн. ...М.А, Ц.М нарын шүүхэд гаргасан тайлбар ...сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.

М.А, Д.Г нар 50, 50 хувийн эрсдэл үүрээд хамтран ажиллаж байсан асуудал байхгүй. М.А энэ үйл ажиллагааг эхлэхэд хөрөнгө мөнгө төгрөг гаргаагүй. Д.Г өөрийн төрсөн ахын жоншийг хөрөнгө болгож гаргасан. Эрсдэлийг өөрөө Д.Г үүрсэн.

Түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. ...М.А-ын вагончикийн үнэ 7,500,000 төгрөг, чиргүүлийн 5,000,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. ...Мөн М.А өөрөө чиргүүлээ аваад явсан гэсэн. Ажилчдын орон сууц авна гэж тохиролцоогүй. 5000 тонн хүдэр байсан асуудал байхгүй. Иймд М.А, Ц.М нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...хариуцагч М.А, Ц.М нараас .............. УН улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Манай хөрш Д.Г нь 2021 оны 04 сард санал тавьж 13-ын уурхайд хамтран ажиллая гэж дахин дахин гуйсан тул борлуулалтын ажилд тус дэм болоод ашгаа тэнцүү хувааж аваад хамтраад ажиллахаар  болоод 2021 оны 05 сараас 2022 оны 10 сарын дунд хүртэл 16 сар хамтран ажилласан. ...Д.Г бид хоёрын хамтран ажиллаж байсныг нотлох гол баримт нь өдөр тутмын орлого, зарлага, ажилчдын ирц бүртгэл, цалин хөлс олголт, жонш борлуулалт зэргийг би өөрийн гараар бичиж тэмдэглэдэг байсан саарал гадартай дэвтэр Г-д байгаа. Д.Г-ын Хаан банкны данс өдөрт 3 саяас дээш гүйлгээ хийх эрхгүй учир миний дансыг ашиглаж орлого, зарлагыг хийж байсан. Хамт ажиллаж байсан Г, О, Г гэх хүмүүс байгаа. Ажиллах явцад гар ялгалтын ажил дээр ковш хэрэгтэй байсан учир Д.Г нь надад ковш олдох арга байна уу гэж асуусан. Аавын хашаанд хүргэн дүүгийн  ковш байдаг байсан. Үүнийг би Д.Год хэлсэн. Д.Г-ыг зөвшөөрсний үндсэн дээр би хүргэн дүү Ц.М-тай утсаар ярьж асуусан. “Ахаа би түрээсэлнэ” гэж хэлсэн. Ингээд Д.Г бид хоёр амаар харилцан тохиролцож 2021 оны 06 сараас эхлэн ажиллуулсан. Ковшийг аавын хашаанаас Д.Г-той цуг авч явсан. Ковшийн түрээсийн мөнгийг тухайн үеийн ашиг орлогынхоо өөрт ноогдох 50, 50 хувийг миний дансаар шилжүүлэн төлдөг байсан. 2021.09.27-нд 8,000,000 төгрөг, 2022.03.12-нд 10,000,000 төгрөг, 2022.05.14-нд 10,000,000, 5,000,000 төгрөг дундын тооцоогоор явуулсан. Мөнгөн дүнг шилжүүлэх болгонд түрээс гэж шилжүүлсэн байгаа. Ингээд 2021 оны 12 сараас Д.Г нь данс тооцоо орлого, зарлага өөрөө хариуцаж хийж эхэлсэн. Уг  газар нь /13-ын уурхайн гэх/ Д.Г-ын ах Д.Г компанийн  нэр дээр байдаг хүдрийн овоолгоос гар ялгалт  хийж ялгалтын 30 хувийг Д.Г бид хоёр авч ажилчдын цалин үйл ажиллагааны зардал ашгаа 50, 50 хувиар хуваан авдаг байсан. ...Д.Г нь хэлэхдээ 13-р хүдрийн биетийг та 3 дангаараа хариуцаж ажиллуул гэж хэлсэн. Үүний үндсэн дээр Д.Г, Г  бид гурав 7 сарын 25-аас эхлэн ажиллаад 10 сарын 25-н буюу 3 сар ажиллаад миний бие М.А нь үл ойлголцох шалтгаанаар уг ажлаас татгалзсан.

...М.А миний бие нь Д.Г-той XGMA-50 ковшийг худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Нэгдүгээрт би ковшийн эзэн биш. Хоёрдугаарт М.А нь Г  эрх зүйн харилцаанд орох шаардлагагүй. Ийм учир энэ бүх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ /1 хавтасны 17-22 хуудас/.

 

 

Хариуцагч М.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие М.А нь 2022 оны 07 сарын 25-аас 10 сарын 25-ны хүртэл ажиллаж байх хугацаанд 13-ын уурхайн талбай дээр 5000 тн хүдэр зарахад бэлэн болсон бүтээгдэхүүн үлдсэн. Үүнд миний гар бие оролцон хөдөлмөр шингэсэн, цаг нар  орсон  гэж бодож байгаа. Анхнаасаа Д.Г, Г  бид гурвын адил тэнцүү хувааж авна гэж ярилцан тохиролцсон байсан. Хүдэр 1тн=33,000 төгрөг, 5000тн-33,000=165,000,000 төгрөг. Үүнийг 3 хүндээ хуваагаад 1 хүнд ногдох 55,000,000 төгрөг. Надад ногдох хувийг гаргуулж өгнө үү.

Ажилчдад зориулж явуулын вагончик 15 сая төгрөгөөр Ц.Г  бид хоёр  авсан. Түүнийхээ 50 хувийг 7,500,000 төгрөгийг мөн гаргуулна.

Ажиллаж байх үедээ уурхай дээр аваачиж тавьсан камаз машины чиргүүлийн рам, тэвш 1 ширхэг тэнхлэг 2 ширхэг зэргийг  Д.Г нь мэдэж байгаа хэрнээ мэдэн будилж, намайг ажлаас гарсны дараа зарж үрэгдүүлэн мөнгийг нь дансандаа шилжүүлэн завшсан. ...машины чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг. Д.Г-оос нийт 67,500,000 төгрөг гаргуулж өгнө үү ” гэжээ  /1 хавтасны 23-25 хуудас/.

 

Хариуцагч М.А анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 оны 07 дугаар сард уг ковшийг Д.Г бид хоёр Ц.М-аас худалдаж авахаар тохиролцсон. Анх Ц.М уг ковшийг 42 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь арай үнэтэй байна 38 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон. Төлбөр тооцоог Д.Г бид хоёр 50, 50  хувиар төлнө гэж тохиролцсон. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 38 сая төгрөгийг төлж дуусгаад ковшийг өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрөө төлж чадаагүй. Ямар ч орлого ороогүй байсан. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8 сая төгрөг өгсөн. Тэгээд цаашид ковш түрээсэлж ажиллахаар тохиролцсон. Нийт 33 сая төгрөгийг Д.Г бид хоёр Ц.Мад өгсөн. Түрээсийн төлбөр гэж 33 сая төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч Д.Г-ын ковш гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...

...вагончикийн үнийн тал 7,500,000 төгрөг ...чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг ...5000 тонн хүдрийг ...бодохоор 165,000,000 төгрөг болно. нэг хүнд 55,000,000 төгрөг, нийт 67,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ц.М сөрөг нэхэмжлэлдээ: “...Д.Г, М.А нар миний XGMA үйлдвэрийн XG955 III маркийн өөрөө ачигч техникийг түрээслэх, худалдан авах талаар ярилцсан. Миний бие гурван сарын дотор төлбөрөө бүрэн төлөөд нэр шилжүүлэх, гурван сараас цааш төлбөрөө бүрэн төлөхгүй сунжруулбал түрээсээр тооцож төлбөр төлөх, түрээсийн төлбөр нь нэг сарын 6'000'000 төгрөг байхаар ярьсан. Уг техникийг 2021 оны 6 сараас 2022 оны 10 cap хүртэл Г захиралтай "Д...." ХХК-д нийт 16 cap ажиллуулсан. Техник ажиллаж эхэлснээс хойш:

2021 оны 9 сарын 27-нд 8'000'000 төгрөг

2022 оны 3 сарын 12-нд 10'000'000 төгрөг

2022 оны 5 сарын 14-нд 10'000'000 төгрөг

2022 оны 6 сард 5'000'000 төгрөгийг тус тус төлсөн. 16 сарын төлбөр болох 96,000,000 төгрөгөөс төлсөн 33'000'000 төгрөгийг суутгаж үлдэгдэл 63'000'000 төгрөгийг Г-захиралтай "Д...." ХХК болон Г  нараас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ /1 хавтасны 94 хуудас/.

 

Хариуцагч Ц.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.А утсаар яриад ковшийн чинь ажиллагаа таалагдаж байна, худалдаж авбал яах вэ гэдэг санал тавьсан. ...42,000,000 төгрөгөөр өгье гэтэл дахиж хэд хоногийн дараа яриад жаахан доошлуулаад үнээ ярьчихаач гэхээр нь тэгвэл бэлэн 38,000,000 төгрөг өгөөд аваад явчих, тэгээд нэрээ шилжүүлээд өгье гэсэн. Эхлээд ямар ч байсан юмаа эхлүүлье гэхэд 3 сарын хугацаа өгье. Тэр хугацаандаа 38,000,000 төгрөгөө төлчих. Тэрнээс цааш төлж чадахгүй бол түрээсээрээ явна шүү... гээд 3 сар өнгөрсөн. Тэгээд түрээсийн төлбөр чинь 18,000,000 төгрөг боллоо шүү гээд ярихад одоохон гэж байгаад 4 сарын дараа 8,000,000 төгрөгийг эхний ээлжид авчих гэсэн. Би 4 сарын дараа 8,000,000 төгрөг авсан. ...10 сарын дараа 10,000,000 төгрөг хийгээд, 4 сарын дараа дахиж 10,000,000 төгрөг хийгээд нийт 28,000,000 төгрөг хийсэн. ...Тэгээд ирээд уулзахад байгаа нь энэ байна гээд 5,000,000 төгрөг өгсөн. Иймд Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...

16 сар миний ковшийг ашиглаж, жонш олборлосон. Анх худалдаж авна гэж байсан боловч больсон. 2021 оны 09 дүгээр сараас өмнө төлбөрийг нь төлбөл худалдаж болно гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сараас өмнө нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд түрээсээр ажиллуулж байсан. Зах зээлийн ханшаар нэг ковшийг 18 сая төгрөгөөр нэг сарын хугацаатай түрээсэлдэг. Би Д.Г, М.А нартай нэг сарын 15 сая төгрөгөөр түрээслэх санал гаргаад 3 сая төгрөгийг нь оператор буюу жолоочийн цалинд нь суутгаад, 6 сая төгрөгийг нь ковшийн засвар үйлчилгээнд нь зарцуулна гэж тохироод, нэг сарын 6 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдөр 8 сая төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10 сая төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10 сая төгрөг, 2022 оны 07 дугаар сард 5 сая төгрөг нийт 33 сая төгрөгийг авсан. ...63 сая төгрөгийг Д.Г-оос гаргуулж өгнө үү...” гэжээ           /2 хавтасны 199-203 хуудас/

 

Хариуцагч Ц.М-ын өмгөөлөгч Д.Ц анхан шатны шүүх хуралдаанд   гаргасан тайлбар, саналдаа:...Д.Г-той М.А, Ц.М нар ковш худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй. Гэрээний гол нөхцөл болох эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй. Хариуцагч М.А 38 сая төгрөгөөр зарна гэж, нэхэмжлэгч Д.Г 35 сая төгрөгөөр худалдаж авна гэж тохиролцсон гэж маргадаг. Гэрээний төлбөр төлөх хугацааг мөн тохироогүй. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 38 сая төгрөгийг төлбөл худалдаж болно гэсэн тохиролцоо хийсэн. Гэтэл уг хугацаанд нэг төгрөг ч төлөөгүй. Тэгээд Д.Г, М.А, Ц.М нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан. Хэдийгээр түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэж заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Хавтаст хэргийн 39 дүгээр хуудсанд 8 сая төгрөгийг “ковш үнэ” гэсэн утгатайгаар төлбөр төлсөн, мөн 10 сая төгрөгийг төлсөн нь түрээсийн гэрээ байгуулагдсан гэх нотлох баримт мөн байна. Иймд түрээсийн гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч Д.Г-оос түрээсийн төлбөрийн үлдэгдэл 63,000,000 төгрөгийг гаргуулж Ц.Мад олгож өгнө үү.” гэжээ.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гын нэхэмжлэлтэй хариуцагч М.А, Ц.М нарт холбогдох “.........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулах” тухай, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А-ын сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “67,500,000 төгрөг гаргуулах” тухай, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-ын сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдсан гомдолдоо: “...Шүүгчийн зүгээс Д.Г М.А, Ц.М нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй нийцэхгүй байна. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Г М.А-тай ковш худалдах худалдан авах хэлцлийг амаар хийсэн бөгөөд М.А нь М-ыг бүрэн төлөөлж байсан, түүний өмнөөс хэлцэл хийхийг бүрэн зөвшөөрсөн нь тогтоогдсон. Д.Г М.А нар нь хамтран ажиллах гэрээтэй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-д "Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна" гэж зааснаар М.А-ын зүгээс ямар эд хөрөнгө, хураамжийг Д.Год шилжүүлсэн гэх зүйл байхгүй юм. Д.Г нь өөрийн үйл ажиллагаандаа гаргах хөрөнгийг өөрийн хөрөнгөнөөс хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд М. А- зүгээс нэг ч хөрөнгө гаргаагүй, тухайн уурхайн хаягдал дээр ажиллах зөвшөөрлийг Д.Г-ын ах Д.Г-оос зөвшөөрөл өгөөгүй байна. Хэрэв М.А нь хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж үзвэл Д.Г-ын зарцуулсан зардлын 50 хувийг гаргах, энэ талаар Д.Г нь нэхэмжлэл гаргах эрхийг бий болгоно. Гэтэл тодорхой тооны жоншийг худалдан борлуулалт хийж урамшуулал авсан үйл баримтыг үндэслэн Д.Г-ын үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээгээр ажиллаж байсан, Д.Г-ын үйл ажиллагаанаас олсон үр шимийн 50 хувийг авах үндэслэлтэй гэж дүгнэж байгаа нь хэргийн оролцогчийн хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцсоныг илтгэж байна. Ц.М-ын хувьд маргаан бүхий ковшийг түрээсэлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157/2024/00... дугаартай шийдвэрийн М.А, Ц.М нараас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47-97УН улсын дугаартай ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Ц.М-ын өмгөөлөгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...зохигчдын хооронд Иргэний хуулийн 44.2, 318.1-д заасан болзол тавьж хийсэн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Хэдийгээр болзол тавьж хийсэн түрээсийн гэрээг бичгээр хийгээгүй ч Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д " Энэ хуулийн 42 .1 -д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэлбэрээр нотолж болно гэж заасан байна. Тэгэхээр эохигчдын хооронд түрээсийн гэрээ байсан гэдгийг 1 дүгээр хавтаст хэргийн 49 -р хуудаст авагдсан 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М-ын ......... данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэхдээ шилжүүлгийн утга дээр “ковш түрээс” гэж бичсэн банкны баримтаар нотлогдож байна. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д "Бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ” гэж заасан бөгөөд 43.3-д" Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийсэн гэж үзнэ” гэж заасан, иймд “ковш түрээс” гэж М  руу 10 сая төгрөг шилжүүлсэн нь зохигчдын хооронд түрээсийн гэрээ байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бодит үйлдэл юм. Ер нь зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа байгаагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогддог.

1. А.Г нарын хувьд М-тай тохирсон ковшийн үнэ болох 38 сая төгрөгөөс 3 сарын дотор нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хэзээ хойно цувуулж увуулж 33 сая төгрөг өгчихөөд ковшийг авах ёстой гэж дайрч байгаа нь хууль зөрчиж байна. ИХийн 243 дугаар 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг. Мөн худалдах худалдан авах гэрээний зүйл болох ковшийн үнэ дээр зохигчид яг таг тохиролцож чадаагүй, мөн үнийг хэдий хэрийн хугацаанд бүрэн төлж дуусгах талаар тохироогүй байдаг.

2. Үнэхээр М-тын ковшийг худалдан авахаар тохирсон бол мөнгийг бүрэн төлөөд авах боломж Г-д байсан болох нь Хаан банкны Г-ын дансны хуулгаар нотлогддог. Өөрөөр хэлбэл 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Г-ын дансанд 58.477.342 төгрөг байсан болох нь тогтоогддог. Хэрвээ худалдах худалдан авах гэрээ байгуулаад энэ ковшийг худалдан авна гэсэн бол энэ мөнгөөрөө төлөөд авах санхүүгийн боломж Г-д байсан байна гэдэг нь нотлогдож байна.  Худалдах худалдан авах гэрээ анхнаасаа байгаагүй болохыг дээрх нотлох баримтууд харуулж байна.

3. 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр М-ын ......... данс руу 8 сая төгрөгийг “ковш үнэ” гэж 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 10 сая төгрөгийг “ковш түрээс” гэж шилжүүлсэн банкны баримт хэрэгт авагдсан. Энэ юуг нотолж байна вэ гэхээр худалдах худалдан авах гэрээгээр зохигчид 3 сарын дотор мөнгөө бүрэн төлсөн. Түүнээс 3 сар дотор төлж чадаагүй бол түрээсийн гэрээгээр явна гэж М-ын тайлбарлаж байгаа тайлбар баримтуудаар нь нотлогдож байна.

4. Ковшийн түрээсийг сүүлийн саруудад төлөхгүй ажиллуулаад байсан тул 2022 оны 10 сард ковшийг ажиллаж байсан уурхай дээрээс нь авчирч А- аавын хашаанд тавьсан байдаг. Тэгэхээр үнэхээр л Г-д тухайн ковшийг худалдаж авсан бол тэр өдөртөө цагдаа сэргийлэхэд хандах ёстой. Яагаад гэвэл худалдаж авсан гэж өөрөө яриад байгаа боловч үнэхээр авсан бол тэр хүний өмч болж байгаа учраас өмчөө хамгаалахын тулд цагдаад хандах ёстой байсан. Гэтэл Г-д тэгээгүй 9 сарын дараа буюу 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр цагдаад хандсан байдаг. Энэ нь ковшийг худалдан аваагүй болохыг нотолж байна.

5. Г.М гаргасан сөрөг нэхэмжлэлд хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилж өгсөн. Тухайн сөрөг нэхэмжлэлийг хүлээж авчихаад хугацаандаа тайлбар гаргаж өгөөгүй байгаа. Иймд Г.М гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэстэй байна. ...гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4,119.7-д зааснаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх давж заалдах гомдол гаргах хугацааны талаар 2 удаа захирамж гаргасан байдаг. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр давж заалдах хугацаа хэтрүүлсэн тул гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай 813 дугаартай захирамж, 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн тухай 280 дугаартай захирамж тус тус гаргасан. Тэгэхээр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 157/Ш32024/00... дугаартай захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж болсон. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна гэж заасан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6 д зааснаар зохигчдод буюу хэргийн оролцогч нэхэмжлэгч хариуцагч нарт үүрэг болгосон заалт юм. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б Улаанбаатар хотод амьдардаг нь энэ үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзэж байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дах Сум дундын шүүхийн ... дугаартай шүүхийн шийдвэр албажсаны дараа 2024 оны 12 дугаар сарын 21-ний  өдөр шүүхээс шүүгчийн туслах над руу ярьж таны цахим шуудангийн хаягаар шийдвэрийг явуулна гэж миний цахим шуудангийн хаягийг авсан. Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч ч бас цахим шуудангаар шийдвэрийг авсан нь ойлгомжтой. Энэ талаар 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдааны тэмдэглэл дээр тодорхой ярьсан байдаг. Энэ нь 3-р хавтас хэргийн 32-р талд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б : Шүүгчийн туслах шийдвэр бичгээр гарсан гэдгийг мэдэгдэхэд Миний зүгээс УБ хотод байдаг учраас цахим шуудангаар авъя гэдэг ийм агуулгаар тайлбарласан гэж ярьсан байна. Тэгэхээр шүүх Б-ий энэ хүсэлтийн дагуу шийдвэрийг цахим шуудангаар явуулсан болох нь 2-р хавтаст хэргийн 216 дугаар хуудаст авагдсан шийдвэрийг гардуулж өгсөн гэх баримтаар давхар нотлогдож байна. Иймд Б  төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа 2025 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр дуусч байна. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхийн шийдвэрийг баталгаат шуудангаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авсан тул давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрээгүй гэж хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг баталгаат шуудангаар ямар субьөктэд, ямар тохиолдолд хүргүүлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д тодорхой заасан ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Б шүүх хуралдаанд оролцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 д заасан баталгаат шуудангаар шийдвэрийг авах субьект биш болж таарч байна. Нэгэнт Б төлөөлөгч өөрөө цахим шуудангаар авна гэж хэлсэн учир ирж авахгүй гэдэг нь ойлгомжтой гэсэн үүднээс шүүх шийдвэрийг баталгаат шууданд хийсэн байна. Шүүх хугацаа тоолж байсан гэдгийг Б төлөөлөгч тодорхой мэдэж байсан нь 3-р хавтаст хэргийн 33 дугаар талд... шийдвэр гарлаа гэдгээ шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн, УБ хотод байгаа учраас хаягаар явуулах боломжтой юу гэсэн ямар ч байсан гардуулалтын хугацаа явагдаж байгаа юм байна Энэ хугацаандаа шуудангаар авъя гэсэн гэж ярьсан нь 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хугацаа тоологдож байгааг мэдэж байсанг нотолж байна. Гэтэл шүүх үүнийг харгалзахгүйгээр хугацаа сэргээж гомдол хүлээж авсан нь хууль зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа учраас давж заалдах шатны шүүх анхааран үзэж шийдвэрээ гаргаж өгнө үү гэж хүсэж байна.

Мөн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн гомдол хэлэлцсэн тухай 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ... дугаартай шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай 2024 оны12 дугаар сарын 16-ны өдрийн ...дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан. Гомдолд дурьдсан ... дугаартай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д заасан гомдол гаргах эрх зүйн актад хамаарахгүй акт бөгөөд шүүх 813 дугаартай захирамжид холбогдуулан гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзах ёстой байтал 813 дугаартай захирамжийг хянаж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар захирамжийг тухайн шүүгч өөрөө хүчингүй болгох, өөрчлөх боломжтой юм гэж дүгнэсэн байна. Энэ дүгнэлтийг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн тухай 280 дугаартай захирамж гарсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд давж заалдах шатны шүүх гомдол гаргах хугацааны асуудал дээр анхаарлаа хандуулж шийдвэр гаргаж өгнө үү. Ингээд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А  ах миний хадам ах учраас ахаар хэлүүлээд тухайн үеийн сарын ханш нь 15-18 сая төгрөг байна. Тийм учраас бид ярилцаад хамгийн доод ханшаар буюу 15 сая төгрөгөөр түрээсээ тохирсон байдаг. Би тэр хоёрт эхний 3 сардаа ажлаа эхлүүлж байгаад тэгээд түрээсээ цаг цагт нь төлөөд яваарай гэж хэлсэн. Эхний 3 сар өнгөрөөд түрээсийн төлбөр нь 18 сая төгрөг болох үед Г  одоохондоо мөнгө орж ирээгүй байна. Орж ирэхээр нь мөнгөө өгье гээд 4 сарын дараа 18 сая төгрөгийнхөө 8 сая төгрөгийг нь авч бай гээд 8 сая төгрөг хийсэн. Тэрнээс хойш 10 сарын дараа 10 сая төгрөг, түүнээс хойш 12 сарын дараа 19 сая төгрөг гэх мэтчилэн 33 сая төгрөгийг сунжруулан хийсэн. ...2022 оны 11 дүгээр сард нэг эрэгтэй хүн залгаад ковшныхоо нэрийг шилжүүлье гэхээр нь төлбөр мөнгөө бүрэн төлөөгүй байгаа учраас шилжүүлэхгүй гэдэг яриа болонгуут “за тэгвэл шүүхэд өглөө” гээд энэ хэргийг эхлүүлсэн байдаг юм. Анхан шатны шүүх түрээс төлж байсан банкны хуулгыг нотлох баримт гэж үзээгүй. Г.А нарын хоорондын ковшийн түрээс үнэ ханш ийм байна, түрээсээ нэхэж байна гэдэг хоорондын яриаг батлагдахгүй байна гэж байгаа боловч энэ 2 хүний харилцаж байсан харилцан яриа чат утсан дээр нь байгаа. Гэтэл тэрийг бас нотлох баримт гэж үзэлгүй шүүх шийд гаргасан. Түүн дээр ковшийн талаар зөндөө баримт байгаа байх. Тэрийг шинжилж судалж үзээгүй байсан. Хэрэгт авагдсан Г-ын дансны хуулгыг харахад санхүүжилтээ авахдаа ковшийн түрээс, техникийн түрээс гэж данс руу орж байсан. Тэр нь сарын зардалдаа таарсан ковшийн түрээс нь орж ирдэг. Тэгэхэд нь А  ах байгаа мөнгөөрөө сарын зардалдаа таарсан түрээсийн мөнгө, ажилтны цалин гэх мэт мөнгөнүүдээ тараагаад  түрээсэлж байсан гэдэг баримтууд нь байдаг.

Шүүх хуралдаан дууссаны дараа шүүгч шийдвэрээ ямар хэлбэрээр гардаж авах вэ гэхэд тэнд байсан бүх хүмүүс цахим хаягаар авъя гэдгээ хэлсэн. Шүүгч мөн шийдвэрээ авсны дараа 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй гэдгийг тайлбарлаад шүүх хуралдаан дууссан. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр талуудад шүүхийн шийдвэр гарсан цахим хаягаар явуулсан гэдэг талаар шүүгчийн туслах утсаар мэдэгдсэн. ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргах хугацаагаа хэтрүүлчихээд өргөдөл гаргаад гомдол гаргаад түүнийг  шүүх хүлээж аваад дахин хэлэлцсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуулиа зөрчсөн тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч...” гэв

 

Хариуцагч М.А-ын өмгөөлөгч М.Ж  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, саналдаа: “...талуудын хооронд болзол тавьж хийсэн түрээсийн гэрээ хийгдсэн гэж  үзэж байна. ...Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахад талуудын хооронд ямар нэгэн байдлаар худалдах худалдан авах гэрээ бичгээр болон аман хэлцлээр байгуулагдсан нөхцөл харагддаггүй. Болзол тавьж хийсэн хэлцлийн хувьд мэдээж ковшийг худалдаж авах нь Г- болон Ат ашигтай ...Миний үйлчлүүлэгч А- хувьд өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчийн байр сууринаас оролцох ёстой этгээд байдаг. ...энэ хүн дүү болох хариуцагч М-тай холбогдоод чиний ковшийг худалдаж авъя гэж байна чи авах уу гэж асууж байгаа үйлдлээр, ...мөн нөгөө хүн нь зөрүүлээд би үнийн санал сонсмоор байна гэж байгаа энэ талуудын хоорондох хэлцлийг гэрчилж байгаа хүн А өөрөө юм.

...А нотлох баримт бүрдүүлэх болон шүүхэд хүсэлт гарган бүрдүүлэх боломж байсан ч өөрөө хууль зүйн мэдлэггүйн улмаас энэ хүн ийм үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх ...А Г- хоёр хамтран ажиллаж ...байсан гэж дүгнэсэн. Г-оос А- дансанд орж ирсэн гүйлгээний хуулган дээр Г- гэдэг хүн өөрөө мөнгө нэмээд бусад түрээсийн төлбөр, мөн дээрээс нь  цалин хэлбэрээр тарааж байгаа баримт байна гэдэг. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байдаг. Энэ баримтаар дүгнээд энэ ковшны хууль ёсны өмчлөгч нь ...М гэдэг хүн байдаг. Гэтэл А гэдэг хүнээс ковш нэхээд байдаг. Ат өгөх ковш байхгүй.

... Хамгийн гол асуудал ковшны 8 сая төгрөгийг өгчихөөд дараа нь ковш түрээс гээд 10 сая төгрөг шилжүүлж байгаа юм. ...Энд ерөөсөө ковш худалдах худалдан авах хэлцэл байгаагүй. Анхны ковшийн мөнгийг хийх үед М гэдэг хүн А гэдэг хүн рүү залгаад та яагаад ингэж хийгээд байгаа юм бэ? би та нарт болзол тавиад хүүхдийн цэцэрлэг сургууль орохоос өмнө мөнгөө өгвөл тэр хүнд чинь заръя гэж хэлсэн ...хугацаа өнгөрсөн бол түрээсээрээ явна шүү дээ гэж хэлснээс хойш түрээсийн гэрээ хийж байгаа юм. Энэ нь л болзол тавьж хийсэн хэлцэл юм аа гэдгийг нотолж байгаа юм. Бичгээр гэрээ байгуулагдаагүй байж болно. Гэхдээ талуудын хүсэл зориг сонирхол гэдэг зүйл хавтаст хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа юм.

А гэдэг хүн “надад нотлох баримт байхгүй” гэдэг утгаараа гомдол ч гаргаагүй. ...М гэдэг хүн ковшийн эзэн нь байна. Гэхдээ энэ хүнээс тэр хүн ковшийг худалдах худалдан авах гэрээ хийгээгүй болохыг шүүх зөв дүгнэсэн. А гэдэг хүн М гэдэг хүнд зуучилсан. ...Энэ хүн хамтран ажиллаж байсан гэдгээ нотолж чадаагүй учраас гэрчийн байр суурьтай байгаа болохоос биш олсон орлогоосоо түрээсийн мөнгө өгч байснаа шүүх хурал дээр хэлээд байдаг. ...худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. Давж заалдах гомдол гаргасан хугацаа сэргээсэн зүйл дээр Ц  өмгөөлөгчтэй санал нэг байна...” гэв.

 

Хариуцагч М.А давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Би нэхэмжлэгч Г-той 2021 оны 6 сараас хойш хамтран ажилласан. Ажиллаж байх хугацаандаа манай дүүгийн ковшийг түрээсэлж авч ажиллая олсон орлогоосоо үнийн дүнг нь өгье гэж яриад би дүү рүүгээ ярихад үнийн дүнг 42 сая гэж хэлсэн. Г-од дүү 42 сая гэж байна гэхэд 42 сая үнэтэй байна 38 сая төгрөг болгочих гэхээр нь дүүд хэлэхэд дүү зөвшөөрөөд та хоёр 2022 оны 9 дүгээр сарын 1 гэхэд үнийг бүгдийг нь төлчихөөд худалдаж аваа гэж хэлсэн юм. Тэгээд Г- 2022 оны 9 дүгээр сарын 1 гэхэд мөнгөө өгч чадахгүй. 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 8 сая төгрөг өгөхөд нь худалдаж авна гэж ярьж байсныг нь санаад дүү рүүгээ мөнгө шилжүүлэхдээ гүйлгээнийхээ утгыг “ковшны үнэ” гээд хийчихсэн юм. Тэгсэн манай дүү залгаад та хугацаандаа мөнгөө өгч чадаагүй ш дээ. Тэгэхээр хэлсэн ёсоороо түрээсэлж байна гэсэн үг  ш дээ гэж хэлсэн. Түүнээс хойш 6 сарын дараа дараагийн 10 сая төгрөгийг шилжүүлэхдээ би утган дээр нь “ техникийн түрээс” гэж хийгээд, дараагийн мөнгийг шилжүүлэхдээ  “ковшны мөнгө” гэсэн утгатай гүйлгээ хийчихсэн юм. Тэрнээс хойш түрээсэлж байгаа юм...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч М.А, Ц.М нарт  холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, .........УН улсын дугаартай, ХСМС маркийн авто ачигч машиныг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагч М.А нь нэхэмжлэгч Д.Год холбогдуулж “хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, вагончикийн үнэ 7,500,000 төгрөг, чиргүүлийн үнэ 5,000,000 төгрөг, хүдрийн үнэ 55,000,000 төгрөг, нийт  67,500,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага,

 Хариуцагч Ц.М нь нэхэмжлэгч Д.Год холбогдуулж “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, түрээсийн төлбөрийн үлдэгдэл 63,000,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Г-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А, Ц.М нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж,

-хариуцагч М.А, Ц.М нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг нэхэмжлэгч Д.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  эс зөвшөөрч маргаж байна.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-ын нэхэмжлэлтэй хариуцагч М.А, Ц.М нарт холбогдох “.........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулах” тухай, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А-ын сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “67,500,000 төгрөг гаргуулах” тухай, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-ын сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлүүдийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “...гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож чадаагүй, гэрээний зүйлийн үнийн талаар, үнийг төлөх хугацааны талаар болон хэзээ өмчлөлд шилжүүлэх талаар тохиролцоогүй, үнийг төлөөгүй ...зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна......” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Д.Г .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авах саналыг уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Ц.Мад түүний хадам ах М.А-аар дамжуулан илэрхийлсэн бөгөөд Ц.М саналыг зөвшөөрч 3 сарын дотор үнийг төлж дуусгахаар тохиролцсон болох нь:

Нэхэмжлэгчийн “...2021 оны 7 дугаар сард М.А нь "өөрийн хүргэн дүүгийнх нь эзэмшилд байгаа ковшийг 30 сая төгрөгөөр зармаар байна" гэж ирсэн. Тухайн үед би бэлэн мөнгө байхгүй гэхэд мөнгийг нь хувааж өгч болно гэхээр нь авахаар тохиролцоод, ковшийг хүлээн авсан, ...2021 оны 9 сарын 27-ны өдрөөс эхлээд жил гаруйн хугацаанд М.Аын Хаан банкны ........... тоот дансанд ковш машиныг худалдан авах төлбөрөө их бага хэмжээгээр тасралтгүй шилжүүлж байсан ч, "Хугацаа удаашралтай байна, төлбөрөө 5,000,000-аар нэмэгдүүллээ" гэж хэлсэн. Тийнхүү ярьж хэлснийхээ дагуу төлбөрийг ...2021.9.27-нд 8.000.000 төгрөг, 2022.3.12-нд 10.000.000 төгрөг, 2022.5.14-нд 10.000.000 төгрөг, 5.000.000 төгрөг, нийт 33.000.000 төгрөгийг шилжүүлсээр ...2022 оны 10 cap гэхэд 2.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон...” гэсэн /1-р хавтасны 1-2 хуудас/ нэхэмжлэл,

Хариуцагч Ц.М-ын: “...М.А утсаар яриад ковшийн чинь ажиллагаа таалагдаж байна, худалдаж авбал яах вэ гэдэг санал тавьсан. ...42,000,000 төгрөгөөр өгье гэтэл дахиж хэд хоногийн дараа яриад жаахан доошлуулаад үнээ ярьчхаач гэхээр нь тэгвэл бэлэн 38,000,000 төгрөг өгөөд аваад явчих, тэгээд нэрээ шилжүүлээд өгье гэсэн. ...3 сарын хугацаа өгье. Тэр хугацаандаа 38,000,000 төгрөгөө төлчих. Тэрнээс цааш төлж чадахгүй бол түрээсээрээ явна шүү... гээд 3 сар өнгөрсөн. ...нэг сарын 6 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. ...нийт 33 сая төгрөгийг авсан...” гэх /2 хавтасны 199-203 хуудас/ тайлбар, 

Хариуцагч М.А-ын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан: “...Анх түрээслээд аваачъя гээд арваад хоног ажиллаж байснаа ер нь хоёулаа ашиг орлогоороо хуваагаад төлөөд авъя гэхээр нь би дүү рүүгээ ярьсан. Ковшийг худалдаад авъя гэнэ гэсэн чинь манай дүү 42,000,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Эргээд Г-од 42,000,000 төгрөгөөр зарна гэж байна гэсэн чинь арай үнэтэй байна гэсэн. Эргээд дүүтэйгээ яриад Г- арай үнэтэй байна гэсэн чинь Тэгвэл 38,000,000 төгрөгөөр заръя гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн чинь дахиад үнэтэй байна гэхээр нь би тэртээ тэргүй тэндээ ажиллаж байгаа болохоор 3,000,000 төгрөгийг нь би өөрөө өгье гээд дүүдээ хэлээд Г-од 35,000,000 төгрөг гэж хэлсэн. Манай дүү ...9 сард хүүхдийн хичээл орох учраас 3 сарын хугацаанд мөнгөө төлөөд дуусвал хамаагүй ковшоо худалдаад ав, би бичиг баримтыг нь шилжүүлээд өгнө гэж хэлсэн...” гэх /1 хавтасны 203 хуудас/ тайлбар,

Хариуцагч М.А-ын  ХААН банкны “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 8.000.000 төгрөгийг “kovsh une” гэсэн утгатайгаар ......... дугаарын данс руу шилжүүлсэн...” тухай /1 хавтасны 39 хуудас/ дансны хуулга зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ц.М-аас .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авч үнийг 3 сарын дотор төлөхөөр тохиролцсон хэлцлийг амаар хийсэн бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хуульд худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр хийхийг шаардаагүй бөгөөд гэрээний гол нөхцөлийн талаар буюу гэрээний зүйл, үнэ, хугацааны талаар амаар тохиролцсон нь хуульд нийцэж байх тул дээрх хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзлээ.

Хариуцагч Ц.М нь “...3 сарын хугацаанд машины үнийг төлөөгүй тохиолдолд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, түрээсийн гэрээ болгохоор тохиролцсон...” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч тал “...түрээсийн гэрээ хийхээр тохиролцсон...” гэх тайлбарыг зөвшөөрөөгүй, түрээсийн гэрээ хийсэн талаар хариуцагч тал нотолж чадаагүй байх тул хариуцагч Ц.М-ын татгалзлыг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Харин Д.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 8,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сард 5,000,000 төгрөг, нийт 33,000,000 төгрөгийг Ц.Мын дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, хариуцагч М.Аын ХААН банкны дансны хуулга /1 хавтасны 28-58 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа ба хариуцагч Ц.М нь 33,000,000 төгрөгийг авсан талаар тайлбартаа дурджээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан ба нэхэмжлэгч Д.Г худалдан авсан машины үнэ 33.000.000 төгрөгийг төлсөн, 2.000.000 төгрөгийг төлөх үүрэгтэй, хариуцагч Ц.М нь .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг Д.Г-ын өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.М-аас .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулж нэхэмжлэгч Д.Год олгох, нэхэмжлэгч Д.Г-оос 2.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Мад олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, мөн өөрчлөлт оруулсантай уялдуулж улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч М.А: “...Би нэхэмжлэгч Г-той 2021 оны 6 сараас хойш хамтран ажилласан. Ажиллаж байх хугацаандаа манай дүүгийн ковшийг түрээсэлж авч ажиллая, олсон орлогоосоо үнийн дүнг нь өгье гэж хэлсэн...” гэж тайлбарлаж байгаа боловч худалдан авч буй авто ачигч машиныг хамтран худалдаж авсан талаараа болон өөрийн хөрөнгөөр уг машины үнийг төлсөн талаар шүүхэд нотолж чадаагүй, нэхэмжлэгч тал эд хөрөнгийг хамтран худалдан авсан гэх тайлбарыг зөвшөөрөөгүй, хариуцагч М.А “...Д.Г-ын Хаан банкны данс өдөрт 3 саяас дээш гүйлгээ хийх эрхгүй учир миний дансыг ашиглаж орлого, зарлагыг хийж байсан...” /1 хавтасны 17-22 хуудас/ гэсэн тайлбар өгсөн, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул хариуцагч М.А-ын тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Д.Г хариуцагч М.А нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна. ...Д.Г, М.А нарын Ц.Мад төлсөн 33,000,000 төгрөгийг эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөрт тооцох нь зүйтэй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “...Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж,  мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “...Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан.

Нэхэмжлэгч хариуцагч нар авто ачигч машиныг аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар буюу жонш ялган зарж ашиг олох зорилгоор нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн талаар тайлбарууддаа дурдсан тул зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн хариуцагч М.А .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машины өмчлөгч биш болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1 хавтасны 103 хуудас/, лавлагаа /1 хавтасны 107 хуудас/ зэргээр тогтоогдож байгаа тул түүнээс авто ачигч машиныг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргасан тул давж заалдах шатны шүүхээс дахин дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Хариуцагч тал “...Г- М-ын гаргасан сөрөг нэхэмжлэлд хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилж өгсөн. Иймд Г сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэстэй ...нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн...” гэсэн агуулга бүхий тайлбар, санал гаргажээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ...” гэж заасан нь хариуцагч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгчийг шүүх хуралдаанд дуудаад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх тухай зохицуулалт юм. Харин хариуцагч тал шүүх хуралдаанд оролцсон тохиолдолд энэхүү заалт хамаарахгүй гэж ойлгоно.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн эсэх талаар гаргасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгаа бөгөөд түүнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаа тул энэ талаарх тайлбар саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий гаргасан гомдлыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157/ШШ2024/00.. дугаар шийдвэрт “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-аас .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулж  нэхэмжлэгч Д.Год олгох, нэхэмжлэгч Д.Г-оос 2.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Мад олгох, хариуцагч М.Ат холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэгчийн 73.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс 33.000.000 төгрөгийг буюу 45.2 хувийг нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ............төгрөгийн ногдох хувийг хариуцагч Ц.М-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох...” агуулга бүхий өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий давж заалдсан гомдлыг хангасан тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 157/ШШ2024/00... дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн:

1 дэх заалтын  “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч М.А, Ц.М нарт холбогдох “.........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулах” тухай,

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А--н сөрөг нэхэмжлэлтэй Д.Г-д холбогдох “67,500,000 төгрөг гаргуулах” тухай,

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М--н сөрөг нэхэмжлэлтэй Д.Г-д холбогдох “63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг  “...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-аас .........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулж нэхэмжлэгч Д.Год, нэхэмжлэгч Д.Г-оос 2.000.000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Мад тус тус олгож,

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-н нэхэмжлэлтэй хариуцагч М.Ат холбогдох “.........УН улсын дугаартай, ХСМС маркийн ковш буюу авто ачигч машиныг гаргуулах” тухай,

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А-н сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “67,500,000 төгрөг гаргуулах” тухай,

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.М-н сөрөг нэхэмжлэлтэй Д.Год холбогдох “63,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

 

2 дахь заалтын “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,950 төгрөг, хариуцагч М.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,450 төгрөг, хариуцагч Ц.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай...” гэснийг “...Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.3,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522,950 төгрөг, хариуцагч М.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,450 төгрөг, хариуцагч Ц.М-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 472,950 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,  хариуцагч Ц.М-аас 236.373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Год олгосугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 (гурван зуун гучин хоёр есөн зуун тавь) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.