| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/13512/И |
| Дугаар | 210/МА2025/02124 |
| Огноо | 2025-12-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/02124
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/13302 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ
1.Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзээд 10 сар болж байгаагаас манай эрх ашиг хохирч байна, 2025 оны 04 сард гарсан хөрөнгийн үнэлгээг 2025 оны 10 сард гарсан үнэлгээтэй харьцуулах боломжгүй... гэж тус тус тайлбарлан маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 15-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******, ******* нараас 244,277,220 төгрөг гаргуулан ******* ГХОХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол *******ын өмчлөлийн ******* дүүрэг, ******* хороо, *******, *******, ******* тоот, ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр ******* 2024 оны 12 сарын 10-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр үүсгэж, уг ажиллагааны явцад төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан талаар зохигч маргаагүй байна.
5.Талууд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч хөрөнгийн үнэлгээний *******ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр дээрх орон сууцыг зах зээлийн хандлагын аргаар үнэлээд хөрөнгийн зах зээлийн үнийг 2025 оны 05 сарын 19-ний өдрийн байдлаар 473,271,000 /1 м.кв нь 4,663,687.42/ төгрөгөөр тогтоосон байна. Энэ ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлэгдэж буй хөрөнгийг ойролцоо байршил, төрөл бүхий гурван хөрөнгөтэй харьцуулан үнэлж, бусад хөрөнгөтэй харьцуулан үнэлэхдээ сайн бол 1.01-1.10, ижил бол 1.0, муу бол 0.99-0.90 гэсэн үзүүлэлтээр харгалздаг байна. Үнэлэгдэж буй хөрөнгө нь *******дүүргийн ******* хороо, *******, ******* гудамжинд орших бөгөөд харьцуулагдсан ******* хөрөнгө нь мөн ******* дүүргийн ******* байрлах орон сууцны зориулалттай ижил төрлийн хөрөнгө байна.
Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн орон сууцны дотоод заслыг 100 орчим сая төгрөгөөр хийгдсэн, гонх бүхий сууц гэж тайлбарлан, харьцуулагдсан сууцууд нь гонхгүй, дотоод заслын үнэ цэнийг үнэлгээчин хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, энэ байдлыг тухайлан үнэлээгүй гэжээ. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4.2-ын А хэсэгт харьцуулан үнэлсэн хөрөнгүүдийн гадна тохижилт, хийцлэл, засал чимэглэлийн хэсгийг үнэлэгдсэн хөрөнгөтэй харьцуулан үнэлэхдээ нэг хөрөнгийг 1.10, нөгөө хоёр хөрөнгийг 1.0 гэж үнэлжээ. Мөн нэхэмжлэгч талаас гаргасан үнэлгээний тайлангийн Хүснэгт 5 хэсэгт мөн *******дүүргийн ******* хороонд орших ******* ширхэг орон сууцыг харьцуулан үнэлэхдээ хөрөнгүүдийн гадна орчны тохижилт, засвар тохижилт, хийц бүтээцийг харьцуулан үнэлэхдээ 1.30 гэж үнэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хөрөнгийн гадна орчны тохижилтийг сайн, засвар тохижилтыг маш сайн гэж үнэлжээ.
Дээрх байдлаас үзвэл хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлснийг тодорхой тусган зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй болон үнэлгээ тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тайланд тусгах, хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг бүрэн тусгасан, өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасантай нийцсэнийг анхан шатны шүүх бүрэн дүгнэжээ. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
6.Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг бичилгүй орхигдуулсан нь алдаатай болсныг залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч *******ын нэрийг нэмж тусгасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/13302 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Э.ЭНЭБИШ