Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2025/02158

 

 

 

 

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05201 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ХХК-д холбогдох

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, олох байсан орлого 216,520,361 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 33,152,460 төгрөг тус тус гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгож 163,360,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь ******* дүүргийн *******хороо, *******, *******зүүн хойд буланд байрлалтай *******тоот ******* м.кв (дахин хэмжилтээр) талбайтай орон сууцыг өмчилж, эзэмшдэг байсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтийг үндэслэж ******* байрыг өмчилдөг 12 иргэн хуралдаж орон сууцаа дахин төлөвлөлтөд оруулахаар шийдсэн. Ингээд ******* байрны 12 өмчлөгч бүгд *******ХХК-тай 2014.10.02-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ-ээр ******* байрыг дахин төлөвлөлтөд оруулах болсон. ******* нь ******* тоот ******* талбайтай орон сууцаа *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, шинээр баригдах орон сууцны барилгаас 1 давхрын ******* ******* м.кв (-0.31 м.кв) талбайг өмчлөх үүргийг хүлээсэн ба орон сууцаа шилжүүлж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэлх 8 жилийн хугацаанд гэрээний үр шимийг хүртэж чадалгүй эдийн засаг, сэтгэл зүйн хувьд хохирч байна. Барилгыг 2017 оны 04-р сард хүлээлгэж өгөх байсан ч 2019.07.16-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт үйлдэж, ашиглалтад оруулсан. "*******" ХХК нь барилгын эскиз зураг, ажлын зураг, өөрчлөлтийн зургуудыг зуруулахдаа гэрээний дагуу надад өгөхөөр тохиролцсон 1 давхрын ******* талбайг ******* м.кв талбай болгож зуруулж, надтай байгуулсан гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийх, надад ашиггүй подволийн давхрын ******* м.кв талбайг өгөх гэж хийсэн гэм буруутай санаатай үйлдэл юм. *******ийн хувьд "*******" ХХК-аас ******* м.кв талбайг гэрээний дагуу авах эрхтэй тул дээрх ******* м.кв талбайн зөрүү ******* м.кв талбайн үнэ 55,381,936 төгрөгийн төлбөрийг төлнө. Иймд *******ийг улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

*******ХХК-ийн намайг хуурч өөр ашиггүй талбайг өгөх гэсэн нь амжилтгүй болмогц гэрээ цуцлахаар үндэслэлгүй мэдэгдэл ирүүлсэн тул бид гэр бүлийн хамт уг асуудлыг шийдвэрлэхээр ******* улсаас ирж "*******" ХХК-тай уулзаж, эвээр ярилцаж шийдвэрлэх боломжгүй болсон учир шүүхэд хандсан. Ийнхүү ирэхэд автомашин түрээсийн төлбөрт 1,559,500 төгрөг, ******* буудлын төлбөрт 372,280 төгрөг, ******* хотоос ******* руу нисэх онгоцны зардалд 11,050,400 төгрөг, *******оос Улаанбаатар нислэгийн онгоцны зардалд 4,160,600 төгрөг, *******оос Улаанбаатар хот руу нисэх нислэгийг хүлээх явцад буудалд буух шаардлагатай байсан тул ******* буудалд бууж 417,680 төгрөг, ковид 19-ийн ПСР шинжилгээ өгөхөд 1,362,000 төгрөг, Монгол Улсад ирэх үед 14-21 хоногийн буудалд тусгаарлаж ажиглалт хийсэн ажиглалтын төлбөрт 1,080,000 төгрөг, өмгөөллийн хөлс 13,000,000 төгрөг, материал орчуулахад 150,000 төгрөг нийт 33,152,460 төгрөгийн зардлыг гаргасан нь нийт 33,152,460 төгрөг болсон. Хэрэв "*******" ХХК нь гэрээний үүргээ биелүүлсэн бол ******* нь үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж 2017.04.01-ний өдрөөс 2024.12 сарыг хүртэлх хугацаанд 216,520,361 төгрөгийг олох байсан. Иймд "*******" ХХК-аас эдгээр зардал, төлбөрт 249,672,821 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2014.10.02-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдсан ба гэрээний 3 дугаар зүйлд зааснаар барилга баригдаж дуусахад *******ийн ******* м.кв талбайд ******* м.кв талбайг нэмж ******* м.кв коммершиал спэйс буюу ******* талбайг өгөхөөр тохиролцсон. Талбай ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс 3.2-т зааснаас бусад талбай хөрөнгө оруулагчийн талбай гэж зааснаас гадна ******* тэр талбайгаа авахгүй бол яах вэ гэдгийг гэрээний 7 дугаар зүйлд заасан. Гэрээнд заасны дагуу ******* орон сууцаа шилжүүлж өгөөд барилга баригдсан ба барилгыг барихад тухайн ******* байрны оршин суугчдын ******* м.кв талбайг компанид шилжүүлэхээр тохиролцсон ч ******* м.кв талбай шилжсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж барилга баригдан 2019 онд улсын комисс барилгыг хүлээж авсан. Тухайн үед нэхэмжлэгч рүү талбайгаа авахыг мэдэгдсэн ба нэхэмжлэгчийн өмнөөс 3,815,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч ******* тоот талбайг шаардсанаар маргаан эхэлсэн. Манай компани 2021.6.21-ний өдөр гэрээгээ цуцлах мэдэгдлийг явуулсан ба нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг 1 давхарт ийм талбай өгөх ёстой эсвэл ******* давхарт, ******* давхарт өгөх байсан талаар ямар ч тохиролцоо байхгүй. Гэрээнд ******* м.кв талбай өгнө гэж тохиролцсон бөгөөд ******* м.кв талбайг өгөхөөр тохиролцоогүй. Мөн ******* улсаас ирсэн зардлаа хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь компаниас 2021.06.21-ний өдөр мэдэгдэл явуулсан байтал нэхэмжлэгч нар 2021.06.11-ний өдөр тийз бичүүлсэн, ковидын шинжилгээ өгсөн зэргээс үзэхэд энэ нь үндэслэлгүйг нотолно. Олох ёстой байсан орлогыг мөн нэхэмжилж байгаа ч тухайн талбайг манайх CU-д түрээслүүлсэн. Нэхэмжлэгч ******* м.кв талбайг өмчлөх эрхгүй учир нэхэмжлэл үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Бид ******* талбайг ашиглалтанд оруулахад захиалагч талаас шаардагдах эрх, үүргээ хэрэгжүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан ч ******* нь хариу өгөхгүй байсан. Гэрээгээр тохирсон ******* талбайг ******* хаягт байх талбай гэж гэрээнд тохироогүй бөгөөд хаяг байршлыг сонгосноор талуудын хооронд маргаан үүссэн. Гэрээгээр худалдаа ******* ******* м.кв талбайг олгоно гэж тохирсоны дагуу бид барилгыг барьж ашиглалтанд оруулан гэрээнд заасан м.кв бүхий талбайд ******* гэсэн хаягжилт олгогдсон. Гэтэл ******* өөрийн үзэмжээр асуудалд хандаж маргаан үүсгэснээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсаныг тогтоож өгнө үү. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсантай холбогдон дараах хохирол учраад байна. Үүнд: ******* тоот хаягтай ******* м.кв талбайтай ******* талбайг бусдад түрээслүүлж, борлуулж ашиг олох байсан орлого 160,000,000 төгрөг, мөн (түрээсийн орлогыг сарын 2,500,000 төгрөгөөр тооцон ашиглаагүй 64 сараар тооцсон) ******* тоот талбайн ашиглалтын зардал 3,360,673 төгрөгийг *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

4.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нарын гаргасан тайлбарын агуулга: *******ХХК нь 2021.06.21-ний өдөр *******ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн гэрээнээс татгалзсанаа илэрхийлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Барилгын ******* давхарт ******* тоот ******* талбай байсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээ уг тоот гэж тодорхойлсон нь хууль зөрчөөгүй. Гэтэл хариуцагч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгохоор шаардлага гаргахдаа гэрээний 10.1-ийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй ба уг төслийн хэрэгжиж дуусах хугацааг тодорхойлсон заалт юм. Улсын комисс барилгыг хүлээж авахад барилгын зургийн ******* давхрын байгуулалтад ******* байранд ганц ******* талбай байгаа нь ******* тоот байсан ч хариуцагч ******* давхрын ******* тоот талбайг *******давхар гэж тодорхойлж байна. Талуудын маргаан бол тоотын тухай биш давхрын маргаан юм. *******ХХК-аас *******т ******* давхрын талбай ав гэдэг, харин ******* нь байрны нөхцлийг дордуулсан талбай авахгүй гэдэг. Мөн ашиглалтын зардлыг шаардаж байгаа нь үндэслэлгүй, бусдад түрээслүүлсэн бол мөнгөн хөрөнгийг түрээслэгчээс авах байсан аль нь болохыг хариуцагч тодорхойлж чадаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч *******ХХК-д холбогдох ******* дүүргийн ******* хороо, *******, ******* гудамж, ******* байрны ******* тоот, ******* давхрын ******* м.кв талбайтай ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 249,672,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч *******т холбогдох 2014 оны 10 сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгох, 163,360,673 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 2,013,747 төгрөг, хариуцагчаас төлсөн 1,044,953 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчин үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний агуулгаас зөрүүгүй боловч гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэсэн шүүхийн дүгнэлт гэрээний агуулгаас зөрсөн байна. "Орон сууц дахин төлөвлөх" төсөл хэрэгжүүлэх журмаар талуудын хооронд байгуулсан "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний 3-р зүйл "Шинэ орон сууцаар солих" гэсэн нэртэй буюу ******* байрны хуучин барилгыг нурааж, суурин дээр нь орон сууцны шинэ барилга барьж оршин суугчдад шинэ орон сууц, ******* талбай өгөх агуулгатай худалдах-худалдан авах гэрээ юм. Мөн шийдвэрт талуудын хооронд харилцсан захидлыг захидлын агуулга нь барилга хэзээ ашиглалтанд орох болон барилга хүлээж авах талаар харилцсан" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсаныг нотолж байна. Учир нь цахим захидлуудын агуулга нь нэхэмжлэгчийн анх тохиролцсон ******* давхрын ******* талбай байхад шүүх тэдгээрийг тодорхой дүгнээгүй байна. Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* аас 2015.03.16-ны өдөр нэхэмжлэгчид илгээсэн Ярьсаны дагуу хавсралтаар мэдэгдэл болон ******* давхрын план зургийн хамт явууллаа. Мэдэгдлийг гаргаж аваад хүлээн авсан он сар өдрөө тавиад гарын үсгээ зураад буцаагаад явуулна уу" гэсэн цахим захидлыг нэхэмжлэгч нь ******* талбайг *******давхарт авахаар тохиролцсоныг нотлохоор шүүхэд өгснийг " *******давхрын зургийг хармаар байна гэсний дагуу явуулсан, ******* давхрын ******* талбайг санал болгосон зүйл биш гэсэн хариуцагчийн аман тайлбараар үгүйсгэсэн. Үүгээр шүүх гэрээний агуулгыг тодорхойлохдоо талуудын харилцан илгээсэн баримт бичиг зэргийг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д заасныг үгүйсгэн шийдвэрлэсэн. Талуудын харилцаж баталгаажуулсан мэйлүүдэд хариуцагчаас ******* давхарт буюу нэхэмжлэгчийн хүссэн байрлалд талбай өгөхөөр тохиролцсон нь нотлогдож байна. Анхан шатны шүүх хэргийг шийдэхдээ хэт нэг талыг барьж хандсан нь шийдвэрт *******ийг ******* м.кв талбай захиалсан атлаа ******* м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаа нь үндэслэлгүй" гэж бодит байдлыг гуйвуулсан дүгнэлт хийсэн. Бид ******* м.кв талбай авна гэж нэхэмжлээгүй ба *******" ХХК нь бидний 12 айлын орон сууцыг буулгаж *******давхар орон сууц барьсан атлаа бидэнд өгөх ёстой ******* давхрын ******* талбайг өөрсдийн өмчлөлд бүртгүүлэн хохироосонд гомдолтой байна. Би гэрээнд заасны дагуу хариуцагч компаниас ******* м.кв худалдааны талбай авах ёстой. Гэтэл шүүх хуралдааны явцад хариуцагч нь удаа дараа ******* м.кв талбайг хуваах боломжгүй гэж тайлбарладаг. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс талбайн зөрүүг худалдан авах саналаа нэхэмжлэлийн шаардлагадаа тусгаж ******* м.кв талбайг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын зүгээс ******* м.кв талбайг шаардаагүй. ******* давхарт байгаа ганц талбай нь тухайн талбай учраас үнийн зөрүүг төлөөд авах саналаа илэрхийлсэн. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Хариуцагч талаас 01-01, 01-02 тоотууд нь ******* давхарт байрладаг гэж хэлсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнээгүй. "*******" ХХК-ийн шинээр баригдах барилгын ******* давхарт ******* м.кв талбайг авахаар тус компанитай тохиролцон гэрээнд гарын үсэг зурах үед компани, гэрээний хувийг ******* давхрын план зургийн хамт бидэнд өгсөн. Эдгээр баримтыг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Бид ******* м.кв талбай авах байсан ч хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээнд зааснаар план зургийг үндэслэж ******* м.кв талбайн хэмжээтэйгээр уг гэрээг байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт ******* давхрын ******* талбайг өгөхийг зөвшөөрч ******* давхарт ******* зориулалттай 2 талбай байгаа 1 нь ******* тоот ******* м.кв талбайтай, нөгөө нь ******* тоот ******* м.кв талбай бөгөөд нэхэмжлэгчийн захиалсан талбай гэж тайлбарласан. Гэтэл бидэнд өгөх ******* м.кв талбай нь ******* давхар бус ******* давхарт байрладаг нь барилгын зураг, шинжээчийн дүгнэлт, үзлэгээр нотлогдсон. Хариуцагч нь анх өгөхөөр тохиролцсон ******* давхрын талбайг өөртөө авч, нэхэмжлэгч нарт ******* давхарт талбай өгөхөөр болсноор маргасан. Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, шударга бус хандаж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлгүй хууль бус шийдвэр гарган нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нар ******* давхрын үйлчилгээ явуулж байсан үл хөдлөх хөрөнгөө ******* давхрын талбайгаар солих боломжгүй юм.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх ёстой. Хариуцагч нь нэхэмжлэгчид уг эрхийг нь эдлүүлээгүй, өнөөдрийг хүртэл хүндрэл учруулсан. Шинэ орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт хэрэгт авагдсан ч нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах боломжтой бусад нотлох баримтыг үнэлэхдээ хууль зүйн үндэслэл, онолын логик үндэслэл бүхий тайлбаргүйгээр нэхэмжлэгчийн эсрэг нотлох баримтыг тайлбарлан үнэлсэн. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээнд амаар тохиролцсон байршилдаа авах шаардлага тавьсан. Энэ нь гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй. Хариуцагч нь гэрээний дагуу өгөх ёстой ******* давхарт байрлах худалдааны талбайг барилга ашиглалтанд орсон даруй өгөөгүйгээс нэхэмжлэгч нар сэтгэл санаа, эрүүл мэнд, эдийн засгийн байдлаар хохирсон. Бид 2 ихэр хүүтэй ба хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй бүрэн асаргаанд байдаг тул хүүхдээ эмчлүүлэхээр ******* улс руу явсан. Ингээд барилгын ажилд хяналт тавьж чадахгүй болсон. Мөн энэ байдлаас болж буцаж ирсэн. Анхан шатны шүүх ******* улсаас шилжүүлэгдсэн 33,152,460 төгрөгийн зардлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хариуцагч нь шүүх хуралдааны явцад 2021.06.21-ний өдөр нэхэмжлэгч нарт мэдэгдэл өгсөн. Гэтэл нэхэмжлэгч нар 2021.06.11-ний өдөр онгоцны тийзээ бичүүлсэн байсан гэж тайлбарласан. Хариуцагч нь шүүх хуралдаанд худал тайлбар гаргаж 33,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг гаргуулсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хариуцагчид ашигтай байдлаар үнэлж тайлбарласан. Иймд нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Нэхэмжлэгч ******* м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан. ******* м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь хариуцагч компанийн нэр дээр гарсан. Энэ нь өмчлөгчөөр тогтоолгож болох эсэх нь эргэлзээтэй. Маргааны агуулга нь талуудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээ ба гэрээнд ******* м.кв талбайг нэхэмжлэгчид өгөхөөр тусгаагүй. Гэтэл нэхэмжлэгч нар нь ******* давхрын талбайг өгөх ёстой байсан гэж маргадаг. Гэрээний 3.2-т *******т ******* м.кв худалдааны талбайг өгөхөөр зохицуулсан. Хариуцагчийн зүгээс тухайн талбайг өгөхөө илэрхийлдэг ч нэхэмжлэгч авахаас татгалзаж маргадаг. Талбайг авахгүй бол мөнгийг нь өгье гэх агуулгаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын харилцсан цахим и-мэйл нь анх барьсан талбайгаа авмаар байна, суултуур, ванны асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн нь үзлэгээр бэхэжсэн. Хариуцагчийн санал болгож байгаа *******.мкв талбай нь *******ийн анх хүлээлгэж өгсөн талбай. Нэхэмжлэгчийн маргаж буй ******* сүлжээ дэлгүүрийн талбайг авах нь гэрээ, план зурагт байхгүй. Анх хөрөнгө оруулалт хамтран ажиллах гэрээгээр байшинг буулгаж ******* м.кв талбайг хариуцагчид шилжүүлэн өгч тухайн талбайд барилгын ажлыг хийхээр төлөвлөсөн ч талбайн хэмжээ багасч ******* м.кв болсон тул автомашины талбайг ******* сүлжээ дэлгүүрийн талбай болгон өөрчилсөн. Харин нэхэмжлэгчийн талбайд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Хэрэгт 2 шинжээчийн дүгнэлт авагдсан. Тухайн дүгнэлтээр нэхэмжлэгч талын тайлбарласан ******* давхар гэж байхгүй. Тухайн барилга нь дэнж дээр баригдсан тул өндөршилтийн түвшин нь өөр гарсан. ******* сүлжээ дэлгүүрийн талбай нь ******* давхарт хамаарахгүй. Барилга нь зураг төсөлгүй, улсын комисс хүлээж аваагүй гэж тайлбарладаг ч зураг төслийн дагуу баригдсан, барилгыг улсын комисс хүлээн авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний орж, гарах хаалгыг хийгээгүй болох нь ямар баримтаар нотлогдсон нь тодорхойгүй. Мөн холбогдох ямар стандартыг зөрчсөн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй, хангагдах боломжгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөөс ******* м.кв талбайг авна гэж тайлбарладаг боловч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь ******* м.кв талбайн хэмжээгээр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр өмчлөгчийн гэрчилгээтэй байдаг. Энэхүү хэрэгт авагдаагүй болон үнэлэгдээгүй нотлох баримт гэж байхгүй. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь ******* дүүргийн *******хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоотод байрлах ******* давхрын ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, олох байсан орлого 216,520,361 төгрөгийг гаргуулах, мөн нэхэмжлэгч нар гэрээнээс учирсан хохиролд 33,152,460 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014 оны 10 сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, олох байсан орлого 160,000,000 төгрөг, ашиглалтын зардал 3,360,673 төгрөгийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд нэхэмжлэгч *******ийн гомдлын зарим хэсгийг хангаж, түүнийг ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13345/, ******* гудамж, ******* байрны ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч нарын гомдлын бусад хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

4.*******ХХК нь 2014 оны 10 сарын 02-ны өдөр ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******байрны 12 оршин суугч, өмчлөгч нартай байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-ээр тус байрыг дахин төлөвлөлтөд оруулан тус газар дээр орон сууц, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барих, өмчлөгч нарт шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөөс гэрээнд заасан хэмжээгээр орон сууц, ******* талбай олгохоор тохиролцжээ. Энэ гэрээний 3.1.6-д зааснаар ******* нь өөрийн өмчлөлийн ******* м.кв /дахин хэмжилтээр *******/ талбайтай 2 өрөө орон сууцыг *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, мөн гэрээний 3.2.6-д зааснаар *******ХХК нь ******* м.кв талбайтай худалдааны талбайг шинээр баригдах барилгаас *******т шилжүүлэхээр тохиролцжээ. *******ХХК, ******* нарын хооронд өөр гэрээ байгуулагдаагүй байна.

Нэхэмжлэгч *******ийн хувьд бусад өмчлөгч нарын хамтаар орон сууцны барилгын газартаа хариуцагчаар орон сууц, ******* зориулалттай үл хөдлөх хөрөнгө бариулж, ажлын хөлсөнд тухайн 12 айлын орон сууцыг газрын хамт төлөхөөр тохиролцоогүй байна. Харин дахин төлөвлөлтөд орсон газар дээрх ашиглагдахгүй болсон сууцаа бусад өмчлөгч нарын хамтаар хариуцагчид шилжүүлж, уг газар дээрх хариуцагчийн шинээр барьсан үл хөдлөх эд хөрөнгөөс өмчлөгч тус бүр тодорхой хэмжээтэй орон сууц, ******* талбай авахаар тохиролцсон буюу тодорхой хөрөнгийг харилцан солилцож өмчлөхөөр тохиролцсон агуулгатай гэрээ байгуулагджээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд хүчин төгөлдөр эрх зүйн харилцаа үүссэнийг зөв тогтоосон хэдий ч нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд дээрх байдлаар гэрээ байгуулсныг анхаараагүй байх ба тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэнэ. Нэхэмжлэгч нь тухайн барилгын хувьд Барилгын тухай хуульд заасан захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байх тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дүгнэлтийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

5.Нэхэмжлэгч ******* гэрээнд заасан үүргээ биелүүлэн орон сууцаа хариуцагчийн мэдэлд шилжүүлсэн, хариуцагч уг газарт ******* давхар орон сууц, ******* зориулалттай барилгыг барьж 2019 онд ашиглалтад оруулсан байна. Хариуцагч *******ХХК-аас гэрээний 2.6, 3.2.6-д заасны дагуу тус барилгын ******* тоотод орших ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *******ийн өмчлөлд шилжүүлэхээр санал болгосныг тэрээр татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох ******* байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхийг шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...манай байр нь *******байрлалтай, гадагшаа харсан хоёр хаалгатай, үсчин, дэлгүүр, цайны газрын үйл ажиллагаа явуулж байсан, хариуцагч нь газрын гадаргаас доош байрласан талбай буюу ******* давхрын харьцангуй бага үнэтэй талбай өгөхийг зөвшөөрөхгүй, барилгын ******* давхрын ******* талбай авна гэсэн агуулгаар тодорхойлжээ. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээний дагуу *******т ******* давхарт ******* талбай өгөхөөр тохиролцоогүй, ******* м.кв талбай өгөхөөр тохирсон, талбайгаа авахгүй бол мөнгийг нь өгнө гэж заасан, гэрээнд байхгүй ******* м.кв талбай шаардсан үндэслэлээ тайлбарласангүй гэсэн агуулгаар тайлбараа гаргажээ.

Талууд гэрээгээр тохиролцсон ******* м.кв ******* талбай нь барилгын аль хэсэгт байршилтай байх талаар тохиролцоогүйгээс маргаан үүсч, уг асуудлаа хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадаагүй байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан ба хариуцагчийн үүргээ гүйцэтгэх санал болон нөгөө талд хариуцагчийн саналыг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан байдал нь гэрээний агуулга, зорилгод нийцсэн эсэхийг тогтоох шаардлагатай.

Нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, *******, ******* байрны ******* тоотод орших ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууц нь тус ******* давхар барилгын ******* давхарт байршилтай байсанд зохигч маргаагүй байна. Зохигч маргаж буй асуудлаа нэгэнт гэрээндээ заагаагүй, хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй учир тэдний гэрээ байгуулсан зорилго, харилцан өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон хөрөнгийн шинж, байдал зэргийг үндэслэн мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.6-д зааснаар талуудын тохиролцоог тогтоох нь хэрэгт ач холбогдолтой байна. Хариуцагч нь тухайн ******* байрны 12 өмчлөгчийн хөрөнгийн байдалд тохируулан буюу 11 өмчлөгчид орон сууц, харин нэхэмжлэгч *******т худалдааны талбай олгохоор хэлэлцсэн нь гэрээний 3.2-т тодорхой тусгагджээ. Үүрэг гүйцэтгэгч нь шударга ёсны дагуу үүргээ гүйцэтгэх ёстой тул үүргийн гүйцэтгэлийг хангах боломжит арга хэмжээг авах, үүргийг гэрээний зорилгод нийцүүлэх учиртай. Энэ агуулгаар хариуцагч ******* ХХК нь гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч *******ийн шилжүүлсэн хөрөнгийн байдлаас дор нөхцөл бүхий буюу шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон газрын түвшнээс дор байрлалтай хөрөнгийг санал болгох учиргүй.

Нэгэнт талууд гэрээний агуулгаа учир дутагдалтай илэрхийлсэн тул давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6, 206 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шилжүүлсэн орон сууц нь барилгын ******* давхарт байрлалтай, уг орон сууцанд үйлчилгээ явуулж байсан учир гэрээний 3.2.6-д талбайн зориулалтыг бусад өмчлөгч нараас өөрөөр заасныг үндэслэн талуудын үүргийг тодорхойлж ******* барилгын ******* давхар нь ******* зориулалтаар баригдсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй ******* тоот талбай уг давхарт байршилтайг харгалзан хариуцагч нь Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ-ний 2.6-д зааснаар шилжүүлэх хөрөнгийг гэрээний нөгөө талд тэргүүн ээлжинд санал болгох үүрэгтэй байсан гэж дүгнэлээ.

Зохигчийн тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгчийн шаардаж буй ******* барилгын ******* тоотын ******* м.кв талбай хариуцагчийн өмчлөлд байгаа нь нэхэмжлэгчийн шаардлага биелэгдэх боломжтой тул уул хөрөнгө буюу улсын бүртгэлийн ******* дугаар бүхий ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байрны ******* тоот, ******* давхрын ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар хангаж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр бодитой биелэгдэх үр дагавартай тул дээрх ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлөөс нэхэмжлэгч *******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж тусгана.

6.Шүүх нэхэмжлэгч *******ийг ******* м.кв талбайн өмчлөгчөөр тогтоосон бөгөөд талуудын байгуулсан гэрээний 3.2.6-д хариуцагчийн шилжүүлэх талбайн хэмжээ ******* м.кв гэж заасан тул зөрүү ******* м.кв талбайн үнийг мөнгөн хэлбэрээр тооцон нэхэмжлэгч *******ээс гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй. Хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн 2025.01.11-ний өдрийн үнэлгээний тайланд ******* барилгын ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн нэг м.кв талбайн үнийг 2025.01.12-ны өдрийн байдлаар 5,012,159 төгрөгөөр тогтоожээ. Иймд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д зааснаар *******м.кв талбайн үнэ 54,381,925 төгрөгийг нэхэмжлэгч *******ээс гаргуулан хариуцагч *******ХХК-д олгож шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас хохирол, зардалд 249,672,821 төгрөг гаргуулахаар шаардсан шаардлагыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, энэ тухай нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй. Хариуцагч нь талуудын байгуулсан гэрээнд тодорхой заасан үүрэг буюу барилгын ******* давхарт орших ******* м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Талууд гэрээний нөхцлийг анхнаасаа тодорхой тохироогүй тул хариуцагч гэрээний үүргээ хэрэгжүүлэх үеэс эхлэн нэхэмжлэгчийн шаардлагад дурдсанаар нэхэмжлэгч нар олох байсан орлогоо алдсан, мөн гэрээний үүргийг шаардахтай холбоотой зардал гарган хохирсон гэж үзэхгүй. Харин шүүх гэрээний зорилго, агуулгын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч нар нь олох байсан орлого, хохирлыг шаардах үндэслэлгүй байна.

Мөн анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүй болно.

8.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, ******* тоотод байрлах, ******* давхрын ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч *******ээс 54,381,925 төгрөг гаргуулан хариуцагч *******ХХК-д олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 249,672,821 төгрөг гаргуулах тухай шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/05201 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 275 дугаар зүйлийн 275.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол /13345/, *******гудамж,******* байрны ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч *******ийг тогтоож, уг эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэгч *******ээс 54,381,925 төгрөг гаргуулан хариуцагч *******ХХК-д олгож, хариуцагч *******ХХК-аас 249,672,821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй... гэснийг үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,013,747 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Э.ЭНЭБИШ