| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 101/2015/02077/и |
| Дугаар | 183/ШШ2016/00441 |
| Огноо | 2016-08-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2016/00441
| 2016 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2016/00441 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,,/-т холбогдох
2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 24.423.527 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны хохиролд 28.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Г.Болдбаатарын эзэмшлийн 80,5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулж, 2 сарын түрээсийн урьдчилгаа 7.000.000, барьцаа 9.000.000 нийт 16.000.000 төгрөг бэлнээр өгсөн. Би анх гэрээ хийхдээ аль болох удаан байж, зардлаа нөхөж авна гэж бодож 3 жилээр хийсэн, анхнаасаа энэхүү гэрээг ийм богино хугацаанд цуцална гэж бодоогүй боловч цаашид энэхүү гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цуцлахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Уг гэрээг Г.Болдбаатарын байнга үйлчлүүлдэг гэх Баянгол дүүргийн нотариат дээр очиж хийсэн бөгөөд гэрээнд барьцаа мөнгийг хэрхэн буцаах, түрээслэгч гэрээг цуцлах нөхцлийг дурьдаагүй, түрээслэн авах хүний эрхийг хангасан зүйл заалтууд байхгүй түрээслэгчийн эрхийг хангаж хэт нэг талыг барьсан гэрээ байна. Үүнийг тухайн үед нь уншаад Иргэний хуулийн зүйл заалтыг оруулсан байсан учир сайн мэдэхгүйн улмаас итгээд гэрээг байгуулсан. Анх утсаар түрээсийн тухай мэдээллийг урьд нь түрээслэж байсан хүмүүсээс авч, Г.Болдбаатартай уулзаж зорилгоо танилцуулсан. Уг байр урьд нь хоолны газрын зориулалттай байсан бөгөөд би гоо сайхны зориулалтаар түрээслэх зорилготойгоо хэлэхэд өөрөө зөвшөөрч, эд хогшлыг суллаж өгөн би өөрийн хөрөнгөөр засан тохижуулсан. Засварын зардлыг яаж тооцох тухай асуухад “та нар өөрсдөө үйл ажиллагаа явуулах тул өөрсдөө зас” гэсэн, хугацаа өгөх хэрэгтэй байна гэхэд “1 сарын л хугацаа өгнө” гэсэн. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүс засаж хийнэ гэдгээ өөрт нь хэлж байсан. Уг байр нь хана, шал, гал тогооны хэсэг нь маш бохир, цахилгаан нь олон салаалсан, аюултай байсныг өөрийн хөрөнгөөр засч, ажил үйлчилгээ явуулахад тохиромжтой болгосон. Миний хувьд дотор заслаа үйлчилгээний шаардлагад нийцүүлэн хана шавардан тэгшилж, таазыг гипсээр тэгшлүүлж, орос, солонгос эмульс, үнэргүй будаг, обой ашиглан чанартай сайн хийлгүүлэн, цахигааны замбараагүй утаснуудыг бүгдийг нь далдалж үүрэнд хийлгэн аюулгүй болгуулсан. Засварын материалын зардалд 2.000.000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөг зарцуулсан. Гадна засалтыг би хийх үүрэггүй гэж үзсэн тул зөвхөн нүүр хэсгийг цагаан өнгийн эмульсээр дутуу будуулсан. Засвар 2015 оны 07 дугаар сарын 30-нд эхэлж 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Ингээд засвар хийж орсноос хойш уг байр үйлчилгээ явуулахад маш тохиромжгүй, 8-9 сарын дулаан өдрүүдэд эйр кондишн ажиллуулсан боловч хангалттай сэрүүцүүлэхгүй байсан. Үйлчлүүлэгч нараас байнга гомдол гарч, мөн ажилчдаа гуйж ажиллуулж байсан боловч 10 дугаар сарын эхэн үеэс орой 5 цагаас хойш цонхоор нар тусахгүй болуут цонхноосоо маш их сийгэн, хэтэрхий хүйтэн болж эхэлсэн. Манай ажилтан энэ талаарх гомдлыг Г.Болдбаатарт хэлсэн боловч ямар нэг хариу хэлээгүй. Паар нь муу халж, цонхноос маш их сийгэж байгаа учраас үйлчлүүлэгч нар гомдол гарган үйлчилгээ муудсан. Мөн үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд ойлгомжгүй, цахилгаан нь доод байгууллагатай хамт төлөгддөг байж болзошгүй, ус дулаан нь тусдаа эсэх нь ойлгомжгүй, асуухаар тодорхой хариу хэлэхгүй бүрхэгдүүлээд эсвэл уцаарлаад орхих мэт үйл ойлголцлууд их гарч байсан. Хэдийгээр бид энэ хүний эд хөрөнгийг түрээслэж авсан нь үнэн боловч ажиллах боломжгүй нөхцөлд заавал ажилла гэж ажилчдаа хүчилж болохгүй, эрхгүй байдал үүссэн юм. 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг тушаах хугацаа 10 дугаар сарын 20-нд байсан боловч иймэрхүү байдал нь түрээслэгчид хүсэлт тавиад ч засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлах тухай мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 11 дүгээр сарын 08-нд нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээслэж байсан байранд орхиод, түдхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны түрээслэгчид өгсөн болно. Би 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутгуулан үлсэн мөнгийг эргүүлэн авах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд дээрх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Иргэний хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 7.000.000 төгрөг, барьцаа хөрөнгө болгож 9.000.000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 5.000.000 төгрөг, материалын үнэ 3.010.540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус дулааны зардалд төлсөн төлбөр 130.935 төгрөг, хогны төлбөр 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 174.352 төгрөг нийт 24.423.527 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Г.Болдбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 7 дугаар сард өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат, 3 дугаар байрны 14 тоотод буюу Улсын Их дэлгүүрийн зүүн талд, төв зам дагуу байрлах үл хөдлөх хөрөнгийг д түрээслүүлсэн. Уг объектийг гаас өмнө Хятад улсын иргэн түрээслэж, нийтийн хоолны зориулалтаар ажиллуулж байсан юм. анхнаасаа гоо сайхны газрын зориулалтаар түрээслэн ажиллуулахаа хэлсэн, би гоо сайхны газар стандарттай гэдгийг мэдэх тул түүнд 1 сарын засвар хийх хугацаа гаргаж өгсөн. засвар хийхдээ барилгын мэргэжлийн бус хүмүүсээр засвар хийлгэсэн. Засварын ажил учир дутагдалтай байгаа талаар би хэлж байсан. нь 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахаар 2 сарын түрээсийн төлбөр төлсөн. Эд хөрөнгийн болон гэрээнээс үүдэн гаргах эрсдэлтэй холбоотойгоор 9.000.000 төгрөгийг тухайн үед тохиролцож барьцаанд авсан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр түрээсийн төлбөрийг төлөх ёстой байсан ч 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар ярьж байрнаас гарч байгаа, эд зүйлээ зөөж байгаа тухайгаа хэлсэн. Би өөрийнхөө гараар түлхүүрийг хүлээж аваагүй. Дээрх гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан нэхэмжлэгчид байхгүй байхад гэрээг дураараа үгүйсгэж, цуцлахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байрны зориулалтыг тэр чигт нь өөрчилж дотор нь байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж түүнд зориулж хийгдсэн интерьер заслыг үнэгүйдүүлж 3 жилийн гэрээ байгуулсан боловч гэнэт өөрийн санаачлагаар цуцлаж байгаа нь нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг харуулж байна. Би өдийг хүртэл байраа түрээслүүлээгүй, 100.000.000 гаруй төгрөгийн засвар хийж байж байрыг хуучин өнгө төрхөнд нь оруулахаар байгаа. Түрээслэгч нар байрыг орхиод явсны дараа 1 сарын дараа хэрэглээний зардлын нэхэмжлэх ирсэн. Барьцаа мөнгөнөөс 6.000.000 төгрөг үлдсэн. Би д үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэхийн тулд халуун тогооны газрын бүх эд зүйлийг зараад, загварыг өөрчилж байрыг чөлөөлж өгсөн. Гэрээг 3 жилийн хугацаатай байгуулна гэснээс үүдэн надад хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаа засварын зардал, бодит засвар 2 зөрүүтэй байна гэв.
Хариуцагч Г.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Болдбаатар би 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 3-14 тоотод байрлах “Хот Пот” рестораныг д 3 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтыг өөрчлөн түрээслүүлэхээр гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу эхний 1 сард үйлчилгээний зориулалтыг өөрчлөх засварын ажил хийгдэх учраас түрээсийн төлбөр тооцолгүйгээр уг байрыг хүлээлгэн өгсөн. Уг байрны сарын түрээсийг 3.500.000 төгрөгөөр тооцож гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээс авч эхлэхээр тохиролцож барьцаа болгон 9.000.000 төгрөгийг авсан. Түрээсийн гэрээний дагуу 8, 9 дүгээр сарын төлбөрийг урьдчилан төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 20-нд түрээс болох 3.500.000 төгрөгийг төлөх байсан боловч төлөлгүй, түрээсээ авахаар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түрээслүүлж буй байрандаа очиход ажилчид нь “...Бид нар мэдэхгүй, утас руу нь залга гэдэг” байсан. Үүнээс хойш холбоо барьж чадалгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нь над руу залгаж “...Бид нар үйл ажиллагаагаа зогсоолоо, чи барьцаа болох 9.000.000 төгрөгнөөсөө 10 дугаар сарын түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгөө суутгаад ав, үлдэгдэлийг нь авмаар байна” гэсэн. нь 3 жилийн гэрээ хийх замаар үйл ажиллагаа хэвийн явуулж байсан рестораныг минь татан буулгаж үйл ажиллагааны зориулалтыг өөрчлөн доторхи рестораны зориулалтаар хийгдсэн засал, чимэглэл болон түүнтэй холбоотой бусад тоног төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгсэлүүд болох халуун тогооны түүнтэй холбоотой бусад тоног төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгслүүд болох халуун тогооны плитка суурилуулсан ширээ, сандал, буйдан, тек, ундаа, пивоны зориулалттай хөргөгч, мах, банш, ногоо хадгалах хөргөгч, нержэн ширээ, тавиур, рестораны зориулалттай аяга таваг, хоол хийх зориулалттай аяга таваг, хоол хийх зориулалттай олон төрлийн сав суулга, пиво, архи, ундааны шилэн эдлэлүүд үнэгүйдэж дахин ашиглах боломжгүй болгож нийт 20.000.000 төгрөгний тоног төхөөрөмж дагалдах хэрэгслүүдийг хадгалах боломжгүйн улмаас 2,5 сая төгрөгөөр зарсан. Мөн гадна дотно талын заслыг өөрчлөхдөө хамгийн хямд материал ашиглан өөрчилсөн байсан. Байгалмаа нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулан гэж намайг төөрөгдөлд оруулан зориулалтыг өөрчилсний улмаас цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон үүний улмаас зөвхөн тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдээс 17,5 сая төгрөгийн хохирол хүлээсэн. 2015 оны 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10,5 сая төгрөгийг төлөөгүйн улмаас хохирол хүлээсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг түрээслэж байсан байраа надад ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөөгүй, түрээслэж байх хугацаандаа ус, цахилгаан, байрны мөнгийг төлөөгүй бөгөөд байрны түлхүүрийг ямар ч хамаагүй хүнд орхиод явчихсан байсан. Өмнөх түрээслэж байсан хүмүүсийн гэрээ надад байгаа. Анх би байраа 4.500.000 төгрөгөөр түрээслүүлдэг байсан. Миний зүгээс гоо сайхны үйл ажиллагаа явуулна гэдэгт таатай хандсан. Иймд уг гэрээнээс учирсан хохирол 28.000.000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: нь Г.Болдбаатартай зарын дагуу 2015 оны 07 сарын эхээр утсаар холбогдож уг байрыг очиж үзсэн. Очиж үзэхэд рестораны зориулалтаар түрээслэдэг байсан. “Надад гоо сайханы эмнэлэг явуулах учраас хоосон байр хэрэгтэй” гэхэд Л.Болдбаатар “болохгүй юм байхгүй, би гадаад руу эмнэлэгт явах гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй. Ийм учраас байраа чөлөөлж өгье” гээд бид 2 тохиролцож, би урьдчилгаа болгож 1.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Мөн уг байрны дулаан, ус цахилгааны мөнгийг цаг тухайд нь төлж байсан баримт нь хүртэл байгаа. нь уг байрны доголдлын /паар болон таазнаас ус гоожих, цонхоор салхи сийгэх гэх мэт/ талаар удаа дараа хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Ийм учраас 2015 оны 10 сарын 02-ны өдөр албан ёсоор утсаар Л.Болдбаатартай ярьж хэлсэн. Л.Болдбаатарын тоног төхөөрөмжийн алдагдал 17,5 төгрөг, түрээсийн төлбөр 10,5 сая төгрөг нийт 28 сая төгрөгийг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 4 дүгээр сард г очиход Г.Болдбаатарын өмчлөлийн байранд гийн хийсэн засварыг ашиглан үйл ажиллагаа явагдаж байсан. Хариуцагч нь 28.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаатай холбоотой нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ньт холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 7.000.000 төгрөг, барьцааны 9.000.000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 5.000.000 төгрөг, материалын үнэ 3.010.540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус дулааны зардалд 130.935 төгрөг, хогны төлбөр 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 174.352 төгрөг нийт 24.423.527 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 28.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 3 дугаар байрны 14 тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар түрээслэх зорилгоор гэрээ байгуулагдсанаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсчээ. /хх5/
Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, тодруулбал гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй боловч гэрээний гол нөхцлийн талаар зохигчид харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.
Ийнхүү талуудын хүсэл зоригийн дагуу зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Зохигчид түрээсийн гэрээг 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай, сарын 3.500.000 төгрөгийн төлбөртэй, төлбөрийг эхний удаа 2 сараар төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрт 7.000.000 төгрөг, барьцаа 9.000.000 төгрөг нийт 16.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Паар нь муу халж, цонхноос маш их сийгэж байгаа учраас үйлчлүүлэгч нар гомдол гарган үйлчилгээ муудсан. ... иймэрхүү байдал нь түрээслэгчид хүсэлт тавиад ч засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлах тухай мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 11 дүгээр сарын 08-нд нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээслэж байсан байранд орхиод, түдхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны түрээслэгчид өгсөн...” гэж тайлбарласан.
Хариуцагч Г.Болдбаатар “... нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулан гэж намайг төөрөгдөлд оруулан зориулалтыг өөрчилсний улмаас цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон үүний улмаас зөвхөн тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдээс 17,5 сая төгрөгийн хохирол хүлээсэн. 2015 оны 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10 дугаар сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10,5 сая төгрөгийг төлөөгүйн улмаас хохирол хүлээсэн. гэрээ цуцлах талаар надад албан ёсоор мэдэгдэл хүргүүлж байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрийн үед байрны доод талын дэлгүүрийн худалдагчаас түлхүүрийг авсан” гэж маргасан.
Зохигчдын дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “...Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасны дагуу гэрээ цуцлах талаар түрээслэгчид мэдэгдсэн гэж үзэх үндэстэй.
Түүнчлэн нь нэхэмжлэгчийн “2016 оны 4 дүгээр сард г очиход Г.Болдбаатарын өмчлөлийн байранд гийн хийсэн засварыг ашиглан үйл ажиллагаа явагдаж байсан” гэх тайлбарыг үгүйсгээгүй.
Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-д “Түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална” гэж заасан боловч нь уг түрээсийн байрны түлхүүрийг хүлээн авсан, дээрх гэрээний улмаас түүний эрх нь зөрчигдсөн талаар шүүхэд хандаагүй, дараагийн түрээслэгчид түрээслүүлсэн зэрэг нөхцөл байдлаас гэрээ цуцлах саналыг хариуцагч тал хүлээн авч тухайн хэлцлийг цуцлах асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй, энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэлд нийцэж байна. Иймд хариуцагч нь түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсны улмаас учирсан хохиролыг шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь “2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цуцлах тухай мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 11 дүгээр сарын 08-нд нүүлгэсэн” гэж тайлбарласан боловч хариуцагчийн “ гэрээ цуцлах талаар надад 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр утсаар мэдэгдсэн. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрийн үед байрны доод талын дэлгүүрийн худалдагчаас түлхүүрийг авсан” гэх тайлбарыг няцааж чадаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийгт төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “...засварын зардлыг яаж тооцох тухай асуухад “та нар өөрсдөө үйл ажиллагаа явуулах тул өөрсдөө зас” гэсэн, хугацаа өгөх хэрэгтэй байна гэхэд “1 сарын л хугацаа өгнө” гэсэн. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүс засаж хийнэ гэдгээ өөрт нь хэлж байсан” гэх тайлбар, зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “...зайлшгүй гарах жижиг /урсгал/ засварыг ...өөрийн зардлаар засварлана” гэж заасан зэргээс дүгнэхэд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгч нь үйл ажиллагаагаа явуулж байх үеийн буюу 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус дулааны зардалд 130.935 төгрөг, хогны төлбөр 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 174.352 төгрөгийг шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэг этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гэж заасан ба тухайн тохиолдолд түрээсийн төлбөрийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар талууд гэрээгээр тохиролцоогүй байх тулаас барьцааны 9.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, түрээсийн төлбөрт төлсөн 7.000.000 төгрөг, засвар хийсэн ажлын хөлс 5.000.000 төгрөг, материалын үнэ 3.010.540 төгрөг, 2015 оны 8, 9, 10 дугаар саруудын ус дулааны зардалд 130.935 төгрөг, хогны төлбөр 108.000 төгрөг, цахилгааны төлбөр 174.352 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, барьцааны 9.000.000 төгрөгийгаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, үлдэх 24.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 158.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтланаас 6.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17.923.527 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гаас 3.500.000 төгрөгийг гаргуулжт олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 24.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465.150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70.950 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 158.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ