Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00099

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09567 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******, ******* нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 182,191,892 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаартай шийдвэрээр манай нэхэмжилсэн ЗГ2772016 тоот гэрээний 20,000,000 төгрөгийн зээлийг бодитоор олгоогүй тул мөн өдрийн хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ2332016, 3Г2482015, 3Г0912016, 3Γ3812015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно хэмээн дүгнэсэн.

Тус шийдвэрт мөн 3Г2332016 тоот гэрээний 40,000,000 төгрөгөөс бодитоор 6,206,722 төгрөг олгосон, мөн өдрийн дутуу олгосон хөрөнгийг зээлийн төлбөрт тооцсон өмнөх ЗГ1022015, ЗГ0912016, 3Г1472015 тоот гэрээний үүрэг мөн дүнгээр төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдоно гэсэн.

Иймд дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн өмнөх гэрээний үүрэг бүрэн төлөгдөөгүй дараах 6 зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжилж байна.

 

Нэр

Огноо

Зээлийн

гэрээний

дугаар

Зээлийн

үлдэгдэл

Зээлийн

хүү

Нэмэгдүүл- сэн хүү

Нийт дүн

******

2016.09.06

ЗГ1022015

6,678,273

12,877,936

2,575,587

22,131,796

ЗГ1472015

21,672,704

41,792,197

8,358,439

71,823,340

2016.11.16

ЗГ2332016

4,568,000

9,839,472

1,967,894

16,375,366

ЗГ2482015

6,333,900

13,188,446

2,637,689

22,160,035

ЗГ3812015

5,449,480

10,173,089

2,034,618

17,657,187

Нийлээд

44,702,357

87,871,140

17,574,227

150,147,724

******,

*******

2016.09.06

ЗГ0912016

5,442,301

11,705,482

2,341,096

19,488,879

2016.11.16

3,588,620

7,472,224

1,494,445

12,555,289

Нийлээд

9,030,921

19,177,706

3,835,541

32,044,168

Нийт дүн

53,733,278

107,048,846

21,409,768

182,191,892

Зээлдэгч ******, ******* нартай төлбөрийн дүн дээр тохиролцох санал тавьсан боловч өнөөдрийг хүртэл бидэнд хариу мэдэгдээгүй тул шүүхэд хандсан.

Иймд ******гаас таван зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 150,147,724 төгрөг, ******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 32,044,168 төгрөг, нийт 182,191,892 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 3/131, 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3/158, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 3/25, 3/26, 3/27, 3/28 тоот албан бичгүүд болон 2018 оны 06 дугаар сарын 04, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгүүддээ хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн тул барьцааны зүйлийг чөлөөлүүлэх хүсэлттэй болохоо илэрхийлсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181 дүгээр шийдвэрт 1022015, 2482015, 0912016, 1472015, 3812015 тоот зээлийн гэрээнүүд нь төлөгдөж дууссаныг дурдсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******гаас 44,702,357 төгрөгийг, хариуцагч ******, ******* нараас 9,030,921 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128,458,614 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,068,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******гаас 381,462 төгрөгийг, хариуцагч ******, ******* нараас 159,445 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Гэрээнүүдийн шаардах эрх үүссэн үеэс эхлэн шаардлага гаргах хугацааг тооцон үзвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тодруулбал, ЗГ2332016, 3Г2482025, 310912016, 303812015, 3Г1472015, ЗГ1022015 дугаартай гэрээнүүдийн шаардлага гаргах хугацаа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө дуусгавар болсон байдаг.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар тооцвол эдгээр гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй буюу эрх зөрчигдсөн гэж үзэж шаардлага гаргах хугацааг бодоход 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хэрэв дээрх гэрээнүүдийг олгосон зээлийг ЗГ2772016 тоот гэрээнд суутган тооцсон бол уг гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дууссан.

2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаартай шийдвэрээр 3Г2772016 дугаартай гэрээний 20,000,000 төгрөгийг бодитоор олгоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ЗГ2332016, 312482025, ЗГ0912016, 313812015, 351472015, ЗГ1022015 гэрээнүүдийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр манай талд нэхэмжлэх эрх үүсгэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар шаардах эрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээс үүссэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******д холбогдуулан таван удаагийн гэрээний зээлийн үлдэгдэл 44,702,357 төгрөг, хүү 87,871,140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,574,227 төгрөг, нийт 150,147,724 төгрөг,

мөн хариуцагч ******, ******* нарт холбогдуулан хоёр удаагийн гэрээний зээлийн үлдэгдэл 9,030,921 төгрөг, хүү 19,177,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,835,541 төгрөг, нийт 32,044,168 төгрөг, бүгд 182,191,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нь зээл бүрэн төлөгдсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаар магадлалаар ******гаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016, 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ2772016 дугаар зээлийн гэрээний үүрэгт 71,681,727 төгрөг гаргуулж *******-д олгожээ.

 

3.1. Ийнхүү шийдвэрлэхдээ шүүхээс нэхэмжлэгч нь ЗГ2332016, ЗГ2772016 дугаар гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд бодитоор бүрэн шилжүүлээгүй, харин өмнөх зээлүүдийн өр төлбөрт тооцох замаар хувааж суутгасан гэж дүгнэсэн.

Тухайлбал, ЗГ1022015 дугаартай зээлийн гэрээнээс 6,678,273 төгрөг, ЗГ1472015 дугаартай зээлийн гэрээнээс 21,672,704 төгрөг, ЗГ2332016 дугаартай зээлийн гэрээнээс 4,568,000 төгрөг, ЗГ2482015 дугаартай зээлийн гэрээнээс 6,333,900 төгрөг, ЗГ3812015 дугаартай зээлийн гэрээнээс 5,449,480 төгрөг, ЗГ0912016 дугаартай зээлийн гэрээнээс 9,030,921 төгрөг тус тус төлөгдөөгүй, уг зээлүүдийг хүүгийн хамт төлөх үүрэг хариуцагчид мөн хэмжээгээр ногдох болохыг тогтоосон.

Өөрөөр хэлбэл, дурдагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, нэхэмжлэгч *******-д төлөгдөөгүй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас нэхэмжлэх эрх нээлттэй үлджээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь хариуцагч ******д 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1022015 дугаар гэрээгээр 20,000,000 төгрөгийг сарын 2.6 хувийн хүүтэй, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ1472015 дугаар гэрээгээр 45,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ2482015 дугаар гэрээгээр 2.9 хувийн хүүтэй, 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ3812015 дугаар гэрээгээр 20,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэй, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ2332016 дугаар гэрээгээр 40,000,000 төгрөг 3 хувийн хүүтэй олгож, гэрээ бүрт нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохиролцсон.

 

3.3. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ0912016 дугаар зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагч ******, ******* нарт 25,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэй олгосон.

3.4. Зээлийн эргэн төлөлтийн баримтууд, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1191 дугаар магадлалаар тогтоогдсон зээлийг бодитоор олголгүй урьд олгосон зээлд суутгаж тооцсон үйл баримтад үндэслэн анхан шатны шүүх нэхэмжлэлд заасан гэрээнүүдийн үндсэн төлбөрийн үлдэгдлийн хэмжээг зөв тооцжээ.

Энэхүү зээлийн үлдэгдлийн тооцооллыг хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.

Шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалсны дараа хариуцагч нарын өмгөөлөгч зээлийн тооцоололд шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан шүүхийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй болно.

 

3.5. Хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар үнэлээд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Талуудын байгуулсан гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн одоо нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэг нь урьд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн зээлийн гэрээний үүрэгтэй давхцаагүй байх бөгөөд нэхэмжлэлд дурдаж буй зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч хариуцагч нараас шаардах эрхтэй болохыг шийдвэрт тодорхой заасан.

Нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, хүчин төгөлдөр шийдвэрт дурдсан дүгнэлт, хэрэгт авагдсан зээл төлөлтийн баримтад үндэслэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд хариуцагч ******гаас 44,702,357 төгрөгийг, хариуцагч ******, ******* нараас 9,030,921 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

4.2. Хариуцагч нараас хүү, нэмэгдүүлсэн хүү 128,458,614 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн энэ талаар өгсөн зөвхөн үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалж хугацаа хэтрээгүй гэх эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

4.3. Хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан хариуцагч талын гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь зохигчийн хооронд үүссэн зээлийн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01133 дугаар шийдвэрээр шийдвэрлэснээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид шаардлага гаргах эрх үүсэж, улмаар холбогдох хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж шинээр тоологдож эхэлсэн.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/09567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,905 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ