Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Б.О

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны оройн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн ... тоотод хохирогч Б.Мийн үснээс нь зулгааж чирэх, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой ахындаа очоод бэр эгчтэйгээ муудалцаж, хэрүүл зодоон хийсэн нь үнэн. ... гэсэн мэдүүлэг, 

 

Хохирогч Б.Мийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой ... О гэрийн баруун талд сууж байгаад босч ирээд намайг зүүн орны наад талд сууж байтал баруун ор хүртэл миний үснээс чирсэн. Тэгээд хөлөөрөө миний ар нуруу хэвлий хэсэг рүү болон баруун хөл рүү өшиглөөд байсан ... дахиад миний үснээс зулгаасан ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

Гэрч О.Шрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М эгч О 2 маргалдаж эхэлсэн. ... гэнэт О гэрийн баруун хойд талд сууж байснаа М эгчийг гэрийн зүүн талаас гэрийн голд байсан ширээн дээгүүр үснээс нь гуд татаад л баруун орон дээр аваачаад М эгчрүү хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О манай ахыг яахаараа тогоо шанагаа бариулдаг юм гээд гэнэт л О гэрийн баруун хойд талд сууж байснаа Мийг гэрийн зүүн талд баганын хойд талд сууж байхад нь үснээс нь зулгаагаад гэрийн голд байсан ширээн дээгүүр дамнуулаад татаад баруун орон дээр аваачиж Мийг хөлөөрөө тийрч байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

Шинжээчийн ...дугаартай: “...Б.Мийн биед баруун шуу, зүүн бугалга, хэвлийн зүүн хэсэг, баруун өвдөгний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ... Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-26 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.О нь 2019 оны 02 дугаар сарын 07-ны оройн 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Найрамдалын 117-2 тоотод хохирогч Б.Мийг гэрт нь үснээс нь зулгааж чирэх, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 07-ны орой ахындаа очоод бэр эгчтэйгээ муудалцаж, хэрүүл зодоон хийсэн нь үнэн. ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Мийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны орой ... О гэрийн баруун талд сууж байгаад босч ирээд намайг зүүн орны наад талд сууж байтал баруун ор хүртэл миний үснээс чирсэн. Тэгээд хөлөөрөө миний ар нуруу хэвлий хэсэг рүү болон баруун хөл рүү өшиглөөд байсан ... дахиад миний үснээс зулгаасан ... ” гэсэн мэдүүлэг, Гэрч О.Шрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 07-ны өдөр М эгч О 2 маргалдаж эхэлсэн. ... гэнэт О гэрийн баруун хойд талд сууж байснаа М эгчийг гэрийн зүүн талаас гэрийн голд байсан ширээн дээгүүр үснээс нь гуд татаад л баруун орон дээр аваачаад М эгчрүү хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О манай ахыг яахаараа тогоо шанагаа бариулдаг юм гээд гэнэт л О гэрийн баруун хойд талд сууж байснаа Мийг гэрийн зүүн талд баганын хойд талд сууж байхад нь үснээс нь зулгаагаад гэрийн голд байсан ширээн дээгүүр дамнуулаад татаад баруун орон дээр аваачиж Мийг хөлөөрөө тийрч байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн ...дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримт  зэргээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.От холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал / гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурор, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч Б.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45/ тогтоогдож байна.

 

Хохирогч Б.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 378800 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч Б.О нь гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Мийн гэрийн эд зүйлийг эвдэж, хохирол учруулсныг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Т. овогт Б.ын О.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.ийг 550 / таван зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          

З. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О.т оногдуулсан 550000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О. нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.О. нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.