Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 150

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.560.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.000 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 28.000 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 28.000 төгрөгийг хариуцагч *******гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Отгосувдад олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ