Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 150

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15-р хороолол, 48Б байр, 18 тоотод оршин суух, Цохиот овогтой Баатарын Отгонсувд /РД:МЕ93040102/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо, 120 мянгат, 24-2 дугаар байр, 31 тоотод оршин суух, Боржигон Тулгын Даваасүрэн /РД:НЕ73041269/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.560.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Отгонсувд   нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Даваасүрэнд 1.600.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн боловч зээлдэгч хугацаандаа төлөөгүй. Ингээд бид 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр дахин уулзаж, хоорондоо гэрээ байгуулсан гэрээгээ бичгээр хийж, баталгаажуулж, зээлийн гэрээний дуусах хугацааг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тогтоож, хүү авахаар тохирч 10 хувь гэж гэрээнд заасан юм. Гэтэл хариуцагч Т.Даваасүрэн нь дахин ямар нэг мөнгө төлөлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.600.000 төгрөг, хүү  160.000 төгрөг, гэрээнд заасан анз болох 800.000 төгрөг, нийт 2.560.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Отгонсувд нь нийт 2.560.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Т.Даваасүрэн миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Б.Отгонсувдын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Даваасүрэнд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.560.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.Отгонсувд нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Т.Даваасүрэнд 1.600.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатайгаар, хүүгүйгээр зээлдүүлсэн боловч зээлдэгч хугацаандаа төлөөгүй. Хариуцагч Т.Даваасүрэн нь дахин ямар нэг мөнгө төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 1.600.000 төгрөг, хүү  160.000 төгрөг, гэрээнд заасан анз болох 800.000 төгрөг, нийт 2.560.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нь Б.Отгонсувд нь нийт 2.560.000 төгрөг нэхэмжилсэн байна. Хариуцагч Т.Даваасүрэн миний бие нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Отгонсувд нь хариуцагч Т.Даваасүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.560.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.000 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 28.000 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 28.000 төгрөгийг хариуцагч Т.Даваасүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Отгосувдад олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

 

 

ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ