Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00466

 

2016 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2016/00466

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ц.с-г 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар, 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн Ховд сумын Худалдаа бэлтгэл ангид барааны мэргэжилтнээр, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Өмнөговь сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны няраваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ