| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0090/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Тт холбогдох эрүүгийн 1..... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
МЧ.Т
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 40-18 тоот гэртээ эхнэр Л.Пг зодож биед нь тархи доргилт, баруун гарын сарвууны 5 дугаар хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: П нь 02 дугаар сарын 18-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэрт орж ирээд хүүхэдтэй уулзаж хараал хэлээд байсан. Мөн намайг доромжлохоор нь гар гэхэд миний толгой руу цохьсон. Тэгэхээр нь цаашаа яв гээд түлхсэн, гэрийн шалан дээр унаагүй үүдэнд гар гээд жоохон түлхэхэд ойчсон, ер нь тогтох чадваргүй байсан. Г бүгдийг харсан. Заамдаж чирээд унагаасан зүйл байхгүй. Намайг түлхэхэд П согтуу байсан учраас ойчсон, би унахаар түлхээгүй. 19-нд бэртэл аваад 20-нд дүгнэлт гаргуулсан ч юм уу би ойлгохгүй байна. Би хохирогчийг паркетэн шалан дээр түлхэж унагаагаагүй, найз нар болохоор Г тэгж мэдүүлсэн байх. Намайг түлхэхэд гэрийн үүдэнд бөгсөөрөө унасан, толгойгоороо савсан зүйл байхгүй. 1 удаа л унасан, гэтэл 2 унасан гэж байна. Би Пд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн мэдүүлэг
Хохирогч Л.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сарын 18-ны орой 20 цагийн үед найз Гтэй хамт охин Атай ...яриад цүнхийг нь өгөх гэж очсон юм. ...Т буйдангийн зүүн урд талд нь сандал дээр сууж байсан. Тэгээд охиндоо цүнхийг нь өгчихөөд хажууд нь зогсож байтал сууж байсан сандал дээрээс босож ирээд баруун гараараа миний толгойн баруун хөмсөгний дээд хэсэг рүү нэг удаа цохиж намайг 2 гараараа миний цээжин хэсэг рүү түлхэхэд би арагшаа шалан дээр дээшээ харж унасан. Тэгээд өөрөө босох гэсэн чинь Т хажууд зогсож байснаа миний хувцасны гадна талаас 2 гараараа багалзуурдаад гэрийнхээ босгоор чирээд гаргасан юм ...Т намайг түлхээд унагаах үед шалан дээр дээшээ харан толгойн ар хэсэг болох дагз хэсэг шалан дээр цохигдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/
Гэрч У.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т Пгийн цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхсэн гэтэл П том өрөөний гол хэсэгт паркетан шалан дээр дээшээгээ хараад унасан ...Т чи яв зайл хүүхдэд янз бүрийн юм ярьж байдаг юм гээд Пгийн гараас нь чирсэн үү заамдаж чирсэн үү тэрийг яг сайн мэдэхгүй байна ямар ч байсан үүд рүү чирээд л хаалганы наана аваачаад хаалга руу түлхсэн тэгтэл П хаалганы цаана босго дамнаад л дээшээ хараад хаалганы босгоны цаад талд орцны цементэн шалан дээр унасан.. гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч Т.Агийн: “..Аав ээжийг гараас нь гараараа татаад гэрийн үүдэнд аваачаад гэрийн хаалга нээгээд гар гар гээд ээжийг цээж рүү нь 2 гараараа түлхсэн. Тэгээд ээж арагшаагаа үүдэнд дээшээгээ хараад унасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/
Гэрч Б.Бгийн: “...Тэр эмэгтэйн баруун гар урд хэсгээрээ хөхөрчихсөн харагдаж байсан. Тухайн үед нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Нөхөр нь гараас чирсэн ч гэлүү нэг тийм юм яриад байсан... Бие нь бол нилээн өвдөөд байгаа байдалтай байсан.... Ямар ч байсан уйлчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 67-68 дугаар хуудас/
Гэрч Г.Дгийн: “...Тэр хүүхэн орон дээрээсээ арай чүү л гэж босож байсан. Бараг л босож чадахгүй байсан. Нуруу хөл гар өвдөөд байна гээд уйлаад суугаад байсан. Тэгээд би тэр эмэгтэйг орон дээр нь хэвтүүлж өгсөн. Тэгээд би өвчин намдаах эм өгсөн. ... Намайг өрөөнд ороход гар нь сарвуу хэсгээрээ хөхөрчихсөн харагдаж байсан. Яг аль гар нь байсныг би санахгүй байна. Тэр үед намайг өрөөнд орж очиход тэр хүүхэн нөхөртөө зодуулсан гээд уйлаад яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/
Шинжээчийн ....дугаартай “...Л.Пгийн биед тархи доргилт, баруун гарын сарвууны 5 дугаар хуруу нь цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Л.Пгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаас эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/
Шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн дүгнэлтэд тархи доргилт нуруу бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байгаа учир нуруу бүсэлхий орчмоор цохигдож дээш харж унах үед тархи доргилт гэмтэл хавсарч үүссэн байх боломжтой байна. Нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлийн аль алинд нь үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг,
Шинжээч томилсон тогтоол /хх-ийн 19/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-27/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 40-18 тоот гэртээ эхнэр Л.Пг зодож биед нь тархи доргилт, баруун гарын сарвууны 5 дугаар хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Л.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 сарын 18-ны орой 20 цагийн үед найз Гтэй хамт охин Атай ...яриад цүнхийг нь өгөх гэж очсон юм. Т буйдангийн зүүн урд талд нь сандал дээр сууж байсан. Тэгээд охиндоо цүнхийг нь өгчихөөд хажууд нь зогсож байтал сууж байсан сандал дээрээс босож ирээд баруун гараараа миний толгойн баруун хөмсөгний дээд хэсэг рүү нэг удаа цохиж намайг 2 гараараа миний цээжин хэсэг рүү түлхэхэд би арагшаа шалан дээр дээшээ харж унасан. Тэгээд өөрөө босох гэсэн чинь Т хажууд зогсож байснаа миний хувцасны гадна талаас 2 гараараа багалзуурдаад гэрийнхээ босгоор чирээд гаргасан юм ...” гэсэн мэдүүлэг, гэрч У.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т Пгийн цээж хэсэг рүү нь 2 гараараа түлхсэн гэтэл П том өрөөний гол хэсэгт паркетан шалан дээр дээшээгээ хараад унасан. Т чи яв зайл хүүхдэд янз бүрийн юм ярьж байдаг юм гээд Пгийн гараас нь чирсэн үү заамдаж чирсэн үү тэрийг яг сайн мэдэхгүй байна ямар ч байсан үүд рүү чирээд л хаалганы наана аваачаад хаалга руу түлхсэн тэгтэл П хаалганы цаана босго дамнаад л дээшээ хараад хаалганы босгоны цаад талд орцны цементэн шалан дээр унасан. гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Агийн: “..Аав ээжийг гараас нь гараараа татаад гэрийн үүдэнд аваачаад гэрийн хаалга нээгээд гар гар гээд ээжийг цээж рүү нь 2 гараараа түлхсэн. Тэгээд ээж арагшаагаа үүдэнд дээшээгээ хараад унасан. гэсэн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02/0135 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ” ...Намайг түлхэхэд гэрийн үүдэнд бөгсөөрөө унасан, толгойгоороо савсан зүйл байхгүй. 1 удаа л унасан, гэтэл 2 унасан гэж байна. Би Пд учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна .Өөрөө согтуу байснаас түлхэх үед унасан. 19-нд бэртэл аваад 20-нд дүгнэлт гаргуулсан ч юм уу би ойлгохгүй байна.” гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ нь шинжээч эмч Э.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн дүгнэлтэд тархи доргилт нуруу бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байгаа учир нуруу бүсэлхий орчмоор цохигдож дээш харж унах үед тархи доргилт гэмтэл хавсарч үүссэн байх боломжтой байна. Нэг буюу хэд хэдэн удаагийн үйлдлийн аль алинд нь үүсэх боломжтой гэсэн мэдүүлэг, гэрч У.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Пгийн гараас нь чирсэн үү заамдаж чирсэн үү тэрийг яг сайн мэдэхгүй байна ямар ч байсан үүд рүү чирээд л хаалганы наана аваачаад хаалга руу түлхсэн тэгтэл П хаалганы цаана босго дамнаад л дээшээ хараад хаалганы босгоны цаад талд орцны цементэн шалан дээр унасан.. гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Агийн: “...ээж арагшаагаа үүдэнд дээшээгээ хараад унасан.. гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Ч.Т нь хохирогч У.Гийг түлхэх үед дээш харж унасан болох нь тогтоогдож байна.
Мөн 2019 оны 02 сарын 19-ний өдөр Ач үйлс дэлгэрэх эмнэлэгт үзүүлсэн эмчийн тэмдэглэл /хх-ийн 64-р тал/, гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 02 сарын 18-ны өдөр яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна, нилээн орой болсон хойно гаднаас нэг эмэгтэй ганцаараа орж ирсэн...Тэр эмэгтэйн баруун гар урд хэсгээрээ хөхөрчихсөн харагдаж байсан. Тухайн үед нөхөртөө зодуулсан гэж ярьж байсан. Нөхөр нь гараас чирсэн ч гэлүү нэг тийм юм яриад байсан... Бие нь бол нилээн өвдөөд байгаа байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч У.Г, насанд хүрээгүй гэрч Т.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ч.Тийн “...19-нд бэртэл аваад 20-нд дүгнэлт гаргуулсан ч юм уу би ойлгохгүй байна” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Тт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ял оногдууллаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Хохирогч Л.Пгийн нэхэмжилсэн 1477600 төгрөгнөөс Улаанбаатар хотын “Манал Оточ” эмнэлэгт хэвтсэн зардал 420000 төгрөг, 2019 оны 02 сарын 24, 03 сарын 18-нд тус аймгийн “Их соён” буудалд байрласан нийт 76000 төгрөг, 2019 оны 03 сарын 17-ны өдөр автобусаар ирсэн буцсан төлбөр нийт 44400 төгрөг, эрүүл мэндийн үйлчилгээ болон эмийн үнэ 220100 төгрөг, 2019 оны 02 сарын 11-нд Улаанбаатараас Сайншандын зорчих эрхийн тасалбар 19100 төгрөг нийт 779600 төгрөгийг хангаж шүүгдэгч Ч.Тээс гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас “Тэнүүн говь” зочид буудад байрласан төлбөр 40000+90000 төгрөг /засвартай, хэн байрлаж мөнгө тушаасан нь тодорхойгүй/, өмгөөлөгчийн зардал 500000 төгрөг /өмгөөлөгчтэй харилцан тохиролцож, хууль зүйн туслалцаа авахаар гаргасан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй /,2019 оны 02 сарын 21, 25-ны өдрүүдэд ирсэн буцсан замын зардал 28000 төгрөг /ямар ажлаар ирсэн буцсан нь тодорхойгүй/, 1 удаа таксигаар зорчсон зардал 40000 төгрөг /баримтгүй/ нийт 698000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Т нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 27-р тал/ тогтоогдож байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б. овогт Б.ы Б.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч,нууцаар,хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д 1 жил хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б.Энь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН