Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2026/00102

 

 

 

 

2026 01 12 210/МА2026/00102

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч О.Одгэрэл, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17934 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,912,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,912,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ******* гэх нэртэй хувиараа үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид нийт 3,240 литр түлш нийлүүлсэн. Энэ нийлүүлэлт нь талуудын хоорондын аман хэлэлцээр болон харилцан зөвшилцлийн үндсэн дээр хийгдсэн. Түлш нийлүүлэх үед менежер ******* хүлээн авч, үнийн дүн, тоо хэмжээгээр баталгаажуулсан. Нийт нийлүүлсэн түлшний үнэ 12,798,000 төгрөгөөс 5,885,500 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 6,912,500 төгрөгийг төлөөгүй учир хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэж тайлбарласан байна. /хх6/

 

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...******* нь 2022 оны 10 дугаар сараас эхлэн манай байгууллагад ажиллаж, 12 дугаар сараас эхлэн эмх цэгцтэй байдлыг алдагдуулан өөрт таатай байдлыг бүрдүүлэн ажилласан. Нярав тооцоо нийлсний дагуу компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал ******* давхар хяналт тавьж, өдөр өдрийн төлбөр тооцоог хийж гүйцэтгэж байсан. Энэ үед боомтод шатахууны үнэ ханш өссөн, ховордсонтой холбоотой төлбөрийг урьдчилан төлж, байршуулан дараа нь жолооч нартай захиалгатай барааны худалдан авалтыг хийж бүртгэсэн. ... ******* нь гэрээ байгуулаагүй газраас худалдан авалт хийх, хувь дансаар төлбөр нэхэмжилж, өдрийн норм 20 литр олгодог байсныг 25-50 литр болгон өөрчилж, замбараагүй байдал үүсгэсэн ... жолооч бүрийн рейс болон түлшний зарцуулалтыг хянаж авсан шатахууны зарцуулалт, хийсэн рейсийг дахин сайн тулгаж, нягталъя гээд нягтлан бодогч ******* нар хэд хоног шатахууны болон рейсийн тоог тулгаж үзээд ийм төлбөр тооцоо гараагүй гэдгийг мэдэгдсэн. Энэ хугацааны зарцуулалт болон хийсэн ажлыг тулгаж үзэхдээ *******ын 3 км зайд тээвэр хийгдэж байгаа ч шатахууны зарцуулалтыг 20 л түлшээр биш 45 л түлшээр тооцож олголт хийж байгаа гэж хэлсний дагуу тооцсон боловч нэхэмжилж буй төлбөр хаана ч үүсээгүй болно. Мөн ******* нягтлан бодогчид за за энийг би өөрөө хийсэн юм аа, үүнийгээ өөрөө төлөхөөс аргагүй боллоо гэж хэлж нэхэмжилсэн дүн манай байгууллагад хамааралгүй болсон. Уг нөхцөл байдлаа *******д хэлж, тэд хоорондоо тохиролцсон учраас манайх дахин холбогдоогүй ... 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* хүний нөөцтэй утсаар ярьсан ... 01 дүгээр сарын 16-ны өдөр ******* ажил дээр ирж би төлөх боломжгүй болчихлоо, танайх төлбөр тооцоог барагдуулж өгнө үү гэж хэлсэн, бид ярилцаад аудит оруулъя, бид ольё гэж хэлэлцээд *******гийн хамт гарч явсан ... гэх агуулгаар тайлбарлан, маргажээ. /хх34-35/

 

5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн талуудын маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцүүлэн шүүхийн шийдвэрт нэмэлт дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Талуудын хооронд 6,912,500 төгрөгийн үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болсон байна.

6.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор шүүхэд ирүүлсэн тооцооны хуудас бичгийн нотлох баримтад жолоочийн нэр, огноо, хэмжээ, үнэ, машины дугаар, гарын үсэг зэрэг мэдээллийг агуулжээ. Уг баримтад бичигдсэн жолооч нарын нэрс, тээврийн хэрэгслийн улсын дугаар нь хариуцагч компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны нэрс болон тус компанийн эзэмшилд бүртгэлтэй авто тээврийн хэрэгсэл болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна. /хх73-77/

6.2. Хариуцагч тал тус баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж маргасан байх боловч үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүйн гадна гэрчийн мэдүүлэг авхуулах, гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргах зэрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна.

6.3. Мөн хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус компанийн орон нутгийн нэгж нь нэхэмжлэгч *******гаас түлш худалдан авсан үйл баримт тогтоогдож байна. /хх34-35, 52-53/

6.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн *******аас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулжээ. Гэрчийн ... би тээвэр хариуцаж байсан учраас *******-ийн өмнөөс түлш гуйж авч байсан, тухайн үед түлш олдохгүй байсан ... компани авсан учир төлбөрөө төлөх ёстой гэсэн мэдүүлгийг хариуцагч үгүйсгэж, маргаагүй байна. /хх53/

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Талуудын гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч тал түлшний үнийг ******* төлөхөөр *******тай тохиролцсон гэх агуулгатай тайлбар гаргажээ. /хх34-35/

7.1. Хэрэгт хариуцагч *******-ийн өр гэрч *******т шилжсэн үйл баримтыг нотолсон баримт авагдаагүй тул Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар ******* нь хариуцагч компанийн өрийг шилжүүлэн авсан гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх хариуцагч *******-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,912,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул гэрчийн мэдүүлэг ашиг сонирхлын зөрчилтэй, нэг талыг барьж нотлох баримтыг үнэлсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах буюу шинжээч томилох ажиллагаа явуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүй тул гарын үсгийн шинжилгээ хийлгэх тухай хариуцагчийн хүсэлтийг хангах хуулийн үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 10-ны өдрийн 197/ШШ2025/17934 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ

 

 

Ч.ЦЭНД