Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0294/З |
Дугаар | 518 |
Огноо | 2017-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 518
Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О. даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Т”, “А” ХХК
Хариуцагч: Гаалийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн , дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “******* *******” “******* *******” ХХК-д шалгалт хийх болсон 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/13, 11/13 тоот удирдамжуудыг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, Ц.*******, Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Импортлогчдын зөвлөлийн дарга Л. Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарт хүсэлт гаргаж бидний 5 иргэн Аж ахуйн нэгжийн санхүүгийн бичиг баримтыг шалгуулахаар болсон билээ. Ингээд шалгалт Гаалийн ерөнхий газрын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 140/2 тоот удирдамжийн дагуу шалгаж бид ч асуудалд ёс зүйтэй хандан шаардсан бичиг баримтыг гаргаж өгч байсан. Гэтэл шалгалт сунжирч байцаагчид өөрчлөгдөн 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин удирдамж гарч 2013 оны 02 дугаар 08-ны өдрийг хүртэл гаалийн улсын байцаагч н., Д., н. нар ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийн болон санхүүгийн шалгалт дууссан манай компанийг зөрчилгүй болохыг мэдэгдээд, бичиг баримтыг буцааж өгсөн. Хоёр дахь шалгалтын баталгаажуулсан акт, дүгнэлт, бусад баримт бичиг, илтгэх хуудас зэргийг манай компанид өгөөгүй болно.
Хоёр дахь шалгалтын баталгаажуулсан акт, дүгнэлт бусад баримт бичиг, илтгэх хуудас зэргийг хүлээн аваагүй байтал дахин 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10/13 тоот Гаалийн ерөнхий газрын шалгалтын удирдамж гарсан. Тус удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр , тоот "Татвар нөхөн төлүүлэх тухай" акт үйлдсэн байна. Тус актуудыг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын дарга О.ад 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10/2013 тоотоор үндсэн 6 шаардлага бүхий гомдол гаргасан боловч 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01/1607 тоот "Шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” албан бичгээр манай компанийн гомдлыг шийдвэрлэх боломжгүй тухайгаа мэдэгдэж 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн байна.
Уг албан бичигт бидний хүргүүлсэн 6 үндсэн шаардлагад тодорхой хариу өгөлгүйгээр 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр тоот “татвар ногдуулах тухай” акт үндэслэлтэй гаргасан хэмээсэн. Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн , тоот "Татвар нөхөн төлүүлэх тухай" актууд нь дор дурьдсан хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд актуудыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Нэгд. Шалгалтын процессын хувьд:
1. ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх импортлогчдын зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 140/2 тоог удирдамж гаран, шалгалт явуулж шалгалтын хариу гарахын өмнө шалгалтын бүрэлдэхүүнд өөрчлөлт орон улмаар 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дахин удирдамж гаран шалгалт орж, тус шалгалтаар "******* *******" ХХК-ийг ямар нэгэн зөрчилгүй байна хэмээн дүгнэж шалгалтын үр дүнд зөрчил илэрсэнгүй хэмээн шалгалтын бүрэлдэхүүний ахлагч шалгуулагч компанийн удирдлагад мэдэгдэж холбогдох бичиг баримтыг буцаан олгосон. Мөн шалгалтын явцад зөрчил илрээгүй тухай илтгэх хуудас бичиж, гаалийн мэдээллийн нэгдсэн санд оруулсан тухайгаа мэдэгдсэн. Энэ шалгалтын дүн гарснаар ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх импортлогчдын зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу явагдсан төлөвлөгөөт бус шалгалт дууссан. Гэтэл 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин үндэслэлгүйгээр шалгалтын 10/13 тоот удирдамж гарч шалгалтыг эхлүүлсэн. Тус удирдамжид "ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх импортлогчдын зөвлөлөөс ирүүлсэн хүсэлт"-ийн дагуу шалгалтыг эхлүүлж байгааг дурьдсан байх бөгөөд энэ асуудлаар өмнө шалгалтын 2 удирдамж гарч, 2 комисс ажиллан зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргаснаар тухайн хусэлтийн дагуу ажиллагаа дууссан.
Гэтэл тухайн хүсэлтийг дахин үндэслэж шалгалтын 3 дахь удирдамж буюу 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10/13 тоот Гаалийн ерөнхий газрын шалгалтын удирдамжийн дагуу явагдсан шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ" гээд 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 52 1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн хууль бус шалгалт болсон.
2. Хяналт шалгалт нь урьдчилан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийгдсэн буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх, хэсгийг зөрчсөн хяналт шалгалт болсон.
Учир нь нэг шалтгаанаар 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд 3 удирдамж гарган шалгалтыг хийсэн байдаг. Өмнөх шалгалтаар ирүүлсэн удирдамжтай компанийг ямар нэгэн зөрчилгүй хэмээн гаалийн бүрдүүлэлтийн болон санхүүгийн, баримтыг хүлээлгэж өгсөн. Гэтэл дахин 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шалгалтын удирдамж гарч шалган, акт тавьж буй үйлдэл нь урьдчилан дүгнэлт гаргаж түүнийгээ батлах зорилго бүхий шалгалт болохыг харуулж байна.
З.ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх импортлогчдын зөвлөлөөс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 142/12 тоот, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тоот, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 10/43 тоот удирдамжуудаар "******* *******" ХХК-ийн 2011-2012 онд ХБНГУ-аас импортолсон барааны гаалийн бүрдүүлэлтийн мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлан бодох бүртгэлийн баримт мэдээлэлтэй тулган шалгах" гэх нэг асуудлаар дөрвөн сарын дотор гурван шалгалт оруулж шалгуулж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн. зөвшөөрөх" заалтыг зөрчсөн байна.
Хоёр. Актын агуулгын хувьд:
1. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй. тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн" гэж заасан.
Тус актад дурьдсанаар нэг улсаас тухайн цаг хугацаанд нийлүүлэгдсэн нэг төрлийн барааны үнээс 110 530.692 төгрөгийг багаар мэдүүлсэн зөрчил илэрсэн гэжээ. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Импортолж буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг, эсхүл энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан хугацаанд импортолсон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно" гэж заасан байгаагаас үзэхэд гаалийн байцаагч тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заагдсан нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэсэн болох нь харагдаж байна. Гэтэл актын 1-р хавсралтад гаалийн үнийг тодорхойлохдоо 6 дугаар арга буюу тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заагдсан "Уялдуулан хэрэглэх үнийн арга"-ыг сонгосон байгаа нь тус акт нь хавсралттайгаа зөрчилдөж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан аргыг хэрэглэх боломж байхад 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан аргыг хэрэглэж гаалийн үнийг тодорхойлсон байгаа нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1дэх заалтыг илт зөрчсөн байна.
2.Тус актад "******* *******" ХХК-ийн 2011-2012 онд улсын хилээр нэвтрүүлсэн барааг гаалийн байгууллагад хэрхэн үнэн зөв мэдүүлсэн эсэхийг холбогдох санхүүгийн баримтад тулгуурлан шалгах явцад ХБНГУ-аас импортолсон барааг хэлцлийн нэг дүгээр аргаар мэдүүлсэн байгаа нь холбогдох санхүүгийн баримтаар нотлогдоогүй бөгөөд нэг улсаас, тухайн цаг хугацаанд нэг төрлийн барааны үнээс 110.530.692 төгрөгийг багаар мэдүүлсэн зөрчил илэрсэн” гэжээ. Үүнд ХБНГУ-аас импортолсон барааны хувьд нотлогдохгүй байна хэмээн заан нэрлэсэн боловч хавсралтад Турк Улсаас импортолсон барааны үнийг оруулсан байна. Турк Улсаас импортолсон барааны үнийг оруулахдаа гаалийн тарифыг өөрчлөн шинээр тогтоосон байгаа нь алдаатай захиргааны акт болохыг харуулж байна.
3. Мөн уялдуулан хэрэглэх үнийн арга хэрэглэхдээ зохиомол үнэ үндэслэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараах үнийг үндэслэхийг хориглоно гээд " мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.6 хийсвэр буюу зохиомол үнэ" гэж заасныг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр нотлогдож байна.
а. "******* *******" ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын дарга Т.Мөнхчулуунд хандсан "Тодруулга хүсэх" тухай албан тоот хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй буюу үндэслэл бүхий тайлбар гаргаж өгөхөөс татгалзсан.
б. Ойролцоо биш хугацаанд (9 сарын хугацааны зайтай) орж ирсэн бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр ижил үнэ тогтоосон (******* ******* ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтын дэс дугаар , ; 143-149/1.)
с. Нэг цаг хугацаанд нэг хяналт шалгалтаар орсон 2 компани дахь нэг код ангилалтай адил хэмжээ савлагаа бүхий нэг төрлийн бараанд хэт ялгавартай үнэ тогтоосон. ("******* *******" ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтын дэс дугаар ; "******* Сүлжээ" ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтын дэс дугаар 37-3.85255
d. Гаалийн үнийг дотоодын зах зээл дээрх жижиглэнгээр худалдаалагдаж байгаа үнээс өндөр тавьсан ("******* *******" ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтын дэс дугаар 158 салат амтлагч-3.672581)
е. "******* *******" ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтад төлөх татвар хэмээн хүснэгтэлж гаргасан байх боловч актаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар оногдуулсан байх бөгөөд бараа тус бүр дээр ямар татварыг хэдэн хувиар тооцсон гэдэг тооцоолол мэдээлэл байхгүй буюу тодорхойгүй.
4. "******* *******" ХХК-нд тавигдсан тоот актын хавсралтад төлөх татвар хэмээн хүснэгтэлж гаргасан байх боловч актаар гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын татвар оногдуулсан байх бөгөөд бараа тус бүр дээр, ямар татварыг хэдэн хувиар тооцсон гэдэг тооцоолол мэдээлэл байхгүй буюу тодорхойгүй.
5. Гаалийн тариф, татварыг тооцоолохдоо валютаас төгрөг рүү шилжүүлсэн шилжүүлэлт тооцоолол тодорхойгүй, гаалийн тариф татварын хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасныг үндэслээгүй, ханшын лавлагаа авагдаагүй.
Иймд Гаалийн Улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр , тоот "Татвар нөхөн төлүүлэх тухай" актуудыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс Гаалийн ерөнхий газрын 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн гаалийн улсын байцаагч С.*******, Ц.*******, Гаалийн улсын ахлах байцаагч Д. нарын тогтоосон , тоот "татвар нөхөн төлүүлэх акт"-уудыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна.
Энэхүү нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул дараах тайлбарыг шүүхэд гаргаж байна.
1. "******* *******", “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д "Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэнд байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 52 дугаар зүйлийн 52.5-д "Энэ хуулийн 52.1-д зааснаас бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн хууль бус шалгалт болсон гэсэн байна.
" " ХХК, " ", " " ХХК, " " ХХК, "" , "" ХХК, "" , " " ХХК, "" ХХК-иудын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх импортлогчдын зөвлөлд гаргасан хүсэлт, ын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Импортлогчдын зөвлөлийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 5/724 албан тоот, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1/1091 албан тоотын дагуу бүрдүүлэлтийн дараах шалгалтын эхлүүлсэн.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасан “...хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн хууль тогтоомжийг баримтлан шалгалтыг явуулсан Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрхтэй", Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.2.3-д "хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдаж байгаа тухай мэдээллийг шалгах", Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтаас гаргах зөвшөөрөл олгосны дараа гаалийн мэдүүлэг болон гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтад өгөгдсөн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгах, мэдүүлэгчийн экспорт, импортын үйл ажиллагаанд гаалийн зорилгоор гаалийн байгууллага бүрдүүлэлтийн дараах шалгалтыг явуулна" гэсэн хэсэг, заалтыг үндэслэж шалгалт явуулсан тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.5, 5 дугаар зүйлийн-5.4, 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан хэсэг, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2. 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Гаалийн ерөнхий газрын; даргын 01/1607 "Шийдвэрийг хэрэгжүүлэх тухай" албан тоотод "...шалгалтын явцад урьд нь танай байгууллагад бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч Ч., Д., Б.******* нар" хариуцсан ажилдаа хайнга хандан, зарим санхүүгийн бичиг баримтыг дутуу гаргуулснаас зөрчлийг илрүүлээгүй, орхигдуулсан нь тодорхой болсон тул бид зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна" гэж мэдэгдсэн.
Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.2.2-д "шалгалттай холбоотой бичиг баримтыг нягтлан шалгах, хуулбарлан авах, баталгаажуулах, холбогдох тайлбар, тодруулга, лавлагааг гаргуулан авах" гэж заасан бөгөөд "...бичиг баримтыг нягтлан шалгах... " гэсэн хуулийн заалтын дагуу 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр баталсан 11/13 тоот "Бүрдүүлэлтийн дараах шалгалт явуулах удирдамж" нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх", Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д "Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно." гэсэн хэсэг, заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Актын агуулгын хувьд 1994 оны Тариф ерөнхий хэлэлцээрийн ҮII зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 1-д "Тухайн импортын барааны гаалийн үнийг 1-6 дугаар зүйлийн дагуу тодорхойлох боломжгүй бол түүнийг тухай орны импортлогч оронд байгаа тоо баримтыг үндэслэн, 1994 оны Тариф ерөнхий хэлэлцээрийн ҮII зүйл болон энэ хэлэлцээрийн зарчим, ерөнхий заалтад нийцсэн ухаалаг аргаар тодорхойлно,", Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д "хэлцлийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах” аргаар шалгалт явагдсан тул Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 15.3.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэлийн актын агуулгын хувьд гэсэн гарчгийн 1-д, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Импортолж буй барааны гаалийн үнийг хэлцлийн үнийн аргаар тодорхойлох боломжгүй бол гаалийн үнийг нь тодорхойлж буй бараатай нэгэн зэрэг эсхүл энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д заасан хугацаанд импортолсон нэг төрлийн барааны хэлцлийн үнээр тодорхойлно" гэж заасан байгаагаас үзэхэд гаалийн Улсын байцаагч тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заагдсан нэг төрлийн барааны хэлцлийн үнийн аргыг хэрэглэсэн болох нь харагдаж байна. Гэтэл актын 1 дүгээр хавсралтанд гаалийн үнийг тодорхойлохдоо 6 дугаар арга буюу тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заагдсан "Уялдуулан хэрэглэх үнийн арга"-ыг сонгосон байгаа нь тус акт нь хавсралттайгаа зөрчилдөж байгаа бөгөөд тус хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан аргыг хэрэглэх боломж байхад 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заагдсан аргыг хэрэглэж гаалийн үнийг тодорхойлсон байгаа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн байна.
5. "*******н *******" ХХК нь 2011-2012 онд 7 удаа гаалийн бүрдүүлэлт хийхдээ Импортын барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалтад заасан аргаар мэдүүлсэн байгаа юм. Үүнд:
№ | огноо | Гаалийн мэдүүлгийн дугаар |
| 6- р арга |
1 | 201103.22 | 2 | 11 13 5 | |
2 | 2011.08.11 | 6 | ||
3 | 2011.12.08 | 13 | ||
4 | 2012.03.06 | 6 | 7 | |
5 | 2012.06.08 | 15 | 417 | |
6 | 2012.11.02 | 4 | ||
7 | 2012.11.13 | 8 | 9 |
Ийнхүү "*******н *******" ХХК нь өөрөө Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн дагуу импортын барааны гаалийн үнийг мэдүүлсэн тул гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.1-д "...гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах" гэж уг хуульд заасан үндэслэлийг хүлээн зөвшөөрч импортын барааны гаалийн үнийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн нь энэхүү захиргааны акт Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлгүй байна.
6. Уялдуулан хэрэглэх үнийн арга хэрэглэхдээ зохиомол үнэ үндэслэсэн гэж нэхэмжлэгч үзэж байгаа бөгөөд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.6-д "хийсвэр буюу зохиомол үнэ" гэсэн заалтыг хэрэглэсэн гэжээ. Гэтэл бүрдүүлэлтийн дараах шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч С.*******, Ц.*******, Д. нар нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д “гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10 нөхцөлийг дараах байдлаар зөөлрүүлж хэрэглэх" заалтыг баримтлан ажилласан нь Холбооны бүгд найрамдах Герман улсын " ХХК-ийн үнэ, нэхэмжлэгчийн харьцуулсан үнийн жагсаалтаар нотлогдож байгаа нь Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.6-д "хийсвэр буюу зохиомол үнэ" ашигласан гэдгийг баримтаар үгүйсгэж байна.
7. Нэхэмжлэгчийн 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн "Тодруулга хүсэх тухай" албан тоот болон уг нэхэмжлэлийн а, Ь, с дэх дугаарт дурьдсан гомдлын асуудалд 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1221 тоот" албан бичгээр Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан уялдуулан хэрэглэх аргын дагуу гаалийн үнийг тодорхойлохдоо мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.1-д "...хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг, баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах", 15 дугаар зүйлийн 15.2.2.3-д "экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын° биржийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчийн гэрээ, түүний үнэ"-ийг тус тус хэрэгжүүлсэн гэсэн хариуг "******* *******" ХХК-д өгсөн.
8. "*******н *******" ХХК-д тавигдсан 11/13 тоот төлбөрийн актын хавсралтад төлөх татвар хэмээн хүснэгтлэн гаргасан байх боловч актаар гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг оногдуулсан байх бөгөөд бараа тус бүр дээр ямар татварыг хэдэн хувиар тооцсон гэдэг тооцоолол мэдээлэл байхгүй бөгөөд тодорхойгүй байна гэсэн байгаа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 35 дугаар зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг тус тус хэрэгжүүлсэн болохыг "*******н *******" ХХК нь гаальд бараагаа мэдүүлэх явцад мэдэж байсан.
9. "******* *******" ХХК-ийн нэхэмжлэлийн Актын агуулгын хувьд гэсэн гарчгийн 2-д "ХБНГУ-аас импортолсон барааны хувьд нотлогдохгүй байнаош хэмээн заан нэрлэсэн боловч хавсралтад Турк улсаас импортолсон барааны үнийг оруулахдаа гаалийн тарифыг өөрчлөн шинээр тогтоосон байгаа нь алдаатай захиргааны акт болохыг харуулж байна." гэсэн байна. Гэтэл Гаалийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.1-д "...гаалийн байгууллага болон бусад импортлогч. нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах" гэж.
хуульд заасан үндэслэл журмын дагуу барааны үнийг тогтоосон тул алдаатай захиргааны акт болохыг харуулж байна гэсэн нь үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэлийн 1, 2, 3, 4, 5 дахь дугаарт дурдсан гомдлын асуудалд 2013оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 06/1220 дугаар албан бичгээр Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан уялдуулан хэрэглэх аргын дагуу гаалийн үнийг тодорхойлохдоо мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1.1-д "хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг, баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах", 15 дугаар зүйлийн 15.2.2.3-д "экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчийн гэрээ, түүний үнэ"-ийг тус тус хэрэгжүүлсэн гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн. Иймд “*******-*******”, "*******н *******" ХХК-ийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр “******* *******, “******* *******” ХХК-иудаас Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн , дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “******* *******” “******* *******” ХХК-д шалгалт хийх болсон 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/13, 11/13 тоот удирдамжуудыг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
“******* *******”, “******* *******” ХХК-ийн Гаалийн ерөнхий газарт холбогдуулан “Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн , дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/13, 11/13 дугаар удирдамжийн дагуу гаалийн улсын байцаагч С.*******, Ц.*******, Д. нар “******* алтай” ХХК, “******* *******” ХХК-ийн 2011-2012 онд ХБНГУ-аас импортолсон бараа гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтыг хийсэн байна.
Шалгалтаар тус компаниуд ХБНГУ-аас импортолсон барааг гаалийн үнийн хэлцлийн аргаар мэдүүлсэн нь баримтаар нотлогдоогүй бөгөөд нэг улсаас, тухайн цаг хугацаанд нийлүүлэгдсэн нэг төрлийн барааны үнээс “******* алтай” ХХК 110,530,692 төгрөг, “******* *******”, ХХК 54,104,407 төгрөгийг багаар мэдүүлсэн зөрчил илэрсэн гэж гаалийн улсын байцаагч 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдөр , тоот акт үйлдэн, “******* алтай” ХХК-ийг 22,271,934 төгрөг, “******* *******” ХХК-ийг 10,902,038 төгрөг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.
Нэхэмжлэгчид “гаалийн улсын байцаагч нар акт тогтоохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан уялдуулан хэрэглэх үнийн арга”-аар хийсвэр буюу зохиомол үнийг үндэслэсэн” гэж, хариуцагч “тус компаниудын импортолсон барааны гаалийн үнийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-9.1.5-д дурдсан үнийн аргаар тодорхойлох боломжгүй байсан” гэж тус тус маргажээ.
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараах аргуудыг дарааллын дагуу хэрэглэнэ” гээд 9.1.1-9.1.6-д импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргуудыг нэрлэн заажээ. Хуулийн агуулгаас үзэхэд гаалийн үнийг тодорхойлоход хуульд заасан 1 дэх аргыг, энэ аргаар тодорхойлох боломжгүй нөхцөлд 2 дахь аргыг гэх мэтчилэн дарааллын дагуу хэрэглэх бөгөөд уялдуулан хэрэглэх үнийн арга нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гаалийн үнэлгээний сүүлчийн арга байна.
Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчдийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараас дүгнэхэд бодит байдал дээр гаалийн улсын байцаагч нар нэхэмжлэгч компаниудын импортолсон барааны гаалийн үнийг дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт буюу уялдуулан хэрэглэх үнийн аргаас өөрөөр тодорхойлох боломжгүй байсан гэдэг нь нотлогдохгүй байна.
Мөн түүнчлэн импортолсон барааны гарал үүсэл, эрүүл ахуйн гэрчилгээ, ХБНГУ-ын “” компанийн үнийн жагсаалт зэрэг баримт бичиг нь эх хувиараа хавтаст хэрэгт авагдсан ба үүнийг хариуцагч нар хуурамч гэдгийг нотолдоггүй бөгөөд сүүлд 2014 онд ирсэн бичиг баримт гэж тайлбарласныг дурьдах нь зүйтэй байна.
Түүнчлэн хариуцагч нь нэг зөрчилд гурван удаа шалгалт хийсэн байдаг бөгөөд өмнөх хоёр шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй нь гаалийн улсын байцаагч нарын ур чадвартай холбоотой асуудал байсан гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд урьдчилан зөрчилтэй байсан мэтээр дүгнэлт хийж дахин нэг асуудлаар гуравдах удаагаа шалгалт хийсэн нь хуульд нийцээгүй байна.
Иймд хариуцагч захиргааны байгууллгаас гаргасан маргаан бүхий акт нь тодорхой нотлох баримтгүй буюу баримтаар нотлогдоогүй зүйлд магадлал байна гэсэн урьдчилсан зөрчлийн дүгнэлт гаргаж, төлбөр ногдуулсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонихрлыг зөрсөн болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэлийн “******* *******” “******* *******” ХХК-д шалгалт хийх болсон 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/13, 11/13 тоот удирдамжуудыг илт хууль бусад тооцуулах” тухай нэмэгдүүлсэн шаардлагын хувьд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн удирдамжууд нь холбогдох албан тушаалтанд шалгалт хийхийг үүрэг болгосон байгууллагын дотоод зохион байгуулалтын шинжтэй асуудал байх тул хуулийн энэхүү шаардлагыг хангахгүй буюу захиргааны актын шинжийг агуулаагүй, өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус нэхэмжлэл байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Гаалийн улсын байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн , дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК, “А” ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх хэсэг “Т” “А” ХХК-д шалгалт хийх болсон 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 10/13, 11/13 тоот удирдамжуудыг илт хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.БАТБААТАР
Б.МӨНХ-ЭРДЭНЭ