| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0064/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/66 |
| Огноо | 2019-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/66
1 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 1925000010027 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Г-г 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн 29-70 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.3 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж Б.Батдэлгэрийн жолоодож явсан 13-08 ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 13-08 ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Р.Соёлмаа, Д.Дамбийням нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Батдэлгэрийн тээврийн хэрэгсэлд 3.161.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-н мэдүүлсэн: 2018 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 9 цаг болох гэж байхад 1 шил архи, 1 сав пиво 2-уулаа уусан. Согтуу байсан тул юу болсныг санахгүй байгаа. Хохирогчид 450,000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгч Р.Соёлмаа, Д.Дамбийням нарын зургийг авахуулж, эм тарианы мөнгийг өгсөн. Батдэлгэрт 3,161,000 төгрөг машинд нь төлж нэмж 280,000 төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна гэсэн мэдүүлэг, болон хавтаст хэргээс 2 яллах дүгнэлтийн хавсралтад заасан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 7-12-р хуудас/ -Шүүгдэгчийн согтууралыг шалгах багажаар шалгасан хуудас /хх-ийн 14-р хуудас/
-Хохирогч Б.Энхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн ....“2018 оны 12 сарын 23-ны өдөр гэрээсээ гараад 11 цагийн үед таксинд суусан. Төв орж хоол хүнсний зүйлээ цуглуулах санаатай суусан. Марк дугаарыг сайн мэдэхгүй жолооч нь нас тогтсон хүн байсан. Тэгээд миний суусан машин замаар өөрийн эгнээндээ ном журмаараа явж байсан. Би жолоочийн арын суудал дээр суусан. Гэтэл урдаас нэг жижиг тэрэг урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машины урдаас мөргөчихсөн. Тэр машины маркийг мэдэхгүй байна. Хамт явсан хүмүүс Приус 20 байна гэж байсан. Мөргөлдөх үед сандраад гараараа тулаад гарын шуунд гэмтэл авсан. Баруун хөл бас гэмтсэн, цус хурсан юм. Хацар бас хөхөрч хатуурсан байсан. .....Надад учирсан 200 000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирлыг маань бүрэн барагдуулсан тул миний хувьд нэхэмжлэх хохирол байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 41 дугаартай: Б.Энхтуяагийн биед зүүн шууны ясны далд хугарал, зүүн шуу, бугуй баруун шилбэ, зүүн завжинд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 3үүн шууны ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, баруун шилбэний зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн завьжны цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь авто ослын улмаас үүссэн байж болно гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,
-Хохирогч Р.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ....”Ингээд хөдлөөд явж байтал замд Приус 20 маркийн /улсын дугаарыг нь сайн санахгүй байна/ урсгал сөрөөд миний сууж явсан машины урд талаас ирээд мөргөсөн. Тэгээд машинаас би түрүүлж буугаад очиход нөгөө машины жолооч нь бууж ирээгүй дараа нь эмнэлэг ирээд тэр хүнийг аваад явсан юм. Миний хөл хавдаж хүрэнтсэн байна одоо гайгүй болсон. Бас толгой өвдөж байсан одоо гайгүй байна. Нэхэмжлэл хохирол байхгүй. Эм авч өгсөн. Компьютер томографик авахуулах мөнгө өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 45 дугаартай: Р.Соёлмаагийн биед зүүн шилбэний урд хэсэгт цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Осол гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн 3 дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/,
-Хохирогч Б.Дамбийнямын “...Баянбулаг багаас хотын төв орохоор нийтийн таксинд суугаад явсан. Би жолоочийн хажууд суудал дээр суусан. Ингээд замд явж байхад Приус-20 маркийн машин урдаас ирж мөргөсөн. Тухайн үед миний толгой жаахан хавдсан байсан одоо гайгүй байгаа, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 40 дугаартай: Б.Дамбийнямын биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Осол гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,
-Гэрч Б.Батдэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Чандмань дэлгүүрийн дэргэд явж байтал өөдөөс мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл өгсөж ирж байгаад миний явж байсан замын урсгал руу сөрөөд ороод ирэхээр нь би яаж байна аа гэж бодоод машинаа зогсоотол миний машины урд талаас ирээд мөргөсөн. Тэгээд би буугаад ирэхэд жолооч нь гарч ирэхгүй гар хөл нь гэмтсэн бололтой байхаар нь түргэн тусламж дуудсан. Тэр залуу бууж ирээгүй бөгөөд архи уусан эсэхийг мэдээгүй, түргэн тусламж ирээд аваад явсан юм. Миний машины ард талд сууж явсан эмэгтэйн гар нь гэмтсэн байсан. Бусад хүмүүс нь толгой доргисон байна, өвдөөд байна гэж байсан. Тэгээд бүгдээрээ эмнэлэгт очиж үзүүлсэн.... нэхэмжилж байсан 3 161 000 төгрөгийн хохирлыг барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 44 дугаартай: Б.Батдэлгэрийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 62-р хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 68-72-р хуудас/ -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26- ны өдрийн 42 дугаартай: Б.Г-н биед хүзүүний орчимын зөөлөн эдийн няцрал, нугасанд цус хуралт, зүүн талын мэдэрхүй алдагдал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхаар байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Осол гэмтлийн улмаас үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-р хуудас/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 01 сарын 17-ны өдрийн 3 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 95-98-р хуудас/. 4 -Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 01 сарын 11-ний 71 дугаартай: Тоёота Приус маркийн 29-70 УНН улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а согтууруулах ундаа... хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог зам гүйцэж буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Б.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл үүссэн байна. Жолооч Б.Г буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан байна. Хьюндай Соната-6 маркийн 13-08 ОРО улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Будрагчаа овогтой Батдэлгэр /ИЭ54080413/ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Осол болох үед хөдөлгөөн үйлдэж байсан тээврийн хэрэгслийн хурдлыг тодорхойлох боломжгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 105-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Дээрхи хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг БаянӨндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус-20 маркийн 29-70 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 11.3 дахь заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж Б.Батдэлгэрийн жолоодож явсан 13-08 ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 13-08 ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Р.Соёлмаа, Д.Дамбийням нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Батдэлгэрийн тээврийн хэрэгсэлд 3.161.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.Энхтуяагийн биед хүндэвтэр гэмтэл хохирол, хохирогч Р.Соёлмаа, Б.Дамбийням нарын биед хөнгөн гэмтэл тус тус учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаангүй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г.Г 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт согтуугаар Тоёота Приус-20 маркийн 29-70 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эсрэг урсгалд орж Б.Батдэлгэрийн жолоодож явсан 13-08 ОРО улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Энхтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр 5 хохирол учруулсан, Р.Соёлмаа, Д.Дамбийням нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Б.Батдэлгэрийн тээврийн хэрэгсэлд 3.161.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.
Шүүгдэгчийн буруу хангалттай тогтоодсон тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэжээ Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээж байгаа. Маргаангүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анх удаа болгоомжгүйгээр хөнгөн хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэнэ үү гэжээ.
Шүүгдэгч Б.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг согтуугаар үйлдсэн буюу хүндрүүлэх шинжтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан гэмт үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй,хэргийн байдал бүрэн шалгагдаж тогтоогдсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлыг бүрэн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хязгаарлалт тогтоох нь үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. \
-Хохирогч Б.Энхтуяа, иргэний нэхэмжлэгч Д.Дамбийням, Р.Соёлмаа, Б.Батдэлгэр нар шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогч Б.Энхтуяад 450 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Батдэлгэрт 3,161,000 төгрөг төлсөн ба хохирогч Д.Дамбийням, Р.Соёлмаа нарыг эмнэлэгт үзүүлж шаардлагатай зургийг авахуулж, эм тарианы мөнгө төлсөн байна. Иймээс шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар Б.Гансүхэд оногдуулсан тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодох хязгаарлалт тогтоож, уг шийдвэрийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186, 189 дүгээр зүйлд зааснаар Б.Г-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлт, тэнсэж хязгаарлалт тогтоосон шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй 6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй болохыг дурьдаж, Б.Г-д №639570 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ