| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0172/Э |
| Дугаар | 182 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 182
2019 06 19 2019/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныгтус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.овгийн Б.Б-д холбогдох эрүүгийн 1834009840192 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1993 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, Хилийн 0303 тусгай салбарт салааны сэтгэл зүйч офицер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймаг, Тэс сум, Зүр 6 дугаар хэсэг, 54 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 93022814 дугаарын регистртэй, Т.овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Өгөөмөр 1 дүгээр багийн нутагт "Баяндавааны ар" гэх газарт 30-17 ДОА улсын дугаартай "Субару форестор" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыгхасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж улмаар Т.Энхзаяагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:
...Би Хилийн 0184 дүгээр ангид 0175 дугаар салбарын захирагчаар ажиллаж байгаад хилийн 0303 дугаар ангид шилжин ажиллахаар болсон. Тэгээд ажлаа хүлээлгэж өгөөд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумаас захирагчийн орлогч Т.Нямчимэг, жолооч Н.Цогзолноров, түүний эхнэр Т.Борхүүхэн, миний хамтран амьдрагч Т.Энхзаяа нарын хамт 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Сүхбаатар аймагт ирж хоол идсэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө үүрээр 6 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Цэнхэр мандал суманд ирж хоол идсэн. Тэгээд тэндээс гарахад манай дарга Т.Нямчимэг нойр хүрээд байна, чи шөнөжингөө унтсан юм чинь машин барьчих гээд гээд би машиныг барьж явсан. Осол 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн өглөөний 11 цагийн үед болсон. Урд шөнө цасаар шуураад зам гулгаатай байсан. Би Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт даваанаас буухдаа 5-10 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд буугаад 40-50 км явж байсан чинь машины өрүүл баруун тийш булаахаар нь би тормоз гишгээд зүүн тал руу дарсан. Тэгээд осол болсон. Манай хошууч бид хоёр цонхыг хагалаад гарсан. Гараад эхнэрээ хайсан чинь машинд байхгүй, машины цаана хэвтэж байсан. Тэгээд толгойноос нь цус гарч байсан. Тэгээд би ажлынхаа цэргийн хувцастай явж байсан болохоор хувцсаараа толгойг нь боогоод анхан шатны тусламж үзүүлээд хөвөнд спирт шингээгээд үнэртүүлсэн. Тэгээд түргэн ирж үзээд Төв аймгийн Эрдэнэ сумын эмнэлэг рүү аваад явсан. Манай эхнэр газар дээр нас барсан байсан юм байна лээ.. гэх мэдүүлэг,
Эрүүгийн 1834009840192 дугаартай хэрэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатын /хх-ийн 32-33 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Нямчимэгийн /хх-ийн 35-37 дугаар хуудас/, гэрч Б.Бын /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Т.Нямчимэгийн /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч С.Түмэн-Аюушийн /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Н.Цогзолноровийн /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Т.Борхүүхэний /хх-ийн 46 дугаар хуудас/, яллагдагч Б.Бын /хх-ийн 114-115 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 208 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1482 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-85 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09/186 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-101 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-24 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт /хх-ийн 138 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 117, 120-122 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын “Өгөөмөр” 1 дүгээр багийн нутагт "Баяндавааны ар" гэх газарт "SUBARU FORESTER" маркийн 30-17 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.Энхзаяагийн амь нас хохирсон үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатын ...манай ах Түмэн-Аюушын төрсөн охин Т.Энхзаяа нь зам тээврийн осолд орж нас барсан хэрэг гарсан ба манай ах Түмэн-Аюуш нь Увс аймгийн Улаангом суманд оршин сууж байгаа бөгөөд газар хол учир наашаа эргэж ирэх боломж бололцоо муутай учир миний бие ахын хүсэлтээр уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгон, хохирогчоор мэдүүлэг өгөхөөр ирсэн байгаа юм... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Нямчимэгийн ...би шөнөжингөө тээврийн хэрэгсэл барьсан нойргүй ядарч байсан учир Б.Баас чамд үнэмлэх чинь байгаа юу гэж а суухад байгаа гэсэн. Тэгэхээр нь чи жоохон машин барьчих уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд тэндээс хөдлөхдөө Б.Б тээврийн хэрэгслийг бариад би хажууд нь унтаж явж байсан юм. Тэгээд унтаж байгаад сэрэхэд л осол болсон юм... ...миний хувьд ийм харамсалтай зүйл болсонд маш их харамсаж байна... /хх-ийн 35 дугаар хуудас/,
...30-17 ДОА улсын дугаартай “Субару Фросте” маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... ...миний хувьд ямар нэг гомдол санал, Б.Батабяр гэх хүнээс нэхэмжлэх мөнгө төгрөг гэх зүйл байхгүй болно.... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
гэрч Б.Бын ...Нямчимэг хошууч чи шөнөжингөө унтсан одоо жоохон машин барьчих даргынх нь нойр хүрээд байна гэхээр нь би машиныг нь барьсан юм. Тэгээд замдаа явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд даваа даваад замынхаа урд хэсэгт доошоо явж байтал гэнэт жолооны хүрд баруун гар тал руу булаасан. Тэгэхээр нь зүүн тал руу нь буцаагаад дартал шарваад доошоо замын хажуу руу унасан ба 2 хөрвөөсөн санагдаж байна. Яг хэд хөрвөөсөн талаар санахгүй байна. Нэг мэдсэн унасан байсан. Тэгээд машины урд талын том шилийг Нямчимэг хошууч бид хоёр хөлөөрөө жийгээд хагалаад гарсан ба Нямчимэг хошууч түрүүлж гараад араас нь Цогзолноров гарсан ба би суудлын бүсээ тайлж чадахгүй байсан... ...би гараад эхнэрээ хартал машинд байгаагүй ба хайгаад машин тойроод хартал машины цаад талд ганцаараа хэвтэж байсан. Тэгээд найз охин дээрээ яваад очтол ухаангүй хэвтэж байсан. Тэгээд очоод хажууд нь суугаад толгойг нь дээш өргөтөл толгойноос нь цус гарсан байсан... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
гэрч Т.Нямчимэгийн ...хоол идчихээд 08 цаг өнгөрөөгөөд би цаг 20 минутын үед байсан санагдаж байна. Тэгээд тэндээсээ хоол идчихээд 08 цаг өнгөрөөгөөд би хөдлөхдөө Бт даргынх нь нойр хүрээд байна чи жоохон барих уу гэхэд за тэгье гэсэн. Тэгээд би урд суудал дээр суугаад унтаад өгсөн ба Хэрлэнгийн гүүрэн дээр нэг сэрээд том машины жолоочтой нэг уулзаад буцаж суугаад унтаад өгсөн юм. Тэгээд 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа уруудаж яваад машин гэнэт шарваад жолооч тал руу шарвасан ба замын хажуу руу орсон. Тэгээд жолоо барьж явсан. Б буцаагаад нөгөө тал руу нь дартал нэг мэдсэн онхолдсон байсан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад Бын бүсийг тайлаад салхины шилийг хөлөөрөө жийж гараад машинд сууж байсан Борхүү, Цогзолням хоёрыг гарахад нь тусалсан ба Б миний хажуугаар хайраа гээд хайгаад гүйж байсан ба Энхзаяа нь машины ар талд хамар болон чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би түргэний 103 дугаарт 11 цаг 24 минутад дуудлага өгсөн... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
гэрч С.Түмэн-Аюушийн ...миний төрсөн охин Т.Энхзаяа нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд авто осолд орж нас барсан... ...манай охин Т.Энхзаяа нь Б гэх хүүтэй эртнээс холбоотой байдаг байсан ба хоорондоо суух болсон талаар би одоогоос нэг сар орчмын өмнөөс мэдсэн ба найз залуу нь хот руу ойртож ирэхээрээ албан ёсоор сүй тавьж сух болсон талаараа надад хэлж байсан ба манай охин нэг сартай жирэмсэн гэж байсан... ... Б гэх хүүд ямар нэг гомдол санал гэх зүйл байхгүй байгаа ба хэргийг хааж өгөхийг хүсэж байна. Би одоо охиныхоо 21 хоногийг өнгөрөөгөөд буцаад Увс аймаг явах бөгөөд дахин дахин ирж чадахгүй учир өөрийн гэр бүл болон талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр миний төрсөн дүү С.Энхбатыг тогтоолгохыг хүсэж байна... /хх-ийн 43 дугаар хуудас/,
гэрч Н.Цогзолноровийн ... Б жолооны ард сууж байсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд би замдаа унтаж явсан ба Төв аймгийн Эрдэнэ сум өнгөрөөд би сэрсэн ба Баяндаваа уруудаад явж байтал замын хажууд нэг машин хучсан байдалтай байсан ба унасан юм шиг харагдахаар нь би араас Бт зөөлөн яваарай наана чинь машин унасан юм шиг байна, зам хальтаргаатай байна гэж хэлсэн ба хажуунаас Нямчимэг бас хэлж байсан. Тэгээд Б ерөнхийдөө зөөлөн явж байсан ба хурдаа хасаад 30-40 орчим км цагийн хурдтай л явж байсан. Гэтэл гэнэт машин замын эсрэг тал руу жолоогоо булаагаад дайвалзаад явчихсан ба би тухайн үед за их зөөлөн явж байгаа юм чинь зогсчих л юм байна даа гэж бодоод нэг мэдсэн замын хажуугийн өндөр далан хэсэг рүү өнхрөөд орчихсон. Нэг мэдсэн манай эхнэр амь авраарай гээд доор орилохоор хартал нүүр нь цус болсон байсан ба би эхнэрээ татаад гаргасан. Тухайн үед манай эхнэрийн нүүрэнд жоохон хөмсөгний дээд хэсэг зурагдсан байсан... /хх-ийн 45 дугаар хуудас/,
гэрч Т.Борхүүхэний ...Хэнтий аймгийн Цэнхэрмандал суман дээр ирээд Б машин барьж эхэлсэн. Тэгээд цааш явж байгаад Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваа гэх газар гэсэн сүүлд сонсоход тэгж ярьж байсан ба би яг осол болох үед унтаж явсан бөгөөд нэг сэрсэн машин замын хажуу руу уначихсан байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоо миний биеийн байдал хэвийн зүгээр байгаа... /хх-ийн 46 дугаар хуудас/,
яллагдагч Б.Бын ...би өөрийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаасаа болж зам тээврийн осол гарган өөрийн хайртай бүхнээ алдсандаа маш их гэмшиж байна... /хх-ийн 114-116 дугаар хуудас/гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 208 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн ободтой хаймар дугуй нь шинжилгээнд тэнцэнэ... ...хаймар дугуй ободноос салж ангайсан, ободны нүүр зурагдсан, ободны дотор ирмэг үрэгдэж, цохигдсон гэмтлүүд байна... ...дээрх гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ гэмтэл байна... ...4-7 асуултуудад хариулахад шинжилгээнд ирүүлсэн дугуйнд гарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол хэрэг гарахад дээрх гэмтэл нөлөөлөхгүй... ....хаймар дугуй хагараагүй талаарх... дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-53 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай ...Шинжилгээнд тэнцэж буй гарын дардас нь папилон санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 06 дугаартай ...талийгаачийн биед гавал ясны нийлмэл хугарал, тархины эдийн няцралт, тархины эдийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн талын олон хавирганы хугарал, хуйханд цус хуралт, биед зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо... ...Т.Энхзаяа нь гавал ясны нийлмэл хугарал, тархины эдийн няцралт, аалзан хальсан доорх цус харвалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан талаарх... дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 1482 дугаартай ...тээврийн хэрэгслийн баруун урд талын гарны өндгөн тулгуурт гарсан гэмтэл нь ослын өмнө үүссэн бусад гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой... ...баруун урд талын доод гарны өндгөн тулгуурын резин тасарч салж шороо мэт зүйлээр бохирлогдсон, зүүн урд талын амортизаторын тавагны доод талын тавагны нүх сунасан, амортизаторын дээд тавагны резин хагарсан зэрэг ослын өмнө үүссэн байх боломжтой гэмтэл болон автомашины бусад явах эд ангид гарсан ослын үед үүссэн байх боломжтой гэмтлүүд нь тээврийн хэрэгсэл онхолдоход нөлөөлөх шалтгаан болохгүй... ...жолооч нь явах эд ангид хөдөлгөөний явцад үүсэх эвдрэл гэмтлийг жолоочийг туршлагаас хамаарч мэдэх боломжтой... ...тээврийн хэрэгслийн их бие буюу кузов хэсэгт гарсан гэмтлээр тухайн автомашины хурдыг тодорхойлох боломжгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 63-85 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 36 дугаартай ...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 30-17 ДОА улсын дугаартай Субару фростер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 21.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” мөн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзсэн талаарх... дүгнэлт /хх-ийн 87-88 дугаар хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09/186 дугаартай хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 96-101 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-24 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбатын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэх нотариатаар батлуулсан хүсэлт /хх-ийн 138 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 117, 120-122 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын “Өгөөмөр” 1 дүгээр багийн нутагт "Баяндавааны ар" гэх газарт "SUBARU FORESTER" маркийн 30-17 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл нь тээврийн хэрэгслийн хурдыг замын болон цаг агаарын нөхцөлд тохируулан хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлажтүүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсанүйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба уг болгоомжгүй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгмаа нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Б.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ
Түүнчлэн зам тээврийн осол болох үед шүүгдэгч Б.Бт "SUBARU FORESTER" маркийн 30-17 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Нямчимэг нь өөрөө уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан иргэний хариуцагч Т.Нямчимэг, гэрч Н.Цогзолноров,Т.Борхүүхэн нарын мэдүүлгүүд болон, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байх тул Т.Нямчимэгийг иргэний хариуцагч, нэхэмжлэгчээр татсан нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Бын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтас хэргийн 32-33 дугаар хуудсанд мэдүүлсэн ба шүүгдэгч, амь хохирогч хоёр нь хамтын амьдралтай байсан бөгөөд хоёр талын ар гэрээс оршуулгын зардалд нийт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг зарцуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлсэн болно.
Мөн иргэний нэхэмжлэгч Т.Нямчимэг нь шүүгдэгч Б.Баас тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой зардал нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн нь хавтас хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б болон иргэний хариуцагч Т.Нямчимэг нараас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Ганбаатарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлснийгхөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, харин албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав /3/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнссэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат, иргэний нэхэмжлэгч Т.Нямчимэг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, иргэний хариуцагч Т.Нямчимэгээс гаргуулах хохирол төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бын жолоочийн 1127840 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2.,36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,38.2 дугаарзүйлийн 1 дэх
хэсэгтзаасан зүйл,заалтуудыг тус тусудирдлага
болгонТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.овгийн Б.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.овгийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.овгийн Б.Б цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Энхбат, иргэний нэхэмжлэгч Т.Нямчимэг нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, иргэний хариуцагч Т.Нямчимэгээс гаргуулах хохирол төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бын жолоочийн 1127840 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.овгийн Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээгээр тэнссэн үеэс эхлэн хугацааг тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.овгийн Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.овгийн Б.Б авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН