Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 201/МА2025/00032

 

*******н нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Ганчимэг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 309/ШШ2025/00925 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...Миний бие өөрийн өмчлөлийн буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* дугаар байрны 4 давхар ******* тоот 2 өрөө орон сууцанд амьдардаг байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 4 давхраас орж гарахад маш хүндрэлтэй байдаг. Тэгээд өөрийн байраа доош давхраар сольж өөрчлөх санаатай өөрийн охин *******т удаа дараа гуйж хэлсэн. Учир нь тухайн орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* охиноо өөрийн гэсэн орон байртай болоход урьдчилгаанд тавьж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ хэрэглүүлсэн.

... ******* нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 1-2 жилийн дараа чөлөөлж өгнө гэж итгүүлсэн. Гэтэл түүнээс хойш 8 жил өнгөрсөн байна.  ...Охин *******т ээж нь байраа доошлуулах санаатай байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрээ хасах юмуу, намайг байраа зарахад ямар нэгэн саад тээг бүү болооч, авсан хүнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй байна гэхэд үгүй гээд мөн л саад болж хохироосоор байсан.

...Би Худалдаа хөгжлийн банкнаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргуулж авснаас хойш амьдарч байсан байраа зарах зар өгч тэр даруй сайн хүний буянаар 2 өрөө байраа *******0,000,000 төгрөгөөр худалдаж, 1 дүгээр байрны ******* тоот орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Харин өөрийнхөө байрны гэрчилгээг худалдан авсан хүнд нь шилжүүлж чадаагүй. Тэр айлд охинтойгоо асуудалтай байна, миний өөрийн байр учраас шилжүүлж өгөх байх,  тэр үед эгч нь гэрчилгээг нь нэр дээр нь шилжүүлж өгье гэж гуйсан.

... *******ийг өөрийн гэсэн орон сууцтай болоход хэрэгтэй гэж гэрчилгээн дээр нэрийг нь оруулсан нь одоо там болж байна. Өөрөө амьдардаггүй, эзэмшиж ашигладаггүй байж өмчлөөд ашиглаад эзэмшээд явж байгаа хүнд саад болж болохгүй байх. Миний эцсийн хүсэл орон сууцаа зарж борлуулсан учраас худалдан авсан хүнд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөх гэсэн юм. Хэзээ мөдгүй үхэх болбол бусдад гай болж үхмээргүй байна. Тэртээ тэргүй ******* миний гэрчилгээнд орсон ороогүй намайг үхэх цагт хууль ёсоор өвлөх эрхтэй болно. Тиймээс *******т Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах, худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү.

...Нөхөр маань надад ямар нэгэн гэрээслэл бичиж үлдээгээгүй, үлдээсэн бол нотариат хэлмээр юм. Түрээсийн байр олоод амьдар гэж яаж ээждээ хэлж чаддаг байна. Би үнэхээр гомдож байна. ... Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн байдалдаа дүгнэлт хийж эхээ гэж бодох сэтгэл байхгүй бол хуулийн дагуу шийдэх биз дээ. Би Монгол улсын иргэн Ахмад настны хуулинд заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа талаар гомдол гаргах эрх байгаа гэж ойлгож байна. Энэ бүхнийг би өөрийнхөө ухаан бодолд захирагдан хүсэл зорилгоороо хийж бичиж үйлдэж байгаа болохоос биш хэн нэгэн хүний тархиар, даалгавараар шүүхэд хандаагүй гэдгийг хэлмээр байна…” гэжээ.

2. Хариуцагч, түүний төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Уг байрны өмчлөгч нь аав, ээж, бид гурав байсан. Одоо ч би өмчлөгчөөрөө бүртгэлтэй байгаа нь баримтаас тодорхой харагдана. ... Байраа заръя нэг давхарт ормоор байна гэхэд нь зараад хэрэггүй, түрээслүүлээд түрээсийн мөнгөөр нь өөр 1 давхрын байр түрээслээд зөрүүгээр нь байр, гэрлийн мөнгөө төлөөд ч болтугай байвал дээр гэж ярилцаж зөвшөөрөөд байр хайж байсан. Тэгснээ гэнэт болилоо гэх болсон. Би эргэж тойрч орж гарахаар янз бүрийн юм хэлээд уурлаад байдаг болохоор нь бас л уурлуулж тавгүйтүүлээд яахав гээд очихгүй болохоор ирдэггүй, харж ханддаггүй гээд ярьдаг юм.

Манайх байр авах үедээ ******* дугаар байрыг барьцаалж зээл авсан нь үнэн. Тэр үед надад тус болж өмчлөгчөөр оруулсан юм шиг бичсэн байна. Энэ бол худлаа. Аав маань нас барахаасаа өмнөхөн гэрээслэл бичиж нотариатаар гэрчлүүлэн батлуулж байсан. Аавын гэрээслэлийн нэг хувь ээжид өөрт нь байгаа. Тэр тухай нэг ч бичээгүй байна. Би ээжтэй хамт байсан болохоор өвөөс татгалзаагүй учир өвлөх эрхийн гэрчилгээ бид 2 бичүүлээгүй. Одоо ээж миний оролцоогүйгээр байраа зараад мөнгөө авчихаад байна. Хуулиараа нэр шилжүүлж болохгүй гэдгийг мэдээд нэр шилжүүлэхэд надад саад хийгээд байна гээд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ. Иймээс өмчийнхөө асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэний дараа бичиг баримт бусдад шилжих асуудал үүснэ. Тэр үед шийдэгдэх нь ойлгомжтой. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй учир хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч *******т холбогдох “Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай” нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо: “...Эрүүл мэндийн шалтгаанаар *******-р байшингийн ******* тоотын 2 өрөө 4 давхарын байраа агаар салхинд гарах, эмнэлэг үзүүлэхээр явах зэрэгт орж гарахад хөгжлийн бэрхшээлтэй, хөл муутай, таягтай хөгшин хүнд хүндрэлтэй байсан учир доод давхарт орохоор 1-р байшингийн 1 дахврын 1 тоотод байраа сольж орсон.

Гэтэл үрчилж авсан охин ******* миний байрны гэрчилгээн дээр нэр нь бичигдсэн учир байрыг заруулахгүй, түрээсийн байранд ор гэсээр байр авсан хүндээ байрныхаа гэрчилгээг авч өгч чадахгүй авсан айлдаа болон надад хүндрэл учруулаад байна.

Ахмад настны тухай хуулийн 6.4-т ахмад настан үлд хөдлөх хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүдээс туслалцаа дэмжлэг авах эрхтэй гэж заасан байдаг. Юун туслалцаа дэмжлэг авах харин ч тээг тушаа хийсээр бараг жил шахам намайг сэтгэл санааны болон эрүүл мэндэд хохирол учруулан хүчирхийлж байна.

Мөн Ахмад настны тухай хуулийн 6.6-д ахмад настан хүндлүүлэх эрхтэй гэж заасан байдаг бөгөөд хүндлүүлэрх байтугай намайг хаяж явсанаас хойш жил гаран боллоо. Бид хоёр 48 жил эх охин байлаа. Сүүлийн жил гарны хугацаанд ганц ч удаа биеийг минь асуусангүй, утсаар ч ярьсангүй.

Шуналтай охин минь байрыг минь авахаар сэдэж намайг орхиж явжээ. ... Охин хүргэн хоёрт *******-р байрны ******* тоот 2 өрөө байр минь амар хялбар аргаар мөнгө олох, амьжиргаагаа залгуулахад нь хэрэг болжээ.

... Байр зарсан мөнгөнөөс *******5 хувийг авна гэж шүүхэд зарга үүсгээд байна.

... Ханьтайгаа хамтран босгосон гал голомтоо сэвтүүлэлгүй 50 гаруй жил үр хүүхэд, ач зээгээ өсгөсөн энэ амьдралд ******* юугаар ч тус болоогүй. Зөвхөн тэжээлгэж, тэтгүүлж өссөн хүн. Энэ амьдралд *******ийг халдах эрхгүй гэж үзэж байна.

Би *******ээс хайр харамж хүсээгүй, мөнгө төгрөг нэхээгүй, орон байр гуйгаагүй. 80 хүрч байгаа өвчтэй намайг амар тайван байлгаж, сэтгэл санааг хямраалгүй байрны гэрчилгээг гаргуулж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

5. Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхнаасаа л өөрийнхөө эрүүл мэндийн байдлыг бодож байрны давхараа доошлуулах л саналтай байсан. Би өөрөө хөл муутай, хөгжлийн бэрхшээлтэй. Би хэдхэн сарын дараа 80 нас хүрэх гэж байна.  4 давхар, 1 давхар нь үнэхээр ялгаатай байдаг. Би 1 давхараас гарахад амар байдаг. Боломж байдаг бол илүү хэдэн жил амьдрахыг л хүсэж байна. *******т би “ээж нь одоо ийм байдалтай байна. Та нар өдөр болгон над дээр ирж намайг агаар, салхинд гаргана гэж байхгүй. Ер нь хүнээр хөтлүүлж гарахад хүртэл хүндрэлтэй байна” гэж хэлсэн. Энэ үед “түрээсийн байранд амьдарчих” гэж хэлсэн. Би одоо хичнээн жил амьдрах юм бэ? Насны бөгсөн дээр түрээсийн байранд амьдрахыг хүсэхгүй байсан. Би уг нь энэ талаар их бодсон. Гэвч болохгүй санагдсан. Би *******ийг дуудаад өөрт нь биечлэн хэлсэн. Ингээд зөвшөөрөхгүй байсан учраас хуулийн дагуу шийдвэрлэхээр хүсэлтээ өгсөн. Би гэрт нь хүртэл очсон. Эхнэр, нөхөр хоёрыг хоёуланг нь байлгаж байгаад ухааруулж хэлсэн. Намайг бодооч гэж гуйсан. Би хуулийн зөвлөгөө авч байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би ямартай ч одоо 1 дүгээр давхарт байр авсан.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн материал дотор байгаа баримтуудаар тухайн нэхэмжлэгчийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцаа зарах, худалдах гэж байгаа талаар хэд хэдэн удаа мэдэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр дээр хүртэл тодорхой дурдагдсан. Тэгвэл зөвшөөрөл аваагүй гэдгийг ямар байдлаар тогтоож, ойлгож байгаа нь тогтоогдохгүй байна. Хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болж буруу шийдвэр гарсан гэж харж байгаа. Хариуцагчийн хувьд тухайн хоёр өрөө байрыг худалдсан гэдэгтэй маргаагүй. Би зөвшөөрөл өгөөгүй гэж ярьсан ч зүйл байхгүй. Нэгдүгээрт тухайн орон сууцыг худалдах талаар зарыг олон нийтийн сүлжээнд байршуулсан. Үүнийг ч ******* харсан. ... *******н хувьд 2003 оноос хойш тухайн байранд амьдарч байсан. Энэ хугацаанд бүхий л төлбөрөө ******* л төлдөг байсан. *******ийн хувьд нэр нь гэрчилгээн дээр байдаг хэдий ч нэг ч удаа засвар үйлчилгээ хийж, төлбөр төлж байгаагүй. Ийм болохоор ******* гэдэг хүн давуу эрхтэй. Бусдад худалдах эрхтэй. ... ******* нь дараа нь худалдаж авсан байрны гэрчилгээний хамтран эзэмшигчээр орох боломжтой талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой хэлсэн. Өмчлөгч *******гийн хувьд шаардах эрхгүй биш өөрт ноогдох хэсгийг худалдан борлуулах бүрэн эрхэй. Нөгөө талаар нэгэнт бусдад худалдагдсан эд хөрөнгө гэдэгтэй маргаагүй. Бусдад худалдагдсан гэдэг нь гэрч ын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Уг нь нэр нь байсан. ... Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөөч гэж хүсч байна гэв.

 *******. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сүүлд 2021 онд ******* дугаар байр руу шилжиж орсон талаар мэдэгдсэн. Эхлээд тухайн байраа зармаар байна. Нэг давхарт орох хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Энэ үед нь “хоёр өрөө байраа зараад хэрэггүй. Харин нэг өрөө байр түрээслээд зөрүү гаргах боломжтой” гэж хэлж байсан. Энэ талаар бол ярилцсан. Гэхдээ байрыг худалдах гэж байгаа талаар огт мэдэгдээгүй.

... Өөрөө тухайн байрыг шууд захиран зарцуулчихсан. Ингээд үүний дараа “захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрийнх нь эзэмших хувь тодорхой байгаа. Гэхдээ бусдын эзэмшлийн хувийг дураараа захиран зарцуулсан байгаа юм. ... Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй учраас шүүхийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хууль зөрчиж хийгдсэн гэрээ байгаа нь илэрхий харагдаж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч *******н нэхэмжлэлтэй, хариуцагч *******т  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан “Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай” нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ ...Миний бие өөрийн өмчлөлийн буюу Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот 2 өрөө орон сууцанд амьдарч байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 4 давхраас орж гарахад маш хүндрэлтэй байдаг. Тэгээд байраа доош давхраар сольж өөрчлөх санаатай өөрийн охин *******т удаа дараа гуйж хэлсэн. ...Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс нэрээ хасах юм уу, намайг байраа зарахад ямар нэгэн саад тээг бүү болооч, авсан хүнд нь шилжүүлж өгөх хэрэгтэй байна гэхэд үгүй гээд мөн л саад болж хохироосоор байсан. *******ээс нэг ч төгрөг гараагүй байхад миний сайхан сэтгэлээр гэрчилгээнд нэрээ бичүүлснээрээ одоо миний өмч гэж надад саад учруулаад байна. *******ийг өөрийн гэсэн орон сууцтай болоход хэрэгтэй гэж гэрчилгээн дээр нэрийг нь оруулсан нь одоо там болж байна. Өөрөө амьдардаггүй, эзэмшиж, ашигладаггүй байж өмчлөөд ашиглаад эзэмшээд явж байгаа хүнд саад болж болохгүй байх. Миний эцсийн хүсэл орон сууцаа зарж борлуулсан учраас худалдан авсан хүнд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлж өгөх гэсэн юм. Тэртээ тэргүй ******* миний байрны гэрчилгээнд орсон, ороогүй намайг үхэх цагт хууль ёсоор өвлөх эрхтэй болно. Тиймээс *******т орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгаж өгнө үү.” гэж тодорхойлжээ.

 5. Хариуцагч *******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг ба татгалзлын үндэслэлээ: “ ...2021 оноос хойш л ээж ******* дугаар байрны ******* тоот байранд очиж амьдарч байгаа болно. Уг байрны өмчлөгч нь аав, ээж, бид 3 байсан. Одоо ч би өмчлөгчөөрөө бүртгэлтэй байгаа нь баримтаас тодорхой харагдана. ...Байраа заръя, нэг давхарт ормоор байна гэхэд нь зараад хэрэггүй, түрээслүүлээд түрээсийн мөнгөөр нь өөр 1 давхрын байр түрээслээд зөрүүгээр нь байр, гэрлийн мөнгөө төлөөд ч болтугай байвал дээр гэж ярилцаж зөвшөөрөөд байр хайж байсан. Тэгснээ гэнэт болилоо гэх болсон. ...Аав маань нас барахынхаа өмнөхөн гэрээслэл бичиж нотаритаар гэрчлүүлэн батлуулж байсан. Одоо ээж маань миний оролцоогүйгээр байраа зараад мөнгөө авчихаад байна. Өмчийнхөө асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлсэний дараа бичиг баримт бусдад шилжих асуудал үүснэ. Тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.

6. Хэрэгт цугларсан баримтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоот орон сууц нь *******, ******* нарын өмч болох нь 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, ******* нь тус орон сууцыг худалдан борлуулахдаа хамтран өмчлөгч *******т мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан үйл баримт тус тус тогтоогдсон.

*******. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.

8. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт “Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно.” гэж заасан бөгөөд маргааны зүйл болж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, ******* дугаар байрны ******* тоотод байршилтай орон сууцны зориулалттай 29м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь талуудын дундаа хэсгээр өмчлөх өмчийн хэлбэрт хамаарах талаар анхан шатны шүүх зөв тодорхойлсон бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй.

9. Нэхэмжлэгч ******* дээрх орон сууцанд амьдарч байгаад бусдад худалдсан болох нь зохигчдын тайлбар, гэрч *******гийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч ******* нь тухайн орон сууцыг худалдахдаа дундаа хэсгээр өмчлөгч *******т мэдэгдээгүй, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт “Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа хэсгээр өмчлөгч бусад этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.” гэх хуулиар зохицуулсан тодорхой хязгаарлалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Энэхүү хязгаарлалт нь бусад өмчлөгчид дундын өмчлөлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхийг олгож байгаагаараа онцлог бөгөөд нэхэмжлэгч ******* нь дээрх давуу эрхийг эдлэх боломжийг хариуцагч *******т олгоогүй нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.6 дахь хэсэгт заасан “Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн тодорхой хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй байна.”, мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.******* дахь хэсэгт заасан “Дундаа хэсгээр өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн өөрт ногдох хэсгээ худалдах болон үнийн тухай бусад өмчлөгчдөд мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор тэдгээр нь хариу өгөөгүй бол өөрт ногдох хэсгээ бусад өмчлөгчдөд санал болгосноос багагүй үнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.” гэх заалтуудыг тус тус зөрчжээ.

10. Иргэний хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч өмчлөх эрхээ бусад этгээдийн эрхийг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч *******т холбогдох “Орон сууцны гэрчилгээг шилжүүлэх, худалдах-худалдан авах гэрээ байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг шилжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай” нэхэмжлэгч *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд нэхэмжлэгч *******н давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 309/ШШ2025/00925 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч *******н давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 309/ШШ2025/00925 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* дугаар зүйлийн 16*******.3, 16*******.5, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.2 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.******* дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.УРТНАСАН

 ШҮҮГЧИД                                С.ГАНЧИМЭГ

                                                       Ц.ЭРДЭНЭЗУУ