| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 102/2016/05727/и |
| Дугаар | 183/ШШ2016/00468 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2016/00468
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2016/00468 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х нэхэмжлэлтэй П.Ц , Ч.Б нарт холбогдуулан 8.174.776 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.Ц Ч.Б нар нь 8.174.776 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч зөвшөөрч, 2016 оны 08 дугаар сарын 30-нд 2.043.694 төгрөг, 2016 оны 09 дугаар сарын 25-нд 2.043.694 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-нд 2.043.694 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 2.043.694 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145.746 төгрөгнөөс 72.873 төгрөгийг улсын орлогоос, 72.873 төгрөгийг хариуцагч П.Ц, Ч.Б нараас гаргуулж, нэхэмжлэгч Хас банкид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ