Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019      0    07  02                                           2019/ШЦТ/198

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Дуламжав,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Х.Ц, Р.Д, тэдний өмгөөлөгч Н.Баяр,

шинжээч Н.Мажигсүрэннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарт холбогдох эрүүгийн 1934000140035 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл5, эх, 4 дүүгийн хамт, Төв аймаг Өндөрширээт сум, Баянтуул 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 97111715 дугаарын регистртэй, Х. овгийн Х.Ц

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Өндөрширээт суманд 1997 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй,боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл7, эцэг, эх, эгч, 3 дүүгийн  хамт, Төв аймаг Өндөрширээт сум, Баянтуул 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 97111715 дугаарын регистртэй, Л.овгийн Р.Д

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Ц,  Р.Днар нь бүлэглэн Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Их ам овоон нуруу” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ж.Нэргүйн эзэмшлийн 4 тооны адууг хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц:

...2018 он 12 дугаар сарын 17-ны өдөр би гэрээсээ өөрийн буурал морьтойгоо мордоод найз Дочоод цуг адуунд явъя гээд би бас адуунд явна гээд 11 цагийн үед гараанд эхлээд Дын адууг нь харчхаад дараа нь манай адууг адуун дээр очсон. Манай адуун дээр очиход нийт 4 тооны адуу манай адуун дунд байсан. 4 тооны адууг адуутайгаа нийлүүлж туугаад орой 7 цагийн үед гэрийн гадаа ирээд тухайн үед би хоёулаа 4 тооны адууг нядалъя гэсэн санаа гаргасан. Тэгээд бид хоёр харилцан тохиролцоод 4 тооны адууг  хоёр, хоёроор нь нядалсан. Нядалчхаад Төв аймгийн Баянхангай сумын хиаман цех гэдэг газар цагдаад баригдсан...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Д:

...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ц-той адуунд явсан. Адууных нь хажууд байсан 4 тооны адууг цуг тууж ирээд орой 7, 8 үед нядалсан. Нядалж дуусаад машин дээр дөрөвүүлэнг нь ачаад Төв аймгийн Баянхангай сумын Хиаман цехгэдэг газар өгч байгаад цагдаад баригдсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934000140035 дугаартай хэрэгт хохирогч Ж.Нэргүйгийн /хх-ийн 15-16, 62 дугаар хуудас/, гэрч Х.Батсүхийн /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Л.Найданпэлжээгийн /хх-ийн 26-27, 65 дугаар хуудас/, гэрч Д.Балдансараагийн /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч Д.Цогбаярын /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Ц.Цэрэннадмидын /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Н.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 63 дугаар хуудас/, гэрч А.Даваа-Очирын /хх-ийн 64 дүгээр хуудас/, яллагдагч Р.Дын /хх-ийн 22-23, 50-51 дүгээр хуудас/, яллагдагч Х.Ц-ийн /хх-ийн 20-21, 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09/62 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээнийтайлан /хх-ийн 80-94 дүгээр хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-39 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40-45 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-78 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто машин худалдах, худалдан авах гэрээ, Х.Батсүхийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106-109 дүгээр хуудас/, хохирогч Ж.Нэргүйгийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар /хх-ийн 111-112, 116-117 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 103-104, 113-114, 118-123, 130-140 дүгээр хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Х.Ц,  Р.Д нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Их ам овоон нуруу” гэх газраас Ж.Нэргүйн эзэмшлийн 4 тооны адууг уналга буюу 2 тооны морь ашиглан хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ж.Нэргүйгийн ...2018 оны 12 дугаар сарын 19-нд адуугаа бүртгэхэд тоогоор 5 тооны адуу дутсан. Тэгээд би зүсээр нь бүртгэхэд манай хонгор азаргатай адуунаас бор зүстэй морь, хар зүстэй морь, хар ногоон зүстэй хойд хө нь бэлэвсэн морь, хүрэн морь, улаан зээрд морь байхгүй басан. Тэгээд би ойр орчмоор нь хайгаад одоог хүртэл олохгүй байна. 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сумын төв ороход цагдаа дээр мал хулгайлсан хүмүүс баригдсан байсан. Хэсгийн төлөөлөгч 4 адууны шир малчин иргэдэд үзүүлээд байна гэж сонсоод ирж уулзахад надад 4 адууны шир үзүүлсэн. Дээрх үзүүлсэн адууны шир нь миний алга болсон адууны зүстэй тохирч байсан. Тэгээд би алга болсон адуугаа хэлэхэд дээрх адуутай зүс адилхан байсан. Уг адуу нь миний алга болсон адуу мөн байсан. Одоо би нэг зээрд зүстэй морио хайгаад олохгүй байна. Миний адууг авсан хүмүүс алга хийсэн байх гэж бодож байна... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

...би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Тиймээс надад ямар нгээн нэхэмжлэх зүйл гомдол санал алга байна. Би нийт 3.900.000 төгрөгийн хохирол барагдуулж авсан... /хх-ийн 62 дугаар хуудас/,

гэрч Х.Батсүхийн ...ээжийн гэрт орох гэтэл гэрийн баруун талд байдаг жалганд асаагуурын гэрэл асаад байсан. Уг газар очиход миний төрсөн дүү Ц, саахалт айлын Д хоёр гурван адуу нядалж махийг нь газар юм дэвсээд дээр нь дэлгэж тавьсан байсан. Тэгээд бор зүстэй дэлтэй үрээг унагаагаад арьсийг нь өвчөөд гэдсийг нь авсан байсан. Би тэгээд юун адуу юм гэхэд манай дүү Ц нь энэ адуу намраас хойш голоор байгаад байсан эзэнгүй адуу юм хот руу яваад зарчхаад ирье та надаа машинаа өгчих гэж хэлсэн. Тэгээд би “чи юу яриад байгаа юм яах гэж хүний адуу хийсэн юм гэж хэлээд” тухайн үед уурлаад байж байгаад нутгийн хүмүүс яваад ирэх вий гэхээс санаа зовоод өөрийн машин дээрээ бор зүстэй адууны махыг нь дэлгэж тавиад адуу нядалсан гэх газрын ойр орчмыг цэвэрлээд гэр рүүгээ ээжийн гэр рүү ороход эхнэр хүүхэд болон ээж Батбаяр ах нар нь унтаж байсан. Тэгээд би эхнэр хүүхдээ бос гэр рүүгээ явъя гэж хэлээд гэрээс гарахад миний машин дээр манай дүү Ц болон Дхоёр нь нядалсан гэх адууныхаа махыг ачаад намайг гэрт чинь хүргэж өгье таны машинтай хот явлаа гэж хэлсэн... ...би тамгыг нь хараагүй. Нэг бор зүстэй дэлтэй үрээ байсан. Ямар хүйстэй аду байсан талаар мэдэхгүй, зээрд, хүрэн, хээр, халтар зүстэй адууны шир байсан. Мөн шийрийг нь харахад бор, зээрд, хүрэн, халтар зүстэй байсан... ...би нутгийн хүмүүсээс санаа зовоод адууны гэдэс гаргасан газрыг нь цэвэрлээд дээр нь үнс асгасан юм. Тэгээд адуу гаргасан газар нь адууны толгой шийр нь үлдсэн... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

гэрч Л.Найданпэлжээгийн ...би Монос гэх газраас Балдансарааг аваад салдаг дээр ирэхэд Д, Ц нар нь байхгүй байсан. тэгээд утас руу нь залгахад утас нь холбогдох боломжгүй байхаар нь шороон замаар яваад замдаа таарах байх гэж бодоод яваад Батсүхийн гадаа ирэхэд машин нь байхгүй Батсүхийн гэр эзэнгүй байсан. Балдансараа бид хоёр машиндаа суух гэтэл дээрээс машины гэрэл асаад ирсэн. Тэгээд уг машин нь Батсүхийн машин байсан. Дээр нь мах ачсан бололтой байсан. Тэгээд миний машины хажууд зогсоод Д Ц нар нь ах махаа ачаад явъя миний машин болохгүй байна гэсэн. Тэгээд за гэж хэлээд би өөрийнхөө машины ачаа гараад Ц, Дхоёр дөрвөн адууны махыг миний машины дээр ачсан. Би ачиж дуусхийн алдад Балдансрааатай хамт Батсүхийн гэрт ороход Батсүх нь орон дээрээ хэвтээд эхнэр нь мөн орны хавьд сууж байсан байх. Тэгээд ус уугаад эргээд гарахдаа хэн хамт явж махаа өгөх юм гэж хэлэхэд Батсүх дуугарахгүй байсан. Гадаа гарахад Ц, Д хоёр махаа ачаад дууссан байсан. Тэгээд за явъя та хэдийн хэн хэн явж махаа зарах юм бэ гэж асуухад Дби явна гэж хэлсэн. Тэгээд бид хэд эргээд хот руу явсан. Хот явах замдаа цагдаад баригдсан. Тэгээд би Д-с гарал үүслийн бичиг асуухад байхгүй аваагүй, сумын төв ороогүй гэсэн. Тэгээд би хэд хоногийн дараа өөрийн малаас авч явах адууны гарал үүслийг сумын төв орохдоо авсан байсан юм. Тэгээд уг гарал үүслээ үзүүлсэн... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

...Би 27-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2017 оны 02 дугаар сарын эхээр 7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд 1 жил 3 сар унаад нутгийн найз Х.Батсүхэд 2018 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр 5 сая төгрөгөөр зараад тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлээгүй байж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын тамгын газрын даргаар автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж шилжүүлсэн... /хх-ийн 65 дугаар хуудас/,

гэрч Д.Балдансараагийн ...Батсүхийн гэрийн гадаа ирсэн. Тухай үед машин нь Батсүхийн машин байсан. Уг машиныг хэн барьсан талаар би мэдэхгүй. Гэрээс гарахад Батсүх эхнэрийнхээ хамт Д, Ц нар нь байсан. Батсүхийн машиныг Найданпэлжээгийн зогсож байсан машины хажууд тавиад ачаан дээрээс нь 4 тооны адууны мах ачсан. Уг махыг Найданпэлжээ өөрийнхөө машины ачаан дээр зогсоод Д, Ц нар нь зөөж ачсан. Батсүх эхнэр хүүхэд нартайгаа гэр рүүгээ явж ороод гарч ирэхгүй байсан. Махаа ачиж дуусаад Найданпэлжээ бид хоёр Батсүхийн гэрт ороход Батсүх орон дээрээ хувцастайгаа хэвтээд дээд талд нь Батсүхийн эхнэр Мөнхжалам нь сууж байсан. Бид хоёр ус уугаад эргээд гарсан. Тухайн үед Батсүх нь юм дуугарахгүй байсан. Найданпэлжээ бид хоёр гадаа гарахад ДЦ нар нь махаа ачаад дууссан Найданпэлжээ явъя гээд машинд суухад Днь би махаа зарна гээд машинд суугаад Ц нь Батсүхийн гэрийн гадаа үлдсэн. Найданпэлжээ Дбид 3 шөнө эргээд хот руу явж байгаад Аргалант сумын урд буюу засмал замтай нийлээд явж байхад цагдаа манай машиныг зогсоогоод шалгасан. Найданпэлжээ машинаас буухдаа Д-с гарал үүслийн бичиг нэхсэн. Тэгээд машинаас буусан. Тэгээд түр саатуулагдаж шалгасан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

гэрч Д.Цогбаярын ...би 2018 оны 12 дугаар сарын 18-ны шөнө гэртээ байж байхад манай төрсөн эгчийн хүүхэд  Ц орж ирээд манай гэрт толгой гэдэс оруулж өгсөн. Тэгээд би босоод юу юм, юун адууны толгой юм гэж хэлэхэд дуугарахгүй гараад явсан. Би гэрээсээ хувцсаа өмсөөд гарахад манай гэрийн баруун талаас машин хөдлөөд явсан... ...өглөө нь босоход манай гэрийн баруун талд байдаг үнс асгадаг жалганд адууны шийр байсан. Тэгээд шувуу байхаар нь 10 гаруй шийрийг нь авчраад гэрийн баруун талд байдаг төмөр саванд хийгээд зүүн талд эгчийн гэрт ороод өчигдөр юун адуу хийсэн юм гэж асуухад Пунцагдулам эгч мэдэхгүй гэж хэлсэн... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Ц.Цэрэннадмидын ...манай нөхрийн төрсөн эгчийн хүүхэд Ц орж ирээд манай гэрт толгой гэдэс оруулж өгсөн. Манай нөхөр араас нь гараад удалгүй эргэж орж ирээд намайг бос энэ оруулж ирсэн гэдсийг цэвэрлэх юм байгаа биз босоод цэвэрлэчих гээд өөрөө оруулж ирсэн толгойны арьсыг өвчсөн... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

яллагдагч Р.Дын ...Цийн адуу нь Баянтуулын 1 дүгээр багийн овоо нурууны энгэрт байсан. Тэгээд бид хоёр адуун дээр нь очсон. Адуу байсан газар нь 4 тооны адуу байсан. Уг адуу нь бор, хар, зээрд, хүрэн зүстэй бүдүүн морьд байсан. Тэгээд Цийн адуутай хамт уг 4 адууг туусан юм. Ц бид хоёр ярьж байгаад уг дөрвөн адууг өнөө шөнө нядалж хийгээд хот руу оруулж заръя чи ахынхаа машиныг авчих гэж хэлсэн. Тэгээд бид хоёр адуугтуугаад Цийн өвөлжөөн дээр нь ирээд адууг хашаад тууж ирсэн 4 морио барьж аваад хашсан адуугаа гаргаад барьсан 4 адуугаа гэрийн баруун талд байдаг жалганд хийж эхэлсэн. Тухайн үед гадаа харанхуй болсон гадаа 21 цаг өнгөрч байсан байх. Тэгээд Ц бид хоёр барьсан адуугаа хоёр хоёроор нь унагаж гаргаад сүүлийн адуугаа хийгээд дуусахын даваан дээр доороос нэг машины гэрэл гарсан. Тэгээд байж байгаад хартал Цийн ах Батсүх нь сумын төвөөс эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тэгээд Пунцагдулам эгчийн ард мөс буулгасан. Тэгээд Ц бид хоёр 2 адуугаа хийгээд байж байхад Батсүх ах ирээд бид хоёрыг юу хийж байгаа юм бэ гэж асуусан. Тухайн үед би дугараагүй. Ц та надад машинаа өгчих би хот яваад уг 4 адууны махыг зараад яваад ирье энэ 4 адуу эзэнгүй юм гэж хэлсэн. Тэгээд уурлаад байсан. Тэгээд бид хоёр сүүлд нядалж байсан бор зүстэй мориноос хийлцээд та хоёр өөрсдөө энэ гайгаа янзал гэж хэлээд ээжийнхээ гэр рүү орсон. Тэр хооронд нь бид хоёр Батсүх ахын машин дээр нь махаа ачсан. Адуу гаргахаас өмнө уулан дээр гараад өөрийнхөө 98275556 гэсэн дугаараас хүргэн Найданпэлжээтэй утсаар ярихад манай хүргэн Найданпэлжээ нь хотод байна гэхээр нь би Цийн хамт хот руу мах ачиж явж байгаа. Машин болохгүй юм шиг байна та өөдөөс яваад ирээрэй гэж хэлэхэд дуугарахгүй байхаар нь би хангалттай түлшийг чинь хийж өгнө бид хоёр явна та заавал ирээрэй гэж хэлсэн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

...би найздаа туслаж байна гэж бодсон. Өөрөөр бол ямар нэг санаа зорилго байхгүй... ...Би тухайн үедээ өөрийнхөө өмчлөлийн хүрэн зүсмийн 10 настай морьтой явж байсан... /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

яллагдагч Х.Ц-ийн ...би 2018 оны 12 дугаар сарын 18-ны өглөө саахалт айл буюу найз Д тай хамт адуундаа явсан. Бид хоёр явах замдаа Равдандорж ахын адууг үзээд манай адуунд дээр очсон юм. Манай адуу Баянтуул 1 дүгээр багийн Их-Ам овоо нурууны өвөр дээр байсан. хажууд нь 4 тооны адуу байсан. Нийлүүлж туугаад гэрийнхээ үүдэнд авчраад малын хашаанд авчраад тууж ирсэн 4 тооны адууг барьж уясан... ...Д бид хоёр барьж уясан адуугаа хоёр хоёроор нь гэрийн баруун талын жалганд унагаагаад нядлаад 4 дэх адуугаа дуусгаад бор зүстэй азарган үрээг унагаж байхад манай ах машинтайгаа ирээд гэрийн ард мөс буулгасан. Уг унагасан адууг дуусгах гэж байхад манай ах ирээд махнаас зөөсөн. Тухайн үед манай ах мэдэлгүй надад тусалж байсан. Тэгээд надаас юун адуу нядлаад байгаа юм бэ гэж хэлээд асуухаар нь би намар эзэнгүй байсан адууг нядлаад зарах гэж байгаа юм гэж хэлээд та надаа машинаа өгчих гэж хэлэхэд миний төрсөн ах Батсүх нь уурлаад намайг загнаад нядалсан газраа цэвэрлэцгээ гээд тэгээд ах манай гэр рүү орсон... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

...би 2018 оны 10 дугаар сарын дундуур өөрийнхөө адуунаас 1 гүү, 2 морь алдсан. Тэгээд дээрх адуунууд нь манай адуунд нийлсэн байсан болохоор би нядлаад хот руу оруулж заръя гэж бодсон... ...би тухайн үедээ өөрийнхөө өмчлөлийн цагаан зүсмийн 6 настай морьтой явж байсан... /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 09/62 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 80-94 дүгээр хуудас/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-13 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-39 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40-45 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 70-78 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, авто машин худалдах, худалдан авах гэрээ, Х.Батсүхийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 106-109 дүгээр хуудас/, хохирогч Ж.Нэргүйгийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар /хх-ийн 111-112, 116-117 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 103-104, 113-114, 118-123, 130-140 дүгээр хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Ц,  Р.Д нарын бүлэглэн, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг “Их ам овоон нуруу” гэх газраас Ж.Нэргүйн эзэмшлийн 4 тооны адууг 2 тооны морь ашиглан хулгайлж 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь шүүгдэгч нар нь санаатай урьдчилан үгсэж тохиролцон ашиг олох санаа зорилгоор, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, уналга ашиглан эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгож, зарж борлуулан ашиг олох зорилготой байсан энэ нөхцөл байдлуудыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд бусдын мал хулгайлж байгаа үйлдэл үүний үр дагаварт үүсэж байгаа хохирол хор уршигтай шалтгаантай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Х.Ц, Р.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний өмгөөлөгч Н.Баяр нь хэргийн зүйлчлэл дээр мөн маргаагүй, тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х.Ц, Р.Д нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Х.Ц, Р.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Нэргүйд 4 тооны адуу алдагдаж, 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол хор уршиг учирсан.

 

Шүүгдэгч нар нь хулгайлсан хохирогч Ж.Нэргүйгийн 4 тооны адууг тус тус нядалж, зарж борлуулан ашиг олох гэж тээвэрлэж явах замдаа баригдсан байна.

 

Шүүгдэгч Х.Ц, Р.Д нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг болох 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ж.Нэргүйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзэх боломжтой.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.Ц, Р.Д нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд улсын яллагчийн зүгээс ...шүүгдэгч Х.Ц-д таван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Р.Д-д таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах...,

 

шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс ...шүүгдэгч Х.Ц, Р.Д нарт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлаад хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү..., гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Ц, Р.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтүүдийн тал бүрээс шинжлэн судлаад дээрх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Х.Ц, Р.Д нарын гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Х.Ц, Р.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 10 настай хүрэн зүстэй бундан тамгатай бүдүүн морь 1 ширхэг, 6 настай цагаан зүстэй бундан тамгатай хавчиг морь 1 ширхэг, нийт 2 тооны морийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Х.Ц, Р.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай иргэн Х.Батсүхийн эзэмшлийн “HYUNDAI PORTER” маркийн 27-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Л.Найданпэлжээгийн эзэмшлийн “HYUNDAI PORTER-2” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын зохих заалтыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч НР94040317 дугаарын регистртэй, Балин овгийн Хүрэлбаатарын Батсүхэд, НР92081216 дугаарын регистртэй, Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээд тус тус буцаан олгохыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгдэгч Х.Ц, Р.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 2 тооны морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын зохих заалтыг хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

            хэсэгт заасан зүйл,заалтуудыг тус тус удирдлага

болгон                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарыг бүлэглэж,бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х. овгийн Х.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Л.овгийн Р.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х. овгийн Х.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, 

шүүгдэгч Л.овгийн Р.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавинцагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай иргэн Х.Батсүхийн эзэмшлийн “HYUNDAI PORTER” маркийн 27-51 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, иргэн Л.Найданпэлжээгийн эзэмшлийн “HYUNDAI PORTER-2” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын зохих заалтыг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч НР94040317 дугаарын регистртэй, Балин овгийн Хүрэлбаатарын Батсүхэд, НР92081216 дугаарын регистртэй, Чонод овгийн Лхамсүрэнгийн Найданпэлжээд тус тус буцаан олгохыг,

 

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 06 дугаартай шүүгдэгч Х.Ц,  Р.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 2 тооны морийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын зохих заалтыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 10 настай хүрэн зүсмийн бундан тамгатай бүдүүн морь 1 ширхэг, 6 настай цагаан зүсмийн бундан тамгатай хавчиг морь 1 ширхэг, нийт 2 тооны морийг тус тус хурааж улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х. овгийн Х.Ц, Л овгийн Р.Д нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ш.ГАНДАНСҮРЭН