| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2017/00034/Э |
| Дугаар | 2017/ДШМ/31 |
| Огноо | 2017-06-14 |
| Зүйл хэсэг | 091.1., 251.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2017/ДШМ/31
*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Прокурор Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, Д.Урансувд
Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн төлөөлөгч Н.Энхчимэг нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 1*******-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Лхамсүрэнгийн бичсэн эсэргүүцлээр *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1*******80 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 сарын 20-ны өдрийн 4******* дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овогт *******ийн *******. /*******/
Монгол Улсын иргэн, 1**************1 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 4, ээж, дүү, охины хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 24-р хороо, Зээлийн *******-р гудамжны 0******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ын . /УХ*******10107*******7/
******* нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймаг Сэргэлэн сум 5-р багийн нутаг дэвсгэрт гэх айлын хашааны хойд талд согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас ыг зодож, санаатай алсан,
******* нь Дорнод аймгийн Цагдаагийн газарт Сэргэлэн сум хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2016 оны 07 сарын 2*******-ний өдөр өглөөний 06-07 цагийн орчимд ыг хэрэг хүлээлгэх зорилгоор мэдүүлэг өгөхийг албадаж, нүүр болон хэвлий орчимд нь цохиж, хүч хэрэглэн эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 1*******-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолоор: Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ийн *******, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ын нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******ад урьд нь авсан цагдан хорих, шүүгдэгч *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаачийн бор өнгийн торгон дээл 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, ногоон өнгийн саравчтай малгай 1 ширхэг, хөх өнгийн судалтай подволк 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй гутал 1 ширхэг, шүүгдэгч *******ын өмсөж явсан саарал өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөндлөн судалтай ногоон өнгийн даавуун цамц 1 ширхэг, хөх өнгийн малгай 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн түрүүтэй бакал гутал 1 хос зэргийг шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хамт прокурорт хүргүүлж, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 230-р зүйлийн 230.2-т зааснаар прокурор энэ шүүхийн тогтоолг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Лхамсүрэн эсэргүүцэлдээ: *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201611000324 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Шүүхийн тогтоолд "шүүгдэгч *******ыг согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас ыг зодож санаатай алсан" гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч “яг ямар аргаар, яаж зодсон талаар” дурдаагүй байна гэж дүгнэжээ. Гэвч хэрэг гарсан газар болох ... гэх айлын хашаанд тухайн өдөр *******, нараас өөр хүн байгаагүй ба амь хохирогч ыг зодож санаатай алсан үйлдлийг шууд харсан гэрч байхгүй, нөгөө талаар ******* нь зодсон асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй, үгүйсгэдэг тул шүүхийн тогтоолд дурдсан “яг ямар аргаар, яаж зодсон” болохыг тогтоох боломжгүй юм.
Харин гэрч , ..., , , нарын мэдүүлгүүдээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1403 дугаартай дүгнэлт, ДНХ-ний шинжилгээ хийсэн 7121 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар ******* нь ыг зодсон болох нь тогтоогдож байхад “яг ямар аргаар, яаж зодсон талаар” тогтоох гэсэн нь биелэх боломжгүй заалт болжээ.
...Яллагдагч ******* нь амь хохирогч ыг зодох болсон шалтгаан нөхцөл нь “үхэр хулгайлсан” гэж шалтаглан хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, амь насыг хохироосон, ******* нь ыг *******ын “үхэр хулгайлсан” гэх хэргийг хүлээлгэж, тайлбар мэдүүлэг авах зорилгоор ыг цахилгаан бороохойгоор цохиулах, цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүү, шүүлт тулгасан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдсон байхад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих асуудлыг нотлоогүй гэж үзэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Иймд *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгт цугласан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 1*******-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Лхамсүрэн дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж, нотлох баримтыг шалгах, үнэлэх талаарх хуульд заасан шаардлагыг ханган, хэргийн үйл баримтыг тогтоосны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.2, 31******* дүгээр зүйлийн 31*******.1.1, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 1*******-ний өдрийн 13 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******т авсан батлан даалтад өгөх, шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД Б.СҮХГОМБО
О.БААТАРСҮХ