Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         06              11                                          2019/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч  Б.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ганбаатар  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.овгийн Б.М-т холбогдох эрүүгийн 1834009260008 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Хөвсгөл аймагт 1995 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторыноператорч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5, аав, ээж, ах, эгч нарын хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Дэнж 20-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай Орхон аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор, 2002 оны Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 95032516 дугаарын регистртэй, Б.овгийн Б.М

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч  Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Toyotaestima”маркийн 1167 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Баттулгын эрүүл мэндэд хүндэвтэр, Р.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.М:

...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Дрангоноос Өмнөговь аймгийн Цогццэций сум руу ажил хийхээр Ч.Ганбаатар ахын машинд суугаад явсан. Тэгээд Төв аймгийн нутаг дэвсгэр Өндөр дов өнгөрч явж  байгаад жолооч ах ядраад байна ахын дүү жаахан машин барьчхаач гээд гуйхлаар нь би машиныг нь барьсан. Намайг жолоо барьж чадах уу гэхлээр нь би чадна гэж хэлсэн. Тэгээд би машин барьж явж байгаад осол гарсан...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ганбаатар:

...Би Сүлжмэлийн үйлдвэрийн урдаас 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өмнөговь аймгийн Цогц-Цэций сум руу явах гээд хүн авах гэж байсан. Тэгээд 4 залуу миний машинд суусан. Тэгээд 5 уулаа болж байгаад Улаанбаатар хотоос гарсан. Төв аймгийн нутагт явж байхад миний нойр хүрээд байсан. Өмнөх өдөр нь би нойргүй хоносон байсан. Би хажуу талд сууж явсан залуугаас машин бариад өгөхийг гуйхад дууграагүй. Тэр залуу дэлгүүр дээр зогсоход архи авсан байсан юм байна лээ. Би архи авсан гэдгийг нь мэдээгүй байсан. Тэгсэн  Б.М ахаа би асуудалгүй унаад явчихъя, би ах дээрээ очиж ковш машин барих гэж байгаа гэж хэлсэн. Би барьж чадах юм уу гэхэд чадна гэсэн. Тэгээд би нэг мэдсэн унтаад өгсөн. Нэг мэдсэн тас түс болоод машин онхолдсон. Тэгээд би буугаад хүмүүсээ бүртгэсэн.  Б.М машин тойроод гүйгээд байсан. Тэгээд хүмүүсээ бүртгэсэн чинь Р.Мөнхбаатар амнаас нь цус гарсан хэвтэж байсан. Тэгээд би хиймэл амьсгаа хийж өгөөд амьсгаа авахуулсан. Тэгээд бас замын хүмүүс тусалсан. Тэгээд  Б.М яах уу ахаа гээд байхаар нь би яах юу байх вэ эмнэлэг дууд гэж хэлсэн. Тэгээд нэг машин ирэхээр нь суулгаж өгөөд түргэн тусламж дуудаад ир гээд явуулсан боловч буцаж ирээгүй. Тэгээд цагдаа ирээд муу байгаа хүнээ эмнэлэг аваад явсан. Тэгээд би тухайн өдөр Р.Мөнхбаатарыг эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн Б.Баттулгыг эмнэлэгт хэвтүүлсэн. Би  гэмтэл авсан хүмүүсээ эргэж тойрч байсан. Хүнд байгаа хүн болон нөгөө хоёр хүнээ ч гэсэн эмнэлэгт хэвтүүлээд, эмчилгээний зардлыг нь би өөрөөсөө гаргасан. Миний эрүүл мэндэд ч гэсэн хохирол учирсан боловч одоо эрүүл мэнд талаас гомдол санал байхгүй байна. Би машинаа Октъябр гэдэг хүний нэр дээр банкнаас зээл аваад авсан, миний эзэмшлийн машин биш, банканд гэрчилгээ нь байдаг. Би өнөөдрийг хүртэл банканд зээлээ төлөөд явж байгаа. Би даатгалаас мөнгөө гаргах гэсэн боловч манай даатгалд хамаарахгүй гэж надад даатгалаас мөнгө олдохгүй байгаа. Би одоо машины хохирлоо  Б.Моор төлүүлмээр байна. Намайг иргэний хариуцагчаар татсан асуудал дээр хэлэх зүйл байхгүй. Би тухайн машиныг эзэмшиж байсан тул гомдолгүй. Би Р.Мөнхбаатарт 260.000төгрөг төлсөн. Мөн томографид харуулсан зардлыг нь би өгсөн. Хүмүүсийн бие муу байхад  Б.М олдохгүй нэлээд сандраасан. Б.Баттулгад 675.000төгрөг төлсөн... гэж тус тус мэдүүлжээ

 

Эрүүгийн 1834009260008 дугаартай хэрэгт хохирогч Б.Баттулгын /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Р.Мөнхбаатарын /хх-ийн 24-26 дугаар хуудас/,иргэний нэхэмжлэгч,хохирогчН.Ганзоригийн /хх-ийн  31, 39,142-143 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ганбаатарын /хх-ийн 33-36, 38 дугаар хуудас/, гэрч Б.Баттулгын /хх-ийн 37 дугаар хуудас/, гэрч Ц.Цэдэвсүрэнгийн /хх-ийн 40 дүгээр хуудас/, яллагдагч  Б.Мын /хх-ийн 81-83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 733 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 734 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 732 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 737 дугаартай дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09/43 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56-58 дугаар хуудас/,гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 дугаар хуудас/,замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14-15 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримт /хх-ийн 27-30 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 1167 СЭА улсын дугаартай ЕSTIMA маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн зураг /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 145-149 дүгээр хуудас/, шүүгдэгч  Б.М-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 70-75, 84-87, 94-95 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч  Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Toyotaestima”маркийн 1167 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Баттулгын эрүүл мэндэд хүндэвтэр, Р.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Баттулгын ...Драгон төв дээрээс 1167 СЭА улсын дугаартай цагаан өнгийн тоёота эстима маркийн тээврийн хэрэгсэлд суусан... ...14-15 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Би машины дунд голын суудал дээр сууж явсан. Хамгийн арын суудал дээр найз Ганзориг хэвтээд явсан. Жолоочийн урд суудал дээр Мөнхбаатар гэх залуу сууж явсан. Миний хажуу талд нэг залуу сууж явсан. Тэгээд замдаа би суудлаа арагш хэвтүүлээд унтаад явж байсан. Тэгтэл гэнэт маш огцом 2 удаа шарвалт хийх шиг болоод 2-3 удаа машин хөрвөөсөн. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу руу машин онхолдсон байсан... ...урд сууж явж байсан залуу машины гадаа шидэгдсэн байсан. Тэгээд жолооч Ганбаатар гэх залуу эмнэлэг дуудаач гээд байсан. Осол болсны дараа хамт явж байсан нэг залуу байхгүй байсан. Жолооч Ганбаатар гэх залуу хамт явж байсан залуухан залууг миний машиныг жолоодож явсан гээд байсан. Тэр залууг эмнэлэг цагдаа дуудна гээд явсан гэж байсан... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

хохирогч Р.Мөнхбаатарын ...Драгон тээврийн газраас хөлсний цагаан өнгийн машинд 50.000 төгрөгөөр тохирон суусан. Тэгээд цааш Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу 16 цагийн үед байх хөдөлсөн. Надтай нийт 4 зорчигч 1 жолооч явсан... ...Ганбаатар гэх хүн эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн... /хх-ийн 24-26 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч,хохирогч Н.Ганзоригийн ...Төв аймгийн Баянцагаан сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн асфальтан зам дээр сууж явсан машин маань замын хажуу руу онхолдсон. Онхолдох үед би юу ч мэдээгүй намайг манай найз Баттулга чи гайгүй юу гэж сэрээсэн. Тэгтэл машин замын хажуу руу гараад онхолдсон байсан... ...осол болсны дараа хүмүүсийн яриагаар хамт явсан зорчигч залуухан 20 гаран насны банди осол болох үед жолоо барьсан гэж байсан. Тэр банди осол болсны дараа одоо яах вэ гээд машин тойроод гүйгээд байсан. Тэр зам руу гараад машинд гар өргөөд байсан. Би бодохдоо эмнэлэг цагдаад мэдэгдэхээр явж байна гэж бодсон... /хх-ийн  31, 39 дүгээр хуудас/,

...Анх хотоос гарахдаа машины эзэн жолооч Ч.Ганбаатар гэх хүн машинаа жолоодож байсан. Замдаа жолоо шилжүүлсэн гээд байгааг нь би хараагүй осол болох үед хэн жолоодож явсныг би мэдэхгүй байна. Осол болсны дараа хүмүүсийн яриагаар хамт явсан зорчигч залуухан 20 гаран насны банди осол болох оүед жолоо барьсан гэж байсан. Тэр банди осол болсны дараа одоо яах вэ гээд машин тойроод гүйгээд байсан... /хх-ийн 142-143 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ганбаатарын ...Би төрийн банкинд машиныхаа зээлийг графикийнхаа дагуу төлж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ төрийн банкны нэр дээр бүртгэлтэй байгаа болохоос биш миний өөрийн тээврийн хэрэгсэл байгаа юм... /хх-ийн 33-36 дугаар хуудас/,

...Төв аймгийн Сэргэлэн сумын шинэ нисэх онгоцны буудлын урд талын давааг дөнгөж даваад 23-24 орчим насны зорчигч залууд “ах нь ядраад байна” гэхэд тэр залуу би Өмнөговь аймаг хүртэл машиныг чинь бариад явчихъя гэсэн. Тэгээд би тэр залууд жолоогоо шилжүүлээд өөрөө машины арын суудал дээр суугаад унтаад явж байтал гэнэт машин хүчтэй доргилт өгч 3-4 удаа машин бүтэн хөрвөөсөн. Надад маш сайн мэдрэгдсэн. Тэгээд л өнхрөөд тогтохоор нь машинаасаа мөлхөөд гартал машины зүүн талаар хажуулдаад харчихсан засмал замын хажуу руу онхолдсон байсан. Тэгээд хамт сууж явсан нэг зорчигч машин дотроо ухаангүй байсан. Машинаас бусад зорчигч нарын хамтаар гарахад амнаас нь цус гарч байсан. Тэгээд би сандраад нөгөө жолоо барьж байсан залууг эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Тэгээд нөгөө залуу сүлжээтэй газар явахаар нь замын машинд суугаад Улаанбаатар хотын чиглэлд буцаад явсан. Тэгээд нилээд удаж байгаад цагдаа, эмнэлэг ирсэн. Нөгөө жолоо барьсан залуу эргэж ирээгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч Б.Баттулгын ...14-15 цагийн үед Улаанбаатар хотоос хөдөлсөн. Би машины дунд голын суудал дээр сууж явсан. Хамгийн арын суудал дээр найз Ганзориг хэвтээд явсан. Жолоочийн урд суудал дээр Мөнхбаатар гэх залуу сууж явсан. Миний хажуу талд нэг залуу сууж явсан. Тэгээд замдаа би суудлаа арагш хэвтүүлээд унтаад явж байсан. Тэгтэл гэнэт машин огцом 2 удаа шарвалт хийх шиг болоод 2-3 удаа машин хөрвөөсөн. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу руу машин онхолдсон байсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,

гэрч Ц.Цэдэвсүрэнгийн ...надад  М уг хэргийн талаар огт хэлээгүй. Хотод байгаагаа ч хэлээгүй. 10 гаран хоногийн өмнө шиг санаж байна. эгч Болормаагийнд хотод ирсэн байна л гэж ярьж байсан. Насанд хүрсэн хүн учраас тэр болгон араас нь хүүе хаая гэж боломжгүй байсан юм. Өмнө нь ямар нэг хэрэг төвөгт холбогдож байгаагүй болохоор санаа зовоод байдаггүй юм... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

яллагдагч  Б.Мын...Би Өмнөговь аймаг Цогц-Цэций сум орж ажил хийхээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Драгон төвийн дэргэдэх тээврийн товчоон дээрээс хувийн цагаан өнгийн Эстима маркийн 1167 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 50.000 төгрөг унааны зардалд өгч суусан. Тэгээд машин ойролцоогоор 14-15 цагийн алдад Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу хөдөлсөн... ...жолооч Ганбаатар унтаж байсан. Би ч машиныг нь бариад цааш засмал замаар явж байтал голын хайрцагны ойролцоо байсан. Ундааны л сав өнхөрч тоормосны пидал доогуур явж ороод тоормос гацаасан. Би сандарч тонгойгоод ундааны савыг авах гэтэл машин эсрэг урсгал руу орчихсон. Тэгэхээр нь буцаагаад өөрийнхөө явж байсан эгнээ рүү жолоогоо дартал машин тогтохгүй замын хажуу руу онхолдчихсон. Тэгээд машинаас буугаад жолооч Ганбаатар ах намайг эмнэлэг цагдаа дууд гэхээр нь би засмал зам руу ороод эмнэлэг цагдаа дуудах гээд замаа дагаад айл хайгаад явж байтал олдоогүй. Тэгээд сүүлдээ даараад айгаад Улаанбаатар хот руу явчихсан... /хх-ийн 81-83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 733 дугаартай ...Н.Ганзоригийн биед баруун зүүн бугалганд цус хуралт, дух, хөмсөг, хамар, баруун бугалага, зүүн ташаа, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан талаарх... дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 734 дугаартай ...Ч.Ганбаатарын биед баруун бугалага, баруун шилбэнд зулгаралт, нуруу, баруун хөлийн эрхий хуруунд цус хуралт бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 732 дугаартай ...Б.Баттулгын биед Th3, Th4-р нугаламын шахагдсан хугарал, зулайд шарх, баруун зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 737 дугаартай ...Р.Мөнхбаатарын биед гавал ясанд баруун чамархай яс бага далавч суурь дамжин зүүн тал руу диагональдаж бага далавч дайрч жижиг ясны сэлтэрхий үүсгэсэн нийлмэл хугарал, зүүн чамархай, духны зүүн хэсгийн тархины эдэд няцрал, цус хуралт, тархи доргилт, эрүү яс, зүүн хацар яс, зүүн нүдний ухархай яс, зүүн гайморийн хөндийн хананд хугарал, суурь, гаймор, этмойд хөндийнүүдэд болон ховдолд цус, цээжний зүүн талд 5, 6 дугаар хавирганд хугарал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн сарвуунд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан талаарх... дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 116 дугаартай ...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Toyota Estima” маркийн 1167 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч  Б.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 09/43 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 56-58 дугаар хуудас/,гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-13 дугаар хуудас/, замын цагдаагийн газар, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 14-15 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирлын баримт /хх-ийн 27-30 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 1167 СЭА улсын дугаартай ЕSTIMA маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн зураг /хх-ийн 61-64 дүгээр хуудас/, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 145-149 дүгээр хуудас/, шүүгдэгч  Б.Мын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 70-75, 84-87, 94-95 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч  Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Toyotaestima”маркийн 11-67 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Баттулгын эрүүл мэндэд хүндэвтэр, Р.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, осол гарсан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, хор уршиг учруулсан үйл баримтыг болгоомжгүй гэмт хэрэг гэж,

мөн осол хэрэг болсон газраас зугатааж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр байж түүнийг хүсч үйлдсэнийг санатай гэмт хэрэг гэж тус тус үзсэн ба дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсонбайна гэж үзлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч  Б.М болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч  Б.М-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч  Б.М-ын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Баттулгын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Р.Мөнхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Н.Ганзоригийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч  Б.М-с эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал гэж хохирогч Р.Мөнхбаатар 1.261.000 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, хохирогч Б.Баттулга 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Харин хохирогч Н.Ганзориг нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно.

 

Үүнээс хохирогч Р.Мөнхбаатарт шүүгдэгч  Б.М 1.000.000 /нэг сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэх Ч.Ганбаатар 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, нийт 1.261.000 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг, хохирогч Б.Баттулгад иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэх Ч.Ганбаатар 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус төлсөн ба энэ талаар хэрэгт авагдсан хохирогч Р.Мөнхбаатар, Б.Баттулга нарын мэдүүлгүүд болон мөнгөн шилжүүлгийн баримтаар,

мөн хохирогч Н.Ганзоригнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Н.Ганзоригийг хохирогч тогтоож байцаалт авсан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд Ч.Ганзоригийг “Toyotaestima”маркийн 11-67 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч гэж үзэн иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон байна.

 

Гэтэл иргэн С.Октябрь, Н.Оюунтуяа нар Төрийн банктай 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2018/141 дугаартай зээлийн гэрээгээр 20.500.000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгийг зээлж, уг “Toyotaestima”маркийн 11-67 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 2018/141 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Төрийн банкны эзэмшилд шилжүүлсэн байна.

Төрийн банк 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 19/04 дугаартай албан бичгээр ...11-67 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр дээр зээлийн барьцаанд бүртгэлтэй байдаг. Уг тээврийн хэрэгсэл барьцаалсан зээл графикийн дагуу хэвийн төлөгдөж байгаа мөн зээлдэгчтэй иргэний гэрээ байгуулсан тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй... гэсэн хариу хүргүүлсэн ба тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар Төрийн банктай зээлийн гэрээ байгуулсан С.Октъябрийг тогтоохоор байна.

Гэвч Ч.Ганбаатар уг зээлийн гэрээг С.Октябрь байгуулсан боловч 20.500.000 /хорин сая таван зуун мянга/ төгрөгийг би авч тухайн тээврийн хэрэгслийг би эзэмшиж байгаа тул иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосныг хүлээн зөвшөөрч байна, хохирогч нарт учирсан хохирлын зохих хувийг төлсөн болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Мөн иргэний нэхэмжлэгч, хариуцагч гэх Ч.Ганбаатар нь хохирогч Р.Мөнхбаатарт төлсөн 260.000 /хоёр зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Б.Баттулгад төлсөн 675.000 /зургаан зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус шүүгдэгч  Б.М-с нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Ийм учраас шүүх иргэний нэхэмжлэгч, хариуцагч Ч.Ганбаатарыг “Toyotaestima”маркийн 11-67 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлтэй холбоотой хохирлын баримтаа, мөн тээврийн хэрэгслийн эзэмшилтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч  Б.М-ыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Р.Мөнхбаатар, Б.Баттулга, Н.Ганзориг нарт төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Б.М-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж,

харин санаатай гэмт хэрэгт нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг доод хэмжээгээр нь оногдуулах боломжтой гэж тус тус дүгнэлээ.

 

Шүүх гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыгтус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч  Б.М-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хасаж, тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч  Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Р.Мөнхбаатар, Б.Баттулга, Н.Ганзориг нарт төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч гэх Ч.Ганбаатарт тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйгтус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10.,36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овгийн Б.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролучирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хэргийн газрыг зориуд орхиж, зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.овгийн Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Б.М-т 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын  арга хэмжээг,

мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу хэд хэдэн гэмт хэргийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтланшүүгдэгч Б.овгийн Б.М-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн шүүхээс 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.овгийн Б.М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг оногдуулахгүйгээгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

9. Шүүгдэгч  Б.М нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Р.Мөнхбаатар, Б.Баттулга, Н.Ганзориг нарт төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч гэх Ч.Ганбаатарт тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйгтус тус дурдсугай.

 

10. Иргэний нэхэмжлэгч Ч.Ганбаатар нь тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой 13.000.000 төгрөгийн баримтаа, мөн тээврийн хэрэгслийн эзэмшилтэй холбоотой баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.овгийн Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.овгийн Б.М-д авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ш.ГАНДАНСҮРЭН