Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Золбоо

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг

Шүүгдэгч Д.Г, Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, Д.М нарт холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Д.Г 

Д.М 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг, Мааньзавын 30-02 тоотод  байрлах дугуй засварын газарт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч М.Мын зүүн шуу, зүүн тохой, нуруу хэсэгт дугуй задлагч төмрөөр цохисоны улмаас зүүн шуу ясны хугарал гэмтэл үүсгэн, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

 

ШүүгдэгчД.М нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг, Мааньзавын 30-02 тоотод байрлах дугуй засварын газарт 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.Гын баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн багалга, зүүн тохой, баруун далан тус газарт дугуй задлагч төмрөөр цохиж, баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд далан тус газарт дугуй задлагч төмрөөр цохиж, баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн бугалга, зүүн тохойны цус хуралт, баруун далны зулгаралт үүсгэн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр би Гын дугуй засварын газарт өөрийн гагнуурын аппаратны утсыг авах гээд очсон. Бид хоёр өмнөх жилд дугуй засвар дээр хамтарч ажиллаж байсан. 2018 оны 08 дугаар сард манай дугуй засварын газраас тоног төхөөрөмжөө аваад явахдаа миний гагнуурын аппаратны утсыг аваад явчихсан юм. Би өөрийнх нь гагнуурын аппаратны утсыг аваачиж өгөөд, өөрийнхөө гагнуурын аппаратны утсыг авах гээд очсон. Д.Г өгөхгүй байсан. “Чиний гагнуурын утас биш, миний гагнуурын утас өг манай найз надад бэлэглэсэн” гэж хэлээд байсан. Тэгээд бид хоёр тэрнээс болж маргалдсан. Г намайг дугуй засварын лапатик төмрөөр зүүн гарны шуу, нуруу, дал руу цохьсон. Тэгээд би дугуй засварын лапатик төмрийг нь булааж авсан. 2-3 удаа дугуй засварын лапатик төмрийг булааж авч байсан. Сүүлдээ бид хоёр харилцан зодолдсон. Гадаа гарч хүртэл зодолдсон. 20-30 минутын дараа хоёулаа болъё гэж болиод 2 тийш салж явсан. Би дугуй засах санаатай гэрт ирсэн чинь гар даагдахгүй байсан. Тэгээд би эмнэлгээр явж өөрийгөө үзүүлсэн. Үдээс хойш нь 14 цагийн үед гарынхаа зургийг авахуулахад 1 шууны 1 яс хугарсан онош гарсан. Би өөрөө биеийн хүчний ажил хийдэг. Эмнэлэг миний гарны ясыг 3 сарын дараа эдгэрнэ гэж хэлсэн. Би Гос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 3 сарын мөнгө нэхэмжилж байна. Мөн эмчилгээний мөнгө 50,000 төгрөг гарсан. Тэрийг хамт нэхэмжилж байна. Нийт 1,010,911 төгрөг нэхэмжилж байна. 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг. Эмчилгээний мөнгөө мөн нэхэмжилж байна. Үлдэх нэхэмжлэлээсээ татгалзаж байна...гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр М манай дугуй засварын газарт өөрийн гагнуурын аппаратны утсыг авах гээд ирсэн нь үнэн. Бид нар хамтарч ажиллаж байхдаа гражид нь төмөр тавцантай ширээ үлдээсэн. Тэрийгээ дутуу яриад байх шиг байна. 1992 оноос хойш найзалсан найзууд, он жавууд юм. Би тусдаа гарахдаа ширээгээ Д.Мын гражид үлдээж нүүсэн юм. Тэрнээс болж маргаан үүссэн. “Гагнуурын утсаа авч болно”, “Миний ширээг өгчих гэж хэлсэн. Миний ширээ тэр гагнуурын утастай харьцуулахааргүй ширээ байсан. 3 метрийн урттай, 2 давхар, төмөр тавцантай ширээ байсан. Алга болсон гээд байсан. Миний ширээг өгч байж, утсаа ав гэж би хэлсэн. Тэгээд хэрүүл үүссэн. Багтай ирээд утсаа хуу татаад, гагнуурын аппарат эвдээд байсан. Тэгээд уурлаад хоёулаа бие, биенээ түлхэлцээд эхэлсэн. Ширээнээс болж бид муудалцсан. Дараа нь бид хоёр уулзалдсан. 2 удаа уучлалт гуйсан. Миний ширээг ямар ч үнэгүй гээд байсан. Төмөр 1 метр нь 7500 төгрөгийн үнэтэй. “Чиний ширээ 100 төгрөг”, “Одоо авах уу” гэж намайг доромжилсон. Гагнуур хийж байхад утсаа авна гээд гагнуурын утсыг тас татсан. Тэгээд зодолдож эхэлсэн. Миний хувьд нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй. Миний ширээг өгөөрэй   ...гэсэн мэдүүлэг,

 

 

Гэрч Э.Оий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугуй засвар дээрээ Г ахтай байж байтал ... баруун гараараа цохьсон тэгтэл тэр ах Г ахын хоолойг нь Г ах дугуй задлагчаар баруун гаран дундуур нь цохьсон яг хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй. ... тэр ах эргүүлээд Г ахыг боогоод дугуй задлагчаар гар дал мөр хэсэг рүү нь цохиод байсан. Яг хэдэн удаа цохьсон талаар би сайн мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 57 дугаар хуудас /

 

Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гтой гэр бүл болсноос хойш архи дарс ууж ямар нэг хэл ам үүсгээд хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Манай нөхөр Г нь юманд их хүлээцтэй ханддаг. Хүнтэй бол арга эвийг олоод харьцчихдаг юм. Хүнд тусархуу зантай хүний төлөө л явдаг хүн... гэсэн мэдүүлэг / хх-ийн 58 дугаар хуудас /

 

Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Д.М нь хар багаасаа манайд байдаг байсан. Манайд сууж байх хугацаандаа ерөнхий боловсролын сургуулийг төгссөн хүн байгаа юм. М нь их төлөв даруу их буяны л ажил хийдэг, чулуу цохьдог хүн байгаа юм. Одоогийн байдлаар граш түрээсээр ажиллуулдаг юм. Зүгээр байна гэж байдаггүй хүн. Хүнд юм хийж өгвөл санаанд нь хүртэл хийж өгдөг хүн ...гэсэн мэдүүлэг

 

  Шинжээчийн .... дугаартай дүгнэлтэнд: “ Д.Гын биед баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн бугалга, зүүн тохойны цус хуралт, баруун далны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна.  ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ..." гэжээ. /хх-ийн 7-14 дүгээр хуудас/

 

Шинжээчийн ...дугаартай дүгнэлтэнд: Д.Мын биед зүүн шуу ясны хугарал, зүүн тохойн шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  ... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... гэжээ. хх-ийн 17-21 дүгээр хуудас/

 

           Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас / хх-32-34 / болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 30-02 тоотод байрлах дугуй засварын газартаа “гагнуурын утас нэхлээ” гэсэн шалтгаанаар Д.Мтай маргалдан түүний  зүүн шуу, зүүн тохой, нуруу хэсэгт дугуй задлагч төмрөөр цохьсоны улмаас зүүн шуу ясны хугарал гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

 

 Шүүгдэгч Д.М нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 30-02 тоотод  байрлах Д.Гын дугуй засварын газарт “гагнуурын утас өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг зодож  баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн багалга, зүүн тохой, баруун далан тус газарт дугуй задлагч төмрөөр цохиж, баруун бугалга, баруун шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн бугалга, зүүн тохойны цус хуралт, баруун далны зулгаралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Д.Мын шүүхийн хээлэлцүүлэгт өгсөн: ... дугуй задлагч баруун гартаа бариад миний зүүн гарын шуу , тохой мөр, ар дал хэсэгрүү олон удаа удаа цохьсон. ... гагнуурын аппратын утсыг салгах гээд тонгойж байхад дахиад миний нуруу хэсэгрүү дугуй задлагчаараа 2-3 удаа цохьсон. би босоод Гыг барьж аваад дугуй засварын байр луу нь ороод хоолойг нь 2 гараараа 2-3 удаа боосон юм. Дугуй задлагчийг нь булааж автал  ... дугуй задлагчаар нь тохой мөр хэсэг рүү нь ойролцоогоор 4-5 удаа цохьсон...гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн. “...Мын зүүн гаран дундуур нь дугуй задлагчийг баруун гартаа барьж байгаад 4-5 удаа цохьсон нь үнэн. ... М миний зүүн болон баруун гарлуу баруун гартаа дугуй задлагч барьж байгаад 5-6 удаа цохьсон. Мөн миний хоолойг гараараа 1 удаа боож унагаасан, гадаа бас 1 удаа боож унагаасан...гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дугуй засвар дээрээ Г ахтай байж байтал нэг ах ирээд гагнуурын утас авах гээд  Г ахтай муудалцсан. ...Тэр ах чи муу чаддаг юм бол цохилдоо гэсэн...Г ах баруун гараараа цохьсон тэгтэл тэр ах Г ахын хоолойг нь боосон Г ах дугуй задлагчаар баруун гаран дундуур нь цохьсон яг хэдэн удаа цохьсон талаар сайн мэдэхгүй. ... тэр ах эргүүлээд Г ахыг боогоод дугуй задлагчаар гар дал мөр хэсэг рүү нь цохиод байсан.”гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0222 , 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/0227 дугаартай дүгнэлтүүд  болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар  тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Д.Г, Д.М нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Боржгон овогт Дашдуламын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар, шүүгдэгч Д.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г нь эрхэлсэн тодорхой ажилтай, мөн шүүгдэгч нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг/, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Мт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хохирогч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “миний бие нь биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг яс бүрэн эдгэртэл 90 ба түүнээс дээш хоног шаардлагатайг эмч нар зөвлөсөн. Иймд Гд зодуулсны улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхойгүй хугацаагаар алдсан тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320000 төгрөгийг 90 хоногоор тооцож 960000 төгрөг, мөн хэрэглэсэн эмийн үнэ нэхэмжилж байна, анх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна”  гэсэн мэдүүлгийг шүүгдэгч Д.Г хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Д.Гос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 960000 төгрөг, эмийн үнэ 56911 төгрөг нийт 1016911 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрч Б.Т, Д.С нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын зан ааш болон ажил хөдөлмөрт шургуу хөдөлмөрч  болохыг  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 32-34-р тал/ нь шүүгдэгч нарыг урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй болохыг  нотлосон баримтууд гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Г, Д.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

 

Шүүгдэгч Д.Г, Д.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1. Шүүгдэгч Б.овогт Д.ын Гмыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг, Бат овогт Д.ы М.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г. 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.М.ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г., Д.М.нарт оногдуулсан  торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г., Д.М.нар нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г.ос 1016911 төгрөг гаргуулан хохирогч Д.М.т олгож, нэхэмжлэлээс 2040000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Шүүгдэгч Д.Г., Д.М.нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г., Д.М.нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН