Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019         06              04                                          2019/ШЦТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Ц,

хохирогч Н.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.овгийн Ц.Ц холбогдох эрүүгийн 1934003280201 дугаартай хэргийг 2019оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.   

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2000оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 4 дүгээр баг, А-5-3 тоотодоршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 00311311дугаарын регистртэй, Б.овгийн Ц.Ц

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Н.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсангэмт хэрэгт холбогджээ.    

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Чинбат:

...2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Ц-ын аав, манай аав хоёр цуг архи ууж байгаад манай аавыг гэрээсээ хөөсөн байсан. Тэгээд манай аав гэртээ ирчхээд гараад явсан байсан. Тэгээд би араас нь гарсан чинь аав Ц.Ц-ын гэрийн гадаа байсан. Тэгээд би очоод аавтайгаа уулзуулчхаач гэсэн чинь уулзуулахгүй гээд хөөгөөд байсан. Тэгээд Ц.Ц миний хамар руу 2 удаа цохисон. Мөн намайг өвдөглөсөн. Би эмчилгээтэй холбоотой хохирлоо авсан. Одоо би ажилгүй байсан цалин болох 600.000 төгрөгийг нэхэмжилж байна... гэж тус тус мэдүүлжээ

 

Эрүүгийн 1934003280201дугаартай хэрэгт хохирогч Н.Чинбатын /хх-ийн 7 дугаар хуудас/, гэрч Ц.Ц-ын /хх-ийн 8-9 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Ц-ын /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай дүгнэлт,толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 11-13 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 284 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/болон хохирогч Н.Чинбатын Төв аймгийн Зуунмод сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,хохирогч Н.Чинбатын хохирлын баримтууд /хх-ийн 31-35 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25-30 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Н.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Н.Чинбатын...Цэрэндагвын хүүхэд болох нэрийг нь мэдэхгүй залуу намайг санамсаргүй байж байхад миний нүүр рүү гараараа 3 удаа цохисон. Миний хамраас цус гарсан. Тэгтэл намайг хашаа руу шахаж байгаад дахин миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Би тэгээд хамраас цус гараад байхаар нь тонгойгоод цусаа арчиж байтал нөгөө хүүхэд дахин миний нүүр рүү өвдөглөсөн ийм асуудал болсон... /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч Ц.Ц-ын...Чинбат надаас хэдэн насаар ах юм болохоор над руу ирж толгойгоороо духаа наалдуулаад хоёулаа гарч үзчих үү гээд байсан Тэгээд намайг заамдаж аваад хашаан дотор шахаж яваад байсан. Би гараа тавиад аавыгаа аваад явчих гэсэн чинь Чинбат гараа тавихгүй миний хоолойг боогоод зогсоод байхаар нь гэнэт миний уур хүрээд гэртээ байж хүнд дээрэлхүүлнэ гэж юу байдаг юм гэж бодоод гараараа Чинбатын нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Чинбат тонгойгоод суучихсан. Хамраас нь цус гарсан. Тэгээд ч болихгүй надтай зууралдаад байсан. Тэгээд хэсэг зууралдаж байгаад Чинбат аавыгаа аваад гэр рүүгээ явсан... /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

яллагдагч Ц.Ц-ын...би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн орой болсон асуудлын талаар урьд өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаартай ...Н.Чинбатын биед хамар ясны хугарал, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хоёр нүд, хамарт хавдар бүхий хөнгөн хохирол учирсан талаарх... дүгнэлт,толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээ /хх-ийн 11-13 дугаар хуудас/

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 284 дугаартай ...Ц.Ц-ын биед хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/ болон хохирогч Н.Чинбатын Төв аймгийн Зуунмод сумын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,хохирогч Н.Чинбатын хохирлын баримтууд /хх-ийн 31-35 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25-30 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутагт Н.Чинбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Ц.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Чинбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Түүнчлэн хохирогч Н.Чинбат нь мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 182.442 /нэг зуун наян хоёр мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийн баримт хэрэгт гаргаж өгсөн ба мөн ажилгүй байсан хугацааны цалин 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг тус тус нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Ц нь шүүхийн шатанд хохирогч Н.Чинбатын эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардал болох 229.842 /хоёр зуун хорин есөн мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг 5723004543 дугаарын дансанд 2019 оны 06 дугаар сарын 04-ний 09 цаг 55 минут 15 секундад шилжүүлсэн талаарх “ХААН” банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Н.Чинбатын ажилгүй байсан хугацааны цалин 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар энэ талаарх баримт дутуу, хангалтгүй, цалин авдаг байсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Ц-т хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.Цтторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,

36.7., 36.8.,36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тусудирдлага болгон                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.овгийн Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.овгийн Ц.Ц-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.овгийн Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.овгийн Ц.Ц-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б.овгийн Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.  

 

6. Хохирогч Н.Чинбат нь ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.овгийн Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.овгийн Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН