Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

           Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Г.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Тт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Г.Т 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маргад” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа хохирогч С.Мий эзэмшлийн 839000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” маркийн гар утсыг хулгайлан түүнд бага хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: “...Гэм буруутай үйлдэлээ ойлгож, гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хохирогчийг ойрын хугацаанд хохиролгүй болгоно ....” гэсэн мэдүүлэг

 

           Хохирогч С.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 14-нд ажлын хамт олонтойгоо 2 цагийн орчим Виктория нэртэй баар луу орсон. Тэндээ очоод 2, 3 шил архи ууцгаасан. Тэгээд Т гэх манай найз “2 охин байна, хоёулаа хамт явах уу гэж асуусан. Тэгээд бид хоёр ажлынхаа хүмүүсийг явуулж өгчихөөд 01 цаг өнгөрч байхад нөгөө эмэгтэйтэй уулзаад Маргад зочид буудал руу явсан. Буудалд очоод 2 давхарт нэг өрөөнд орцгоосон. Тэгээд бид нар караокеноос 8 шил пиво аваад өрөө рүү орцгоосон. Тэгээд бид 4 тэр пивоноосоо ууж байгаад амарцгаасан. Тэгээд 9 цаг өнгөрөөгөөд сэрэхэд нөгөө 2 эмэгтэй яваад өгчихсөн. Мөн миний гар утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр хуудас/

           Гэрч О.Аий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 14-ны 23 цагийн орчим найз болох Нтэй хамт Виктори гэх нэртэй бааранд орсон. Тэгээд Г.Т гэх манай найзын ангийн залуу нь ажлыхантайгаа явж байсан. Тэгээд 01 цагийн орчим Виктори баар хаах дөхсөн. Тэгээд Г.Ттой уулзахад “Би нэг найзтайгаа хамт явж байна, та хоёр хамт явж уух уу” гэж асуусан. Тэгэхээр нь бид Г.Тын найз болох Мөнгөө гэх залуутай хамт дөрвүүлээ 01 цаг 30 минутын орчим “Маргад” зочид буудал руу явсан. Тэгээд Маргад зочид буудал руу очоод гурван давхарт 308 тоот өрөөнд орсон. Өрөөнд ороод бид нар 4 шил пиво ганц ундаатай авсан. Тэр үед Г.Т Маргад зочид буудлын тек дээр утсаа барьцаалаад үлдээсэн. Тэгээд дээшээ өрөөрүүгээ орчихоод Мөнгөө гэх найзынхаа мобайл банкаар тооцоо хийнэ гээд утсыг нь авч явж байсан. Тэгэд буцаад оруулж өгсөн эсэхийг мэдэхгүй байна....” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас /

     Гэрч Б.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 14-ны 23 цагийн орчим найз болох Нандинбилгэтэй хамт Виктори гэх нэртэй бааранд орсон. Тэгээд 01 цагийн орчим Виктори баар хаах дөхсөн. Тэгээд манай найз болох Нандинбилэг Ттой гэх найзтайгаа уулзсан. Тэгээд тэр залуутай уулзахад “Би нэг найзтайгаа хамт явж байна, та хоёр хамт явж уух уу?” гэж асуусан. Тэгэхээр нь бид хоёр Тын найз болох Мөнгөө гэх залуутай хамт дөрвүүлээ 01 цаг 30 минутын орчим “Маргад” зочид буудал руу явсан. Тэгээд Маргад зочид буудал руу очиход Тэр хоёр залуу тооцоо хийцгээсэн. Тэгээд хоёр давхарын шатны хажуу талын өрөөнд орсон Тэгээд өрөөнд ороход Очироо гэх залуутай нь би жоохон хэл яриа таарахгүй маргалдсан. Өрөөнд ороход 8 шил пиво уучихсан байсан. Тэрнээс нь би 1 аягыг л уусан. Тэнд юм ярьж сууж байгаад унтацгаасан. Би Нандинбилэгийг явъя гэж хэлсэн боловч жоохон байж байгаад явъя гээд байсан. Тэгээд 06 цагийн орчим Нандинбилэг намайг сэрээгээд бид хоёр 06 өнгөрч байхад бид хоёр гарсан. Бид хоёрыг гарахад буудлын рессешн нь унтаж байгаад босч өндийгөөд харж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас /

     Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдөр өөрийн ажиллуулдаг лангуун дээр сууж байхад 1 хүн ирээд худалдаж авахыг санал болгоод би 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн иргэний үнэмлэхний мэдээллийг тулгаж харж бичиж авсан. Одоо харахад Гантөмөрийн Т УХ93022214 гэсэн тэмдэглэгээ байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

            Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ6/18- 045 дугаартай хохирлын үнэлгээ, А6 маркийн хар өнгөтэй гар утас 1 ширхэг нь 839000 төгрөг байна.  /хх-ийн 31-32 дугаар хуудас/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 52 дугаар хуудас/зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

           Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Маргад” зочид буудлаар үйлчлүүлэн 208 тоот өрөөнд байрласан байхдаа хохирогч С.Мий эзэмшлийн 839000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг А6” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч С.Мий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 14-нд ...Буудалд очоод 2 давхарт нэг өрөөнд орцгоосон. Тэгээд бид нар караокеноос 8 шил пиво аваад өрөө рүү орцгоосон. ...9 цаг өнгөрөөгөөд сэрэхэд нөгөө 2 эмэгтэй яваад өгчихсөн. Мөн миний гар утас алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тухайн гар утсыг 2018 оны 12 дугаар сарын 21- ний өдөр өөрийн ажиллуулдаг лангуун дээр сууж байхад 1 хүн ирээд худалдаж авахыг санал болгоод би 400.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн иргэний үнэмлэхний мэдээллийг тулгаж харж бичиж авсан. Одоо харахад Гантөмөрийн Т УХ93022214 гэсэн тэмдэглэгээ байна...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Г.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...2018 оны 12 дугаар сарын 20- ны орой галт тэргээр Улаанбаатар хот руу яваад 2019 оны 12 дугаар сарын 21-ний өглөө очсон. Тэгээд “Монтел” гар утасны худалдааны газар очоод нэг эмэгтэй хүнд тэр гар утсыг 400.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ6/18- 045 дугаартай хохирлын үнэлгээ, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Тт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

           

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Г.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч С.Мд 839000 төгрөгийн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

             Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж,  мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хохирогч Г.Т нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.   

            Шүүгдэгч Г.Т нь урьд ял шийтгэлгүй болох нь эрүүгийн харицлага хүлээлгэсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 52-р тал/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Тыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь   мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д  заасантай нийцэж байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

                   1.Шүүгдэгч Б.овогт Г.ийн Т.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

 

           2.Шүүгдэгч Г.Т.т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг  Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.                         

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1,  3,3  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.т  учруулсан хохирлыг 1 сарын хугацаанд арилгах үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.          

            5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т.оос 839000 төгрөгийг гаргуулж хохирогч С.М.д олгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

           

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АДЪЯАСҮРЭН