Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2016/00475

 

  2016 оны 08 сарын 12 өдөр

          Дугаар 183/ШШ2016/00475

                       Улаанбаатар хот

    Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

     хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “В ” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Ц.О-т холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 307.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 17.500 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 290.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард 145.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 145.000 төгрөг тус тус төлж барагдуулахаар өхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9875 төгрөгийн 4675 төгрөгийг улсын төсвөөс, 4675 төгрөгийг хариуцагч Ц.О  тус тус гаргуулж, нэхэмжлэгч “В ” СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                               ШҮҮГЧ                                        Д.МӨНГӨНТУУЛ