| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0151/Э |
| Дугаар | 158 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 158
2019 0524 2019/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,
шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Г.А-д холбогдох эрүүгийн 1934002270182 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ныөдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэйй, бүрэн бус дунд боловсролтой,жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 2дугаар баг, Баянгийн Уул гэх газароршин суух албан ёсны хаягтай боловч Төв аймаг Зуунмод сум, 6 дугаар баг, 8б-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 432 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 1 хоногийн баривчлах ялаар,
Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,83021871 регистрийн дугаар Х.Овгийн Г.А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.А-нь 2019 оны 01 дүгээр сарын дундуур Төв аймгийн Зуунмод сумын нутагт гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох Б.Долгорсүрэнгийн зүүн гарын ядам хурууны үе рүү хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934002270182 дугаартай хэрэгт хохирогч Б.Долгорсүрэнгийн /хх-ийн 10, 13-14, 15 дугаар хуудас/, гэрч С.Дэлгэрбаярын /хх-ийн 11 дүгээр хуудас/, шинжээч Э.Эрхэмбаярын /хх-ийн 26 дугаар хуудас/, яллагдагч Г.Аын /хх-ийн 29-30, 31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 269 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт /хх-ийн 60-65 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл авсан маягт /хх-ийн 66-67 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай 69-73 дугаар хуудас/, шүүгдэгч Г.А-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-57 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Г.А-нь 2019 оны 01 дүгээр сарын дундуур Төв аймгийн Зуунмод сумын нутагт гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох Б.Долгорсүрэнгийн зүүн гарын ядам хурууны үе рүү хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсанүйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Долгорсүрэнгийн...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байтал манай нөхөр А гаднаас архи үнэртүүлчихсэн 14 цаг 00 цагийн орчим ирсэн. Тэгээд А надад хандан урьд нь намайг байхгүй байхад чи хүмүүстэй нийлж архи уусан байна лээ. “эх хүн мөн үү” намайг байхгүйд чи архи уудаг хэн бэ, янхан минь чамайг ална гээд байхаар нь би гэрээсээ гараад зугтаачихсан. Би зугтааж гүйгээд бэр эгчийнхээ ажил дээр очсон. Тэгээд эгчдээ бүх үнэнээ яриад би харьж чаддаггүй ээ та хамт яваад өгөөч гэж гуйсан. Тэгтэл манай бэр эгч Дэлгэрбаяр цагдаад дуудлага өгөөд бид хоёр цагдаагийн газар ирсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,
...2019 оны 1 дүгээр сарын дундуур байсан өдрийг нь сайн санахгүй байнга. Манай гэрт Энхтайван гэж ах шил 0.75 гр-ийн архитай ирээд тэр архийг нь А тэр хоёр хувааж уугаад дахин нэг шил 0.75 гр-ийн архи аваад тэр архиа хувааж ууж байгаад нөгөө Энхтайван ах нь согтчихсон намайг таксинд суулгаад өгчих гэхээр нь би гэрээс гараад таксинд суулгаж өгчхөөд гэр рүүгээ ирсэн чинь А хашааны үүдэн дээр гартаа хутга барьчихсан зогсож байгаад хаагуур алцганаад ирж байгаа юм гээд намайг тонгорч газар унагаад барьж байсан хутгаараа гэдэс рүү хатгах гээд чичээд байхаар нь би гараараа хаасан чинь А барьж байсан хутгаараа миний зүүн гарын ядам хурууны үе рүү хатгасан. Тэгээд миний гарнаас цус гарсан... ...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд А согтуу гэртээ орж ирээд чи намайг байхгүй үед архи уудаг янхан гичий гэх зэргээр хэлээд байхаар нь би яадаг юм ганц удаа уухад чи дандаа уудаг биз дээ гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. ТэгтэлА над руу будаа агшаагчны дотор талын савыг аваад шидэх гэхээр нь би гэрээс гараад зугтаагаад бэр эгчийнхээ ажид дээр очоод цагдаа дуудсан. Энэ өдөр А намайг зодож цохиогүй... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
...2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А гэртээ согтуу намайг хэл амаар доромжилж өөрийнхөө хувцас хунарыг шатаасан. Тэгээд цагдаад баривчлагдсан. Энэ өдөр намайг зодож цохиогүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бас хүүхдийн хажууд архи уугаад байхаар нь цагдаа дуудаж өгсөн. 2015 оноос хойш намайг хутгаар хатгаснаас өөр зодож цохиогүй. Согтчихоороо намайг хэл амар доромжлоод байдаг юм... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч С.Дэлгэрбаярын ...“Скай” худалдааны төвийн нэг давхарт ажил дээрээ байж байтал гаднаас миний нөхрийн төрсөн дүү болох Долгорсүрэн айчихсан байдалтай гадуураа хувцасгүй орж ирээд надад хандан эгчээ А согтуурхаад намайг ална гээд байна хоёулаа манайд хамт очихгүй бол би айгаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд өөрсдөө цагдаагийн газар очсон... /хх-ийн 11 дүгээр хуудас/,
шинжээч Э.Эрхэмбаярын ...Б.Долгорсүрэнгийн биед зүүн гарын 4 дүгээр хуруун дахь сорви гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна, духанд сорви гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно... ...Б.Долгорсүрэнгийн биед зүүн гарын 4 дүгээр хуруун дахь сорви гэмтэл нь унаж ойчих үед боломжгүй ир хурц, ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... /хх-ийн 26 дугаар хуудас/,
яллагдагч Г.А-ын...би эхнэртээ уурласан. Энэ хоёрын хооронд юун удаан явдаг юм гээд уурласан. Тэгтэл эхнэр надаас зугтаагаад газар унасан. Тэгээд босоод ирэхдээ гар нь цус болчихсон байсан. Тэгээд гэртээ ороод эхнэр гараа 00 цаасаар арчаад унтаад өгсөн. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өглөөгүүр эхнэр бид хоёр муудалцсан юм. Намайг байхгүй байхад эрэгтэй хүнтэй архи уусан байсан. Тэрийг нь хэлсэн чинь чамд хамаагүй гэхээр нь би яахаараа надад хамаагүй байдаг юм 4 хүүхдээ хаяж шөнөжингөө архи уудаг гэж хэрэлдэж маргалдсан. Тэгээд гэрт байж байсан чинь эхнэр хүүхдээ цэцэрлэгээс авна гэж явж ирчхээд намайг унтаж байсан чинь гал хөс ч, түлчихгүй өвчтэй хүн шиг хэвтлээ гээд загнаад байхаар нь би яахав дэ хэвтэж л байна ш дээ гээд маргалдсан. Тэгээд би босож ирээд уурлаад ширээн дээр байсан будаа агшаагчны сав аваад Долгорсүрэн рүү далайсан чинь эхнэр гэрээс гараад зугтаачихсан. Тэгээд би хөдөө яваад өгсөн.... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
...би 4 удаа баривчилгаа авч байсан. 2 удаа согтуугаар мотоцикл жолоодож баривчлагдаж байсан. 1 удаа гэртээ өөрийнхөө хувцаснуудаа шатаачхаад баривчлагдсан. Дараа нь эхнэрийн эгчтэй нь согтуу хэрэлдээд мөн цагдаад баривчлагдаж байсан. Би эхнэрээ зодож байгаагүй... /хх-ийн 31 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаартай ...Б.Долгорсүрэнгийн биед зүүн гарын 4-р хуруу /ядам/, духанд сорви бүхий хөнгөн хохирол учруулсан талаарх... дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/, шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 269 дугаартай ...Б.Долгорсүрэнгийн биед гэмтэл тогтоогдохгүй талаарх... дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 9 дүгээр хуудас/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт /хх-ийн 60-65 дугаар хуудас/, Төв аймгийн Зуунмод сумын “хамтарсан баг”-ийн “хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл авсан маягт /хх-ийн 66-67 дугаар хуудас/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай 69-73 дугаар хуудас/, шүүгдэгч Г.А-ын хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 32-57 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.А-ын 2019 оны 01 дүгээр сарын дундуур Төв аймгийн Зуунмод сумын нутагт гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох Б.Долгорсүрэнгийн зүүн гарын ядам хурууны үе рүү хутгаар хатгаж хөнгөн хохирол учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүний зүүн гарын ядам хурууны үе рүү хутгаар хатгаж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэлнь хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсонбайна.
Иймд шүүгдэгч Г.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Долгорсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Долгорсүрэн нь шүүгдэгч Г.А-аас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хохирогч Б.Долгорсүрэнгийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн ...Г.А-д гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, надгүйгээр шүүх хуралдааныг шийдэж өгнө үү... гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Аыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Г.А-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу улсын яллагчийн санал болгосон, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зөвшөөрсөн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс дээрх ял шийтгэлийг оногдуулахдаа түүний 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 2 хоног буюу арван зургаан цагийг хасаж, эдлэх ялыг дөрвөн зуун наян дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.А-ын2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлцагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8.,36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Овгийн Г.А-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Овгийн Г.А-ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Овгийн Г.А-ын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 /хоёр/ хоног буюу арван зургаан цагийг түүний эдлэх ялд оруулан тооцож, түүний эдлэх ялыг дөрвөн зуун наян дөрвөн цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Овгийн Г.А-д шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Овгийн Г.А-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Овгийн Г.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Долгорсүрэн нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Овгийн Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Овгийн Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН