| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0276/Э |
| Дугаар | 282 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 282
2019 0927 2019/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч Б.Эрхэмбаяр,
шүүгдэгч Ц.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Овгийн Ц.Э-дхолбогдох эрүүгийн 1934006640348 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 09 дүгээр 26-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар 1987 оны 01 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дундболовсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “P-V-A”ХХК-д цахилгаанчин ажилтай мөн хувиараа цахилгааны ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Зуунмод сум, Баянхошуу хөтөл 3 дугаар баг, 10-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 87011172дугаарын регистртэй, Ж овгийн Ц Э
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.Энь 2019 оны 08 дугаар сарын 07-08нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу3 дугаар багийн 10-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Туулыг согтуугаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Энь:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Эрүүгийн 1934006640348 дугаартай хэрэгт хохирогч Б.Туул /хх-ийн 13-14, 15 дугаар хуудас/, гэрч Ш.Амарзаяа /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч Б.Баадай /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Б.Гантулга /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ч.Оюунчимэг /хх-ийн 28 дугаар хуудас/, яллагдагч Ц.Э/хх-ийн 36-37 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 572 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/хх-ийн 19-22 дугаар хуудас/, хохирогч Б.Туулын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54, 60 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Э-нхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45, 48, 51-53, 58-59 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.Энь 2019 оны 08 дугаар сарын 07-08нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн 10-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Туулыг согтуугаар зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Туул ...манай нөхөр Ц.Эбосож ирээд намайг хардаад өөр эр хүсээд байна уу чи, би чамд тэр эрийг чинь олоод өгөх үү гэхээр нь битгий хүн доромжлоод бай чамд дандаа ингэж доромжлуулахгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл над руу хүүхдийн тоглоом шидсэн. Тухайн үед би хүүхдээ хөхүүлээд байж байсан.Э намайг пизда лалар, танайхан намайг огт хүндэлдэггүй. Аав, ээж гэр бүлээр чинь алн агээд намайг гараа раа цохих гээд ирэхээр нь чамд дандаа зодуулна гэж байхгүй шүү гээд цааш түлхчхээд жижиг өрөө рүү ортол араас хутга бариад ална гээд дайрсан. Тэгтэл хамт байсан Ганаа гэх хүн хорьж болиулсан. Тэгээд миний нүүр рүү гараа раа 4-5 удаа, гэрлийн бүрхүүлээр толгой нуруу хэсэг рүү 4-5 удаа зургийн жаазаар толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн цээж хэсэг рүү гараа раа нэг удаа цохисон. Би ухаан алдаад унасан. Нэг мэдсэн чинь хамт ирсэн Ганаа гэх хүн нь намайг сэрээгээд Туулаа зүгээр үү гэж байсан... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
...2019 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө арх ууж ирээд намайг зодож надад гэмтэл учруулсан энэ асуудал дээр нь цагдаад мэдэгдээгүй юм... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч Ш.Амарзаяа ...манай охин Туулаас миний гар утас руу “намайг зодоод байна” гэсэн мессеж ирсэн. Тэгээд нөхөр бид хоёр шууд л Төв аймаг 3 дугаар баг Баянхошуунд байдаг гэрт нь яваад очтол манай охин нүүр толгой нь хөхөрсөн байдалтайЭ намайг урьд шөнө архи ууж ирээд шалтгаангүй толгой тархигүй зодсон гэж хэлсэн... /хх-ийн 23 дугаар хуудас/,
гэрч Б.Баадай ...манай охин Туулаас ээжийнхээ утас руу “намайг зодоод байна” гэсэн мессеж ирсэн. Тэгээд бид шууд л Төв аймаг 3 дугаар баг Баянхошуунд байдаг гэрт нь яваад очтол манай охин нүүр толгой нь хөхөрсөн байдалтайЭ намайг урьд шөнө архи ууж ирээд шалтгаангүй толгой тархигүй зодсон... /хх-ийн 24 дүгээр хуудас/,
гэрч Б.Гантулга ...шөнө дунд цагаа санахгүй байна жижиг өрөөндөө Энхтүшин эхнэртэйгээ хэрэлдээд зодолдоод байх шиг маргалдаад байх шиг чимээ гараад байсан. Тэгээд би зүгээр үү гэтэл эхнэр нь босоод ирсэн. ТэгтэлЭ наадах чинь баашилж байгаа юм гэж байсан. ТэгээдЭ хутга аваад эхнэр рүүгээ ална гээд дайрсан. Тэгэхээр нь би боль гээдЭг цаашаа түлхтэлЭ хутгаа цааш аваачаад гал тогооны тавиур дээрээ тавьсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Ч.Оюунчимэг ...2019 оны 08 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө болсон асуудлыг би В.Туулын ээжээс сонссон. Өмнө бол тэр тухай В.Туул надад хэлж байгаагүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Э...шөнө дунд би согту байсан учраас эхнэртэйгээ хэрүүл маргаан үүсгэсэн тэр бол миний буруу байсан. Тэгээд би согтуудаа ор руу нэг түлхсэн, хацар руу нь алгадсан. Тэгээд өөр яаснаа согтуу байсан учраас санахгүй байна... /хх-ийн 36-37 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 572 дугаартай ...Б.Туулын биед баруун зүүн завьж, доод уруулын салстад шарх, дагз, зулай, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шанаа, баруун зүүн дал, зүүн мөр, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, шилэн хүзүү, баруун шуу, баруун бугуй, баруун сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, аюулгүйн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 19-22 дугаар хуудас/, хохирогч Б.Туулын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 54, 60 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Э-нхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 40-45, 48, 51-53, 58-59 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Э-дхолбогдох эрүүгийн 1934006640348 дугаартай хэргийг шүүгдэгч Т.Ганболдын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.Туул нь түүнтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Э-нсогтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Туулыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Э-нгэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Туулын эрүүл мэндэд баруун зүүн завьж, доод уруулын салстад шарх, дагз, зулай, зүүн чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн шанаа, баруун зүүн дал, зүүн мөр, баруун бугалга, зүүн шууны цус хуралт, шилэн хүзүү, баруун шуу, баруун бугуй, баруун сарвууны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Туул, шүүгдэгч Ц.Эгээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 15, 54, 60 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Эг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Э-дхуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож тохиролцсон улсын яллагчийн торгох ялаас дээгүүр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Энь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Соёлмаа нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн өнгийн ширээний гэрлийг хууль ёсны эзэмшигч 87011172 дугаарын регистртэй, Ж.Овгийн Ц.Э-дбуцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд,
мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутга, 1 ширхэг цагаан өнгийн зургийн жаазыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Ц Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж овгийн Ц Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж овгийн Ц Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ж.Овгийн Ц.Э-дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ж овгийн Ц Эг цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Туул нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогцхэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн өнгийн ширээний гэрлийгхууль ёсны эзэмшигч 87011172 дугаарын регистртэй, Ж.Овгийн Ц.Э-дбуцаан олгохыг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд,
мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутга, 1 ширхэгцагаан өнгийн зургийн жаазыгустгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт тус тус даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Овгийн Ц.Э-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчЖ.Овгийн Ц.Э-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН