| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00273/И |
| Дугаар | 212/МА2025/00064 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 212/МА2025/00064
**** банк ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302/ШШ2025/00590 дүгээр шийдвэртэй, ********** **** банк ХК-ний Баян-Өлгий салбар /салбарын захирал Л.Ө/-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч *********** тоотод оршин суух И**** овогт М********** А******, Ш***** овогт А********* Т****** нарт холбогдох,
“Үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн тухай үндсэн нэхэмжлэлтэй,
“Тус салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсныг хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, ******* ******* ******** ********* **** банк ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч М.А гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, хариуцагч М.А итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагч М.Т өмгөөлөгч С.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н*********** агуулга:
1.1. З******* М.А, А.* *** ** ********** **** банк ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202247495857 тоот зээлийн гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. С**** төлбөр 1,255,000 төгрөг. Д**** зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр БГҮ202247495857 тоот Б******** гэрээ байгуулж *********** тоот хаягт байршилтай Улсын бүртгэлийн Y-*********** дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-*********** дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар тус тус барьцаалсан.
1.2. Үндсэн зээлдэгч М.А нь тус аймгийн 3-р бүрэн дунд сургуульд багшаар ажилладаг ба хамтран үүрэг гүйцэтгэгч А.Т нь тухайн үед Т***** төвд бэлэн хувцасны худалдаа эрхэлдэг байсан тул хувийн сууц худалдан авах зээлийг М.А цалингийн орлого болон А.Т бизнесийн орлогоор судалж олгосон. Х***** сууц худалдан авах зээл судлагдах үед М.А нь цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан тул цалингийн зээлийн сарын төлбөр болох 445,000 /дөрвөн зуун дөчин таван мянга/-н төгрөг, шинээр авах гэж буй хувийн сууц худалдан авах зээлийн сарын төлбөрийг оруулж тооцоход ӨОХ=41.9% хангасан байна. Өөрөөр хэлбэл харилцагчдын нийт цэвэр орлогын 41.9% нь зээлд төлөгдөхөөр тооцоолол хийгдсэн байна. Б*** зээлийн судалгаа хийхдээ харилцагчдын өөрсдийн бүрдүүлж өсөн бичиг баримт дээр тулгуурлан хийдэг.
1.3. З******* нар зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 26,155,599 төгрөг, зээлийн хүүд 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, өнөөдрийн байдлаар 789 хоног хугацаа хэтрээд байгаа ба харилцааны менежер очиж уулзахаар “Бид удахгүй зээл төлнө, нөхөр К******** улсад гэрийн тавилгын үйлдвэрт ажиллаж байгаа, өндөр цалин авдаг, нөхөр ирэхээр зээлээ төлж хугацаа хэтрэлтээс гаргана” гэж хэлдэг. З******* ******* ***** ******* **** *** банк руу шилжүүлдэг, дансанд нь барилт хийх гэхээр гомдол гарган хэл ам хийдэг. Б***** зүгээс 2024.11.18-ны өдөр зээл төлөх мэдэгдэл өгөхөд хамтран үүрэг гүйцэтгэгч А.Т нь зээлийн хугацааг сунгуулах шаардлагатай байна гэж амаар яриан дундаа хэлсэн. Т** тооцооны төвийн захирал болон энэхүү зээлийг хариуцан ажиллаж буй харилцааны менежерийн зүгээс зээлийн хуримтлагдсан хүүгээ төлөөд, бичгээр хүсэлтээ гаргаарай, энэ тохиолдолд банкны зүгээс “зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах болно” гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл банканд ирж уулзаагүй, бичгээр хүсэлтээ гаргаж өгөөгүй, зээлийн хуримтлагдсан хүүгээ төлөөгүй тул зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах боломжгүй болсон тул банкны зүгээс шүүхэд хандсан болно.
1.4. Иймд 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар зээлийн үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Х**** нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал:
2.1.Бид хоёр ***** Б*** ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 3Г202247495857 тоот З****** гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Бид зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,155,599 төгрөг, зээлийн хүү 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн.
2.2. Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. З****** эргэн төлөлт нь сар тутам 1,255,000 төгрөг байхаар тогтоосон нь бидний зээлийг эргүүлэн төлөх бодит чадварыг банкнаас судлахгүйгээр зээлдэгч буюу үйлчлүүлэгч бид нарт ачаалал үүсгэсэн. З****** эргүүлэн төлөлтөд сар тутам 1,255,000 гэж өндрөөр тогтоосон бөгөөд үүнээс гадна М.А цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Б***** гол зорилго нь бидний зээлийг бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах байсныг мэдлээ. Бид зээлийн эгүүлэн төлөлтөө гүйцээж чадахгүй байсан тул эдийн засагчид удаа дараа очиж, зээлийн гэрээний хугацааг уртасгаж сар бүр төлөх хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлтийг амаар гаргасан боловч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Б******* авсан зээлээ бид аль болох төлөхийг эрмэлзсэн. С**, өдөр, цаг минут тутамд миний дансанд орсон орлого болгоныг зээлийн төлөлтөд шилжүүлэх замаар зээлээ төлж ирсэн. О******* байдлаар нийт 32,858,072 төгрөг төлсөн. Бид зээлийн гэрээг цаашид ч гэсэн цуцлахыг зөвшөөрөхгүй. Д****** нь хүндэтгэн үзэх шалтгаантай жирэмсэн байсан. О*** цалингийн зээлийг бүрэн төлж барагдуулсан.
2.3. З****** гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлттэй байна. Б***** бид нартай байгуулсан зээлийн гэрээний эргүүлэн төлөлт хийх хугацаа, хуваарь баталсан шийдвэр үндэслэлгүй, бидний өмчлөх эрхийн эсрэг хууль зөрчсөн гэрээ болсон. Бид эдийн засагч биш учраас тухайн үед хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч М.А, А.Т нарын сөрөг нэхэмжлэлд:
3.1. Бид хоёр ********** Б*** ХК-тай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202247495857 тоот З****** гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. У*****, уг зээлийн олголтыг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Х*** банкин дахь ********** тоот дансанд бэлэн бусаар олгосон бөгөөд ийнхүү олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл болох 760,000 төгрөгийг суутган бодитоор нэхэмжлэгчийн Х*** банкин дахь ********** тоот харилцах дансанд 75,240,000 төгрөгийн олголт хийгдсэн. Г****, З****** гэрээний дагуу 1 хувийн шимтгэл авахдаа тухайн шимтгэлийг ямар зорилгоор авч байгаа, юуны тулд зарцуулж байгааг М.А, А.Т бид нарт танилцуулж, зөвшөөрүүлээгүй бөгөөд зээлийн хэмжээнээс урьдчилсан байдлаар шууд 1 хувиар суутган авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Х**** нэхэмжлэгчийн хүссэн зээлд холбогдох судалгаа, шинжилгээ хийхэд бодитой зардал гарч байгаа бол зардлын баримтыг танилцуулж, уг зардлыг шимтгэл хэлбэрээр хөрвүүлж, зохистой зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоох замаар З****** гэрээндээ тусгах ёстой байтал зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зардал болох 760,000 төгрөг суутган авсан нь хуулийн үндэслэлгүй болно.
3.2. Х******** Х*** банк нь нэхэмжлэгч М.А З****** гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 3 дугаар зүйлийн 3.2.6 дахь заалтаар авах эрхтэй гэж тайлбарлах боломжтой боловч энэхүү шимтгэл авч байгаа зорилго, зохистой хэмжээг зөв эдийн засгийн тооцоолол гаргаагүй, нөгөөтээгүүр тухайн зээлийн судалгаа, шинжилгээ, хяналт хийх, эрсдэлийг тооцоход зарцуулж байгаа зардлыг нэхэмжлэгчид баримтаар танилцуулж, 1 хувиар тооцон авах эрхийн урьдач нөхцөлийг бүрдүүлээгүй болно. Өөрөөр хэлбэл, Х*** банкны хувьд З****** гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгчээс ямар үйлчилгээний хариу төлбөрт авч байгаа нь тодорхойгүй байхад зээлээс 1 хувиар шимтгэл тооцон шууд суутган авах эрхийг өөртөө олгосон нь хууль бус байгаа юм. М** түүнчлэн, нэхэмжлэгчээс зээлийн шимтгэлийг зээлийн дүнгээс суутган авах зөвшөөрлийг уг зээлийг олгохоос өмнө гаргасан бодит зардлын санхүүгийн тооцооллыг үндэслэн урьдчилан авах ёстой байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, Б***, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус зөрчиж байна.
3.3. Н************ авсан 76 сая төгрөгийн зээлд судалгаа хийхэд нэхэмжлэгч зээл авахад тавигдах шаардлагыг биелүүлэхийн тулд шаардлагатай үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх хөрөнгө, бараа материал гэх зэрэг баримтуудыг нотариатаар батлуулах, гэрчилгээг эх хувиар нь банканд хүргүүлэх, эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авах, шийдвэр гаргуулах, мөн дансны хуулга, орлогыг нотлох зэргээр бүх баримтыг бүрдүүлдэг бөгөөд банкнаас өөрсдөө хөөцөлдөж, тодорхой зардал гаргадаггүй. Нэхэмжлэгчийн хувьд өмнө нь зээл авч байсан, урьд нь зээл авахтай холбоотой анкет, орлого, зарлагын мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл зэрэг хэрэг болохуйц бүхий л мэдээллийг банканд өгсөн, банкны дата мэдээлэлд хадгалаастай байдаг. Г*** дахин зээл судалж олгоход өмнө нь авч байсан дата мэдээлэлд үндэслэх боломжтой байхад яг ижил хэмжээгээр зээл олгох үйлчилгээ үзүүлсний зардалд 1 хувийн шимтгэл авсан байгаа нь бодитой гарсан зардал гэх үндэслэл тогтоогдохгүй юм. Т*******, банк нь зээл болгонд шууд 1 хувийн шимтгэл гэж тогтоож байгаа нь бодит байдалд нийцэхгүй, банк өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэхээр байна. М** бидэнд 76 сая төгрөг зээлдэж авах гэрээ хийсэн байхад 75,240,000 төгрөгийн зээл олгосон. Т***** атлаа 76 сая төгрөгөөс зээлийн төлөлтийн хуваарь баталж, зээлийн хүүг тооцож явсан. М** нэмэгдүүлсэн хүүг хүртэл 76 сая төгрөгөөс тооцсон байна. 75,240,000 төгрөг зээлдсэн байхад 76 сая төгрөгөөс хүү тооцож бодсон нь хууль бус юм. Х*** банк нь нэхэмжлэгч М.А 76,000,000 төгрөгийн зээл олгохдоо бодит зардлаа нотлолгүйгээр зээлийн нийт дүнгээс 1 хувийн шимтгэл болох 760,000 төгрөгийг үндэслэлгүй суутгаж авсан гэж үзэж байна.
3.4. Бид 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,155,599 төгрөг, зээлийн хүү 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн. Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. З****** эргэн төлөлт нь сар тутам 1,255,000 төгрөг байхаар тогтоосон нь бидний зээлийг эргүүлэн төлөх бодит чадварыг банкнаас судлахгүйгээр зээлдэгч буюу үйлчлүүлэгч бид нарт ачаалал үүсгэсэн. З****** эргүүлэн төлөлтөд сар тутам 1,255,000 гэж өндрөөр тогтоосон бөгөөд үүнээс гадна М.А цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Б***** гол зорилго нь биднийг зээлийн бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах зорилготой байна. Бид зээлийн эгүүлэн төлөлтөө гүйцээж чадахгүй байсан тул эдийн засагчид удаа дараа очиж, зээлийн гэрээний хугацааг уртасгаж сар бүр төлөх хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлтийг амаар гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Б******* авсан зээлээ би аль болох төлөхийг эрмэлзсэн. С**, өдөр, цаг минут тутамд дансанд орсон орлого болгоныг зээлийн төлөлтөд шилжүүлэх замаар зээлээ төлж ирсэн. Бид зээлийн гэрээний хугацаа болон эгүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг төв банканд хүртэл гаргасан боловч одоо хүртэл хариу өгөөгүй. Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсныг хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, ******* ******* ******** ********* **** банк ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүсье.
4.Нэхэмжлэгч ********** банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Ө, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ү, О.Г нарын хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзал:
4.1. Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд хүчин төгөлдөр бус хэлцэл болон хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар зохицуулсан байдаг. Х*********** зүгээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсан гэх үндэслэлээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. Д*** дурдсанчлан аливаа хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахын тулд тухайн хэлцэл буюу гэрээ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн шинжийг агуулж байх шаардлагатай. Г**** талууд буюу ********** Б*** болон М.А, А.Т нарын хооронд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ202247495857 тоот З****** гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцлийн шинжийг агуулаагүй, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна.
4.2. Хариуцагч М.А нь сөрөг нэхэмжлэлдээ банкийг зээлийн шимтгэл болох 760,000 төгрөгийг түүний данснаас хууль бусаар суутгаж авсан, ийнхүү суутгаж авсан нь Иргэний хуулийн 445.4 дэх хэсэг /Т***** тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ. /мөн Б***, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 17.1 дэх хэсэг Б***, эрх бүхий хуулийн этгээд харилцагчтай байгуулсан гэрээ, түүний даалгавар, зөвшөөрлийг үндэслэн шилжүүлгийг хийнэ./-ийг тус тус зөрчсөн. З****** олгохдоо 76,000,000 төгрөг бус 75,240,000 төгрөг олгосон гэжээ.
4.3. Б*** нь М.А болон А.Т нартай 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ЗГ202247495857 тоот З****** гэрээ байгуулан түүний 5180478074 тоот дансанд тухайн өдөр 76,000,000 төгрөгийн зээлийг олгосон ба ийнхүү олгосон нь дансны хуулгаар нотлогддог. Х**** зээл олголт хийгдсэний дараа зээлдэгч М.А төлбөрийн даалгаврын дагуу 760,000 төгрөгийг тус банкны данс руу шилжүүлсэн нь тухайн өдрийн М.А гарын үсэг зурсан гүйлгээний баримтаар нотлогддог байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302/ШШ2025/00590 дүгээр шийдвэрээр:
5.1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.А, А.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 70,934,797 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********** банкны Баян-Өлгий салбарт олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөг, хариуцагч М.А, А.* ***** ********** **** банк ХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөгөөр төлөхөөр хуваарилсан нь хууль бусад тооцуулж, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, ******* ******* ******** ********* **** банк ХК-д даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн хэмжээнээс хасуулж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
5.2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.А, А.Т нар нь зээлийн төлбөрөө мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч М.А өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*********** тоот бүртгэлтэй, ***************тоот хаягт байрлах 98 м.кв талбайтай хувийн сууц, М.А өмчлөлийн Г-*********** дугаартай, *************** тоот хаягт байрлах 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтай өмчлөлийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг тус тус дуудлага худалдаанд оруулж, нэхэмжлэгч ********** банкны Баян-Өлгий салбарыг хохиролгүй болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.
6. Х*********** давж заалдах гомдлын агуулга:
6.1. Би Х*** банкнаас зээл авахад 76,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч уг зээлээс 1 хувийг нь буюу 760,000 төгрөгийг шимтгэл нэрээр суутган, бодитоор 75,240,000 төгрөгийг надад шилжүүлсэн.
6.2. М** түүнчлэн зээлийн шимтгэлийг зээлийн дүнгээс суутган авах зөвшөөрлийг уг зээлийг олгохоос өмнө гаргасан бодит зардлын санхүүгийн тооцооллыг үндэслэн урьдчилан авах ёстой байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байгаа нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4 дэх хэсэг, Б***, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн. Энэхүү шимтгэлийг би зөвшөөрөөгүй бөгөөд үүнийг авах тухай урьдчилсан тайлбар надад өгөгдөөгүй болно. У***** нийт зээлийн хүүг 76,000,000 төгрөгөөр тооцсон байна үүнийг хууль бус гэж үзэж шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Г**** анхан шатны шүүх зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн хэмжээнээс хасуулж тооцуулахыг хүссэн тухай гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
6.3. Би зээлийн гэрээний гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 26,155,599 төгрөг, зээлийн хүү 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн. Ү***** хойш шүүхэд маргаж байх хугацаанд миний нөхөр, энэ зээлийн хамтран зээлдэгч Т****** нь 3,500,000 төгрөг, шийдвэр гарсны дараа 200,000 төгрөг, нийтдээ 3.700.000 төгрөгийг тус тус төлсөн. Анх зээлийн судалгаа хийж бидэнд зээл олгохдоо цалингийн зээл болон хашаа байшингийн зээлийг давхар олгож болно гэж зээлийн хороо шийдвэрлэсэн ба уг шийдвэр нь бидэнд ачаалал үүсгэсэн. З****** эргэн төлөлт нь сар тутам 1.255.000 төгрөг байхаар тогтоосон нь бидний зээлийг эргүүлэн төлөх бодит чадварыг банкнаас судлахгүйгээр зээлдэгч буюу үйлчлүүлэгч бид нарт ачаалал үүсгэсэн. З****** эргүүлэн төлөлтөд сар тутам 1,255,000 гэж өндрөөр тогтоосон бөгөөд үүнээс гадна эхнэрийн цалингийн зээлд 440,000 төгрөг давхар төлдөг байсан. Б***** гол зорилго нь биднийг зээлийн бодит бусаар тогтоож, эргүүлэн төлөлтөөр дарамт шахалтад үзүүлэн, зээлийн гэрээг цуцалж үл хөдлөх хөрөнгийг өөрсдөдөө авах байсныг мэдлээ. Би зээлийн эгүүлэн төлөлтөө гүйцээж чадахгүй байсан тул эдийн засагчид удаа дараа очиж, зээлийн гэрээний хугацааг уртасгаж сар бүр төлөх хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэлтийг амаар гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Б******* авсан зээлээ би аль болох төлөхийг эрмэлзсэн. С**, өдөр, цаг минут тутамд миний дансанд орсон орлого болгоныг зээлийн төлөлтөд шилжүүлэх замаар зээлээ төлж ирсэн.
6.4. Би зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг удаа дараа гаргаж ирсэн боловч үндэслэлгүйгээр хүлээж аваагүй. Би хөл хүнд байсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр кесар хагалгааны аргаар хүүхдээ төрүүлж амаржиж байгаа. О******* байдлаар миний цалингийн зээл дууссан бөгөөд зээлийг цаашид хэвийн төлж явах боломжтой болсон. Н**** маань ч гэсэн тээвэрт явж зээлээ төлж байгаа. Х******** үзэх шалтгаанаар хэдхэн сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй байдлыг далимдуулж, зээлийн гэрээг цуцалж байгаа нь хууль бус, гэрээ цааш нь үргэлжлүүлж, зээлээ төлж дуусгах болно гэж маргасан боловч шүүх шууд гэрээг цуцалж, үлдэгдэл зээл болон хүүгийн хамт бүхэлд нь гарган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Я*** ч тооцоо хийхгүйгээр шууд банкны нэхэмжлэлийг баталгаажуулаад л шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэд:
7.1. Тухайн үед банкны зүгээс М.А, А.Т нарт зөндөө боломж олгосон. 789 хоног хугацаа хэтэрсэн, 789 хоног хүлээсэн. Тухайн үед банкны захирал, харилцааны менежер нар хуримтлуулсан хүүгээ төлбөл зээлийн гэрээнд бүтэц өөрчлөлт оруулж өгье гэж хэлсэн. Тухайн үед зээлдэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөгүй. Анх зээл олгоход М.А, А.Т нар банкны тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.
7.2. М.А, А.Т нартай гэрээ байгуулахдаа 10 жилийн хугацаатай, сар болгон 1,255,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулж, 2 талын гарын үсэг зурсан. Тэгээд М.А, А.Т нар сар бүр зээлийн гэрээний дагуу 1,255,000 төгрөг биш 500,000 төгрөг буюу түүнээс доош төлөөд, тэгээд хугацаа хэтэрсэн хоног нь 700 гаруй хоног гарсан. Тэгээд сарын зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээний үүрэг зөрчигдөж байна. Нэг төгрөг дутсан ч гэсэн зээлийн гэрээг зөрчигдөж, хугацаа хэтэрсэн хоног нь тооцогддог.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.А гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
9. Нэхэмжлэгч “Х*** банк” ХХК нь хариуцагч М.А, А.Т нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч “тус салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг ********** банканд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага” гаргаж маргажээ.
10. Анхан шатны шүүх хариуцагч М.А, А.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 70,934,797 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********** банкны Баян-Өлгий салбарт олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөг, хариуцагч М.А, А.Т нарын нэхэмжлэгч ********** банканд холбогдуулан гаргасан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөгөөр төлөхөөр хуваарилсан нь хууль бусад тооцуулж, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг ********** банканд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн хэмжээнээс хасуулж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Х*** банк” ХХК нь хариуцагч нартай 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202247495857 тоот З****** гэрээ байгуулж 76,000,000 /далан зургаан сая/ төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлж, гэрээний зүйлийг шилжүүлсэн, зээлдэгч нь тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг хүлээж, мөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан байх тул “Х*** банк” ХХК болон М.А, А.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд биелүүлэхийг шаардах эрхтэй байна.
12. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлөх үүргээ зөрчсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 206 дугаар зүйлийн 206.1-д нийцсэн, хариуцагч М.А, А.Т нар 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202247495857 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 49,844,401 төгрөг, зээлийн хүү 24,119,826 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 470,570 төгрөг, нийт 74,434,797 төгрөгийн үүргийг хугацаанд нь биелүүлээгүй тул уг гэрээний зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Уг хэргийн үйл баримт, хариуцагч нарын тайлбараас дүгнэвэл, үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нар энэ хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 26,155,599 төгрөг, зээлийн хүүд 6,683,759 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 18,714 төгрөг, нийт 32,858,072 төгрөг төлсөн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн дээрх үнийн дүнтэй холбоотой ямар нэгэн маргаангүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
13. Хэргийн баримтаас үзэхэд “Х*** банк” ХХК нь хариуцагч М.А, А.Т нарын 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ЗГ202247495857 дугаартай зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч М.А өмчлөлийн ************** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-*********** дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-*********** дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч буюу зээлдэгч М.А, А.Т нараас нийт 70,934,797 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х*** банк” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 3,500,000 төгрөг, хариуцагч М.А, А.* ***** ********** **** банк ХК-д холбогдуулан гаргасан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөгөөр төлөхөөр хуваарилсан нь хууль бусад тооцуулж, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, ******* ******* ******** ********* **** банк ХК-д даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн хэмжээнээс хасуулж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
М.А өмчлөлийн ***************** тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Y-*********** дугаартай, 98 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай Улсын бүртгэлийн Г-*********** дугаартай, 600 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгүүдийг тус тус дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.
Хариуцагч буюу зээлдэгч М.А, А.* *** ** ********** **** банк ХК, түүнийг төлөөлж тус банкны Баян-Өлгий салбарын тэй 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан №ЗГ/202247495857 дугаартай О*** сууцны зээлийн гэрээний 2.4.2.2, 6.1,6.1.1 дахь заалтууд тус тус зааснаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 755 хоногоор хугацаа хэтрүүлж үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардсаныг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.
15. ********* *** ********** **** банк ХХК-ийн Баян-Өлгий салбартай 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255,000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, ******* ******* ******** ********* **** банк ХК-нд даалгаж, зээлийн шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
16. Анхан шатны шүүх “...Хариуцагч нараас 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан О*** сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцуулахыг хүссэн боловч Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Х**** зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан, 43.2.3 -д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлснээр тус тус хэлцэл бичгээр хийгдсэн гэж үзэхээр заажээ. Хариуцагч М.А, А.* ****** ********** **** ******** ***** **** **** ******** **** **** ******** ***** ********** **** банк ХК-ний Баян-Өлгий салбараас 76,000,000 төгрөгийн зээлийг шийдвэрлэснийг тэд зөвшөөрч зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж гарын үсэг зурж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1,43.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд О*** сууцны зээлийн хэлцэл бичгээр хийгдсэн гэж үзэх тул хариуцагч нарын 2022 оны 3 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгчийн бодит боломжид үндэслэн тогтоохгүйгээр сар тутам 1,255.000 төгрөг төлөхөөр хуваарилсан нь хууль бусд тооцож, зээлийн гэрээний хугацаа болон эргүүлэн төлөлтийн хэмжээг бидний бодит чадамжид үндэслэн шинэчлэн тогтоолгож, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг ********** банканд даалгаж өгөхийг хүссэн тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. М** хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №ЗГ/202247495857 дугаартай О*** сууцны зээлийн гэрээний 2.3.1-д талууд зээл олгосны шимтгэлийн хэмжээ зээлийн үнийн дүнгийн 1 /нэг/ хувь байхаар тохиролцсон ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын хүрээнд, уг гэрээний нөхцөлийг зээлдэгч Х.А, хамтран үүрэг гүйцэтгэгч А.Т нар зөвшөөрсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Т***** зээлийн гэрээнд зээл олгосны шимтгэлийн талаар тохиролцсон нь Б***, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй тул хариуцагч нараас дээрх орон сууцны зээлийн гэрээний шимтгэлд хууль бусаар суутгасан 760,000 төгрөгийг зээлийн төлөлтөөс хасаж тооцуулахыг хүссэн тухай сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй.” гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
17. Хариуцагч М.А “... хүндэтгэн үзэх шалтгаанаар хэдхэн сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй байдлыг далимдуулж, зээлийн гэрээг цуцалж байгаа нь хууль бус, гэрээ цааш нь үргэлжлүүлж зээлээ төлж дуусгах болно гэж маргасан боловч шүүх шууд гэрээг цуцалж, үлдэгдэл зээл болон хүүгийн хамт бүхэлдээ гарган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Ямар ч тооцоо хийхгүйгээр шууд банкны нэхэмжлэлийг баталгаажуулаад л шийдвэрлэсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү.” гэх давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй учраас хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
18. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 302/ШШ2025/00590 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.А давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ