| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0275/Э |
| Дугаар | 280 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 280
2019 09 26 2019/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овгийн С.Оад холбогдох эрүүгийн 1934006510337 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Улаанбаатар хотСүхбаатар дүүрэгт1983оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, багаболовсролтой,мэргэжилгүй,“ТИ ЭМТИ ЭС КОНСТРАКШН” ХХК-нд засал чимэглэлчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Хивс 33 байр, 39 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 7 хоногийн хугацаагаар баривчлахял шийтгүүлж, 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ялаа эдэлж дууссан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,83090870 регистрийн дугаар А овгийн С.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.О нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 20 тоотод 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мөнхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 1934006510337дугаартай хэрэгт хохирогч Д.Мөнхсайхан /хх-ийн 23-24, 25-26 дугаар хуудас/, гэрч Б.Борхүү /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Д.Отгонсүрэн /хх-ийн 31 дүгээр хуудас/, яллагдагч С.О /хх-ийн 41 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 563 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 11-19 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Д.Мөнхсайханы гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч С.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-56, 59-74 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч С.О нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар багийн 41 дүгээр байрны 20 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мөнхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Мөнхсайхан ...О нь унтахгүй үглээд хэвтээд байхаар нь унтаач гэсэн чинь мөлхөж ирээд миний хөлөөс хазчихсан. Тэгээд босохдоо миний хүзүүнээс базаад, маажчихсан. Тэгээд үглэж байгаад унтчихсан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
...би нөхрөө унтаач ээ хүүхэд унтуулах гэсэн юм гэж хэлээд нөхрөө цааш түлхтэл чи унтаагүй хүнийг яадаг юм гэж ирээд баруун талын хөлийн шилбэ хэсгээс 1 удаа хазсан. Би тэгэхээр нь тавиулах гэж 1-2 удаа цааш нь түлхтэл буцаж ирээд миний хоолойноос гараа раа зулгаахаар нь би салгах гэж ноцолдсон... ...цаашаа бай гэж түлхэж орхитол миний баруун талын шанаа хэсэгт тохойгоороо 1 цохиж хөхрүүлсэн... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
гэрч Б.Борхүү ...Мөнхсайхан нь миний хөлөөс О хазчихлаа гэж хэлсэн. Тэгээд би хөлийг нь харсан чинь хөл дээр нь шүдний мөр гараад хөхөрчихсөн байсан. Бас хүзүүнийх нь хэсэг улайчихсан харагдаж байсан... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
гэрч Д.Отгонсүрэн ...Очанга дуугаар танайхныг би ална, танайхан олуулаа танайхан том байна тэ гэх зэргээр манай эгч рүү дайраад орилж байгаа сонсогдсон. Би гэрт нь ороод чи урьд шөнөжин эгчийг зодож хоносон өнөө шөнө дахин зодох гээ юу би эгчийг хүүхэдтэй нь авч явлаа гэж хэлтэл. Тэгвэл би өөрийгөө боож үхнэ гээд байсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,
яллагдагч С.О...би хэвтэж байгаад эхнэрийнхээ хөлийг хазчихсан. Бас босох гэж байгаад хүзүүнээс нь базаад улайлгачихсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан... /хх-ийн 41 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 563 дугаартай ...Д.Мөнхсайханы биед хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун зүүн бугалга, баруун шуу, баруун шилбэ, баруун тавхайд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5 дугаар хуудас/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ маягт хөтөлсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7-10 дугаар хуудас/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 11-19 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч Д.Мөнхсайханы гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, шүүгдэгч С.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 42-56, 59-74 дүгээр хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч С.Оын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Мөнхсайханыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч С.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнхсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Түүнчлэн хохирогч Д.Мөнхсайхан, шүүгдэгч С.Оаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан Төв аймгийн цагдаагийн газартгаргасан өргөдөл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч С.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч С.Оад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийгхөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Оадторгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,
шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6.,36.7., 36.8.,36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаарзүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыгтус тусудирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн С.Оыггэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А овгийн С.ОыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн С.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А овгийн С.Оадшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч А овгийн С.Онь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Мөнхсайхан нь гомдол,санал, нэхэмжилэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн С.Оадурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн С.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН