Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 212/МА2025/00065

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2025         10            02                                     212/МА2025/00065                                

 

 

М.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,   

тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00560 дугаар шийдвэртэй,  нэхэмжлэгч ************* багт оршин суух С****** овогт М********** А********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэг (даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Е)-т холбогдох,

“Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Нэхэмжлэгч М.А нь 2007-2012 онд У********** хотын Э***** АУИС-ийг "Б**-анагаах судлаач мэргэжлээр" бакалаврын зэрэг эзэмшиж, 2015 онд АШУҮИС-ийг "Э**** зүйн лаборатори судлал" мэргэжлээр, 2021 онд Э***** их сургуулийг Е****** мэргэжлийн анагаах ухаан-Х**** их эмч мэргэжлээр тус тус төгссөн. М** нэхэмжлэгч нь Х******* өвчин судлалын үндэсний төвийн "Н** судлалын лаборатори"-н тасагт 60 хоногийн шавилан сургалтад хамрагдсан. М.А нь 2013-2021 онд Р******* эмнэлэгт нян судлаачаар, 2019-2022 онд Р********* О******** эмнэлэгт, 2022-2023 онд С****** засах клиник эмнэлэгт лабораторийн эмчээр, 2023 онд Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт лаборантаар тус тус ажиллаж байсан ба 2024 оноос эхлэн Ө**** амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт нян судлаачаар ажиллаж байгаа буюу нийтдээ мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байгаа.

1.2.Нэхэмжлэгч нь 2020 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт ажилд орох тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан. Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газраас Н****** эмнэлгийн Л*********** тасагт тасгийн эрхлэгчийн орон тоо нь сул орон тоо эсэх талаар тодруулсан бөгөөд тухайн орон тоо нь одоогоор сул орон тоо мөн гэсэн хариуг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Г*** Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт дээрх орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан боловч хариуцагч байгууллагаас татгалзсан хариу өгсөн тул ийнхүү шүүхэд хандаж байгаа болно.  

1.3. У**** бол Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн Л*********** тасгийн эрхлэгчийн орон тоо нь З****** газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2-р хавсралтын 4 дэх хэсэгт заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтанд хамаарах бөгөөд Улсын Их Х***** Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 10-р хавсралтад ХАСХОМ хөтөлдөг албан тушаалын жагсаалтыг баталсан ба тус жагсаалын 1 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт ТҮМ-6, ТҮМ-9-т хамаарах эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтанд түүнтэй дүйцүүлэх албан тушаалтныг журамлаж өгсөн байна. Энэ нь нэхэмжлэлийн шаардах эрхийн нэг үндэслэл болж байгаа ба хариуцагч байгууллагын нэхэмжлэгчийн хүсэлтийг гаргуулсан албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын ангилал зэрэг болох ТҮМ-6 гэсэн ангилалд хамаарч байна гэж үзэж байгаа. Тухайн маргаан бүхий лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болохын тулд заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан ил тод байх зарчим болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчлэлийн адил тэгш, нээлттэй ил тод байх зарчимд тус тус нийцсэн гэж үзэж байгаа.

1.4. М** Т***** албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын дагуу зөвхөн нэгдсэн эмнэлэг эсхүл эмнэлгийн захирал эрхлэгчийн буюу эрх баригчийн сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл зохион байгуулахаар журамласан байгаа. Энэхүү албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах эрх нь ажил олгогч буюу нэгдсэн эмнэлэгт хамаарна гэж ажил олгогчийн зүгээс үзэж, нотлох баримтаа гаргаж өгсөн байгаа.

1.5.Нэхэмжлэгчийн хувьд тухайн эрхлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил туршлагын зэрэг шаардлагуудыг бүрэн хангах бөгөөд тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад өрсөлдөх болон цаашид томилогдон ажиллах боломжтой гэж үзэж байгаа. М** шүүхэд хандаж байгаа өөр нэг шалтгаан нь зөвхөн энэхүү маргаантай холбоотой биш бөгөөд цаашид аймгийн Н****** эмнэлгийн тасгийн эрхлэгч нарын албан тушаал сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан учраас томилогдох ёстой гэсэн санаа давхар явж байгаа. М** нэхэмжлэгчийн шаардах эрхийн өөр нэг үндэслэл нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангах, Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулахыг болон нэхэмжлэгчийг тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг тус тус даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус эмнэлэгт лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоо гарсан. Гэхдээ уг орон тоонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд томилогдох ажлыг сонгон шалгах журмын 1.1 дэх хэсэгт төсвийн байгууллагын шууд захирагч болох захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний удирдах ажилд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө гээд хуульчилсан байгаа.

2.2. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулалтын журам, загвар батлах тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулалтын журмын 1-т төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна. М** журмын 2.1.3 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2.1.3.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг хийхээр зохицуулсан ба зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч гээд тодорхой хуульчилсан байгаа.

М** Т****** тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд тайлагнах, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна. Д**** хууль тогтоомжид Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч байгууллагын төсөв санхүүд ямар нэгэн байдлаар оролцох, захиран зарцуулах эрх хэмжээг хуулиар олгогдоогүй. Н**** талаар Т***** албаны зөвлөлийн 2013 оны 60, 2022 оны 25 дугаар тогтоолуудаар зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах ёстой гээд тодорхой зааж өгсөн ба Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар ямар нэгэн заалт тусгагдаагүй байна. И***** лабораторийн тасгийн эрхлэгч орон тооны тодорхойлолтод төсвийг захиран зарцуулах талаар ямар нэгэн заалт байхгүй. М** хуулийн 16.4.11 дэх хэсэгт төсвийн бусад байгууллага дарга, захирал, эрхлэгч тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна гэдгийг тодорхой хуульчилсан байгаа. Тухайн албан тушаалын тодорхойлолтын зорилт үндсэн мэргэшил болох лабораторийн үндсэн ажил, лабораторийн эмч үндсэн ажлаа давхар гүйцэтгэж тухайн тасгийн өдөр тутмын үйл ажиллагаа цаг ашиглалтад хяналт тавих албан тушаалтан байгаа. Т****** эрхлэгч гээд нэршил болохоос биш, төсвийн байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх хэмжээтэй албан тушаал биш. Т****** эрхлэгч гэдэгт өөрийн эзэмшсэн үндсэн мэргэжлээр ажиллаж байгаа ажилтанд хариуцлагыг нь нэмж байгаа нэг хэлбэр гэж ойлгож болно.

2.3. Хоёрдугаарт нь, Н****** эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт ажилд авах, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө тус журмын 8.1.2.1 дэх хэсэгт тухайн ажил үүргийг одоо ажиллаж байгаа бусад туршлагатай ажилтанд шилжүүлж болох эсэхийг судлах талаар заалт байгаа. Энэ журмын дагуу Н****** эмнэлгийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс үүрэг даалгаврын дагуу хүний нөөцийн алба тухайн тасагт буюу лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд нэр дэвшиж ажиллах боломжтой ажилтнуудыг судалсан. Н****** удирдлагын зөвлөлийн хуралд 2 хүний нэрийг нь тухайн тасагт ажиллаж байсан лабораторийн хоёр эмчийг санал болгож, оруулсан. О*** Н****** эмнэлгийн удирдлагын зөвлөл 9 гишүүнтэй байгаа. Т***** зарим гишүүд нь гадаад болон дотоодод сургалттай байгаа учраас одоогоор хурал хийгдээгүй байгаа.

2.4. У*** нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00279 дугаар шийдвэр нэгдсэн эмнэлгийн захиалгаар лабораторийн эмчийн нарийн мэргэжлийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн лабораторийн эмч Ш********** А******** гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж, лабораторийн эмчээр ажиллуулахаар үүрэг болгож шийдвэр гаргасан тул нэгдсэн эмнэлгийн одоогийн бүтэц орон тоонд лабораторийн эмчийн сул орон тоо байхгүй учраас тухайн тасагт ажиллаж байгаа лабораторийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан тухайн тасгийн лабораторийн тасгийн эрхлэгчийг шатлан дэвшүүлж, лабораторийн эмчийн сул орон тоонд лабораторийн их эмч Ш.А томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байгаа.

2.5.Н****** эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/6 дугаар Н****** эмнэлгийн бүтэц, орон тоо ажил албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай тушаал дээр лабораторийн хэсэгт 13 хүн ажиллахаар баталсан байгаа. О*** шүүхийн шийдвэрийг биелүүлж, бид нарт 17 хүн ажиллаж байгаа. О*** гаднаас хүн сонгон шалгаруулж авах боломжгүй. Д****** нь Э**** мэндийн яамнаас нийт ажилтнуудын 9 хувийг цомхотголд оруулж, ажиллаарай гэсэн. Ө******** дотор бид нар шийдвэрийг явуулах гэж байгаа. Х******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага иргэний оролцоо, эрх үүрэг, 33.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгож, ажилд авах хөдөлмөр эрхлэлт нийтлэг үйлчилгээ арга хэмжээнд өөрийн сонголтын дагуу оролцох эрхтэй гэж заасан байгаа. Х***** сонгон шалгаруулалт гэж заагаагүй. З***** сонгон ажилд авна гэж хуульд заасан байгаа.

2.6.Н**** талаар Н****** эмнэлэг төрийн албаны салбар зөвлөл биш. Ш****** авах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Бид нар шалгалт авах эрх хэмжээтэй байгууллага биш байна. Д****** нь бид нарт гаднаас хүн авах ямар нэгэн эрсдэл үүсээгүй. Д******** ажилтнуудыг сонгож авах нөөц бололцоо байгаа. Т*** учраас бид нар дотооддоо тухайн тасагтаа ажиллаж байгаа эмч нараас сонгон авах эрх хуулиараа байгаа гэж үзэж байгаа. Д****** нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага сонгон шалгаруулалт бүртгэх гээд шаардлага гаргасан. Г**** ажилд томилсон тушаалыг гаргаж өгөөгүй байгаа. Энэ дээр бас эргэлзээтэй байгаа. Б** анагаахын лабораторийн мэргэжилтнээр ажилласан ажилд томилсон тушаал нь байхгүй учраас энэ дээр төгссөн мэргэжлээр ажилласан эсэх нь эргэлзээтэй байна гэж үзэж байгаа. И** учраас Н****** эмнэлэг өөрсдөө дотооддоо сонгох боломж хуулиар байгаа. Т*** учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00560 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2, Х********** тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг, мөн М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т***** сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 100020000941 дугаартай данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.А буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд:

4.1. Е.М би М.А нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт холбогдох “Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Миний бие Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00560 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.2. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Х********** тухай хуулийн болон Т***** албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан сонгон шалгаруулах журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй.

4.3. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

4.4. Анхан шатны шүүх маргаан бүхий иргэний хэрэгт Х********** тухай хуулийн болон Т***** албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гомдлын тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 дахь заалтад “Т***** албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулаагүй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг Х********** тухай хуулиар зохицуулах бөгөөд энэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлсон байна. Х********** тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ. Х****** дээрх заалтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаалд хүн авч ажиллуулах нь ажил олгогч, ажилтан нарын харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцооны үндсэн дээр шийдвэрлэгдэх харилцаа гэж үзэхээр байна”... гэсэн бол мөн хэсгийн 14 дэх заалтад “Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь Т***** албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Т***** үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, мөн зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Т***** албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасан төрийн жинхэнэ албан тушаал болон удирдах албан тушаалд хамаарахгүй тул Т***** албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилох журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно” гэжээ. Г*** маргаан бүхий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь ТҮЭМ-6 ангилалд хамаарах буюу З****** газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт заасны дагуу “Т***** үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс ч гэсэн маргаан бүхий орон тоо нь удирдах албан тушаал болох талаар маргаагүй юм. М** Улсын Их Х***** Хууль зүйн байнгын хорооны 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 05 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтын Хөрөнгө оруулгын мэдүүлэг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөтлөх албан тушаалын жагсаалтыг баталсан ба тус жагсаалтын 1 дүгээр зүйлийн 5.4 дэх хэсэгт “ТҮЭМ6-ТҮЭМ9-д хамаарах эрүүл мэндийн салбарын удирдах албан тушаалтан, түүнтэй дүйцүүлэх албан тушаалтан” хэмээн журамласан бөгөөд томилох эрх бүхий этгээд тасгийн эрхлэгчийн албан тушаалд томилохоос хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг А******** тэмцэх газарт хянуулдаг онцлогтой юм. Д******* дүгнэхэд аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь нийтийн албан тушаалтан бөгөөд сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилсон нь хуульд нийцэх юм. М** Т***** албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Т***** үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.2-т “У****** албан тушаалд томилогдох ажилтанд Т****** тухай хуулийн 16.4.1-16.4.17-д зааснаас бусад боловсрол, соёл урлаг, шинжлэх ухааны болон эрүүл мэнд, биеийн тамир, спортын зэрэг албан тушаалтнуудыг хамааруулан ойлгоно”... хэмээн журамласан ба дээрх ангилалд мөн маргаан бүхий орон тоо хамаарах юм.

4.5. Хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн гомдлын тухайд: Х****** хэрэгт нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 6-03/138 дугаар албан тоот, Т***** албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь С***** зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаартай албан тоотыг гаргаж өгсөн бөгөөд дээрх нотлох баримтуудыг болон маргаан бүхий орон тооны албан тушаалын тодорхойлолт зэргийг анхан шатны шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна. Тухайлбал дээрх нотлох баримтуудад маргаан бүхий орон тоонд томилохдоо сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилох нь хуульд нийцсэн болох талаар дурдсан бөгөөд албан тушаалын ангилал зэргийн хувьд ч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг болох нь тогтоогдож байгаа. Г*** анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх нотлох баримтуудыг дурдаагүй буюу үнэлээгүй мөн анхаарч үзээгүй явдал нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэхээр байна.

4.6. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00560 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд өгсөн тайлбарт:

5.1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.1-т ... Т****** байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтан ... сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.” гэж хуульчилсан ба Т***** албаны зөвлөлийн 2022 онь 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар “Т***** албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Т***** албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулах журам”-ын 1-т Т***** захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх ... сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах ... харилцааг ... энэхүү журмаар зохицуулна. М** журмын 2.1.3-т Т****** шууд захирагчийн сонгон шалгаруулалт:

2.1.3.2-т Т***** үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт хийхээр зохицуулсан байна.

5.2. Т****** тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-т “Т****** шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “Д***** албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:”, 16.4.18-т “Т****** бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн.” гээд тодорхой хуульчилсан. Д**** хууль тогтоомжуудад Н****** Э******** тасаг/эрхлэгч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар зохицуулаагүй бөгөөд зөвхөн Т***** үйлчилгээний байгууллагын Т****** шууд захирагч нарт буюу дарга, эрхлэгч, захирал нарын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зохицуулсан байна. Н****** эмнэлгийн тасаг/нэгжүүдийн эрхлэгч тухайн байгууллагын төсвийг захиран зарцуулах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна. Т****/нэгжийн эрхлэгч нар тухайн тасгийн дотоод үйл ажиллагаа, ажилтнуудын цаг ашиглалт, мэргэжлийн үйл ажиллагаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг стандартыг мөрдлөг болгох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаандаа биелүүлэх үүрэгтэй юм.

5.3. Н*********** Н****** эмнэлгийн захиалгын дагуу төрийн сангийн санхүүжилтээр гурван талт гэрээний дагуу Л*********** эмчийн үндсэн мэргэшлийн 2 жилийн сургалтад хамрагдан төгсөж ирсэн хүний их эмч Ш********** А******** Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.03.31-ний өдрийн 302/ШШ2025/00279 тоот шийдвэрийг биелүүлж Л*********** эмчээр томилон ажиллуулж байгаа. И***** тус эмнэлгийн Л*********** тасгийн бүтэц орон тоонд байгаа Т****** эрхлэгчийн орон тоо сул байгаа гэж хэлэх боломжгүй болсон, яагаад гэвэл сонгон шалгаруулалт явуулж гаднаас өөр хүн авч ажиллуулсан тохиолдолд батлагдсан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан тохиолдолд Т****** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-т батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэсэн заалтуудыг зөрчсөн асуудал болно.

5.4. М** тухайн тасагт Л*********** тасгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангаж байгаа 3 лабораторийн эмч он удаан жил тухайн тасагт ажиллаж байгаа тул тасаг дотроос сонгон тасгийн эрхлэгчээр томилгоо хийх нь хуульд бүрэн нийцнэ.

5.5. Х******* эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 31 дүгээр зүйлд Х******* эрхлэлтийг дэмжих, үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага иргэний оролцоо, эрх үүрэг, 33.3 дахь хэсэгт аж ахуйн нэгж байгууллага, иргэн нь аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага болон хөдөлмөрийн биржээс санал болгосон иргэнийг ажлын байрны шаардлагад нийцүүлэн сонгож, ажилд авах хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ арга хэмжээнд өөрийн сонголтын дагуу оролцох эрхтэй гэж заасан байгаа. Х***** сонгон шалгаруулалт гэж заагаагүй. З***** сонгон ажилд авна гэж хуульд заасан байгаа.

5.6. И***** Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн М.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.М нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт   холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

7. Нэхэмжлэгч М.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт холбогдуулж “Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах тухай” гомдол гаргаж, үндэслэлээ “... мэргэжлээрээ 13 дахь жилдээ ажиллаж байна. 2020 оноос эхлэн Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт ажилд орох тухай хэд хэдэн удаа хүсэлт гаргаж байсан, уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хүсэлтийг амаар гаргасан боловч хариуцагч байгууллагаас татгалзсан хариу өгсөн тул уг сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгаж өнө үү” гэж тайлбарлажээ.

Хариуцагч  дээрх гомдлын шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд хариу тайлбар ирүүлсэн бөгөөд үндэслэлээ “...А****** нэгдсэн эмнэлгийн Л*********** тасгийн эрхлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/173 дугаартай тушаалаар чөлөөлсөн. Т***** албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолоор баталсан сонгон шалгаруулах журамд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нарын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахаар заасан байх бөгөөд нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн албан тушаал нь уг журамд заасан албан тушаалд хамаарахгүй тул чадахуйн зарчим буюу шатлан дэвшүүлэх зарчмыг үндэслэн сонгон ажиллуулах боломжтой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

 

8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, дараах үйл баримтууд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд тогтоогдов. Үүнд:

- Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “А***** чөлөөлөх тухай” Б/173 дугаартай тушаалаар Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс ажлаас чөлөөлжээ.

- Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн даргын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/06 дугаартай тушаалаар Н****** эмнэлгийн бүтэц орон тоо, ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байх ба уг тушаалын хавсралтаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэг нь нийт 506 орон тоотой байх бөгөөд Л*********** тасаг нь тасгийн эрхлэгч 1, лабораторийн эмч 1, Б**-анагаахын мэргэжилтэн 3, ахлах лаборант 1, лаборант 10, үйлчлэгч 1, нийт 17 байхаар баталжээ.

- Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн даргын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/106 дугаартай “А**** томилох тухай” тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 302/ШШ2025/00279 дугаартай шийдвэрийг үндэслэн Ш.А лабораторийн тасгийн лабораторийн эмчээр томилжээ.

- М********** А***** нь 2012 онд Э***** дээд сургуулийг бакалаврын дипломоор Б**-А****** мэргэжлээр, 2021 онд Е****** мэргэжлийн анагаах ухаан-хүний их эмч мэргэжлээр тус тус төгсжээ.

- Н******* даатгалын ерөнхий газраас олгосон даатгуулагч М.А Н******* даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, М.А ********** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Р********** О******** ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн б/24 дугаартай тодорхойлолт, О******** эмнэлгийн захирлын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/07 дугаартай “А***** чөлөөлөх тухай” тушаал, У******** анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн захирлын 2024 оны 9 үгээр сарын 10-ны өдрийн Б/153 дугаартай тушаал зэргээр М.А нь 2013 оноос эзэмшсэн мэргэжлийн дагуу хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байжээ.

 

9. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн, шүүхээс хуульд заасан журмаар бүрдүүлсэн дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

9.1. Нэхэмжлэгч тал Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн орон тоо нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан тул заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой гэж маргасан ба Т***** албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх сонгон шалгаруулалт явуулах журмын 1-т “төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж, мөн журмын 2.1.3 дахь хэсэгт төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2.1.3.2 дахь хэсэгт төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг хийхээр зохицуулсан ба зөвхөн төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч гээд тодорхой хуульчилжээ.

9.2. Т****** тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38 дахь хэсэгт төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд тайлагнах эрх бүхий этгээдийг,  мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна гэж зааснаас үзэхэд Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч нь байгууллагын төсөв санхүүд ямар нэгэн байдлаар оролцох, захиран зарцуулах эрх хэмжээгүй, төсвийн шууд захирагч биш тул тус орон тоог нээлттэй сонгон шалгаруулах талаар хууль тогтоомжоор тухайлан зохицуулаагүй байна.

 

10. Т***** албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно гэж хуульчилсан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал нь төрийн жинхэнэ албанд хамаарахгүй ба мөн хуулиар төрийн үйлчилгээний албанд иргэдийг сонгон шалгаруулж томилох тухай зохицуулалтгүй, харин тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Т***** жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бол 4.3 дахь хэсэгт “Ү*********** албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Х********** тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, 4.4 дэх хэсэгт “Т***** албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Х********** тухай болон бусад хуулиар зохицуулна” гэж тус тус хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээний албан хаагчийн эрх зүйн байдлыг Х********** тухай хууль болон энэ хууль, хууль тогтоомжийн бусад актаар тогтоох ба түүнийг сонгон шалгаруулж, ажилд томилохтой холбоотой харилцаанд Т***** албаны тухай хуулиар тухайлан зохицуулаагүй тул Х********** тухай хууль,  мөн бусад хуулиар журам тогтоосон бол тухайн хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.            

10.1. Г**** Иргэний хуулийн Г**** гуравдугаар бүлэгт заасан, ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэхтэй холбоотой үүргийн харилцааны нэгэн төрөл болох хөдөлмөрлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаанд, тухайлбал төрийн байгууллагад ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагчтай ажил олгогч мөн хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулах ба мөн зүйлийн 369.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд Иргэний хуулийн ерөнхий ангийн үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарч, талууд тэгш эрхийн үндсэн дээр, сайн дураараа, гэрээний агуулгыг Х********** тухай хуульд нийцүүлэн өөрсдөө тодорхойлох зэрэг гэрээний эрх чөлөөний суурь зарчмууд нэгэн адил үйлчилдэг.

 

11. Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “Х********** гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно” гэж, Х********** тухай хууль /Ш********* найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад “хөдөлмөрийн гэрээ” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтад ажилтан нь ажил олгогчтой сайн дурын үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах, өөрчлөх, цуцлах нь үндсэн эрхтэй гэж, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тус тус хуульчилсан, төрийн байгууллагад гарсан төрийн үйлчилгээний албан тушаалын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр, тогтоосон дүрэм журам, хуулийн зохицуулалт байхгүй, тухайн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шатлан дэвшүүлэх /мерит/ зарчмыг хэрэгжүүлснийг нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх аливаа үндэслэл тогтоогдоогүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр М.А хариуцагч Баян-Өлгий аймгийн Н****** эмнэлэгт холбогдуулж гаргасан “Н****** эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж, М.А тухайн сонгон шалгаруулалтад бүртгэхийг даалгах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 302/ШШ2025/00560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                Ж.ОТГОНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                Д.КӨБЕШ