| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00483/И |
| Дугаар | 212/МА2025/00066 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00066
Б.А нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00602 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *************** багт оршин суух У** овогт Б***** А********* нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төв /даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Н/-д холбогдох,
“Баян-Өлгий аймгийн Ц***** сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч байгууллагын өмгөөлөгч С.Н /цахим сүлжээгээр/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Н*********** агуулга:
1.1.Миний бие Б.А нь АШУҮИС-ийн Г***-А**** аймаг дахь салбар сургуулийг 2016 онд бакалаврын зэрэгтэй, эх баригч мэргэжлээр төгссөн. С******* төгссөний дараа 2018 онд Ц***** сумын Сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 41 тоот тушаалаар тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилж, хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулсан юм. Г**** 2022 онд тус сумын Э**** мэндийн төвийн бүтэц орон тоог дахин баталж багийн бага эмчийн орон тоог 7 болгож, сумын төвийн багийн 2 бага эмчийн орон тоог хасаж, намайг багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн. Т****** эс зөвшөөрч сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01079 дугаартай шийдвэрээр намайг Ц***** сумын 8 дугаар багийн бага эмчээр эргүүлэн тогтоосноор тус сумын Э**** мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот тушаалаар Ц***** сумын 8 дугаар багийн бага эмчээр эгүүлэн томилсон байсан.
1.3. Уг багийн бага эмчээр ажиллаж байхад тус төвийн эх баригч Х.А өндөр насны тэтгэвэрт гарсан учир намайг мэргэжлийн дагуу тус сумын Э**** мэндийн төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 тоот тушаалаар эх баригчаар томилсон. Би эх баригчаар томилогдоод 1 жил 5 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй, хүүхдийн эндэгдэлгүй ажилласан.
1.4.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Н нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаал гарган намайг тус сумын 8-р багийн бага эмчээр томилсон байна. Би тушаал гарсныг огт мэдээгүй, намайг багийн эмчээр томилсон тухай хэлээгүй, эх баригчаар 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Тэгээд тухайн хугацаа болоход та эх баригчаар ажиллахгүй тус сумын 8 дугаар багийн бага эмчээр ажиллах ёстой гэсний дагуу одоо багийн бага эмчээр ажиллаж байна. Ер нь намайг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилсон тушаал нь үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд би 4 сартай хүүхэдтэй. Б***** эмчээр ажиллахад дуудлага маш их ирдэг. Б*** насны хүүхэдтэй учраас өдөр, шөнө дуудлагад явж чадахгүй. Эх баригчийн ажил нь тогтсон ажлын цагтай учраас мэргэжлийн дагуу ажиллах хүсэлттэй байна. Х**** эх баригч Б.А би эх баригчаар ажиллах хугацаандаа Х********** тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийн 123.2.1, 123.2.2, 123.2.3, 123.2.4 дэх заалтуудад заасан сахилгын арга хэмжээ авхуулж байгаагүй. Г**** миний сэтгэл санаагаар тоглож, ажлын байрны дарамт үзүүлж, үндэслэлгүйгээр багийн бага эмчээр томилсонд гомдолтой байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
1.5.Уг тушаалыг гардан авсны дараа Өлгий сумын Х********** эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан ба уг хорооноос гомдлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Би эх баригчаар ажиллаж байхад ТҮЭМ-5-аар цалинжиж байсан ба одоо ТҮЭМ-4-ээр цалинжиж цалин авч байгаа ба миний эрх зүйн байдлыг доордуулж байгаад гомдолтой байна.
1.6. Иймд Баян-Өлгий аймгийн Ц***** сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгох хүсэлттэй байна.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзал:
2.1. Ц***** сумын ЭМТ-д эх баригчаар ажиллаж байсан Б.А нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгууллагын даргын 12 тоот тушаалаар тус сумын 8-р багийн эмчээр түр, 2018 оноос байгууллагын даргын 41 тоот тушаалаар бүр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 9 дүгээр сарын 14-ний А/51 тоот тушаалаар бүтэц орон тоо танагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн.
2.2. У***** 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ээлжийн эх баригч Х.А өндөр насны тэтгэвэрт гарсан тул оронд нь нэхэмжлэгч Б.А 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс сонгон шалгаруулалтгүйгээр томилсон. Т********** ажилдаа хариуцлагагүй ханддаг, цахим системд ажиллах чадваргүй, үйлчлэгч нараас байнга гомдол ирдэг. Э************* их эмч Х.С нь удаа дараа биеэр надад гомдол гаргаж байсан. Иймд би Б.А нэг бус удаа анхааруулж, тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байгааг нь хэлж байсан.
2.3. Б*********** дотоод зөрчлийг арилгахын тулд өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн ЭМГ-н даргын албыг түр орлон гүйцэтгэгчийн орон тооны хязгаар баталсан А/13 тоот тушаалын дагуу ажил горилж материал өгсөн хүмүүсийн дотор бага эмч мэргэжилтэй хүн байгаагүй тул эх барих бага эмч мэргэжилтэй Б.А хуучин ажиллаж байсан 8 дугаар багийн эмчээр эгүүлэн томилсон болно.
2.4. Иймд миний бие нэхэмжлэгч Б.А ямар нэгэн хохиролгүйгээр өөр ажлын байранд шилжүүлэн томилсон болно.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00602 дугаар шийдвэрээр:
3.1. Х********** тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А урьд эрхэлж байсан тус төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоож,
3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А. энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож,
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,
3.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Х*********** өмгөөлөгчийн давж заалдах гомдолд:
4.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын эрүүл мэндийн төвийн өмгөөлөгч С.Н би Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00602 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.2. Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байсан. Б.А Баян-Өлгий аймгийн Ц***** сумын эрүүл мэндийн төвийн эх баригчийн ажлаас нь чөлөөлөөгүй байсан. Т****** эх баригчийн хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд ажлын үүргийн хувьд дотооддоо зохицуулалт хийх тухай тушаал гаргахад өөр ажилд буруу шилжүүлсэн хэмээн ойлгосон байна. Иймд Б.А эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдоогүй байхад түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.
4.3. Ш********* тогтоох хэсгийн 2 дахь заалт ойлгомжгүй болсон тул шийдвэрийг биелүүлэх боломжгүй болжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Т****** хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Ш****** гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.”, 118.6,-д “*Энэ хуулийн 118.5-д заасан тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байна” гэсэнд нийцээгүй байна.
4.4. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00602 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Миний үйлчлүүлэгч багийн их эмчээр ажиллаж байсан. Он гараад жирэмсний амралттай байгаад ажилд орсон. А**** ороод сар болоогүй хугацаанд эх баригчийн ажлыг нь өөрчилж, бага эмчээр томилсон. Уг тушаалыг эс зөвшөөрч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.А Ц***** сумын Э**** мэндийн төвийн эх баригчийн ажилд эгүүлэн томилсон. Миний үйлчлүүлэгч тухайн үед ямар нэгэн зөрчил гаргаагүй байсан. Б.А нь 9 дэх жилдээ ажиллаж байна. Ө*** нь бага эмчээр ажиллаж байсан. Тус сумын төвд 8 их эмч ажиллаж байгаагаас нэг нь эмэгтэйчүүдийн их эмч юм. Т***** гарсан үед хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орох ёстой. Х********** гэрээнд өөрчлөлт оруулахгүйгээр шууд тушаал гаргаж, бага эмчээр томилсон. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 602 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Миний бие нялх хүүхэдтэй тул бага эмчээр ажиллаж чадахгүй, 8 дугаар баг сумын төв ч гэсэн сумын төвөөс 5-10 километр алслагдсан зайтай газарт оршин суудаг иргэдийг хариуцдаг.
ХЯНАВАЛ:
7. Д*** заалдах шатны шүүх Б.А Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвд холбогдуулан гаргасан, тус төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Э**** мэндийн төвийн эх баригчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн анхан шатны шүүхийн гомдлоор авч хэлэлцсэн хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
8. Хэргийн материалаас үзэхэд, зохигчоос гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
9.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
9.1. Нэхэмжлэгч Б.А нь А******** шинжлэх ухааны Ү******* их сургууль Г***-А**** аймаг дахь салбар анагаах ухааны сургуулийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Эх баригч” мэргэжлээр төгссөн болох нь тус сургуулиас олгосон D201617576 дугаартай Б********* диплом, түүний хавсралтаар, мөн түүнд Э**** мэндийн яамны сайдын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/161 дугаар тушаалаар “Эх барих” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 3 сарын 24-ний өдрөөс 2027 оны 3 сарын 24-ний хүртэл 5 жилийн хугацаатай олгосон нь 13115 дугаартай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогдсон.
9.2. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын сум дундын эмнэлгийн эрхлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай тушаалаар 8 дугаар багийн бага эмч Х.Ш нас барсан тул оронд нь бага эмч мэргэжилтэй Б***** А********* томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
9.3. Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвийн ерөнхий эмчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 53 тоот тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 130ШШ2022/01079 дүгээр шийдвэрийг үндэслэн Б.А 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 8 дугаар багийн бага эмчээр эгүүлэн томилжээ.
9.4. У***** нэхэмжлэгч Б.А тус төвийн даргын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр тушаалаар ээлжийн эх баригч Х.А өндөр насны тэтгэвэрт гарсан тул тухайн өдрөөс эхлэн түүний оронд Б.А эх баригчаар томилж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.
9.5. Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаалаар Х********** тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, Э******** дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 3.4, 3.5, 3.7 дахь заалт, Баян-Өлгий аймгийн Э**** мэндийн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/13 тоот тушаалыг тус тус үндэслэн эх баригчаар ажиллаж байгаа Б.А 8-р багийн бага эмчээр томилсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Х********** тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Х********** эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооноос 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр тэмдэглэлээр урьдчилан шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан үйл баримт тогтоогджээ.
10. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Н нь тус төвийн эх баригч эмчээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс ажиллаж байгаа Б.А үүрэгт ажлаас нь өөрчилж, 8 дугаар багийн бага эмчээр томилсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн “ажилтныг хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон үндсэн ажлаас нь өөр ажил үүрэг хийж гүйцэтгүүлэхээр, өөрчлөн буюу шилжүүлэн томилсон ажил олгогчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 26 тоот тушаал нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх заалтыг тус тус зөрчиж, мөн нэхэмжлэгч Б.А хөдөлмөрлөх эрхийг зөрчиж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна” гэх дүгнэлт бодит байдалд нийцсэн, хууль ёсны болжээ.
11. Хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс “...нэхэмжлэгч Б.А тус төвийн эх баригчийн ажлаас чөлөөлөөгүй, ажил олгогчоос дотооддоо зохицуулалт хийх тухай тушаал гаргахад өөр ажилд буруу шилжүүлсэн хэмээн ойлгосон байна. Б.А эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдоогүй байхад түүний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт ойлгомжгүй болсон тул шийдвэрийг биелүүлэх боломжгүй болжээ...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.
12. А*** олгогчоос ажилтан Б.А тус аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвийн эх баригчийн ажлаас чөлөөлсөн тухай эрхийн акт гаргаагүй байгаа хэдий боловч түүний зөвшөөрөлгүй, ажилтантай тохиролцоогүй байж 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр түүнийг тус сумын 8 дугаар багийн бага эмчээр томилж байгаа нь өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчжээ. Маргааны үйл баримтад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
13. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх маргааны үйл баримт, ажил олгогчийн шийдвэрийн үндэслэлд заасан үйл баримтуудын нотломж зэрэгт хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэж хууль ёсны дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “хариуцагчийн өмгөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
14. Хуульд зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
15. Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, ямар нэг салаа утгагүй, биелүүлэхэд ямар ч эргэлзээ төрүүлэхээргүй байх нийтлэг зарчмын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих найруулгын шинжтэй өөрчлөлтийг оруулж, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч С.Н саналыг хүлээж авч шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 302/ШШ2025/00602 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар Б.А нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц***** сумын Э**** мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ