Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 277

 

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         0925                                          2019/ШЦТ/277

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг, 

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О овгийн Б.Б-д холбогдох эрүүгийн 1934006570319 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2019 оны 09 дүгээр 24-ний өдөр ирүүлснийг хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Жаргалант суманд 1959 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ерөнхий цэргийн командлагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23-р хороо, 2а хэсэг, 999 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 59012717 дугаарын регистртэй, О овгийн Б.Б

 

            Холбогдсон хэргийн талаар

                                          /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Хужирын тохой гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Д.Чимгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн тус газар нь төмөр хайрцгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 1934006570319 дугаартай хэрэгт хохирогч Д.Чимэг/хх-ийн 13-14, 15 дугаар хуудас/, гэрч Б.Б /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Д.Чимэг/хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Ж.Сүхбат /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ш.Сарангэрэл /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч Б.Бгийн/хх-ийн 29-30 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хохирогч Д.Чимгийнөргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Д.Чимгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч Д.Чимэгт хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хохирогч Д.Чимгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 5-8, 31-33,38 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар баг Хужирын тохой гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Д.Чимгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн тус газар нь төмөр хайрцгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Чимэг ...2019 оны 08 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед би хоол ундаа хийгээд байтал бид хоёр маргалдсан. Ер нь архи уухаараа намайг хэл амаар доромжилдог. Тэгээд би гэрээсээ Бг хөөсөн. Тэгтэл над руу наборны төмөр хайрцаг шидээд миний толгойг оносон... /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

...Намайг өмнө Б.Б нь 2017 оны 01 дүгээр сард намайг хэл амаар доромжилж зодож байсан ба 30 хоног баривчлагдаж байсан. Өөрөөр зодож цохиж байсан зүйл бол байхгүй... /хх-ийн 15 дугаар хуудас/,

гэрч Б.Б ...Чимгээ уурлаад миний хамаг хувцсыг гаргаж хаяад гэрийнхээ хаалгыг түгжээд гарсан ба би хувцсаа аваад хашааны хаалга онгойлгоод гараад явтал Чимгээ араас гарч ирсэн ба хашааны үүдэнд Сүхбат явж байсан. Сүхбаттай юм яриад байж байтал Чимгээ, Сүхбат бид хоёрыг хоёр архичин минь хоёулаа зайл гэсэн. Тэгэхээр нь би уурлаж ороод тамхиныхаа төмөр хайрцаг Чимэг рүү шидээд дух хэсэгт нь оносон... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Д.Чимэг ...Энхээгийн гэрт орох гээд гэрээс гараад явж байтал Б араас наборны төмөр хайрцаг шидээд миний толгойд оносон. Тэгээд дахиад цохих гэж байхад нь Сүхбат гэх хүн гараас нь бариад болиулсан... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Ж.Сүхбат ...Б уурлаад тахитай байсан төмөр хайрцаг шидээд Чимэгийн дух хэсэгт нь оносон ба би Бг уурлаад байхаар нь боль гээд барьж аваад хажуудаа суулгасан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

гэрч Ш.Сарангэрэл ...Би эдгээр хүмүүсийг хамтран амьдардаг юм байна гэж ойлгосон ба Б.Б гэх хүн нь ирж очин байж байдаг байсан. Өмнө нь маргалдаж муудалцаж байсан асуудлыг нь бол мэдэхгүй өмнө цагдаад хандаж байгаагүй байх... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бгийн ...Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 586 дугаартай ...Д.Чимгийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/ болон Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан хохирогч Д.Чимгийн  өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Д.Чимгийн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч Д.Чимэгт хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, хохирогч Д.Чимгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 37 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 5-8, 31-33, 38 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

Прокуророос шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1934006570319дугаартай хэргийг шүүгдэгч Б.Бг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Д.Чимэг нь түүнтэй эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

            Шүүгдэгч Б.Бгийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Д.Чимгийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж толгойн тус газар нь төмөр хайрцгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамтран амьдарч байгаа хүнийг зодож цохиж байгаа өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Чимгийн эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан байна.  

 

Хохирогч Д.Чимэг, шүүгдэгч Б.Бгээс эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 37-38 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Бгээс хохирогч Д.Чимэгт эмчилгээний зардалд 255.800 /хоёр зуун тавин таван мянга найман зуу/ төгрөг төлсөн талаар /хх-ийн 9-11 дүгээр хуудас/ баримт авагдсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгож тохиролцсон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Чимэг нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овгийн Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч О овгийн Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О овгийн Б.Б-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.      

 

4. Шүүгдэгч О овгийн Б.Б-дшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч О овгийн Б.Б-днь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Д.Чимэг нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О овгийн Б.Б-дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О овгийн Б.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН