Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         09              24                                          2019/ШЦТ/276

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

хохирогч Г.Азбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахьхэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц.А-т холбогдох эрүүгийн 1834005860310 дугаартай хэргийг 2019оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1994 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дундболовсролтой, жолоочмэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл5, эцэг, эх, 2дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 6-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 94062817 дугаарын регистртэй, Б овгийн Ц.А

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ц.А нь Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг Уушгийн хөтөл гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03:00 цагийн орчим 63-89 ӨВО улсын дугаартай “Хино” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1“Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийн ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж 19-74 ӨВР улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж Б.Мөнгөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Х.Болдын амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А:

...миний бие нь 2018 оны 08 дугаар сарын 4-5 нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумаас адуу ачаад ирж байсан. Аргалант сумын нутаг дэвсгэрт явж байтал гэнэт өөдөөс хурц гэрэлтэй машин гараад ирсэн. Тэгэхээр нь би гэрлээ ойрын гэрэл рүү шилжүүлээд тэр машинтай дөнгөж зөрсөн чинь нэг машины араас орчихсон. Нэмж ярих зүйл байхгүй...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчБ.Долгорсүрэн:

...2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг өнгөрч байхад манай нөхрийн ээж над рүү залгаад бид хэд тэр даруй Улаанбаатар хот руу гарсан. Өглөө 07 цагийн үед хэргийн газар дээр очсон. Тэгэхэд аавын машин замаас гарчихсан, аваарын гэрэл нь асаалттай цагдаа нар, ах дүү нар бүгд ирсэн байсан. Машинд ерөөсөө ойртуулаагүй. Нэхэмжилж байгаа зүйлийн хувьд оршуулгын зардал, машины эвдрэл, алга болсон үхсэн адууны мөнгө нийт 30 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 19 900 000 төгрөг төлсөн байгаа. Одоо төлөөгүй үлдсэн 10 000 000 төгрөгөө нэхэмжилж байгаа...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Азбилэг: 

...2018 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хадам аав бид 2 Хужиртын урдаас худалдаж аваад Улаанбаатар хотод авч ирээд Эмээлт дээр худалдах зорилготой тэр адуунуудыг ачсан. Тэгээд явж байтал шөнө 3 цагийн үед нэг адуу нь үсрээд машины тэвшин дээр цоройгоод гараад ирсэн. Тэгээд бид 2 үсрэх гэж байна гээд замын хажуу руу шахаад зогссон. Машинаас бууж ирээд адууг нь цааш түлхэх гэтэл урдаас харайгаад машин дээрээс уначихсан. Тэгээд нөгөө адуугаа буцаагаад ачих гэтэл бид 2 чадахгүй байсан. Тэгэхээр нь гар өргөөд хүнээс тусламж авах гээд байж байтал нэг портер зогсоод хадам аавтай мэндлээд байсан. Аавын таньдаг хүн нь юм байна лээ. Тэгээд бүгдээрээ нөгөө адуугаа ачих гээд машины ард хөтлөөд очсон. Би ардаас нь түлхээд талийгаач миний зүүн гар талд зогсчихсон байсан. Гэтэл манай хадам аав намайг миний хүү жолоочийн эсрэг талд нь очоод ногтноос нь тат гэж хэлсэн. Тэгээд би ногтноос нь татсан чинь гэнэт тас гээд дуу гарсан би замын хажуу руу унасан. Тэгээд босоод аавыг хайсан чинь Ц.Аын машины доор байсан. Аавыг гаргах гээд гүйгээд очсон чинь Ц.А намайг авраач гээд орилоод байсан. Тэгэхээр нь би очоод Ц.Аыг машинаас нь гаргачхаад аавыг машин доороос гаргаад иртэл бэлхүүсээрээ тасарчихсан байсан. Тэгээд би машин доороос гаргаж ирээд дээлээр хучсан. Ц.Аын машин дотор нэг эгчийн толгойноос цус гарчихсан 2 хүүхдээ машинаас буулгаж байсан... гэсэн мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834005860310 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчБ.Долгорсүрэн /хх-ийн 35-36, 37 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Р.Мөнгөн /хх-ийн 40 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.Азбилэг  /хх-ийн 43, 52-53, 54 дүгээр хуудас/, гэрч Б.Бат-Эрдэнэ /хх-ийн 44 дүгээр хуудас/, гэрч Ц.Ариунзул /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч С.А  /хх-ийн 46-47дугаар хуудас/, гэрч Д.Занданхүү /хх-ийн 48-49 дүгээр/, насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсарнай /хх-ийн 55 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Лхагвасүрэн /хх-ийн 56 дугаар хуудас/, яллагдагч Ц.А /хх-ийн 121-122 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 514 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 240 дугаартай дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт /хх-ийн 115 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 61 дүгээр хуудас/,

“ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 74442 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 65 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06/139 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 87-93 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-23 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-30 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/хх-ийн 31-32 дугаар хуудас/, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-59, 64 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 94-96 дугаар хуудас/, хохирогч Р.Мөнгөний өвчний түүхийн хуулбар /хх-ийн 106-114 дүгээр хуудас/, амь хохирогчийн малчны тодорхойлолт, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, мал амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ, төлбөрийн хуудас /хх-ийн 127, 144-145,149, 157-158дугаар хуудас/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн хохирлын баримтууд /хх-ийн 159-195 дугаар хуудас/, хохирогч Г.Азбилэгийн хохирлын баримт /хх-ийн 201 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Аын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 153-156 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73-74, 129-133,136-138, 141-143, 146-147, 150-152, 203дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 03 цаг 00 минутын орчим Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутаг “Уушгийн хөтөл” гэх газарт “Хино” маркийн 63-89 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна. а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийн ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж “Киа Пронтер” маркийн 19-74 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөлдөж Б.Мөнгөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Х.Болдын амь нас хохирсон” үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн ...шөнө 3 цаг өнгөрч байх үед утас дуугараадманай нөхөр ээж рүү залгаад Гомбожавыг яаралтай гараарай гэсэн. Тэгээд дүү Гомбожав руу залгаад найзаараа машинаа бариулаад гараарай гэсэн. Тэгээд би 5 минутын дараа дахин залгаад аав зүгээрүү гээд асуутал тодорхой юм хэлээгүй. Тэгээд би ах руу залгаад юу болсон бэ гээд асуутал ээжтэй цуг бүгдээрээ гар гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө Хархорингоос Улаанбаатар хот руу гарсан. Өглөө 07 цагийн үед Лүн өнгөрөөд хэргийн газар дээр ирсэн. ТЭгэхэд аваар гараад цагдаа нар ирсэн байсан. Манай ах дүү нар ирсэн байсан... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

...Хархорин сумаас 10 толгой адуу ачиж явж байгаад зам тээврийн осолд орж амь насаараа хохирсон. Тус ачиж явсан 10 толгой адуунаас 2 адуу нь газар дээрээ үхсэн. 3 адуу нь ослын дараа тус газартаа байсныг манай гэр бүлийнхэн өөрсдөө Улаанбаатар хот руу оруулж зарж борлуулж мөнгө болгож авсан. Үүнээс 5 адуу нь ослын дараа машинаасаа буугаад ор сураггүй алга болчихсон... ...бид машины эвдрэлийн үнэлгээг гаргуулсан. 5.924.000 төгрөг болсон. Үнэлгээний төлбөр 193.000 төгрөг нийтдээ 6.117.000 төгрөг болсон. Нас барсны зардалд нийт 18.134.634 төгрөг гарсныг баримтаар хэрэгт хавсаргуулж байгаа болно. Ингээд нийтдээ 24.251.634 төгрөг болоод байна. Үүн дээр нэмж 7 толгой адууныхаа үнэлгээг гаргуулж нэмж нэхэмжилнэ. Жолооч А аас манайд нийт 19.900.000 төгрөгийн төлбөр төлөөд байгаа... /хх-ийн 37 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хохирогч Р.Мөнгөн ...Болд гэх хүн портер машинтай адуу ачсан замын хажууд гар өргөөд зогсож байсан. Ингээд бид хоёр машины урд талд нь гаргаж зогсоогоод буугаад очиход нэг адуу нь харайчихсан гээд хүү нь хөтөлчихсөн зогсож байсан. Ингээд бид хоёр адууг нь элбэж ачих гээд би замын эсрэг талд ачих гэж байгаа адууныхаа сүүлнээс татаад зогсож байтал гэнэт тас хийгээд явчихсан. Ингээд би замын хажууу тал руу ойчоод босоод иртэл миний зүүн гар хугарчихсан байсан... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хохирогч Г.Азбилэг ...зам тээврийн осол болсны дараа миний тархи дүүрч өвдөөд, хэвтэхээр хоёр нүдний ухархай руу хатгаад байдаг байсан. Ингээд интермед эмнэлэгт тархины томографикийн зураг авахуулаад тархи хавантай байна гэж эмч оношилсон... /хх-ийн 43 дугаар хуудас/,

...явж байтал адуу дуугараад тэгээд зогсоод хартал нэг адуу цориогоод 2 хөлөө гаргасан байсан. Баруун шахаж зогсоод аваараа татаад машинаа унтраасан. Би нөгөө адуугаа шүүрч аваад зогсож байсан. Тэгээд талийгаач би 9-н адуугаа аваад явъя чи наад адуугаа хөтлөөд явж байя гээд байж байтал талийгаачийг таньдаг бололтой гараа өргөтөл нэг портер дотор 2 залуу бууж ирсэн. Тэгээд адуугаа ачихаар болоод хойд өндөрлөгөөг нь аваад нөгөө адуугаа би  хөлийг нь дээш нь гаргаад тэгээд намайг урдаас нь тат гээд талийгаач би сүүлнээс нь татая гээд хойноос нь тэр 3 түлхсэн. Тэгээд татаж байтал нэг гэрэл гялс ирээд тас гээд явсан. Тэгтэл би замын хажуу руу жалга руу унасан. Тэгээд босоод иртэл нөгөө цагаан машин замаас гараад бүр хол явсан байсан. Тэгээд би талийгаачийг хайсан. Тэгтэл мөргөсөн машины дотор нь 2 жоохон охин байсан. Нэг эгч байсан тэд нарыг би гаргасан. Тэгээд жолооч ёолж орилоод байхаар нь хаалгыг нь онгойлгож өгсөн. Тэгээд адууны араас түлхсэн 2 залуу ёо гээд байсан. Тэгээд би аавыг хайж байгаад араас мөргөсөн машины тэнхлэг доор нь доошоо хараад цус гараад бараг 2 хэсэг болсон байсан. Тэгээд машин дотор хөнжил дээл байсан. Тэрийг дээр нь тавиад хучсан. Тэгээд ах дүү нар руугаа ярьсан... /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

...Өвөрхангай аймгийн хархорин сумаас талийгаач өөрөө жолоодоод гарсан замдаа огт жолоо шилжүүлээгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/,

гэрч Б.Бат-Эрдэнэ ...Лүн өнгөрөөд очтол өглөө 04 цаг өнгөрч байсан. Тэгтэл манай мал ачсан машин зам дээрээ эгцээрээ нүүр шил нь хагарсан урд тал нь чихэгдсэн байсан. Нөгөө мөргүүлсэн машин нь замаас гараад зогссон байсан. Тэгээд мал ачсан зөндөө машин зогссон байсан. Тэгээд манай эхнэр хүүхэд над дээр ирсэн осол болчихлоо би унтаж байсан. Тэгээд адуу мал унчихлаа гэж бодсон. Тэгтэл осол болсон гэж хэлсэн... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Ц.Ариунзул ...шөнө би унтаж байсан чинь 03 цаг 10 минутын үед манай дүү Занданхүү Атар өнгөрөөд явж байгаад аваар болчихлоо наашаа хүрээд ир гэсэн. Тэгээд би дүүгээ дуудаад Занданхүүгийн ээжтэй нь цуг бид 3 явсан. Тэгээд 05 цагийн үед тарын наана осол болсон байсан юу гэдэг газрыг нь мэдэхгүй байна. Очиход манай дүү Мөнгөн зүүн гараа дээш нь сойсон байсан. Нөгөө гараа бариад хугарчих шиг боллоо гээд байсан... /хх-ийн 45 дугаар хуудас/,

гэрч С.А  ...шөнө 3 цаг өнгөрөөгөөд манай 2 хүүхэд суудлын ард унтсан. Би хажууд нь хөлийг нь дэрлээд унтаж байсан. Тэгтэл тас няс гээд явсан. Тэгтэл машины урд талын шил хагараад толгойноос цус гарсан. Тэгээд 2 хүүхэд маань зүгээр байсан. Машин барьж байсан залуу яанаа гээд орилоод жолоон дээрээ сууж байсан би гарч чадахгүй байна гээд байсан. Тэгээд би 2 хүүхдээ аваад машинаас буугаад холдсон засмал зам дээр 2-3 удаа газар унасан. Зарим нь зогсож байсан... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

гэрч Д.Занданхүү ...адууг нь ачиж байсан. Тэгээд ачаад дээр нь гаргаад байж байтал араас тас гээд явсан. Нэг мэдсэн би замынхаа нөгөө талд гарсан байсан. Манай найз замын нөгөө талаас гарч ирээд гар хугарчихлаа гэсэн. Тэгээд бид 2 машин дээрээ очсон. Тухайн үед шоконд ороод юу болсон талаар сайн санахгүй байна. Мөргөсөн нэг том машин зам дээрээ зогсож байсан. Мөргүүлсэн машин замын урд руу нилээн хол гарсан байсан... ...би адуу ачиж байхдаа эхлээд араас нь өргөж байсан дараа нь адуугаа машин дээр гаргачхаад талийгаачтэй байраа солиод машины хажууд засмалтай талдаа гараад ногтноос нь татаад байж байсан. Тэр хооронд тас буугаад л явсан... /хх-ийн 48-49 дүгээр/,

насанд хүрээгүй гэрч Б.Мөнхсарнай ...Би дүү Лхагвасүрэнгийн хамт машины суудлын ар талын зайнд орон дээр унтаж явсан... ...Жолооч, зорчигч хоёр хоёулаа суудлын бүс зүүсэн байсан... /хх-ийн 55 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Лхагвасүрэн ...Би эгчийн хамт машины суудлын ар талын орон дээр унтаад явж байсан... /хх-ийн 56 дугаар хуудас/,

яллагдагч Ц.А ...Төв аймгийн нутаг руу орж ирээд 03-04 цагийн орчимд явж байгаад зам дээр өөдөөс их хурц гэрэлтэй машин ирж байгаа харагдсан. Ингээд би гэрлээ ойрын тусгалд шилжүүлээд зөөлөн явж байхад гэнэт том харанхуй юм тааралдаад тоормоз гишгээд зогсож чадалгүй мөргөөд зогссон. Ингээд би машин дотроо хавчуулагдаад гарч чадахгүй байсан. Намайг нөгөө машины хүн гаргаж авсан. Би зогсож байсан машин мөргөчихсөн байсан... /хх-ийн 121-122 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаартай...Х.Болд нь их бие бүсэлхийн хэсгийн бүрэн тасралт, олон хавсарсан гэмтлүүдийн улмаас нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 514 дугаартай ...Ц.Аын биед баруун өвдөгний үенд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан... талаарх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 95 дугаартай ...”Киа Пронтер” маркийн 19-74 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Болд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... талаарх, мөн “Хино” маркийн 63-89 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Ц.А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 78 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 150 дугаартай...19-74 ӨВР улсын дугаартай “Киа Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Х.Болд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 “Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зосгоно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй /хөвөөгүй бол түүний зах руу аль болох шахаж зогсоно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө.” Мөн дүрмийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараах тохиолдолд хэрэглэнэ: В/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй /эсвэл байхгүй/ тээврийн хэрэгслийг зогсоосон үед” гэсэн заалтуудыг зөрчсөн... дүгнэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 240 дугаартай ...Д.Зандаахүүгийн биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журам зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 100 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаартай  ...Г.Азбилэгийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 103 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 218 дугаартай ...Р.Мөнгөний биед зүүн атгаал ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаархдүгнэлт /хх-ийн 115 дугаар хуудас/,

“АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1338 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 61 дүгээр хуудас/,

“ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 74442 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 65 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 06/139 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 87-93 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-23 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-30 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 31-32 дугаар хуудас/, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-59, 64 дүгээр хуудас/, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 94-96 дугаар хуудас/, хохирогч Р.Мөнгөний өвчний түүхийн хуулбар /хх-ийн 106-114 дүгээр хуудас/, амь хохирогчийн малчны тодорхойлолт, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд, нас барсны гэрчилгээний хуулбар, мал амьтны эрүүл мэнд-гарал үүслийн гэрчилгээ, төлбөрийн хуудас /хх-ийн 127, 144-145, 149, 157-158 дугаар хуудас/,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн хохирлын баримтууд /хх-ийн 159-195 дугаар хуудас/, хохирогч Г.Азбилэгийн хохирлын баримт /хх-ийн 201 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Аын хохирол төлсөн баримтууд /хх-ийн 153-156 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 73-74, 129-133, 136-138, 141-143, 146-147, 150-152, 203 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Аын “Хино” маркийн 63-89 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалтыг зөрчиж “Киа Пронтер” маркийн 19-74 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөлдөж Б.Мөнгөний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, Х.Болдын амь нас хохирсон зам тээврийн осол гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй гэдгээ мэдсээр байж гаргахгүй байж чадна гэж тооцсон, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь хохирсон үйл баримтыг гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг гэж үзсэн ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Түүнчлэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүйг болно.

 

Мөн шүүгдэгч Ц.Аын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгүүдээр,

мөн шинжээчийн 124, 514, 95, 150, 240, 198, 218, “АШИД БИЛГҮҮН” ХХК-ийн 1338 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан,“ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ” ХХК-ийн 74442 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан,“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 06/139 дугаартай үнэлгээний тайлан болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, замын цагдаагийн газрын акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслүүдийн эвдрэл хохирлын гэрэл зургийн үзүүлэлтүүд,хохирогч Р.Мөнгөний өвчний түүхийн хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн хохирлын баримтууд, хохирогч Г.Азбилэгийн хохирлын баримт, шүүгдэгч Ц.Аын хохирол төлсөн баримтуудзэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна. 

 

Иймд шүүгдэгч Ц.Аыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн түүнчлэн тухайн зам тээврийн осол гарахад “Киа Пронтер” маркийн 19-74 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 6.3 дахь заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь шалтгаант холбоотой байна.

Ийм учраас хохирол, хор уршгийг хувь тэнцүүлэн хариуцуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Аын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Х.Болдын амь нас хохирсон, хохирогч Р.Мөнгөний эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Д.Занданхүүгийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Г.Азбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Ц.Аын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд 19.400.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Р.Мөнгөнд 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Д.Занданхүүд 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч Г.Азбилэгт 500.000 /таван зуун мянга/ төгрөг, нийт 21.900.000 /хорин нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэн нь нийт оршуулгын зардал болон эд хөрөнгийн хохиролтой холбоотойгоор 30.000.000 /гучин сая/ төгрөг нэхэмжилснээс оршуулгын зардалд баримтаар гаргаж өгсөн 18.134.000 /арван найман сая нэг зуун гучин дөрвөн мянга/ төгрөгийг, баримтгүй 1.765.366 /нэг сая долоон зуун жаран таван мянга гурван жаран зургаа/ төгрөг, нийт 19.900.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөгийг төлсөн, харин эд хөрөнгийн хохирол болох 7 тооны адууны үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээгээр тогтоогдсон үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг нэхэмжилж байна гэсэн ба энэ шүүх хуралдаанаар эд хөрөнгийн хохиролтой холбоотой 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгтэй холбоотой шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн дээрх эд хөрөнгийн хохиролтой холбоотой 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг шүүхээс хангах боломжгүй гэж үзсэн ба учир нь тухайн зам тээврийн осол гарахад амь хохирогчийн замын хөдөлгөөний дүрмийн зохих 2 заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн учраас учирсан хохирол, хор уршгийг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлэн гаргуулах нь хуульд нийцэж байгаа болно.

 

Мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн баримтгүй нэхэмжилсэн 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Ат хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зам тээврийн осол гарахад амь хохирогчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг тус тус харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэхдээ тээврийн хэрэгсэл болон механизм жолоодохыг тус тус хориглосон болохыг дурдаж байгаа болно.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ц.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба эрх хасах ялыг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн тул тэнсэжалбадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

          хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10.,36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

            38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,заалтуудыг

тус тус удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ц.А ыгзамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, 1 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.А ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.А тЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийнхугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэхийг хориглосон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.А тшүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаандсанаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.А ттээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

6. Шүүгдэгч Б овгийн Ц.А нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнд 19.900.000 /арван есөн сая есөн зуун мянга/ төгрөг, хохирогч Р.Мөнгөнд 1.000.000 /нэг сая/ төгрөг, Д.Занданхүүд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас баримтгүй нэхэмжилсэн 3.950.000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгийн хохиролтой холбоотой 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН