| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
| Хэргийн индекс | 302/2025/00091/И |
| Дугаар | 212/МА2025/00067 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 212/МА2025/00067
М.Б хүсэлттэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.М даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн 302/ШШ2025/00203 дугаар шийдвэртэй, хүсэлт гаргагч ********** багт оршин суух Ш***** овогт М******** Б****** хүсэлттэй,
“(1) Баян-Өлгий аймгийн У******* сумын А***** хөгжил нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг,
(2) Баян-Өлгий аймгийн У******* сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,
(3) Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,
(4) У******* сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,
(5) Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болохыг тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.К илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.А, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга:
1.1.Хүсэлт гаргагч М.Б энэ жил 55 нас хүрсэн, насаараа мал маллаж малчин байсан, одоо У******* сумын 5-р багт мал маллаж амьдарч байгаа. 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүсэлтийн шаардлагаа багасгаж дараах байдлаар тодорхойлсон. Н*********, Баян-Өлгий аймаг, У******* сумын А**** оргил нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал малчин байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан. 1985 онд А**** оргил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан талаарх тэмдэглэл тусгагдсан байгаа. Х***** гаргагч нь 1981 онд 4-р ангийг төгссөн тул бага боловсролтой хүн байгаа. 1986, 1987 онуудад нотлох баримт байхгүй учраас хүсэлтийн шаардлагаа багасгасан байгаа.
Хоёрдугаарт, Баян-Өлгий аймгийн У******* сумын 5-р багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсан асуудлыг тогтоолгохыг хүссэн. Тухайн үед хүсэлт гаргагчид газар эзэмших гэрчилгээ олгож байсан юм байна. Энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байгаа.
Гуравдугаарт, Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3-р багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. 1999 оны гэрлэлтийн баталгаа дээр малчин гэж тэмдэглэгдсэн байгаа. Б**** сумын 3-р багт 1999-2000 онд очсон байна. 1999 онд ХААТР маягтаар малчин гэж гарч ирсэн байгаа. Ө*** нь К.Б шүүгч тогтоож байсан. 2000 онд М***** гэдэг сумын засаг даргаас газар эзэмших гэрчилгээ олгож байсан. 1997, 1998, 1999, 2000 онуудад хүсэлт гаргагчийн харьяалал нь Б**** суманд байсан юм байна. Э**** нь Б**** сумын хүн байгаа. н.Ж******* гэрлэсэн ХААТР маягтад Б**** сум гэж бүртгэсэн юм байна. М** 2000 онд Б**** сумын Засаг даргаас олгосон газар эзэмших гэрчилгээгээр нотлогдож байна гэж ойлгож байна. Баян-Өлгий аймгийн У******* сумын 5-р багт 11 жилийн хугацаатай нийгмийн даатгалын шимтэл төлөгдсөн байгаа.
Дөрөвдүгээрт, Баян-Өлгий аймгийн У******* сумын 5-р багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал мал маллаж, малчин байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Энэ тухай холбогдох баримт малчин мэргэжлийн үнэмлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа.
Тавдугаарт, Баян-Өлгий аймгийн Засаг даргын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А дансанд жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болох тухай хүсэлтийн шаардлага гаргасан. Х***** гаргагч Б******* гэдэг нэрээр явж байсан байна. 2008 оны мал тооллогын А дансанд Б******* гэж бичигдсэн байна. Үүнийг М******** Б**** мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа. М** Ц****** алба хаасан баримтад Б******* гэж явдаг байсан. Т****** М.Б тогтоолгосон шүүхийн шийдвэр байгаа. О*** нутагт хүмүүс М.Б гэдэг нэрийг мэдэхгүй М.Б гэдэг нэрээр явдаг байсан. 2007 оны мал тооллогын А дансанд Б******* гэдэг нэрээр бичигдсэн байсан. Улсын бүртгэлийн зарим баримтад М.Б гэж явж байгаад сүүлд нь М.Б болгож сольсон юм шиг байна. ХААТР маягтуудад бас зөрчилтэй явдаг. Ц**** үнэмлэх дээр М******** Б**** гэж явж байгаа. Р********* дугаар болон ургийн овог нэр, төрсөн он, сар нь бүгдээрээ таарч байгаа. Х***** гаргагчийн хувьд мал малладаг газраас өөр газарт байж байгаагүй. Н******* мал маллаж байсан хүн байгаа. 2008 он дээр А дансны жинхэнэ эзэмшигч М.Б М.Б мөн болохыг шүүхээр тогтоолгож байсан. Иймд 2007 онд мал тооллогын А данс байна. М.Б нь М.Б мөн болно.
1.2.Иймд хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч М.Б нь Баян-Өлгий аймгийн У******* сумын А***** хөгжил нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, Баян-Өлгий аймгийн У******* сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, У******* сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болохыг тус тус тогтоож өгнө үү.
2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00645 дугаар шийдвэрээр:
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, 135.2.4 дах хэсэг заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагч Ш***** овогт М******** Б**** Баян-Өлгий аймгийн У******* сумын А***** хөгжил нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг, мөн Баян-Өлгий аймгийн У******* сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг, мөн У******* сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг тус тус тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
2.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч М.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
3.1. Анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын А****** тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.
3.2. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын архиваас тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А дансны жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болох нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, анхан шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дэлгэрэнгүй тайлбар, тус аймгийн ЗДТГ-ын архивын тасгаас олгосон М.Б мал тооллогын А картууд, (малчин мэргэжлийн үнэмлэх мал тооллогын лавлагааны хуулбар, Баян-Өлгий аймгийн У******* сумын ЗДТГ-ын даргын 2023.09.05-ны өдрийн 3/197 дугаартай албан бичиг, М.Б хамт маллаж маллаж байсан Баян-Өлгий аймгийн У******* сумын малчид А.М, А.Б, М.Б, А.Е, М.С нараас шүүхэд гэрчийн мэдүүлгүүд, М.Б эхнэр Ж******** малчнаар ажиллаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэр, А****** ЗДТГ-ын архивын тасгаас олгосон 2008 оны М.Б мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр, М.Б цэргийн алба хаасан байдлыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэж байна.
3.3. Г**** анхан шатны шүүх иргэний хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй явдалд гомдолтой байна.
3.4. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын архивын тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болохыг тогтоож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгөхийг хүсье.
ХЯНАВАЛ:
4. Давж заалдах шатны шүүх М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
5. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, “үндэслэл бүхий байна” гэдэгт хэрэгт авагдсан, хууль ёсны нотлох баримтуудыг шүүх хуульд заасан журмаар үнэлж, дүгнээд хэргийн үйл баримтыг бодитой сэргээн тогтоосныг ойлгоно. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан дээрх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
6. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг буюу хүсэлт гаргагч М.Б:
- Баян-Өлгий аймгийн У******* сумын А***** хөгжил нэгдэлд малчнаар 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг,
-Баян-Өлгий аймгийн У******* сумын 5 дугаар багт 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,
-Баян-Өлгий аймгийн Б**** сумын 3 дугаар багт 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсныг,
-У******* сумын 5 дугаар багт 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж малчин байсан үйл явдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэж тогтоосон бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохицуулсан процессын хэм хэмжээнд нийцжээ.
7. Харин хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Т***** газрын А****** тасгаас олгосон 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М******** Б**** мөн болохыг тогтоолгох талаарх хүсэлтийн шаардлага хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй учраас хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй хэдий ч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зарчим дангаараа хэрэгжихгүй, шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх боломжтой байдаг. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг олж цуглуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан баримтуудаар хүсэлт гаргагчийн зарим шаардлага тогтоогдоогүй байна.
9. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэл болгосон баримтууд болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 130/ШШ2023/00725 дугаартай шийдвэр, мөн У******* сумын ИТХ-аас олгосон 2021 оны С**** аварга малчны өргөмжлөл, мөн 2008 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б****** А******** Т******* бүртгэх анкет ХААТР-11(А) маягт нь огноо цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, М.Б хамт мал маллаж байсан Баян-Өлгий аймгийн У******* сумын малчид А.М, А.Б, М.Б, А.Е, М.С нарын гэрчийн мэдүүлгүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийнэ.
Гэтэл гэрчийн мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хэрэгт байхгүй буюу гэрчүүд 2007 оны мал тооллогын А картын жинхэнэ эзэмшигч нь М.Б мөн болохыг эх сурвалжаа зааж нотлоогүй, тэдгээрийг хооронд нь харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийн уг шаардлага тогтоогдоогүй, гагцхүү “М.Б, М.Б гэх нэрс нэг хүнийг илэрхийлнэ” гэсэн агуулгатай гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудаар хүсэлтийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцэхгүй, нөгөө талаар 2007-2009 оны мал тооллогын А дансыг шүүж, тэдгээрт тусгагдсан малчдын нэрсийг нэг бүрчлэн харьцуулж үзэхэд, 2007 оны баримт дахь М.Б гэгч нь нэхэмжлэгч М.Б мөн болох нь хангалттай тогтоогдоогүй болно.
10. Иймд “...анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай” хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Х***** зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 302/ШШ2025/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ Д.КӨБЕШ