Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 275

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2019         09             19                                           2019/ШЦТ/275

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ч.Л холбогдох эрүүгийн 1934004130270 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын04-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэрсуманд 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскавотарын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага дарь эх 11 дүгээр гудамжны 1386 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 88101211дугаарын регистртэй, Б овгийн Ч.Л

 

Холбогдсон хэргийн талаар

                         /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Л нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутын орчимдТөв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт А0104чиглэлийн асфальтан зам дээр тоёота камри маркийн 4994 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваадхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээрзаалтыг зөрчсөний улмаас 6806 УБИ улсын дугаартай хьюндай майти маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч С.Сэндомын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934004130270 дугаартай хэрэгт хохирогч С.Сэндом /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч М.Баттөмөр /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Дуламсүрэн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч М.Баттөмөр /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ч.Л /хх-ийн 24 дүгээр хуудас/, яллагдагч Ч.Л /хх-ийн55-56 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6870 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 673 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон зөрчлийн талаарамаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, хохирогч С.Сэндомын өвчний түүхийн баримтууд /хх-ийн 29-36 дугаар хуудас/, хохирогч М.Баттөмөрийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч С.Сэндомын хорооны тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, гомдол санал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 59-60, 65-66 дугаар хуудас/ хохирогч М.Баттөмөрийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, 8000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Лагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57, 61-62, 67, 70, 89-92 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ч.Л нь 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 07 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Батсүмбэр сумын 1 дүгээр багийн нутагт А0104чиглэлийн асфальтан зам дээр “тоёота камри” маркийн 49-94 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваадхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээрзаалтыг зөрчсөний улмаас 68-06 УБИ улсын дугаартай “хьюндай майти” маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч С.Сэндомын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Сэндом...Дарь-Эхээс хөдлөөд би урд суудалд унтаад нөхөр  Л а машинаа бариад Батсүмбэр сум руу явсан. Нэг мэдсэн эмнэлгийн орон дээр сэрсэн. Юу болсон билээ гээд бодсон чинь машины араас орчихсан байсан нь бүдэг санагдсан... ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

хохирогч М.Баттөмөр ...Батсүмбэр сум руу ороод эхний хурд сааруулагч дээр ирээд хурдаа хасаад гарах гэж байтал араас машин хүчтэй мөргөж зогссон. Буугаад харсан чинь цагаан өнгийн Камри маркийн 49-94 УНЕ улсын дугаартай суудлын тэрэг араас мөргөж урд хамар хэсэг нь машины араас орсон дотор нь нэг эмэгтэй нүүрнээс нь их хэмжээний цус гарсан жолооч нь эмэгтэйг тэврээд машинаас гаргаж ирээд эмнэлэг дуудаад байж байсан... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Б.Дуламсүрэн...Батсүмбэр сумын төв рүү ороод явж байтал хурд сааруулагч таарч манай машин хурдаа сааруулаад зөөлөн явж байхад гэнэт араас машин мөргөсөн... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч М.Баттөмөр ...Төв аймаг, Батсүмбэр сумын төв рүү ороод явж байтал хурд сааруулагч таарч хурдаа сааруулаад явж байхад гэнэт араас машин мөргөсөн... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Ч.Л...сумын төв рүү орох замд мөнгө хураадаг пост дөнгөж өнгөрөөд явж байтал миний урд талд ачааны машин явж байгаа харагдсан. Тэгээд явж байтал миний гар утас дуугарч би утсаа аваад хартал урд явж байсан машины араас мөргөсөн... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

яллагдагч Ч.Л...би гар утсаа оролдож яваад анхаарал сарниад урдаа явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж миний эхнэрийн биед гэмтэл учирсан... /хх-ийн55-56 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6870 дугаартай ...С.Сэндомийн биед суурь ясны хугарал, баруун гайморын хөндийн урд болон гадна ханын хугарал, баруун эгэм ясны хугарал, баруун хацрын нум ясны хугарал, тархи доргилт, баруун хацарт шарх, зулгаралт, баруун дээд зовхинд шарх, хоёр зовхи, хүзүү, баруун мөр, цээжинд цус хуралт, зүүн хацар, баруун бугуйд зулгаралт бүхий хүнд хохирол учирсан... талаархдүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 673 дугаартай ...автомашины техникийн эвдрэл, хохирлыг 140.000 төгрөгөр үнэлсэн... үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаартай ...Хюьндай Маяти маркийн 6806 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Баттөмөр нь МУ-ын ЗХД-ийн заалт зөрчөөгүй... ...тоёота Камри маркийн 4994 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна... гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр хуудас/болон зөрчлийн талаарамаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/, хохирогч С.Сэндомын өвчний түүхийн баримтууд /хх-ийн 29-36 дугаар хуудас/, хохирогч М.Баттөмөрийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 49-50 дугаар хуудас/, хохирогч С.Сэндомын хорооны тодорхойлолт, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, гомдол санал, хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 59-60, 65-66 дугаар хуудас/ хохирогч М.Баттөмөрийн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, 8000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, шүүгдэгч Ч.Лагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57, 61-62, 67, 70, 89-92 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Лхагвын “тоёота камри” маркийн 49-94 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дүгээрзаалтыг зөрчсөний улмаас М.Баттөмөрийн жолоодож явсан “хьюндай майти” маркийн 68-06 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, зорчигч С.Сэндомын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримт нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа гар утсаа хэрэглэж, ашиглах нь хууль бус шинжтэй гэдгийг мэдсээр байж хохирол, хор уршиг учруулахгүй гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч урдаа явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, хохирол, хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр гэж үзэх ба уг болгоомжгүй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч Ч.Л, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй бөгөөд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч Ч.Лаг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

ШүүгдэгчЧ.Лагийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Сэндомын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч М.Баттөмөрт эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Сэндом эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд хавтас хэргийн 65-66 дугаар хуудсанд авагдсан хохирогч С.Сэндомын ...миний бие нөхөр Ч.Лад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно... гэсэн,

мөн хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд авагдсан хохирогч М.Баттөмөрийн ...эд хөрөнгөд учирсан хохиролтой холбоотой зардал болох 140.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн хүсэлтүүдээр тус тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Лаг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Лад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан болгоомжгүй гэмт хэрэгт нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэх дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ч.Лагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба нэг /1/ жилийн хугацаагаар эрх хассан тул тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглсэн үеэс нэмэгдэл ялын хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ч.Лнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Сэндом, М.Баттөмөр нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Лагийн жолоочийн 843295 дугаартай үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассантай холбоотойгоор зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн “Тoyota Camry” маркийн 49-94 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01666863 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч 88101211 дугаарын регистртэй, Б овгийн Ч.Л олгохыг тус тус дурдсугай.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

           хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

     36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

           хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Л агзамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Л агЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Л дшүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтланшүүгдэгч Б овгийн Ч.Л  нь шүүхээс хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол,

мөн шүүхээс тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тус тус шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б овгийн Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Сэндом, М.Баттөмөр нарньшүүгдэгч Ч.Лд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.Лагийн жолоочийн 843295 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг,

“Тoyota Camry” маркийн 49-94 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01666863 дугаартай гэрчилгээг хууль ёсны эзэмшигч 88101211дугаарын регистртэй, Б овгийн Ч.Л олгохыг тус тус шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ч.Л дурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч.Л авсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ш.ГАНДАНСҮРЭН