| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0260/Э |
| Дугаар | 272 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Нэргүй |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 272
2019 09 16 2019/ШЦТ/272
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Д.Нэргүй,
шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,
хохирогч О.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.овгийн Т.Х-дхолбогдох эрүүгийн 1934006050311дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч:Монгол улсын иргэн, Төв аймгийн Алтанбулагсуманд 1987оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, 2-3тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх,87102775дугаарын регистртэй, Л.овгийн Т.Х
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Х нь Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн О.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Энхбаатар:
...2019 оны 07 дугаар сарын 19-нд өглөө Гомбодорж гэдэг айлд орсон чинь Х гэх залуу эхнэртэйгээ хамт орж ирээд суутал эхнэр нь яваад өгсөн. Тэгээд Х намайг утсаа өгч бай хүн рүү яриад өгье, шартаж үхлээ гэсэн. Тэгээд усны аж ахуй дээр найз нь байна ирээд мөнгө авчих гээд надтай хамт явна очоод утсаар чинь ярихгүй бол олохгүй гээд хамт явсан. Очиж мөнгө аваад, нэг шил архи тэр найзтай нь гурвуулаа уусан. Тэгээд дуусаад гурвуулаа мотоциклтой сундлаад Баянхошуу орж дэлгүүрээс нэг шил архи аваад тэр айлд нь очиж хоол идээд архиа ууж дуусаад, буцаж манай гадаа хойно ирсэн. Тэгээд би гэрээсээ тамхи аваад дэлгүүрээс дахиж нэг шил архи аваад уулан дээр гарсан. Уулан дээр ууж байхад манай эхнэр ирсэн. Тэгээд эхнэртэйгээ би муудалцаад зодолдсон. Тэгээд бид хоёр эвлэрээд харихаар болсон чинь Х гурвуулаа Гомбодоржийнд оръё. Та 2 ойрхон юм чинь гүйгээд харьчиж болно ш дээ гэсэн. Ороод Х, Урнаа гэдэг хүнд ус байна уу гэсэн чинь байхгүй гэсэн. Тэгэхээр нь би айлд байх байхгүй зүйл байдаг шүү гэсэн. Тэгээд Х надаас 1 тамхи өгчих гэсэн. Тэгэхээр нь би май гээд өгтөл, чи нохойд юм өгч байгаа юу гээд уурлаад гаръя гэсэн. Тэгээд түрүүлээд гарахаар нь би араас нь гартал шууд урдаас цохиж, боогоод байсан. Би тавиулахын тулд гараас нь хазсан. Тэгээд тавихаар нь манай хүн салгаад намайг аваад явсан гэв... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934006050311дугаартай хэрэгт хохирогч О.Энхбаатар /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч О.Энхбаатар /хх-ийн 13 дугаар хуудас/, гэрч Н.Цэцэгсайхан /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Ж.Уранчимэг /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч М.Гомбодорж /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Р.Даваасүрэн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунчимэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч М.Отгонцэцэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Ө.Уянга /хх-ийн 21 дүгээр хуудас/, яллагдагч Т.Х /хх-ийн 33-35 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 508 дугаартай дүгнэлт/хх-ийн 23-24 дүгээр хуудас/ болон хохирогч О.Энхбаатарын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч О.Энхбаатарын компьютерт томографийн шинжилгээний хариу, эмчийн тодорхойлолт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 5-9, 36-46 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу 3 дугаар багийн нутагт иргэн О.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч О.Энхбаатар ...Х тамхи байна уу гэхээр нь би тамхи гаргаад май хөгшөөн гэж хэлээд өгтөл Х нохойд юм өгч байгаа юм шиг өглөө гэж уурласан. Тэгэхээр нь би юу гэж тэгдэг юм бэ зүгээр л хэлсэн ш дээ гэхэд уурлаад гарчих уу гээд байхаар нь би Гомбодоржийн гэрээс гартал намайг барьж аваад хувцасны захаар хоолой боогоод тэгээд цохиод байсан. Тэгж байтал манай эхнэр Цэцэгсайхан гарч ирээд хүн аллаа ш дээ болиоч гээд салгах гэж оролдоход барьсан гараа тавихгүй байсан. Тэгсэн манай эхнэр Хг хувцаснаас нь татаж салгасан. Тэгтэл миний нүүр рүү гараа раа цохисон. Тэр үед миний амнаас цус гарч байсан. Тэгээд би салаад эхнэрийнхээ хамт гэр рүүгээ явсан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
гэрч О.Энхбаатар ...Х тамхилаач гэхээр нь би 1 ширхэг тамхи гаргаад май хөгшөөн гэж хэлэхэд Х уурлаж гараад уулзъя гэхээр нь гартал намайг цохиж зодсон... /хх-ийн 13 дугаар хуудас/,
гэрч Н.Цэцэгсайхан ...гарч хартал Х нь манай нөхрийг зодож байсан. Нөхрийн маань уруулнаас цус гарсан байхаар нь би очиж салгасан. Тэгсэн Х нь намайг нөхөртөө зодуулж байхдаа таарсан пизда байна ш дээ гэж хэлсэн. Манай нөхрийн хоолойг Х гараа раа боосон байхаар нь би салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байхаар нь Хгийн дээлний захаас татахад Хгийн дээл урагдаж тэгээд Х гараа тавьж манай нөхрийг сулласан байгаа... /хх-ийн 15 дугаар хуудас/,
гэрч Ж.Уранчимэг ...Манай хашаан дотор Х, Энхбаатар нар хоорондоо зодолдсон. Би Цэцэгсайханы хамтаар салгах гэсэн боловч дийлээгүй... /хх-ийн 16 дугаар хуудас/,
гэрч М.Гомбодорж ...Энхбаатар нь Хг чи атман юм уу яах гээд байгаан гээд байсан. Тэгсэн удалгүй гаръя гээд гэрээс гарсан. Гадаа зодолдсоныг нь би хараагүй гэрээс гараагүй юм... /хх-ийн 17 дугаар хуудас/,
яллагдагч Т.Х ...Энхбаатар нь эхнэрийгээ дахиад зодсон. Тэгэхээр нь би болио эхнэрээ аллаа шүү дээ гэхэд Энхбаатар нь чамд явмаар хамаатай юм бэ гэж хэлтэл эхнэр нь над руу хандаж Х чи туслаад салгаад өг гэхэд нь би салгатал миний баруун гарын чигчий хуруу, зүүн гарын долоовор хурууны 2 дугаар үе дээрээс хазсан байгаа. Тэгэхээр нь би Гомбын гэрээс гаргаад нүүр рүү нь 1 удаа гараа раа цохисон байгаа. Тэгсэн дахиад над руу дайрахаар нь би толгойгоо роо нүүр рүү нь 1 удаа мөргөсөн... /хх-ийн 33-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд
шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 508 дугаартай ...О.Энхбаатарын биед хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун хоншоор ясны хугарал, дээд зүүн 2-р шүдний хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцралт, дух, зүүн хацарт зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан...талаарх дүгнэлт/хх-ийн 23-24 дүгээр хуудас/ болон хохирогч О.Энхбаатарын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 2 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч О.Энхбаатарын компьютерт томографийн шинжилгээний хариу, эмчийн тодорхойлолт /хх-ийн 25-26 дугаар хуудас/, шүүгдэгч Т.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 5-9, 36-46 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.Хийн иргэн О.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж, зодсон, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх цохиж, зодсон хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, цохиж зодсон үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Т.Х нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Хийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Т.Хийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Энхбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч О.Энхбаатар нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт 140.500 /нэг зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийн баримтыг гаргаж нэхэмжилсэн.
Шүүгдэгч Т.Х болон түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нар шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, түүнээс 140.500 /нэг зуун дөчин мянга таван зуу/ төгрөг гаргуулахаар шийдвэрлээд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэх гэтэл хуульд заасны дагуу хохирол, хор уршгийг арилгахаар ажлын 5 /тав/ хоногийн завсарлага авч энэ хугацаанд дээрх хохирлыг буюу 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болно.
Харин хохирогч О.Энхбаатар нь шүүгдэгчээс нийт 140.500 /нэг зуун дөчин мянга таван зуу/ төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа 500 /таван зуу/ төгрөгөөсөө татгалзсан болно.
Иймд шүүгдэгч Т.Хийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Харин цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Т.Хэд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Т.Хэд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.овгийн Т.Хийгхүний эрүүл мэндэд хүндэвтэрхохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.овгийн Т.ХэдЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.овгийн Т.Х-дшүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.овгийн Т.Х-дшүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Л.овгийн Т.Х нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6.Хохирогч О.Энхбаатар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.овгийн Т.Хэдурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.овгийн Т.Х-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН