| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 130/2023/00674/И |
| Дугаар | 212/МА2025/00069 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 212/МА2025/00069
М.Е нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00629 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч **********багт оршин суух хаягтай Х***** овогт М******* Е********** нэхэмжлэлтэй, хариуцагч ********** багт оршин суух хаягтай Ш***** овогт М********* Н********* холбогдох,
“АЖИЛгүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 25,000,000.00 төгрөг, анз 10,000,000.00 төгрөг, нийт 35,000,000.00 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийнн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч М.Н гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр авсан гүйцэтгэлд буцаахдаа 25 сая төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүйн улмаас тохиролцсон анз 10 сая төгрөг, нийтдээ 35 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэвэл хариуцагч М.Н болон нэхэмжлэгч М.Е нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. АЖИЛгүйцэтгэх гэрээний дагуу гурван ажлыг хийхээр байсан. Өөрөөр хэлбэл, 3 байшингийн асуудал байгаа. Н*********, өөрийнх нь оршин сууж, амьдарч байсан байрыг нурааж, шинээр 2 давхар амины орон сууц барих, хоёрдугаарт нь, зуны байшингаас 2-ыг барихаар зааж тохиролцож, гаргасан зураг төслийн дагуу барьж өгөх ёстой байсан. Н*** ажлын хөлс 48 сая төгрөг байхаар тохиролцсон.
1.3. Үүний урьдчилгаанд 25 сая төгрөгөөр үнэлж М.Е эзэмшилтэй Nissan qashqai маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Үүнийг 25 сая төгрөгөөр тооцож авсан. Улмаар 5 сая төгрөгийг бид нар урьдчилгаа болгож харилцан тохиролцож явсан байдаг. Үүний дагуу дараах мөнгөн төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. 2 давхар байшинг М.Е хувьд М.Н биечлэн үүргийг гүйцэтгээгүй, ажлаа хийхгүй байсан учраас байшингийн суурь пундам татах ажлыг Н***** гэдэг хүнд 300,000 төгрөгөөр хийлгүүлсэн, тухайн үед М.Н хамт 300,000 төгрөгийг авсан байна. Дараа нь М.Е Н***** гэдэг хариуцагчийн хүүд 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Ү**** дараа 1,450,000 төгрөгт бэлэн хувцас бараа авсан байдаг. М** М.Н хувьд тухайн байшинг барих, өрлөг хийх ажлыг өөрөө биечлэн хийгээгүй. Энэ хугацаанд О***** гэдэг өрлөг хийдэг залуугаар бригад дагуулж ирээд 5,310,000 төгрөгийг шилжүүлсэн. О***** гэдэг хүн тухайн мөнгийг аваад 2 давхар байшингийн өрлөгийг хийж өгсөн. Ш***** гэдэг хүнд дээвэр мөн бетон шал зэргийг нийтдээ 2,600,000 төгрөгөөр хийж өгсөн. С********, сервер, зуух, агааржуулалтын ажлыг Е**** гэдэг хүн хийж өгсөн. А**** хөлс 4 сая төгрөгийг авсан. Нэг давхрын шалны суутгалын ажлыг Б******* гэдэг хүнээр 800,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Г**** фасадыг Т***** гэдэг хүнээр 5 сая төгрөгөөр хийлгүүлсэн. Г**** агуулахын дотор талын шавардлагыг 1,700,000 төгрөгөөр, дотор шатны өнгөлгөөний ажлыг 600,000 төгрөгөөр хийлгэж байгаа. М.Н хийгээгүй ажлын хувьд гадуур нь заслын ажлыг хийгээгүй. Үүнийг бас тусдаа хийлгүүлсэн.
1.4. Д****** нь Б гэдэг зураг дээр байгаа 2 ажил байдаг. Үүнд 2 зуны байшин барих ёстой байсан. Ү***** ханыг босгосон. Үндсэн ажлаа хийгээгүй. Х*****, цонх, цахилгаан, дотор засал болон бусад ажлыг огт хийгээгүй. Хоёрдугаар зуны байшинг нь ерөөсөө эхлүүлээгүй байдаг. Хоёр зуны байшингийн нэгийг л хийсэн, нэгийг дутуу хийж орхисон ажлууд байгаа. АЖИЛгүйцэтгэх гэрээний 4.2.м дэх хэсэгт гэрээнд болон ажлын хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж тохиролцсон. Тухайн 10 сая төгрөгийг бид нар нэхэмжилж байгаа. Я***** гэвэл хариуцагч М.Н нь гэрээнд заасан ажлуудыг өөрөө биечлэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хийж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. А********* холбоотой асуудалд өөрөө хүлээн зөвшөөрч, нотариат дээр очиж гарын үсэг зурсан. А**** хугацаанд нь хийгээгүй. Ө******** байдлаар тохиролцсон хугацаанаас хойш 3 жил өнгөрсөн байна. Т***** барьж байгуулахаар авсан бараа материал нь бүх зүйл нь шатаж, хохирсон. Т*** учраас 10 сая төгрөгийн торгуулийг нэхэмжилж байгаа.
1.5. 25 сая төгрөгийн тээврийн хэрэгслийг ажлын хөлсөнд тооцож авсан боловч 25 сая төгрөгийн ажлыг хариуцагч М.Н хийгээгүй. Д*** дурдсанчлан саяын хийгдсэн ажлуудыг өөр, өөр хүмүүсээр хийлгүүлж, тус тусад нь мөнгийг нь шилжүүлж байсан. Хариуцагч М.Н би гардан хийсэн хийх ажилтай холбоотой тухай бүрд нь хөлсийг авч байсан. 2 сая төгрөгийг хүүхдийн дансанд шилжүүлж, 1,450,000 төгрөгийн бараа авсан. М** 300,000 төгрөгөөр пундан суутгасан байдаг. Х*********** өөрөө гардан хийсэн ажил байхгүй. Т*** учраас 25 сая төгрөгийн ажлыг хийнэ гэж тохиролцож авсан боловч үүнийг буцаан төлөх шаардлагатай. Т********** ажлыг хийхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Н***** гэрээ цуцлагдаж, бид нар гэрээнээс татгалзсан байгаа. Тус гэрээ нь одоо үргэлжлүүлэх боломжгүй. 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цаг үе өөрчлөгдсөн. Х**** ч одоо барьж байгаад дутуу үлдээсэн зуны байшинг нураах хүртэл шаардлага үүссэн. Т******* гэрээг цуцлаагүй, үргэлжлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй.
1.6. Г****** заасны дагуу гэрээний нэг тал гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн боловч тухайн хугацаанд биелүүлээгүй. И***** гэрээг цуцалж байгаа. А****, өгсөнө буцааж өгье. Х***** ажлыг хариуцагч М.Н үлдээе. М***** шинжээчийн дүгнэлт, тайлан тооцоо гарсан байгаа. М.Н үнэхээр хийсэн ажил байгаа гэж үзвэл хөлсөө авч, хийгээгүй ажлыг буцаана. Г**** байгуулчхаад үүргээ биелүүлээгүй. Ү**** улмаас иргэн хохирч байгаа. Хариуцагч үүргээ биелүүлсэн бол 2 зуны байшин болон өөрийнхөө амьдарч байгаа 2 давхар амины орон сууцыг бусдаар гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Д****** нь шүүхээр 2-3 жилийн хугацаанд явах шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд хашаанд байгаа байшинг нурааж, 2 давхар амины орон сууц барих, 1 зуны байшин барих гэсэн нөхцөлтэй байсан. 2 зуны байшин гэж тусгагдаагүй.
2.2. Нэхэмжлэгч талын хэлж байгаа хүмүүс бүгдээрээ манай бригадын хүмүүс байгаа. Н***** гэх залуу манай бригадын хүн байгаа. Н***** пундамыг суутгаж, О*** гэх залуу өрлөгийг 10 сая төгрөгөөр хийж өгсөн. М.Е 5 сая төгрөг авч, өөрөөсөө 5 сая төгрөг гаргаж өрлөгийг нь хийлгүүлсэн. Ө******* хийж байх үед би зуны байшин барьж байсан. М******* хүрэлцэхгүй байсан учраас хугацаа алдсан. Бид нараас болж хугацаа алдаагүй. Нэхэмжлэгчийн өөрсдөө хийх ёстой ажлуудын бүгдийг нь бид хийсэн. Х***** байшингийн шалны хадаасыг өөрсдөө авах ёстой байсан. Г**** бид хадаасыг нь хүртэл авч байсан. Б****** 100 хувь дуусгаж, байшинд нь оруулж өгсөн байдаг.
2.3. Г**** фасад нь үлдсэн байсан. Г**** фасадын материал нь ирэхээр хэлээрэй бид хийж өгнө гэж хэлсэн. Г**** надад хэлэлгүйгээр өөр хүнд 5 сая төгрөгөөр хийлгүүлсэн гэж байна. М**** бригадын хүн 2 сая төгрөгөөр хийх гэж байсан. А**** хөлснөөс 7-8 сая төгрөг үлдсэн байсан. Тухайн мөнгийг авч зуны байшингийн ажлыг хийлгүүлье гэсэн боловч надад мөнгө өгөөгүй. Н*********** 100 хувь байшинг дуусгаж өгсөн.
2.4. А**** орон сууц доторх евро заслыг нь би өөрөө хийж өгсөн. Нэг ч зүйл үлдээгүй. Ц***** рамыг нь хүртэл бид нарт бэлэн болгож өгөөгүй. Ө****** цонхыг нь хийж, силикондож дуусгаж өгсөн байдаг. Я***** мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Энэ замаар мөнгө олдог хүн юм уу гэж ойлгож байна.
2.5. Т******* хэрэгслийн хувьд нэхэмжлэгч М.Е нь цоо шинэ А***** улсаас оруулж ирсэн машин байгаа гэсэн учраас итгэсэн. У*** өмнө ч гэсэн нэхэмжлэгч М.Е ажлуудыг хийдэг, итгэлтэй хүн байсан учраас би тухайн үед итгэж, тээврийн хэрэгслийг нь авсан. Г**** тээврийн хэрэгсэл нь осолд орж байсан гэдгийг сонсож нэхэмжлэгчид хэлсэн. Тухайн үед нэхэмжлэгч М.Е нь тэгвэл 5 сая төгрөг нэмж өгье, засварлаж аваарай гэсэн. Ө*** байшин бас бариулсан. Тухайн үед барилгын материалууд нь хуучин байсан. Х***** байсныг нь хэлэх үед ч гэсэн тэгвэл нэмж мөнгө өгье гэсэн учраас зөвшөөрч ажлуудыг нь хийсээр байсан. Г**** материал нь ирээгүй, мөнгө ч өгөөгүй. Н*********** шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
2.6. Би ажлаа 100 хувь дуусгаж, нэхэмжлэгч байшинд орсны дараа ийм асуудал гаргаж байгаа. Бид байшинг барьж байхад тус байрны дээврийг манай бригадын хүнээр 2,200,000 төгрөгөөр хийлгүүлье, манай хүн хямдхан хийж өгнө, та өөрөө гаднаас хүн авчирсан ч болно гэсэн. Т*** учраас өөрөө гаднаас хүн авчирч хийлгүүлсэн. Г***** фасад болон дээврээс бусад ажлыг хийсэн хүмүүс манай бригадын хүмүүс байгаа.
2.7. Г****** 2 давхар хуучин байшинг нурааж, оронд нь 2 давхар байшин болон 1 зуны байшин барих гэсэн нөхцөлтэй байсан. Х**** гэрээнд тусгагдсан зуны байшингийн ажлууд нь дууссан байсан. Ү***** ажил нь шалны паркет, цонх үлдсэн байсан. Д****** нь нэмж 1 зуны байшин бариад өгчих, мөнгийг нь төлнө гэсэн болохоор тухайн зуны байшингийн рамыг нь дуусгасан байсан. Ү***** ажлуудыг хийгээгүй. Г****** 1 зуны байшин, 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тусгагдсан. Г**** байгуулах үед зураг төсөл нь байгаагүй байсан. С*** харилцаатай хүмүүс байсан учраас амаар тохиролцож, ийм, ийм зүйл хийлгэнэ, зураг төсөл нь дараа нь гарна гэсэн учраас би гэрээ байгуулсан. Г**** байгуулсны дараа зураг төслийг нэмж оруулсан байна. Тухайн үед би итгэж байсан. Г**** сүүлд гаргаж өгсөн гэрээ болон зураг төсөлд анхны гэрээгээр тохиролцсон зүйлээс өөр нэмж оруулсан зүйлүүд байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00629 дүгээр шийдвэрээр:
3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Н ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлаас дутуу хийсэн ажлын хөлс 13,103,900.00 төгрөг, торгууль 6,551,950.00 төгрөг, нийт 19,655,850.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Е олгож, илүү нэхэмжилсэн 15,344,150.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950.00 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Н 256,229.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Е олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч М.Н би Баян Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 502/ШШ2025/00629 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг тодорхой тайлбарлан гаргаж байна.
4.2. М.Н би мужаан мэргэжилтэй бөгөөд 20-оод жил өөрөө, мөн өөрийн гэсэн албан ёсны бус ажлын бригад болж хамт ажилладаг Н*****, А********, Е.О зэрэг хэдэн залуустай нийлж барилга барих ажил хийсэн. Би М.Е олон жилийн өмнөөс жирийн журмаар таньж харилцаж байсан.
Энэ хүн надтай дараах байдлаар байшин бариулах гэж 2021 оны хавар 05 дугаар сард амаар тохирсон. Үүнд:
а. Миний С******* зүүн талд байдаг модоор баригдсан 15-13 мкв талбайтай хуучин байшинг нураана.
б. Энэ байшингийн сууринд 2 давхар шинэ барилга бариулна.
в. С****** замд амралт зугаалгын том хашаанд шинээр 2 тусдаа зуны модон байшин бариулна. Ү**** хөлсөнд гэж бид хоёр ярилцаж би захиалагчаас нийт 48.000.000 төгрөг авахаар болсон. Х**** барилга барих материалыг би өөрөө бүрэн гүйцэт олж өгнө гэж М.Е амласан юм. Бид уг тохирсон ажлыг 2022 оны хавар 5 дугаар сард эхлэхээр болж тохирсон бөгөөд тэр өвөл нь Е******* нь нотариатад гэрээ гэж нэг цаасанд гарын үсэг зуруулсан.
4.3. “Д**** 48.000.000 төгрөгийн 25.000.000 төгрөгт нь багтааж “Н***** кашкай” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг өгнө. Т** бол цоо шинэ бөгөөд би өөрөө шинээр аваад гамнаж унасан!” гэж хэлсэн ба надад гадаад байдлыг үзүүлсэн: Уг машиныг би 2022 оны 4 дүгээр сарын сүүлд авсан юм. Энэ машиныг унаж үзэхэд урьд өмнө осолд орж онхолдсон ба засвар хийгдсэн байсан нь ашиглалтын явцад тодорхой болсон бөгөөд би эвдрэл гэмтлийг нь Е******** хэлэхэд тэр хүлээн зөвшөөрч “5.000.000 төгрөгийг нь хасаж 20.000.000 төгрөг болгоё” гэж хэлж тохирсон юм. Т******** 48.000.000 төгрөгийн 20.000.000 төгрөгт нь тохирч тээврийн хэрэгсэл болох “Н***** кишкай” машиныг би Е********** авсан юм.
4.4. Е******* нь надтай дээрх барилгын ажил хийлгүүлэхээр 2021 оны эцсээр тохирсон бөгөөд өдөр “Т******” хүрээд ир гэснээр очиход тэнд ажилладаг “нотариат-д гарын үсэг зур бидний гэрээ” гэхээр нь би зурчхаад явчихсан юм. Би гэрээний хувийг аваагүй байсан ба шүүхээс энэ нэхэмжлэлд хавсаргасан байсанд танилцаж олон зүйл худал хуурмаг бичигдсэн болохыг мэдэж гайхаж байна. Үүнд:
а. “Н***** кашкай” машиныг 25.000.000 төгрөг гэж тухайн үед үнэлэгдэн бичигдсэн ч гэсэн уг машиныг би хүлээн авсны дараа Е******* нь машин осол аварт орсон нь үнэн гэж хүлээн зөвшөөрч хэлж 5.000.000 төгрөг хассан бөгөөд энэ тохирсон тухай нэхэмжлэлд бичилгүй анхны 25.000.000 төгрөгөөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
б. Г****** ямар ажил үүрэг гүйцэтгэх ёстой байсан талаар огт дурдагдаагүй байсан. Анх шүүхэд гэрээг өгөхөд хавсралт гэгч нь алга байсан. Дараа нь нэмж оруулсан нь эргэлзээтэй. М.Е нь гэрээнд хийх ажлыг бичсэн гэж хэлсэн болохоор гарын үсэг зурсан билээ. Би энэ гэрээг үнэн зөв бичигдсэн байна гэж Е******** итгээд яруу сандруу дуудахад нь нотариатад очиж гарын үсэг зурсан бөгөөд энэ байдал маань одоо өөрт минь эсрэг болоод байна. АЖИЛгүйцэтгэх гэрээнд хийх ажлаас гадна хийгдэх барилга байгууламжийн талаарх схем зураг,төсөв хөрөнгө, шаардагдах материал, түүний үнэ, дизайн зураг төсөл хамтад нь төлөвлөгдөж захиалагч болон гүйцэтгэгчид харилцан энэ төсөл төлөвлөгөөтэй танилцан зөвшөөрөлцөж байгаад гарын үсэг зуралцсан байх ёстой байсан. Г****** тэгж хийх ажлыг тодорхой заагаагүй болохоор гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүх нь нотлох баримтаар үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Г******* хавсралт сүүлд нөхөн хийсэн гэж үзэж байна.
с. АЖИЛгүйцэтгэх гэрээ гэж хийгдсэн энэ гэрээ нь “У********** хотод өндөр барилгуудад хийгдэх ажил гүйцэтгэгч болон захиалагч нарын хийдэг байсан гэрээг нэр өөрчлөн хуулбарласан, гүйцэтгэгчийн эрхийг үл хүндэтгэсэн, дарамтлан байж ажиллуулахаар, ялимгүй буруутай үйлдэл хийсэн бол гүйцэтгэгчээр хохирол төлүүлэх торгох зэргээр гүйцэтгэгчид дарамт болсон эрсдэлтэй байдлаар бичигдсэн гэрээ болсныг эрхэм шүүх уншиж танилцсан байх гэж үзэж байна. Б******* инженер төрсөн ах М.С нь Е******** олж өгсөн гэрээ бөгөөд хуулинд нийцээгүй хууль зөрчиж хийгдсэн гэж үзэж байна.
4.5. Г****** “А**** 5 сарын дотор хийж гүйцэтгэнэ” гэжээ. М** “АЖИЛдуссанаар үлдсэн хөлсийг төлнө” гэжээ. Э***** тайлбар гаргахад: А**** 5 сард багтаан хийж дуусаагүйд захиалагч буруутай байсан. Г********* бидэнд захиалагчийн буруугаас болж хийж гүйцэтгэж чадаагүй ажил ч байна. М** захиалагч М.Е нь анх бидэнтэй хийлгэхээр дээр бичсэн ажлаас өөр ч олон дайвар ажлыг хийлгэсэн бөгөөд ажил гүйцэтгэх явцад олон ажил хийгдсэн байсан ба тэр бүрийг гэрээнд тусгах ёстой байтал зориуд тусгаагүй байсан юм. Бид хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй, олон дайвар ажил хийж хохирсон.
4.6. Е******* бид хоёр 2021 оны эцсээр 12 дугаар сард амаар ярилцаж тохирсон ажлыг 2022 оны 5 дугаар сарын дундуур дулаарах үед эхэлсэн. Үүнд:
а. Э***** 15x13 метр квадрат талбай бүхий 47 жилийн өмнө Е********** аавын үеэс баригдсан гэх хуучин байшинг нураасан. М** банз бүрээс гэх мэтийг барилгын материалд ашиглана гэж Е******* нь хуучирсан эд зүйлийг нураалгасан газрын хогийг ачуулсан машин материалыг өөр газарт зөөсөн, модны хадаасыг нь арай гэж сугалсан.
б. Дараа нь уг нураалгасан байшингийн сууринд 10x10 метр кв талбай бүхий газарт гүн нь 50см, өндөр нь 50 см тэй өргөн нь 70 см орчимтой газрыг биднээр баригдах байшингийн суурийг ухуулж суурь пундам суутгуулсан. Үүнд нэг давхарт 6 өрөө бүхий дотоод тасалгаанд ч дээрх хэмжээгээр пундам суутгуулсан. Би залуучуудынхаа хамтаар тэр 2 давхар байшинг нь барьж, ороход нь бэлдэж өгсөн. Г****** гадны хөөс л хийгдээгүй юм.
4.7.а. М.Е нь гэрээнд бичиж заагаагүй байсан ажлын хийлгэсэн. Энэ нь уг Өлгий сумын төвд нураалгасан модон байшинг С****** замд нэг хашаанд зөөж буулгах байсан. Уг хашаанд нь 5 удаа ачиж, зөөж буулгаж байгаад хуучин байшингийн мод бусад материал зэргийг олон хоног зөөж аваачсан.
б. М.Е нь уг С****** зам дахь хашаанд 2 тусдаа газарт модон байшин бариулна гэж гэрээнээс гадуур тохирсон бөгөөд уг баригдах барилгын материалыг Е******* нь шинээр балк, банз моднуудыг бэлдэж өгнө гэсэн юм. Ү**** төлбөрийг тусдаа төлөхөөр тохирсон ч гэрээний хавсралтанд нэмж бичиж ажлаа хийлгэж аваад мөнгөө төлөөгүй.
в. М** хэлэлцэж тохироогүй 2 машины гараж бариулсан. Б****** нь үнэ хөлснийг тусдаа бодно гэж бариулсны дараа 48.000.000 төгрөгт багтааж нэхэмжилж адгийн луйварчин гэдгээ харуулж байна.
Уг хашаанд зөөж аваачсан хуучин байшингийн модоор дээрх 2 тусдаа модон байшинг бариулна гэж зүтгэсэн. Би энэ хатаж, бас матийн дүрс хэлбэрээ алдсан, зарим хэсгээр цуурсан, ялзарч өмхийрснөөс чанараа алдаж хорчийсон хөрөө, сүх хадаасны ая даахгүй моднууд огт барилга барих материал болохгүй. Т****** гадна уг моднууд нь их биедээ олон хадаас хадагдсан ба тэр нь хатсан модноос огт гарахгүй бөгөөд хөрөөдөх, цавчих гэхэд багаж эвдэнэ. М** моднууд нь урт богино, бүдүүн нарийн хэлбэр дүрсээрээ ч барилгын материалд тохирохгүй байна. Х**** барилаа гэхэд энэ модноос маш олон хэсгийг тайрч хаяна, шилнэ, хадаасыг нь авна, тэгшилж цавчина, зүйнэ гэх мэтээр хийж ажил их тул та үнэ хөлсийг нь нэмж 10.000.000 төгрөгийн ажлын хөлсийг нэмж төлж өг!-гэж шаардаж учрыг хэлсэн. М** энэ хуучин модоор яаж ч байсан барилга баригдахгүй тул шинэ материал авч өг! Э**** чиний яг энэ ажлыг чинь хийх боломжгүй болохоор хийхээс татгалзаж байна!” гэж хэлсэн. М******** М.Е нь өөрөө барьж үзээд “Ч**** шаардлага хэлж байгаа чинь үнэн юм байна. Ш***** олон материал авах боломжгүй байна. Гэхдээ цөөхнийг авч өгье. А**** хөлсөнд 5.000.000 төгрөг нэмж өгье!” гэж хэлсэн ба ингэж хэлснийг сонсож байсан олон хүмүүс байсан ба тэд гэрчилж байгаа. Тэгээд тэр 2 тусдаа баригдсан модон байшинг бидний хэдэн ажилчид зовж байж цаг хугацаа алдаж байгаад арай гэж хог болсон модоор зүйж барьсан. Э** дурдахад бидэнд өгөх 5.000.000 төгрөгийг бид авч чадаагүй. Е******* нь гэрээнээс гадуур хийлгэж авч хөлс мөнгөө өгөлгүй, эсвэл 48.000.000 төгрөгөөсөө хасаагүй нь хүнлэг бус шинж гэж үзэж байна.
4.8. М****** Е******* нь төрөл садан, үр хүүхдүүдийн хамтаар К********* иргэншил авч нүүж явчхаад надаар /манай баг залуус/ барьсан 2 давхар орон сууц байр газрыг болон С***** явах замд биднээр бариулсан 2 байрыг үнэ хүргэж бусдад худалдчихаад барилгыг 98%-тай барьж дуусгаад хүлээлгэж өгсөн надаас /биднээс/ 48.000.000 төгрөгөө бүтэн авна гэж нэхэмжилж байгаа огт зөвшөөрөхгүй байна. Н***** юм мэдэхгүй, муу барилгачин гэж дээрэлхэж байна гэж үзэж байна. Шүүх шударга шийдвэрлэж өгнө гэж та бүхэнд найдаж байна.
4.9. Б******* /шинжээч/-ийн дүгнэлтээр барих ёстой барилга, байгууламжууд нь баригдсаныг дурдаад үнэлгээг нь гаргажээ. Т********* М.Е нь барилгыг 48.000.000 төгрөгөөр үнэлж өндөр үнээр нэхэмжилжээ гэж дүгнээд нэхэмжилсэн үнийг нь бууруулж гаргажээ. Ш****** нь Е********** төрсөн ах барилгын инженер урьд шинжээч, үнэлгээчин, төсөл зохиогчоор ажиллаж байсан М****** С*********** хамт ажиллаж, ганзага нийлж явсан найз нь болохоор М.Е ч ашигтай болгон гаргаж өгсөн гэж бодож байна. Би ч гэсэн тэр хүнийг таньдаг байлаа. О*** М.Е хамт К********* амьдардаг. Т***** нөлөөллөөр шинжээч үнэлгээ хийсэн гэж үзэж дүгнэлтийг нь зөвшөөрөхгүй байна.
4.10. Би М.Е нь надад өгсөн байсан эвдэрсэн “Н***** кашкаи” загварын 69-69 БӨТ улсын дугаартай машиныг осолд аварт оруулж эвдсэн Б.Д гэдэг залуугаас тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00441 дугаартай шийдвэрээр 11.200.000 төгрөгөөр үнэлүүлж төлүүлж авахаар болсон бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Т******* М.Е нь Д********** 35.000.000 төгрөг гэж нэхэмжлэхэд шинжээч үнэлгээчин нь уг “Н***** кашкай” тээврийн хэрэгслийн анхны үнэ 11.200.000 төгрөг байсан гэж үнэлээд шүүх тэр үнийг Д********** төлүүлэх шийдвэр гаргасан. Т********* Д******* эвдэж гэмтээсэн “Н***** кашкай” машиныг Д********** 11.200.000 төгрөгөөр төлүүлж авсан мөртлөө эвдэрсэн уг тээврийн хэрэгслийг нүд хууран засварлаад надад барилга барих үнэнд шахан өгч улмаар дахин 25.000.000 төгрөг төлүүлэн давхар давхар хонжих санаагаа хэрэгжүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ тухай тээврийн хэрэгслийн үнэлгээг нь хасуулах, үнийг нь буруулж өгөх тодруулах тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд хүсэлт өгсөн боловч харамсалтай нь шүүх хүсэлтийг маань хэрэгсэхгүй болгосон тухай материал, баримт, нотолгоонууд хэрэгт авагдсан байгааг, эрхэм шүүх бүрэлдэхүүн уншиж үзэж танилцана уу? Энэ хүсэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь болох Н****** шүүх хуралд "Н***** кашкай” осолд орсон нь үнэн байсан. Д**** засуулсан тэгээд 25.000.000 төгрөгөөр үнэлж Н********* өгсөн!” гэж уг тээврийн хэрэгслийг осолд орсныг давхар давхар 25.000.000 төгрөгөөр төлүүлэх гэснийг нь нотолж тайлбарласан нь хэрэгт авагдсан байгаа. И** байдлаар М.Е нь учир юмыг мэдэхгүй хүмүүсээр элдэв цаасанд гэрээ гэж гарын үсэг зуруулснаар дарамталж, хийж гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэж, хийлгэж гүйцэтгүүлсэн ажлынхаа хөлсний дарамталж, худал ярьж бүгдийг нь төлүүлж авна гэж давхар давхар өмгөөлөгч авч гүйцэтгэгч жирийн барилгачин, хөлсийг ажилтан намайг хохироох гэсэн байдлыг би хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан тул хянаж өгнө үү?
Т******** хэлбэл: Анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхээс хэрэг нь буцсан тул нэхэмжлэлийг хангах нь зөв гэсэн үзлээр нэхэмжлэлийг нь ханган шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хянаж шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
5.1. Ш***** нэхэмжлэлийг анх 2023 оны 8 дугаар сард гаргасан. Т****** хойш 2 жилийн хугацаа өнгөрч байна. 5 сарын хугацаанд 3 төрлийн ажлыг хийх ёстой байсан. Энэ хугацаа нь давчуу байсан. Г***** дээрээ би гарын үсэг мэдэхгүйгээр зурсан юм гэдэг зүйл яригдаж байгаа. Г***** нотариатч боловсруулж хоёр талд нь гэрээний агуулгыг тайлбарлаж өгч гарын үсэг зуруулсан. Г******* үүрэг хариуцлага, үүргийн биелэлтийн хангалтын талаар бас тодорхой заалтууд орсон. Уг гэрээнд торгуулийн заалт, хохиролтой холбоотой заалтууд орж, хийж гүйцэтгэх ажил тодорхой байсан. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчтай 2023 онд буюу хийж гүйцэтгэх хугацаанаасаа 1 жилийн дараа миний өрөөнд уулзаж байсан. Т****** нэхэмжлэгч хариуцагчид үлдсэн ажлаа хийгээч, шүүхэд өгнө. Та үлдсэн ажлаа хийгээд өгөөч, 1 жил гаруй хугацаа боллоо. Т****** хариуцагчийн хувьд би энэ ажлыг 8 сар хүртэл хийж гүйцэтгэж өгнө. Ү***** 1 шовгор зуны байшин дутуу үлдээсэн. Т** шовгор зууны байшингаа гүйцээгээд хийгээд, дээрээс нь дотор засал, гаднах байшингийн үлдсэн ажлуудыг хийгээд өгнө. Б***** санаа зовоорой, хугацаа өгөөрэй гэсэн. Д**** хугацааны дотор нэхэмжлэгч нь ажлаа хийлгүүлж чадаагүй учраас шүүхэд хандаж байгаа. Х*********** дахин нэг удаа хугацаа сунгаж боломж авсан боловч тэрээр ямар ч ажлыг хийж өгөөгүй, утас авахгүй байсан. Т****** нэхэмжлэгчээс 8 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Х******** ажилтай холбоотой шинжээч томилогдоод дүгнэлт гарсан. Дараа нь шүүхээс шийдвэр гарсан. Г**** бичгээр байгуулагдаж, гэрээний үүргээ зөрчвөл хариуцлага хүлээнэ. Би торгууль төлнө гэх заалт бас байсан учраас тухайн заалтын дагуу торгууль бас нэмж шүүхээс гаргуулан шийдвэрлэсэн үндэслэлтэй. Үүнийг дэмжиж байгаа. Х**** хариуцагчаас үнэ нэмж өг гэж тохиролцсон, барилгын материалтай холбоотой асуудлууд гомдол дээрээ бичсэн байна. Гэхдээ ийм зүйл огт болоогүй. Б** барилгын материал бэлэн, бүх зүйлээр хангаж өгсөн байгаа. Г**** ажил гүйцэтгэгч болох хариуцагч М.Н хувьд хэд хэдэн газраас зэрэг ажил гүйцэтгэх гэрээ хийж, өглөө нэхэмжлэгчийн байшинд ажиллаж, үдээс хойш өөр газар луу өөр өөр хүний хашаа, айлын талбайд очиж ажиллаад оройд нь бас өөр хүний газарт ажилладаг. Х*********** хувьд би өөрөө хийх боломжгүй боллоо. Энэ ажлыг та өөрөө ийм хүмүүсээр хийлгүүлж аваарай гэдэг байдлаар нэхэмжлэгчийн зүгээс өөрөөр хүмүүсээр хийлгүүлж хөлс төлбөрийг нь өгсөн. Хариуцагч хэдэн төгрөгийн ажлыг өөрөө биечлэн хийсэн талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтийг талууд хүлээн зөвшөөрч, үүний үндсэн дээр шүүх хуралдаан хийгдэж, шүүхээс шийдвэр гарсныг бид хүлээн зөвшөөрч байгаа. Д****** нь машинтай холбоотой 5 сая төгрөгийг хасах, нэхэх асуудал яригдсан гэх зүйлийг давж заалдах гомдолдоо бичсэн. Энэ нь үндэслэлгүй. Ш*** машин авч, унаж явах хугацаандаа мал мөргөж, нэхэмжлэгчийн зүгээс засвар хийлгүүлсэн. Дараа нь ажил гүйцэтгэх гэрээ хийх үед хариуцагчаас нэхэмжлэгчид та машинаа надад зараач, 25 сая төгрөгөөр үнэлж, урьдчилж авъя гэж талууд тохиролцсон. Үүнийг гэрээгээр баталгаажсаны дараа үнийг нь бууруулсан, үгүйсгэсэн, өөрчилсөн зүйл нэмэлт өөрчлөлт дээр байхгүй. Д****** нь нэмэлт ажил хийхтэй холбоотой ажиллагаа их байна. Х***** барилгын материалыг хоёр зуны байшин дээр ашиглахаар байна гэдэг зүйл нэхэмжлэгч огт яриагүй. М** 10 сая төгрөг нэмж өг гэх зүйл ч яригдаагүй байсан. Д**** зүйл урьд нь нэг удаа хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн үед огт яригдаагүй. Г***** дээр дурдагдаагүй, тайлбар дээрээ тусгагдаагүй зүйлийг хоёр дахь удаагаа шүүхийн шийдвэр гарч давж заалдах гомдол гаргасан үед ингээд бичиж байгаа юм байна. Гэхдээ үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй. Г******* холбоотой огнооны хувьд алдаатай бичсэнийг нотариатчийг гэрчээр асууж тодруулж явсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар зөвшөөрч гэрээний огнооны хувьд 2022 оны 7 дугаар сард ажил бүрэн хийгдэж дуусахаар байсан гэдэг зүйл тогтоогдсон. Г******* заалтууд дээрээ хийгдэх ёстой ажилтай холбоотой бүх юм тодорхой бичигдсэн. Д****** нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барилга байгууламжийг захиалагчийн зардлаар барьж гүйцэтгэж, хэзээ Монгол Улсын барилгын стандарт норм шаардлагад нийцсэн ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгнө гэж гэрээ хийсэн. Т****** хийх ёстой ажил маань тодорхой бус байна гэж хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
6.1. Миний үйлчлүүлэгч нэхэмжлэгчийг урьд нь таньдаг байсан юм байна. Х*********** барих ёстой зүйл нь хуучин барилгыг нурааж, хоёр давхар байшин барих, мөн С****** зам дээр нэг шовгор байшин барих ёстой байсан. Дараа нь хоёр шовгор байшин болсон. Тэгээд хуучин байшинг нурааж, хогийг нь аваачиж асгаж, материал болох зүйлсээр нь байшин барьсан. Хоёр давхар байшинг барьж, хүлээлгэж өгсөн. З**** зүйлс дутуу байсан гэдгийг хариуцагч өөрөө бичсэн байгаа.
6.2. Тухайн үед 48 сая төгрөгөөр гэрээ хийж, 25 сая төгрөгт нэхэмжлэгч машинаа хариуцагчид үзүүлж, 4 дүгээр сард уг машиныг авсан юм байна. Тухайн машин өмнө нь осолд орсон машин байсан. Т** талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Г***** хариуцагч тухайн үед мэдээгүй гэдэг нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэвэл ямар ч гэрээнд байшин барьж, түлхүүр гардуулж өгч чадахгүй бол 10 сая төгрөгөөр торгоно гэх заалт байдаггүй. Х**** уг заалт энэ гэрээнд орсон байгаа. Тухайн уг заалт орсон байсан бол хариуцагч ажил хийхгүй байх байсан. Б***** барьж, дээрээс нь 10 сая төгрөгөөр торгуулах хүн байхгүй. Тухайн байшинг барьсан нэр бүхий хүмүүс манай бригадын хүмүүс байсан гэж хариуцагч хэлдэг. Н************ хариуцагчийг огт ажил хийгээгүй гээд 48 сая төгрөг, 25 сая төгрөгийн машин, мөн торгуулийн мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Шүүх хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөх байх.
6.3. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл 2021 онд баригдсан барилгын үнэ болон одоо баригдсан барилгын үнэ хоорондоо өөр байгаа. Ш****** нь баригдсан барилгын хэмжээнд л дүгнэлт гаргасан байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болсон тул хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
ХЯНАВАЛ:
7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны агуулга, иргэний эрх зүйн харилцааны төрөл, үйл баримтыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн бичмэл нотлох баримтуудыг үндэслэж, талуудын мэтгэлцээнд тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоож, түүнд Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний болон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаарх зохицуулалтыг оновчтой зөв тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр талууд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр захиалагч М.Е өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Х*** арал” баг дахь хуучин барилгыг хариуцагч М.Н нь тухайн барилгын материалыг дахин ашиглах байдлаар нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй шинэ хоёр давхар өвлийн байшинг түлхүүр гардуулах нөхцөлөөр барих, түүнчлэн захиалагчийн газарт зураг төслийн дагуу хоёр ширхэг зуны байшинг талуудын тохиролцсон хугацаанд шинээр барих үүрэг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Т***** гэрээнд заасан ажлын нийт хөлсийг 48,000,000.00 төгрөгөөр тохиролцсон, захиалагчийн өмчлөлийн Nissan Qashqai маркийн автомашиныг 25,000,000.00 төгрөгөөр үнэлж, түүнийг ажлын хөлсөнд тооцож хариуцагч буюу ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байна.
9. Хариуцагч буюу гүйцэтгэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг цаг тухайд нь, бүрэн гүйцэтгээгүй учраас захиалагч М.Е нь гэрээгээр тохиролцсон барилгын ажлын зарим ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд хүрч, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч М.Н болон бусад ажил гүйцэтгэгч нарт нийтдээ 20,300,000.00 төгрөгийг ажлын хөлсөнд зориулж зарцуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь түүний ХААН банкны дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, гэрээнд заасан ажлыг бүрэн, хугацаанд нь гүйцэтгээгүй талаар хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас болсон буюу захиалагч материалаар хангах үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлах ба энэ талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул хариуцагчийн татгалзал нотлогдоогүй юм.
10. Харин захиалагч нь гүйцэтгэгч М.Н гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тул өөр бусад этгээдээр гэрээнд заасан ажлын зарим бүрдүүлбэрийг гүйцэтгүүлсэн талаар бичмэл нотлох баримт гаргаж өгсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарууд нь гэрчүүдийн мэдүүлэг, хариуцагчийн тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар батлагджээ.
Тодруулбал, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, талуудаас гаргаж өгсөн болон шүүхийн журмаар хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримтууд болох нэхэмжлэгч М.Е депозит дансны хуулга, гэрч нарын мэдүүлэг, зохигчийн тайлбар, бичмэл баримтуудаар захиалагч М.Е нь Е.О өрлөг хийсний хөлсөнд 4,800,000.00 төгрөг, шал цутгалтад 1,000,000.00 төгрөг, Т.Ш дээвэр хийсэн ажлын хөлсөнд 2,000,000.00 төгрөг, шат цутгах ажилд 600,000.00 төгрөг, М.М суурь цутгах ажлын хөлсөнд 700,000.00 төгрөг, Т.Т барилгын гадна фасад хийх багц ажлын хөлсөнд нийт 5,000,000.00 төгрөг зарцуулсан, түүнчлэн гэрээнд заасан байшингийн нэг болон хоёр давхрын шал цутгалтын ажлын хөлсөнд Е.Б 800,000.00 төгрөг, цэвэр, бохир усны шугам татуулах, агааржуулалтын хоолой хийлгэх ажлын хөлсөнд Х.М 4,000,000.00 төгрөг төлсөн, ингээд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардалд 25,000,000.00 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслээс гадна нийт 18,900,000.00 төгрөг зарцуулсан нь тогтоогджээ.
Үүнээс гадна ажил гүйцэтгэгч М.Н нь захиалагч М.Е эхнэр К.Г 1,400,000.00 төгрөгийн бараа материалыг ажлын хөлсөнд тооцож авсан бөгөөд гэрч К.С мэдүүлгийн агуулгаас үзвэл, тэрээр захиалагчтай гарааж барих ажлыг тусдаа 2,000,000.00 төгрөгөөр тохиролцож, 900,000.00 төгрөгийг авч, үлдсэн хөлсийг төлөөгүй учир тухайн ажлыг зогсоосон гэж мэдүүлснээс дүгнэвэл, түүнд М.Е төлсөн гэх 900,000.00 төгрөг нь нэхэмжлэгчийн М.Н байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлтэй хамааралгүй, тухайн гэрээний нийт үнийн дүнгээс хасагдах учиргүй буюу захиалагчаас гарсан нийт зардалд тооцогдохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
11. Иймд захиалагч М.Е нь гүйцэтгэгч М.Н байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд тухайлан заасан 3 төрлийн ажлыг гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгчээр болон бусад этгээдээр гүйцэтгүүлэхийн тулд гэрээний үнэд зориулж нийт 20,300,000.00 төгрөгийн зардал гаргаж, үүнд нэмж 25,000,000.00 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг ажил гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд тогтоогджээ.
12. Анхан шатны шүүх хэргийн оролцогч буюу маргааны талуудыг байлцуулан 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр М.Е Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт байрлалтай 10х10 м хэмжээтэй хоёр давхар өвлийн байшин, Өлгий сумын 12 дугаар багт байрлах хоёр тооны зуны байшинд тус тус үзлэг хийж, тухайн үед нийт 3 тооны байшинг барьж, байгуулахад гэрээний талууд чухам ямар төрлийн ажлыг бодитой хийж гүйцэтгэсэн талаар /захиалагчийн өөр этгээдээр гүйцэтгүүлсэн болон хариуцагч М.Н өөрөө хариуцаж хийсэн ажлуудын талаар/ нэг бүрчлэн тодруулж, тэмдэглэл үйлдэж, гэрэл зургаар бэхжүүлжээ.
Үүний дараа хэргийн оролцогч болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3018 дугаар шүүгчийн захирамжаар шинжээч томилогдож, шинжээч буюу мэргэшсэн төсөвчний дүгнэлтээр /хэргийн 2 дахь хавтасны 24 дэх тал/ талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан 3 төрлийн ажлаас хариуцагч буюу гүйцэтгэгч М.Н хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг үнэлэхэд, захиалагчийн хуучин барилгыг буулгах ажил, түүнчлэн өвлийн байшинг шинээр барих ажлын хөлс 28,342,700.00 төгрөг, хоёр ширхэг зуны байшинд хариуцагчийн хийсэн ажлын хөлс 4,998,800.00 төгрөг, нийт ажлын хөлс 30,89,100.00 төгрөг байх бөгөөд үүнийг зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэлтэй харьцуулан үзвэл бодит үндэслэлд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Тухайн гэрээнд заасан нийт 3 төрлийн ажлын хөлсийг 48,000,000.00 төгрөгөөр тохиролцсон, ажил гүйцэтгэгч ажлын хөлсөнд тооцож 25,000,000.00 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан, түүнчлэн захиалагчаас нийт 20,300,000.00 төгрөгийн ажлын хөлсийг гэрээнд заасан ажил гүйцэтгэгч болон бусад этгээдээр гүйцэтгүүлэх үед зарцуулсан зэргээс дүгнэвэл, ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй атлаа захиалагчаас 45,300,000.00 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хэмжээнд тогтоогдсон байна.
14. Харин хариуцагч буюу ажил гүйцэтгэгч М.Н гэрээнд заасан 3 төрлийн ажлаас хийж гүйцэтгэсэн нийт ажлын өртөг буюу ажлын хөлсний нийт хэмжээ 30,896,100.00 төгрөг болох нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй буюу өвлийн байшингийн цэвэр, бохир усны шугам татуулах, агааржуулалтын хоолой хийлгэх ажлын хөлсөнд захиалагчаас иргэн Х.М 4,000,000.00 төгрөг төлж бусдаар гүйцэтгүүлснийг нэмж тооцвол, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан хуучин барилгыг буулгах, шинээр 1 өвлийн, 2 зуны байшин барих нийт ажлын хөлс 48,000,000.00 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу гүйцэтгэгч М.Н хийсэн ажлын хөлс 30,896,100.00 төгрөг, шинжээчийн дүгнэлтэд багтаагүй буюу захиалагчийн төлсөн цэвэр, бохир усны шугам татуулах, агааржуулалтын хоолой хийлгэх ажлын хөлсөнд төлсөн 4,000,000.00 төгрөгийг тус тус хасаж тооцвол, 13,103,900.00 төгрөгийн өртөг бүхий ажлыг ажил гүйцэтгэгч гүйцэтгээгүй буюу энэ хэмжээгээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.
15. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд /4.2-m/ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнээс үл хамаарч гэрээнд заасан ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүй бол 10,000,000.00 төгрөгийн торгууль ногдуулахаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлын зарим хэсгийг хариуцагч буюу гэрээнд заасан ажил гүйцэтгэгч М.Н, үлдсэн зарим хэсгийг бусад этгээдээр хийж гүйцэтгүүлсэн, гэрээнд заасан жинхэнэ ажил гүйцэтгэгчээр бус, бусад этгээдээр гүйцэтгүүлсэн гэх ажлын хөлсний хэмжээг 25,000,000.00 төгрөгөөр үнэлж, үүнийг хохиролд тооцон хариуцагч М.Н гаргуулахаас гадна гэрээнд заасан торгуулийг шаарджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уг шаардлагыг түүний бичгээр гаргасан /2 дахь хавтаст хэргийн 100-101 дэх тал/ тодруулгыг үндэслэн, захиалагчийн бусдаар гүйцэтгүүлсэн ажлын хэмжээг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас захиалагчид учирсан хохирол гэж дүгнэж, түүнийг шинжээчийн дүгнэлт болон иргэн Х.М байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн 13,103,900.00 төгрөгөөр тооцож /48,000,000.00-30,896,100.00-4,000,000.00/, торгуулийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч М.Н талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөний улмаас захиалагч М.Е учирсан хохирлын нийт хэмжээ 13,103,900.00 төгрөг, торгууль 6,551,950.00 төгрөг, нийт 19,655,850.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль ёсны байх, мэтгэлцэх зарчмуудад тус тус нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
16. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн, давж заалдах гомдолд заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагч М.Н “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,229.00 төгрөг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 302/ШШ2025/00629 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч М.Н давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256,229.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК