| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0267/Э |
| Дугаар | 273 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 273
2019 09 16 2019/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,
улсын яллагч М.Гансувд,
шүүгдэгч Ц.О, Б.М, тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарт холбогдох эрүүгийн 1934005850329 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1996 оны 11 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл5, 2 ах, эгч, дүү нарын хамт Төв аймаг, Лүн сум, Цагаан-Уул 1 дүгээр баг, Цагаан-Уул гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 96110919 дугаарын регистртэй, Б овгийн Ц.О,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, Эмээлт гэх газарт бойчин ажилтай, ам бүл6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Төв аймаг, Эрдэнэсант сум, 5 дугаар баг, Улаан худаг3-11 байрны 49 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч, Төв аймаг, Лүн сум, 3 дугаар баг, байтын 205 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 92011119 дугаарын регистртэй, Т овгийн Б.М
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.О, Б.М нар нь бүлэглэн, согтуугаар Ц.Оын эзэмшлийн улсын дугааргүй Саня маркийн мотоциклыг ашиглан, Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг, Хангайн даваа гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Г.Базаррагчаагийн өмчлөлийн 1 тооны борлон ямааг хулгайлж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М:
...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005850329 дугаартай хэрэгт хохирогч Г.Базаррагчаа /хх-ийн 4 дүгээр хуудас/, гэрч Г.Базаррагчаа /хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Д.Сэр-Од /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Б.Энхбаяр /хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Б.Хүрэлгомбо /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Очир /хх-ийн 47 дугаар хуудас/, яллагдагч Б.М /хх-ийн 36-37 дугаар хуудас/, яллагдагч Ц.О /хх-ийн 41-42 дугаар хуудас/нарын мэдүүлгүүд,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/335 дугаартай үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-ийн 54-60,61-62 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/, хохирогч Г.Базаррагчаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 76 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 11-16,25-30, 66-69, 77-78дугаар хуудас/ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Ц.О, Б.М нар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар баг, Хангайн даваа гэх газраас Ц.Оын эзэмшлийн улсын дугааргүй Саня маркийн мотоциклыг ашиглан, Г.Базаррагчаагийн өмчлөлийн 1 тооны борлон ямааг хулгайлж, 40.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Г.Базаррагчаа ...Би хонио өөрөө хариулж байсан. Тэгэхдээ өдөр нь хонио “Туул” гол руу оруулаад гэрээсээ хонио хараад байсан юм... ...1 тооны ямаагаа 40.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 4 дүгээр хуудас/,
гэрч Г.Базаррагчаа ...Гэртээ тэжээдэг тэжээлийн сартай улаан халзан борлонгоо, хонь, ямаатайгаа цуг услаад Хангайн давааны дээшээ цуг бэлчээгээд гаргасан. Тэгээд хонь ямаанууд маань 21 цаг өнгөрөөгөөд гэртээ ирж хотолсон. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өглөө хонь, ямаагаа бэлчээрт нь гаргахдаа сартай улаан халзан борлон алга болсныг мэдсэн... /хх-ийн 5 дугаар хуудас/,
гэрч Д.Сэр-Од ...Мтэй хамт хүний ямаа хулгай хийсэн талаар надад мдээх зүйл байхгүй... /хх-ийн 8 дугаар хуудас/,
гэрч Б.Энхбаяр ...Хүний ямаа хулгай хийсэн талаар би мэдээгүй... /хх-ийн 9 дүгээр хуудас/,
гэрч Б.Бат-Очир ...Ц.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхийн үнэмлэх авч байгаагүй, жолооч биш хүн байна... /хх-ийн 47 дугаар хуудас/,
яллагдагч Б.М ...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Г.Базаррагчаагийн өмчлөлийн 1 тооны борлон ямааг хулгайлж 40.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... ...Урьханаас авсан 1 том савтай Нийслэл нэртэй пиво уугаад голын хөвөөнд сууж байхад хажууд 1 ямаа хүрээд ирсэн. Тэгээд л тэрний явж байгаад сумынхаа цагдаад баригдсан... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
яллагдагч Ц.О ...Туул голын хөвөөнд авсан 1 том савтай пиво уугаад сууж байхад хажууд 1 борлон ямаа хүрээд ирсэн. Тэгээд л Б.М бид 2 хоорондоо ярилцаж байгаад тэр ямаагаар боодог хийж идье гэж бодоод авч явж байгаад сумынхаа цагдаад баригдсан... /хх-ийн 41-42 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
Эд зүйлийн үнэлгээ ...хоёр настай, эр ямааг 40.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 40 дугаар хуудас/,
“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/335 дугаартай ...Ц.Оын өмчлөлийн SANYA маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн бодит үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 09 дүгээр сарын 02-ны байдлаар 1.539.000 /нэг сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгөөр... үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ /хх-ийн 54-60,61-62 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/, хохирогч Г.Базаррагчаагийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 76 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 11-16, 25-30, 66-69, 77-78 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Ц.О, Б.М нарын бүлэглэн, согтуурсан үедээ Ц.Оын эзэмшлийн улсын дугааргүй Саня маркийн мотоциклыг ашиглан, Г.Базаррагчаагийн өмчлөлийн 1 тооны борлон ямааг хулгайлж 40.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь шүүгдэгч нар нь санаатай урьдчилан үгсэн тохиролцож, тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон нөхцөл байдлуудыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд бусдын мал хулгайлж байгаа үйлдэл үүний үр дагаварт үүсэж байгаа хохирол хор уршигтай шалтгаантай холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Мөн шүүгдэгч Ц.О, Б.М нар болон тэдний өмгөөлөгч Ж.Нарантуяа нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Отгонбат, Б.М нарыг бүлэглэж, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн түүнчлэн шүүгдэгч Ц.О, Б.М нарын бүлэглэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан 1.539.000 /нэг сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий “SANYA” маркийн улсын дугааргүй мотоциклыгхууль ёсны эзэмшигч /96110919/ дугаарын регисртэй Б овгийн Ц.Оаас хурааж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.О, Б.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Базаррагчаагийннэг тооны борлон ямаа хулгайд алдагдсан хохирол хор уршиг учирсан.
Шүүгдэгч Ц.О, Б.М нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг болох 40.000 /дөчин мянга/ төгрөгийн үнэ бүхий борлон ямааг хохирогч Г.Базаррагчаад биет байдлаар нь буцаан өгсөн, хохирогчийн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн шатанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хохирол төлбөргүй гэж үзэх боломжтой.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж хулгайлсан гэх 1 тооны борлон ямааг хохирогч Г.Базаррагчаад биет байдлаар нь буцаан хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.О, Б.М нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.О, Б.М нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.О, Б.М нар нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Базаррагчаа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шүүгдэгч Ц.Оын хувьд ногдох хөрөнгөнөөс 1.539.000 /нэг сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий “SANYA” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклыг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О, Б.М нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “SANYA” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Оын хувьд ногдох хөрөнгөнөөс хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл,
заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарыг бүлэглэж бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамланЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ц.Оыг дөрвөн зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Т овгийн Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарт шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыгмэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарт тус бүршүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.О, Б.М нарнь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Г.Базаррагчаа нь шүүгдэгч Ц.О, Б.М нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол прокурорын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай шүүгдэгч Ц.Оын хувьд ногдох хөрөнгөнөөс 1.539.000 /нэг сая таван зуун гучин есөн мянга/ төгрөгийн үнэ бүхий “SANYA” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклыг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээхийгтус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.О, Б.М нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “SANYA” маркийн улсын дугааргүй, ногоон өнгийн мотоциклыгшийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б овгийн Ц.Оын хувьд ногдох хөрөнгөөс хурааж улсын орлогод оруулсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц.О, Т овгийн Б.Мнарттус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН