Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00482

 

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00482

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар и.г-г 1984 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн арьс ширний анхан шатны боловсруулалтын үйлдвэрийн ялгах цехийн бодын тасагт нормчноор, 1992 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Т ” компанийн бодын цехэд ажилчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1984 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И.Г  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ