| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0265/Э |
| Дугаар | 270 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 270
2019 09 12 2019/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Д.Хонгорзул,
шүүгдэгч М.Онарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорынгазраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн М.О-тхолбогдох эрүүгийн 1934005710345 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээнавч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1973 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээдболовсролтой, цахилгаан холбооны инженер мэргэжилгүй, Монголын цахилгаан холбоонд техникийн ажилтнаар ажилладаг, ам бүл 2,хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 11-22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 73071874дугаарын регистртэй, Т овгийн М.О
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч М.Онь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хар хошуу”гэх газарт Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд явах асфальтан зам дээр “Nissan X-trail”маркийн 92-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйявж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсгийн заалтыг зөрчиж Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчМ.О:
... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1934005710345 дугаартай хэрэгт хохирогч Ц.Төгсбаяр /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогч М.Жавзандулам /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Ц.Сарангэрэл /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч М.О/хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ц.Төгсбаяр /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч М.Жавзандулам /хх-ийн 29 дүгээр хуудас/, хохирогчЦ.Сарангэрэл /хх-ийн 30 дугаар хуудас/, яллагдагч М.О/хх-ийн56-57 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 525 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 524 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69-72 дугаар хуудас/, шүүгдэгчМ.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-67 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч М.Онь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Хар хошуу”гэх газарт Улаанбаатараас Дархан-Уул аймгийн чиглэлд явах асфальтан зам дээр “Nissan X-trail”маркийн 92-01 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйявж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1 дэх хэсгийн заалтыг зөрчиж Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсанүйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Ц.Төгсбаяр...Улаанбаатар хотоос Баруун хараа явж байгаад Төв аймаг баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин онхолдсон юм... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
хохирогч М.Жавзандулам ...Оахын N.X.trail маркийн машинтай явж байгаад Төв аймаг Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин онхолдсон юм... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
хохирогч Ц.Сарангэрэл ...Улаанбаатар хотоос Баруун хараа явж байгаад Төв аймаг Баянчандмань сум, Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт машин онхолдсон юм... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Ц.Төгсбаяр...Төв аймгийн Баянчандмань сумын төв өнгөрөөд Хар хошууны өвөр гэх газрын шороон замаар явж байгаад машины үрүүл ажиллахгүй болоод тэгээд замын хажуу руу машин унасан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
гэрч М.Жавзандулам ...Тухайн үед машиныг манай ах Обарьж явсан. Тэгээд нар Баянчандмань сум өнгөрөөд Хар хошуу гэх газар явж байсан чинь гэнэт машин дайвалзаад би яана аа гэж орилоод түүнээс хойш юу ч санахгүй байгаа... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч Ц.Сарангэрэл ...Баянчандмань сум өнгөрөөд шороон замаар явж байсан чинь машин гэнэт дайвалзаад явчихсан. Тэгээд би юу ч мэдээгүй нэг сэрсэн чинь 2 суудлын завсар байсан. Тэгтэл эмнэлэг, цагдаа ирсэн байсан... /хх-ийн 30 дугаар хуудас/,
яллагдагч М.О...Улаанбаатар хотоос баруун хараа руу нагац эгч Сэх-Ээжийн алтан гадас одонгийн найранд явж байгаад Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байтал машин онхолдсон юм. Тэгээд байж байтал цагдаа, эмнэлгийн машин ирээд Сарангэрэл, Төгсбаяр, Жавзандулам нарыг эмнэлгийн машин ирээд авч явсан... /хх-ийн56-57 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 525 дугаартай ...Ц.Сарангэрэлийн биед зүүн талын 2, 3, 4, 5, 7 8, 10-р хавирганы хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, сээрний Th8, Th9, Th10-р нугаламын хугарал, зүүн хацар, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан...талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 514 дугаартай ...Ц.Төгсбаярын биед нурууны Th4, 6-р нугалам, хүзүүний С1-р нугалам, баруун 1, 2-р хавирга, зүүн 1, 4, 5-р хавирганы хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаархдүгнэлт /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 524 дугаартай ...М.Жавзандуламын биед бүсэлхий нурууны L1, L2-р нугалмын хугарал, сэрээний Th8, Th9-р нугалмын хугарал, зүүн 3, 5-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
замын цагдаагийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн... талаархдүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8 дугаар хуудас/,замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/, хохирогч нарын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 69-72 дугаар хуудас/, шүүгдэгчМ.Оынхувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-67 дугаар хуудас/зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно.
Прокуророос шүүгдэгчМ.От холбогдох эрүүгийн 1934005710345 дугаартай хэргийг шүүгдэгчМ.От гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нар шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх шүүгдэгчМ.Оын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтуудын зөрчиж зам тээврийн осол гарган онхолдож, хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгчМ.Оын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
ШүүгдэгчМ.Оын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нар учирсан хүндэвтэр хохиролтойхолбоотой эмчилгээний зардалнэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 17-24 дүгээр хуудсанд авагдсан хохирогч нарынмэдүүлэг мөн хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудаст “шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн хавтас хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчМ.Оын хохирогч нартай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчМ.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчМ.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч М.Онь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн М.Оыгзамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т овгийн М.ОыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Т овгийн М.ОтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун тавин нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т овгийн М.Отшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Шүүгдэгч Тайхарчулуу овгийн Мөнхбаярын Оцагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Ц.Сарангэрэл, Ц.Төгсбаяр, М.Жавзандулам нар ньшүүгдэгчМ.Отгомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т овгийн М.Отурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т овгийн М.О-тавсан хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН